wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нэмэлт 2 хүн

Total questions: 48

Worksheet time: 48mins

Name
Class
Date
1.
2019.B.24. Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ямар бодлого гэх вэ? \1 оноо\ 
a)
Мөнгөний тэлэх
b)
Мөнгөний хумих
c)
Засгийн газрын
d)
Сангийн яамны
e)
Эдийн засгийн
2.
2019.B.25. Доор дурдсан шийдвэрүүдээс аль нь инфляцийн эсрэг бодлогод хамаарах вэ? \3 оноо\ 
a)
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэх
b)
Банкны зээлийн хүүг бууруулах
c)
Банкинд байгаа хадгаламжуудыг индексжүүлэх
d)
Татварын хувь хэмжээг өсгөх
e)
Засгийн газраас бонд гаргаж худалдах
3.
2019.B.26. Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг……..гэнэ. \1 оноо\ 
a)
Олон улсын худалдаа
b)
Гадаад худалдаа
c)
Гадаадын хөрөнгө оруулалт
d)
Гадаадын зах зээл
e)
Экспорт, имтпорт
4.
2019.B.27. Эдийн засгийн хөгжпийн үзүүлэлтүүдэд хамааралгүйг олно уу. \1 оноо\ 
a)
Чадварлаг бүтээлч иргэд
b)
Амьжиргааны түвшин дээшилж, эдийн засаг өссөн
c)
Ажилгүйдэл, ядуурал буурсан
d)
Эдийн засаг тогтвортой өссөн
e)
Үйлдвэрлэлийн салбар хумигдаж, эдийн засгийн бүтээмж буурсан
5.
2021.B.10. Багш Чимгээгийн 2019-2020 оны хичээлийн жилд ангийн сурагчдын төлөвшлийг судалсан ажиглалтын судалгааны үр дүнгээс харахад сурагчдын зан төлөв, идэвх оролцоо, харилцаа хандлага зэрэг нь мэдэгдэхүйц сайжирсан байгаа нь харагдаж байна. Судалгааны аргыг нэрлэнэ үү. /2 оноо/ 
a)
Туршилт
b)
Тоон судалгаа
c)
Бүлгийн ярилцлага
d)
Чанарын судалгаа
e)
Контент анализ
6.
2023.A.3. Дараах ойлголтуудын аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ? / 2 оноо / 
a)
Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэх ба нийгмийн хөдөлгөгч хүч нь болдог
b)
Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин үзэл суртлаас хамаардаг
c)
Тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг
d)
Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг
e)
Ажил мэргэжлийн нэр хүнд нь хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог
7.
2023.A.5. 2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ? / 1 оноо / 
a)
Контент анализ
b)
Туршилтын арга
c)
Тоон судалгаа
d)
Асуулга
e)
Дедукци
8.
2023.A.6. Дараах бодомжуудаас бүтэц-чиг үүргийн онолыг нийгмийн судалгааны үүднээс тайлбарласныг олоорой. /1 оноо / 
a)
Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна.
b)
Эрх мэдэлтэй хийгээд эрх мэдэл багатай хүмүүсийн харилцааны цаана оршин буй нийгмийн бодит байдлыг илрүүлэн өөрчлөх, сайжруулах боломжийг хайхаар нийгмийн судалгааг хийдэг гэж үздэг.
c)
Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, тэдгээр хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж, ойлгох явдал гэж үзнэ.
d)
Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч , далд оршин буй бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлана.
e)
Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй бөгөөд судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой гэж үздэг.
9.
2023.A.7. Нийгмийн судалгааны асуулгын арга нь 5 хэсэгтэй. Үүнээс удиртгал хэсэгт хамаарах өгөгдөл аль нь вэ? / 1 оноо / 
a)
Орон нутгийн нэр, огноо, мэдээлэл цуглуулагчийн нэр зэргийг тэмдэглэнэ.
b)
Хувь хүний нийгмийн байр суурийг тодорхойлох асуултууд байна.
c)
Судалгааны таамаглал, мэдээлэлд шаардлагатай туслах асуултууд байна.
d)
Ямар зорилготой судалгааг хаанаас явуулж байгаа тухай товч танилцуулга
e)
Судалгаанд оролцогчдын холбоо барих утас, хаягийн талаар мэдээлэл байна.
10.
2023.A.9. Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг ...........................гэнэ.  / 1 оноо / 
a)
Нийгмийн хувьсал
b)
Нийгмийн шинэчлэл
c)
Нийгмийн хувьсал
d)
Нийгмийн хяналт
e)
Нийгмийн гажуудал
11.
2023.A.10. “Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутандалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ? / 1 оноо / 
a)
Г.Ленский, Ж.Ленский
b)
К.Маркс
c)
М.Вебер
d)
Т.Парсонс
e)
Ф.Тённис
12.
2023.B.1. ............................ гэдэг нь ижил төстэй шинж бүхий хүм амын статистик нэгдэл. /1 оноо/ 
a)
Нийгмийн давхраажилт
b)
Нийгмийн ялгарал
c)
Нийгмийн давхраа
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн нийтлэг
13.
2022.A.18. Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ? /1 оноо/      
a)
Э.Кассирер
b)
Дж.Кэмпбелл
c)
Ж. Локк
d)
К.Оберг
e)
Э.Фромм
14.
2022.A.19. Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ.  Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ.  Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?    
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын адилсал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
15.
2022.B.11. Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь  илтгэдэг ойлголт аль нь вэ?  /1 оноо/ 
a)
Хэм хэмжээ
b)
Хэл
c)
Үнэлэмж
d)
Бэлгэ тэмдэг
e)
Мэдлэг
16.
2022.B.12. ”Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс”      хэмээх өгөгдөл нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?  /1 оноо/ 
a)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Үйл ажиллагааны чиг үүрэг
d)
Бэлгэдлийн чиг үүрэг
e)
Танин мэдэхүйн чиг үүрэг
17.
2022.B.13. Ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ? /2 оноо/ 
a)
Соёл нь ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
b)
Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
c)
Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
18.
2022.B.14. Соёлын хэв маягуудыг түүхэн дарааллаар зөв байршуулсан нь аль вэ?. /1 оноо/ 1. Эртний      2. Хүй нэгдлийн    3. Дундад зууны  4. Сэргэн мандалтын  5. Шинэ үеийн    6. Орчин үеийн 
a)
1,3,2,4,6,5
b)
1,3,2,4,5,6
c)
1,3,2,5,4,6
d)
2,1,4,3,5,6
e)
2,1,3,4,5,6
19.
2022.B.15. ”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж дараах хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд хамаарахгүй өгөгдлийг олно уу.  /2 оноо/ 
a)
Нүүдлийн сонгодог бэлчээрийн аж ахуйг эрчимжүүлсэн хэлбэрт шилжүүлэх
b)
Дизайн, дүрслэх урлаг, хувцас загвар, гар урлал, уран зураг
c)
Тайзны уран бүтээл урлагийн бүх төрлийн тоглолт үзүүлбэр
d)
Кино урлагийн бүх төрөл
e)
Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
20.
2022.B.16. Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж үздэг вэ?  /1 оноо/ 
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын дархлаа
c)
Соёлын эрх чөлөө
d)
Соёлын адилсал
e)
Соёлын үйлдвэрлэл
21.
2022.B.17.“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү  эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?          /2 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын  дархлаа алдагдах
d)
Соёлын цочирдолд орох
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
22.
2022.B.18. Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?  /1 оноо/      
a)
Дж.Кэмпбелл
b)
Ж. Локк
c)
Э.Фромм
d)
К.Оберг
e)
Э.Кассирер
23.
2022.B.19. Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ.  Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ.  Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлүүдийн алинд хамаарах вэ?  /2 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын үйлдвэрлэл
d)
Соёлын эрх чөлөө
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
24.
2023.A.11. “Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж үзсэн нь хэний үзэл баримтлал вэ? / 1 оноо / 
a)
Р.Бенедикт
b)
А.Гидденс
c)
Э.Тайлор
d)
Э.Кассирьер
e)
Ж.Локк
25.
2023.A.13. “Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? / 1 оноо / 
a)
Нэгдмэл шинж
b)
Соёлын динамик
c)
Сонгодог соёл
d)
Түгээмэл шинж
e)
Үндэсний соёл
26.
2023.A.17. “Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү хэрэглэж байна вэ? / 1 оноо / 
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
27.
2023.B.11. "Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг". Энэ хэний үзэл баримтлал вэ? /1 оноо/ 
a)
Э.Кассирер
b)
А.Гидденс
c)
Э.Тайлор
d)
Р.Бенедикт
e)
Ж.Локк
28.
2023.B.13. "Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй” гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Түгээмэл шинж
b)
Нэгдмэл шинж
c)
Соёлын статик
d)
Соёлын даяаршил
e)
Соёлын хэлбэр
29.
2023.B.17. “Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий" гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
30.
Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэлт, шүүхэд шийдвэрлэлт нь 2 өөр арга уу, эсвэл шийдэх үе шат уу ?
a)
Энэ нь үе шат
b)
Энэ нь арга хэлбэр
31.
Захиргааны актын шаардлага аль нь вэ
a)
Аман
b)
Бичгийн
c)
Үйл хөдлөлийн
d)
Формаль
e)
Техникийн
32.
НДШ -ийг огт төлөөгүй боловч 60 нас хүрсэн эрэгтэй төрөөс ямар үйлчилгээ авах вэ ?
a)
Халамжийн тэтгэвэр авна
b)
Халамжийн тэтгэмж авна
c)
Хувь тэнцүүлсэн тэтгэвэр авна
d)
Бүрэн тэтгэвэр авна
e)
Ямар нэг мөнгөн тусламж авна
33.
Иргэн С НДШ-ийг 5 жил төлсөн үүний 8 сар нь тасралтгүй төлсөн бол ажилгүйдлийн тэтгэмж авах уу?
a)
Авна
b)
Авахгүй
c)
Авна гэхдээ маш бага
d)
Авахгүй 6 жил ажиллаагүй
34.
Ардчилсан сонгуулийн зарчимд үл хамаарахыг олно уу
a)
Бүх нийтийн
b)
Тэгш
c)
Шууд өгөх
d)
Чөлөөтэй сонгох
e)
Заавал өгөх
35.
50%+1=
a)
Харьцангуй олонхийн
b)
Энгийн олонхийн
c)
Үнэмлэхүй олонхийн
d)
Хувь тэнцүүлсэн
e)
Хосолсон
36.
Аль илүү санал авсан нь ялдаг сонгуулийн тогтолцоо :
a)
Харьцангуй олонхийн
b)
Энгийн олонхийн
c)
Үнэмлэхүй олонхийн
d)
Хувь тэнцүүлсэн
e)
Хосолсон
37.
Сонгогчдын санал үлэмж гээгддэг сонгуулийн тогтолцоо аль нь вэ ?
a)
Мажоритари
b)
Хувь тэнцүүлсэн
c)
Хосолсон
38.
Хэвлэл мэдээллийн үүргүүдээс илүүцийг ол :
a)
Мэдээлэл олгох
b)
Санаа бодлыг төлөвшүүлэх
c)
Хяналт, шалгалт өрнүүлэх
d)
Боловсрол олгох
e)
Ард түмний дуу хоолой болох
39.
Улс төрийн дэд системүүдээс илүүцийг олно уу
a)
Тогтолцооны дэд систем
b)
Мэдээллийн дэд систем
c)
Хэм хэмжээний дэд систем
d)
Соёлын дэд систем
40.
Улс төрийн системийн тасралтгүй үргэлжлэх орчлыг :
a)
Оролт гэнэ
b)
Гаралт гэнэ
c)
Хувиргалт гэнэ
d)
Эргэх холбоо гэнэ
e)
Үйлдэл гэнэ
41.
Улс төрийн амьдрал дахь хүмүүсийн үйл байдал, болон бусад обьектын чиг үүргийг тодорхойлдог дэд систем аль нь вэ ?
a)
Тогтолцооны дэд систем
b)
Мэдээлэл - харилцааны дэд систем
c)
Хэм хэмжээ - зохицуулалтын дэд систем
d)
Иргэний нийгэм
42.
Г.Алмондын улс төрийн системийн чиг үүргүүдээс буруу өгөгдлийг олно уу
a)
Шийдвэр боловсруулах
b)
Шийдвэрийг хэрэгжүүлэх
c)
Хэрэгжилтэнд хяналт тавих
d)
Сонирхлыг нэгтгэн боловсруулах
43.
Улс төрийн нам :
a)
Сонирхлыг илэрхийлдэг
b)
Сонирхлыг нэгтгэдэг
c)
Сонирхлыг хэрэгжүүлдэг
44.
Г.Алмондын сонирхлын бүлгийн хэв шинжүүдийн аль нь ихэвчлэн арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарал зэрэг нийтлэгээрээ хамрагддаг бүлэг вэ?
a)
аномик
b)
associational
c)
non associational
d)
institutional
45.
Улс төрчдийг хэн, хэзээ хэрхэн бэлтгэдэг вэ ?
a)
Улс төрийн нам
b)
Сонирхлын бүлэг
c)
Төр
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Эрдэмтэд
46.
Намын дотоод ардчилалыг хангах гэдэг :
a)
Сонгууль ялах, бодлогоо хэрэгжүүлэх
b)
Улс төрчдийг бэлтгэх
c)
Хэрэгжүүлсэн бодлогоо тайлагнах, алдаа гаргасан бол хариуцлага хүлээх
d)
Намын үйл ажиллагаа шударга нээлттэй, ардчилсан зарчмаар явагддаг байх
47.
Олон намын тогтолцооны ач холбогдол аль нь вэ ?
a)
Олонхийн дэмжлэг авсан улс төрийн нам засагладаггүй
b)
Цөөнхийн дэмжлэг авсан нам эрх барьдаг
c)
Нэг нам ноёрхох боломжийг хязгаарладаггүй
d)
Засаглалын тэнцвэрийг хадгалах нөхцөл бүрддэг
e)
Олон ургальч үзлийг дэмждэггүй
48.
Улс төрийн нам, сонирхлын бүлэг хоёр ялгаатай юу
a)
Тэнгэр - газар шиг ялгаатай
b)
Зорилгоороо л ялгаатай
c)
Тийм ч их ялгаатай биш ч улс төрийн нам нь илүү тогтворгүй
d)
Ялгаатай - харьцуулах боломжгүй