NEW
Font size
Worksheets2023 он 2 сурагч
Total questions: 50
Worksheet time: 1hrs 27mins
Дахин давтагддаг хэм хэмжээлэг үйлдлийг илэрхийлэх ойлголт аль нь вэ?
нийгмийн байр суурь
нийгмийн институт
нийгмийн бүлэг
нийгмийн нийтлэг
Нэг хэсэг хүн өөрийн гэсэн хамт олонтой байхын тулд, үлдэх хэсэг өөрийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх гэж ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь үйлдлийн аль талыг өгүүлж байна вэ?
үйлдлийн объектив шинжийг
үйлдлийн субъектив шинжийг
үйлдлийн объектив болон субъектив шинжийг
бүх хариулт буруу
Дүрэм журам, зохицуулалтуудыг нийтийн тусын тулд ач холбогдолтой болох талаас илүүтэй онцолдог, харин гаргах эрх мэдэл бүхий ноёрхогч ангийнхны ашиг сонирхлын тусгал, илэрхийлэл гэдэг талаас анхаарч судалдаггүй социологийн онолын хандлага аль нь вэ?
бэлэг тэмдгийн харилцан үйлдлийн онол
зөрчилдөөний онол
бүтэц чиг үүргийн онол
Марксизм
Нийгмийн бүхэлд нь тайлбарлахуйц буюу нийгмийн тухай ерөнхий онол бүтээгдэнэ гэдэгт эргэлзэж, социологийн мэдлэг нь эмпирик онолоор хязгаарлагдана хэмээн үздэг социологийн онолын хандлага аль нь вэ?
бэлэг тэмдгийн харилцан үйлдлийн онол
зөрчилдөөний онол
бүтэц чиг үүргийн онол
Марксизм
Хар тугалганы хордлого ихтэй газар өссөн хүүхдийн IQ - ийн дундаж түвшин хэвийн орчинд өссөн хүүхдийнхээс доогуур болох нь нотлогддог. Энэ нь нийгэмшилт дэх аль хүчин зүйлийн нөлөөг илэрхийлж байна вэ?
Төрөлх хүчин зүйлийн нөлөө
Хүрээлэн орчны хүчин зүйл
Тархи, танин мэдэхүйн хүчин зүйл
Байгаль орчны хүчин зүйл
Нийтээр хүлээн зөвшөөрөгддөг зорилгоос хүнийсгэгдсэн, институтчлэгдсэн аргын дагуу ажиллаж, үйл ажиллагаа явуулдаггүй байдлыг социологид ямар ойлголтоор илэрхийлж болох вэ?
нийгмийн зан үйлийн төрөл
гажуудал
нийгмийн идэвхгүй байдал
хүнийсгэл
Ажлаа хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалсан тохиолдолд сануулга өгөх, цалингийн тодорхой хувийг бууруулах, улмаар ажлаас халах зэрэг арга хэмжээ нь алинд нь хамаарах вэ?
Албан ёсны шийтгэл
Албан бус шийтгэл
Албан ёсны хяналт
Албан бус хяналт
Баялаг, алдар хүнд, нөлөөлөл, хүндэтгэл, эрх мэдэл үзнэ цэнтэй зүйлсийг олж авах адил бус боломжоороо ялгарахыг юу гэдэг вэ?
нийгмийн ялгарал
нийгмийн тэгш бус байдал
нийгмийн давхраажилт
нийгмийн анги
"Эртний хүмүүсийн хооронд хөрөнгө чинээний ялгаа бараг байгаагүй ч хэн илүү бяр чадалтай, зоригтой, овсгоотой, эсвэл дээд тэнгэр, эзэн сүлдтэй харилцаж, шийдийг үзүүлж чадаж байна, тэр бусдаасаа илүү хүндэтгэл хэлээдэг байжээ." Энэхүү өгүүлбэр аль шинжээр ялгарч, тэгш бус байдалд хүрч буйг илэрхийлсэн байна вэ?
эрх мэдлийн ялгарал
алдар хүндийн ялгарал
өмч баялгийн ялгарал
үнэлэмжийн ялгарал
Судлаачийн яриа үйлдлээс олон тооны хувьсагч бүхий мэдээлэл цуглуулсан бол тус судалгаа ямар хандлагын дагуу явагдсан байна вэ?
тоон судалгаа
чанарын судалгаа
ярилцлагын судалгаа
ажиглалтын судалгаа
Ёс зүй нь хүний зан төлөв, авар үйлдлийг судалж, түүхэн дэх байр суурь, сэдлийг .................. гэх мэт ойлголтуудаар илэрхийлдэг.
сайн муу, шударга, шударга бус
сайхан, төлөв төрхгүй, шударга
үнэн, худал, сайн
утгатай, утгагүй, зөв
Цэгийн оронд тохирох ойлголтыг олно уу?
.............. нь аливаа үйлдлийг сайшаах, буруутгах, дэмжих, магтах, үгүйсгэх, магтах, шоолох, хайрлан энэрэх, үзэн ядах гэх мэт янз бүрийн хэлбэрээр илэрнэ.
ёс суртахууны ухамсар
ёс суртахууны үнэлгээ
ёс суртахууны үйлдэл
ёс суртахууны мэдрэмж
Нийгэмд хүмүүсийн баримталбал зохих хэм хэмжээг илэрхийлдэг ойлголт аль нь вэ?
зан суртахуун
ёс зүй
ёс суртахуун
мэдлэг
Ёс заншлаас татгалзаж болох уу?
Болно
Болохгүй
Сайн үйлийн эсрэг зүйлийг ёс зүйд юу гэж нэрлэдэг вэ?
утгатай зүйл
муухай зүйл
муу үйл
хэрэггүй зүйл
Ёс зүйн үндсэн ойлголтод аль нь хамаарахгүй вэ?
нинжин сэтгэл
сайн үйл
баатарлаг үйлс
аз жаргал
Тохирох үгийг нөхөж бичнэ үү? Хувь хүний ёс суртахуун ба нийгмийн ёс суртахуун нь .......................
харилцан хамааралгүй
харилцан бие биедээ нөлөөлнө
зарим талаар хамааралтай
хамааралтай байх бололцоотой
Монгол ёс заншил, ёс заншил, ойрад түмний ёс заншил, буриад түмний ёс заншил гэсэн ойлголтуудаас хамгийн өргөн утгатай нь аль нь вэ?
Монгол ёс заншил
ёс заншил
ойрад түмний ёс заншил
буриад түмний ёс заншил
Уул, овоо тахих үйл алинд нь хамаарах вэ?
ёс заншил
шашны зан үйл
ёс суртахуун
мухар сүсэг
Ёс зүйн судлах асуудал аль нь вэ?
хүний эрхийн асуудал
хариуцлагын асуудал
зөвшилцөлд хэрхэн хүрэх асуудал
эрх мэдэл хуваарилах асуудал
Бэлгэдэл, соёл, зан үйл, ёс суртахуун гэсэн ойлголтуудаас хамгийн их багтаамжтай ойлголтыг ол.
бэлгэдэл
соёл
зан үйл
ёс суртахуун
Дараах ойлголтуудын аль нь анхдагч шинжтэй вэ?
мэдлэг
онол
хууль
шинжлэх ухаан
Нийт хүн төрөлхтний шинжтэй эрхэмлэх зүйлсийг философид юу гэж нэрлэдэг вэ?
зан үйл
үнэлэмж
хэл
шашин
Аль нь оновчгүй томъёолол вэ?
Тэмдэг бол хэлний түгээмэл илэрхийлэл мөн
Аливаа дохио зангаа, хөдөлгөөн бол хэлний илэрхийлэл мөн
Хэл бол тэмдгийн түгээмэл хэлбэр мөн
хэл бол соёлыг хадгалах дамжуулах үндсэн хэлбэр мөн.
Соёл бол хүний амьдрах арга ухаан, хуримтлуулсан туршлага гэдэг утгаараа ............... мөн.
хэл
үнэлэмж
хэм хэмжээ
мэдлэг
Соёлын орон зай гэж юу вэ?
тухайн улсын хил, хязгаар, талбайг илэрхийлсэн хэмжигдэхүүн
нийгэм - соёлын үнэлэмжүүдийн харилцан нөлөөллөөр бий болж байдаг хамтын мэдрэмж
соёлын нийтлэг хийгээд олон янз байдал, өөрчлөлтийг илэрхийлсэн ойлголт
даяаршлын эринд соёлын бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний солилцоог илэрхийлсэн ойлголт
Соёлын хямралын тухай асуудлыг авч үзсэн сэтгэгчийг нэрлэнэ үү?
О.Шпенглер
Э.Кассирер
К.Маркс
О.Конт
Өөрт дасал болоогүй харийн соёлд орох үед олон таагүй сөрөг мэдрэмжүүд үүсэж болох бөгөөд тэдгээрийн нэгдлийг соёл судлалд ............. гэж нэрлэдэг.
соёлын ялгарал
соёлын хямрал
соёлын цочирдол
соёлын зөрчил
Монголчууд овоонд чулуу нэмэхдээ бэлгэшээл үг хэлж байгаа нь .........................
айж сүрдсэний илрэл
ёс заншлаа тээж байгаагийн илрэл
мухар сүсгийн илрэл
хязгааргүй хүслийн илрэл
Иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг тодорхой байдлаар заавал хөндөгдсөн байхыг шаарддаг ба энэхүү харилцаа нь
үндсэн хуулийн эрх зүйн харилцаа мөн
захиргааны эрх зүйн харилцаа мөн
иргэний эрх зүйн харилцаа мөн
төрийн албаны харилцаа мөн
Иргэн "А" нь "Б" - ээс хувийн орон сууц худалдаж авахаар тохиролцжээ. "А" - д орон сууц өмчлөх эрх хэзээ үүсэх вэ?
худалдах, худалдан авах гэрээ байгуулснаар
худалдах, худалдан авах гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр
үнийг бүрэн төлснөөр
аль аль нь биш
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх насны дээд хязгаар нь хэд вэ?
80 настай эрэгтэй, 70 настай эмэгтэй
65 нас
16-85 нас
дээд хязгаар байхгүй
Иргэн Д театр кино үзэж байгаад бичиг баримттай цүнх олжээ. Цүнхийг хаана хүлээлгэж өгөх вэ?
орон нутгийн захиргаанд
олсон тул өөрөө авч болно
кино театрын захиргаанд
эзэн нь олдохгүй бол өөрөө авна.
Эргэх холбоо бүхий улс төрийн системийн загварыг хэн гаргасан бэ?
Х.Лассуэл
Д.Истон
К.Дойч
К.Маркс
Улс төрийн намыг нийгмийн бусад институтээс ялгах гол шинжийг ол.
засгийн эрхийн төлөө тэмцэх
гишүүд дэмжигчидтэй болох
төрд нөлөөлөх
сонирхлыг илэрхийлэх
Олон нийт төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохыг юу гэх вэ?
шууд ардчилал
төлөөллийн ардчилал
элитийн ардчилал
оролцооны зарчим
Аль нь зөв бэ?
ерөнхийлөгчийн түр эзгүйд УИХ - ын дарга бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
ерөнхийлөгчийн түр эзгүйд ерөнхий сайд бүрэн эрхийг нь хэрэгжүүлнэ.
ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ерөнхийлөгчийг орлоно
бүгд зөв
Аль нь хүний улс төрийн эрхэд хамаарах вэ?
амьд явах
эрүүл орчинд аж төрөх
сонгох, сонгогдох
сурч боловсрох
Улс төрийн системийн оролтын жишээ аль нь вэ?
хууль батлах
цалин нэмэх
цалин нэмэхийг шаардах
татвар багасгах
Олон улсын харилцааны түүх судлаачид 1618-1648 оны хооронд Европ тивд 30 жилийн дайны төгсгөлд байгуулсан энхийн гэрээгээр орчин үеийн олон улсын харилцааны түүх эхэлсэн гэж үздэг. Энэ ямар гэрээ вэ?
ялалтын гэрээ
женевийн гэрээ
хиагтын гэрээ
вестфалийн гэрээ
Олон улсын эрх зүйд ямар ч тохиолдолд гажиж үл болох хэм хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?
императив
экстенсив
прогрессив
интенсив
Улс төрийн эрх мэдэл авах сонирхол боломж алинд нь илүү байдаг вэ?
улс төрийн лидер
улс төрийн хөдөлгөөн
ард түмэн
улс төрийн нам
Доорх асуудлуудын аль нь микро түвшинд шийдвэрлэгдэх вэ?
ямар хэлбэрээ бүрэн ажил эрхлэлтийн түвшинд хүрэх вэ?
юуг ямар хэмжээтэй үйлдвэрлэх вэ?
ажилгүйдлийг хэрхэн бууруулах вэ?
эдийн засгийн асуудлуудыг зохицуулах
Шинэ спортын ордны алдагдсан боломжийн өртөг нь ..............
Цалин болон бусад зардлууд
дараагийн жилд барьж болох спортын ордны үнэ
спортын тэмцээний орлогоос төлөгдөх болит орлогын татварын өөрчлөлт
энэ спортын ордныг барьсны улмаас үйлдвэрлэгдэхгүй болсон бусад бараа үйлчилгээний үнэ
Барааны үнийн бууралтын шалтгаан нь
татварын өсөлт
хэрэглэгчийн орлогын бууралт
үйлдвэрлэлийн нөөцийн үнийн бууралт
дагалдах барааны үнийн бууралт
Доорх нөхцөлд бараа үйлчилгээний зах зээл тэнцвэртэй байна.
эрэлт, нийлүүлэлт тэнцэх үед
үнэ нь ашиг ба зардлын нийлбэртэй тэнцэх үед
технологийн өөрчлөлт аажмаар явагдаж байвал
эрэрлтийн тоо хэмжээ, нийлүүлэлтийн тоо хэмжээтэй тэнцэх үед
Олигаполь нь:
ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон тооны өрсөлдөгч пүүсүүд
ялгаварт бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон тооны өрсөлдөгч пүүсүүд
цөөн тооны өрсөлдөгч пүүсүүд
зөвхөн нэг том пүүс
Дараах шинжийн аль нь монополийг тодорхойлохгүй вэ?
зах зээлийн үнэд хүчтэй нөлөө үзүүлдэг
зах зээл рүү орох саад бэрхшээл их
орлуулах бүтээгдэхүүн байдаг
зах зээлд ганцхан пүүс байна.
Үндэсний нийт бүтээгдэхүүн гэж юу вэ?
ДНБ - ийн мөнгөн илэрхийлэл
тухайн улсын эцсийн бараа үйлчилгээний мөнгөн илэрхийлэл
нийт нийгмийн өв хөрөнгө
хүн бүрийн нийт орлогын нийлбэр
Инфляцийн үед:
үнийн ерөнхий түвшин өснө
бүх барааны үнэ өснө
зарим нь өсч, зарим нь буурна
үнэ жигд өснө
