wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

2022 оны А хувилбар

Total questions: 53

Worksheet time: 27mins

Name
Class
Date
1.
Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг агент аль нь вэ?
a)
Сургууль
b)
Гэр бүл
c)
Үе тэнгийнхэн
d)
Хэвлэл мэдээлэл
e)
Ажлын байр
2.
Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ... Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
Гажуудлын харьцангуй мөн чанар
b)
Гажуудлын сөрөг үр дагавар
c)
Гажуудлын эерэг үр дагавар
d)
Гажуудлын ил чиг үүрэг
e)
Гажуудлын сөрөг чиг үүрэг
3.
Нийгмийг амьд биетэй төстэй хэмээн үзэж, эд эрхтэн нь тухайн амьд биеийг амьдруулахын төлөө үүрэг гүйцэтгэж байдгийн адил нийгмийн институт нь нийгмийн болон бусад институтийн оршин тогтнолын төлөө тодорхой үүрэг гүйцэтгэж байдаг гэж үздэг онол аль вэ?
a)
Марксист онол
b)
Бүтэц-чиг үүргийн онол
c)
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол
d)
Иргэншлийн онол
e)
Хүн ам зүйн онол
4.
Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ?
a)
Ан агнуурын нийгэм
b)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
c)
Газар тариалангийн нийгэм
d)
Аж үйлдвэржсэн нийгэм
e)
Аж үйлдвэржилтийн дараах нийгэм
5.
Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?
a)
Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай
b)
Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой
c)
Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм
d)
Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна
e)
Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг
6.
Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. ....................................гэдэг нь нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.
a)
Нийгмийн ялгарал
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Тэгш бус байдал
e)
Нийгмийн нийтлэг
7.
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
Каст
b)
Анги бүлэг
c)
Боолчлол
d)
Язгуур угсаа
e)
Нээлттэй нийгэм
8.
Нийгмийн давхраажилтыг судлах шүүмжлэлт онолын гол хандлагыг тэмдэглэнэ үү.
a)
Бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг.
b)
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарал бол нийгмийн давхраажилтын суурь шалтгаан мөн
c)
Өмч болон эрх мэдлийн ялгарал байх бөгөөд төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлэхэд үйлчилж байдаг
d)
Хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүрэх үндсэн шалтгаан мөн
e)
Нийгмийн давхраажилт бол уламжлал, тогтсон байдлаас шалтгаалан өөрөө жам ёсоор оршин тогтнодог үзэгдэл мөн
9.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Т. Парсонсын үзэл санаа аль нь вэ?
a)
Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална
b)
Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ.
c)
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.
d)
Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг
e)
Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог
10.
Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг илтгэдэг ойлголт аль нь вэ?
a)
Хэм хэмжээ
b)
Хэл
c)
Бэлгэ тэмдэг
d)
Үнэлэмж
e)
Мэдлэг
11.
Соёлын үзэгдлүүд тэмдгэн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь хэл. Энэ нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?
a)
Танин мэдэхүйн чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
d)
Үйл ажиллагааны чиг үүрэг
e)
Бэлгэдлийн чиг үүрэг
12.
Олон улсын соёл, монголчуудын соёл, баруун монголын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ?
a)
Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
b)
Соёл ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
c)
Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
13.
Соёлын түүхэн хэв маягуудаас аж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах төлөөллийг олно уу./4-г сонгоно уу/
a)
Ан агнуур
b)
Түүвэрлэгчдийн соёл
c)
Нүүдэлчдийн соёл
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
14.
Соёлын төрөл бүрийн үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг үндэсний соёлын бодлогод тусган хэрэгжүүлдэг. Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрт хамаарахгүй өгөгдлийг олно уу.
a)
Улс, үндэснийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх,соёлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах
b)
Тухайн салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
c)
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх
d)
Соёлын үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхий нийтэд таниулан сурталчлах
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх
15.
1970-аад оны II хагасаас энэхүү ойлголт нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Энэхүү ойлголтыг манай судлаачид “соёлын ижилсэл”, “соёлын өөрийншил”, “соёлын өвөр төрх” гэх зэргээр нэрлэдэг бол энэ нь аль ойлголт вэ?
a)
Соёлын дархлаа
b)
Соёлын адилсал
c)
Соёлын эрх чөлөө
d)
Соёлын цочирдол
e)
Соёлын даяаршил
16.
“...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?
a)
Соёлын цочирдолд орох
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
d)
Соёлын дархлаа алдагдах
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
17.
Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?
a)
Э.Кассирер
b)
Дж.Кэмпбелл
c)
Ж. Локк
d)
К.Оберг
e)
Э.Фромм
18.
Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ. Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ. Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын адилсал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
19.
Улс орнуудын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшинг харьцуулан хэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэдэг эдийн засгийн үзүүлэлт аль нь вэ?
a)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Бодит ДНБ
d)
Нэг хүнд ногдох ДНБ
e)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
20.
“Сүү ХК”-ны технологийн шинэчлэл хийсэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
Төрийн зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Гадаадын хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
21.
Иргэн А 2021 онд нэгэн компаний жилийн хугацаатай, 10%-ийн хүүтэй бондыг 1000.000 төгрөгөөр авсан. А жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ?
a)
1.110.000
b)
1.100.000
c)
1.001.000
d)
1.101000
e)
1.111.000
22.
Зах зээлийн онолыг үндэслэгч, татвар хураалтын үндсэн зарчмуудыг тодорхойлсон сэтгэгч аль нь вэ?
a)
Артур Лаффер
b)
Фридрик фон Хайек
c)
Джон Мейнард Кейнс
d)
Адам Смит
e)
Хенри Бокли
23.
“Төрийн эдийн засгийн бодлого” бүдүүвчийн орхигдсон хэсэгт тохирох ойлголтыг сонгоно уу?
a)
Засгийн газар
b)
Санхүүгийн зохицуулах хороо
c)
Төв банк
d)
Банкуудын холбоо
e)
Арилжааны банк
24.
Татварын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
a)
ААН -ээс авах татварын хэмжээг нэмэгдүүлснээр хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ буурч нийт эрэлт өснө
b)
ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал, хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт буурна.
c)
ААН -ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого ААН-ийн орлого буурна
d)
ААН-ээс авах татварын хэмжээг бууруулснаар хэрэглэгчийн орлого, ААН-ийн орлого өснө. Ингэснээр хэрэглээний зардал болон хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж нийт эрэлт өснө
e)
ААН-ийн татварын хувь хэмжээг бууруулах нь эргээд төрийн орлого буурах нэг шалтгаан болно
25.
Эдийн засгийн ухааны нэрт эрдэмтэн Джон Мейнард Кейнсийн намтар, үзэл баримтлалаас илүүц ойлголтыг олно уу
a)
Тэрээр сонгодог уран зохиол, хөгжим, спортоор хичээллэхийн зэрэгцээ хөрөнгийн бирж дээр тоглож асар их амжилт олсон
b)
Эдийн засгийн салбарт оруулсан хувь нэмрийг үнэлэн 1974 онд түүнд Нобелийн шагнал олгосон
c)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж төрийн оролцоотой нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой гэж үзсэн
d)
Мөнгө болон банкны талаарх агуу онолч төдийгүй түүнийг хэрэгжүүлэгч юм
e)
Эх орны өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд” зэрэг олгосон
26.
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдан авч болно. Үүнийг..................................гэнэ.
a)
Олон улсын худалдаа
b)
Портфелийн хөрөнгө оруулалт
c)
Хөдөлмөрийн шилжилт
d)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
e)
Гадаад худалдааны бодлого
27.
Олон улсын эдийн засагт улс орнуудын эзлэх байр суурийг хэд хэдэн шалгуураар тодорхойлдог. Уг шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй өгөгдлийг олно уу?
a)
Эдийн засгийн хөгжлийн түвшин
b)
Эдийн засгийн бүтэц
c)
Эдийн засгийн өсөлтийн төрөл
d)
Гадаад эдийн засгийн хэлбэр
e)
Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
28.
Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд хэн ч хуулиас дээгүүр эрх эдлэхгүй, зөвхөн хуулиар баталгаажсан эрхийг л эдэлнэ. Иргэн бүр хуулийг сахиж, түүнийг зөрчвөл хариуцлага хүлээдэг. Уг өгөгдөлд хамаарах ардчиллын үнэт зүйл аль нь вэ?
a)
Хуулийн засаглал
b)
Хүний эрх, эрх чөлөө
c)
Тэгш эрх
d)
Иргэдийн улс төрийн оролцоо
e)
Эрх мэдлээ хэтрүүлэхэд хяналт тавих
29.
Монгол улсын төрийн эрх мэдэл хуваарилалтын тогтолцоог харуулсан бүдүүвчийг ажиглаад тохирох хариултыг нөхнө үү
a)
Тагнуулын ерөнхий газар
b)
Ерөнхий сайд
c)
Улсын их хурлын дарга
d)
Үндсэн хуулийн цэц
e)
Цагдаагийн ерөнхий газар
30.
“Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ”. Энэ нь иргэний нийгмийн тухай тодорхойлсон сэтгэгчдээс хэний үзэл санаа вэ?
a)
К.Поппер
b)
Г. Гегель
c)
Р.Дарендорьф
d)
Аристотель
e)
Р.Путнам
31.
Иргэний нийгмийн төлөвшил оюун санааны хүрээнд ямар үйл ажиллагаагаар илрэн явагддаг вэ?
a)
Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, үүрэг хариуцлагыг адил тэгш эдлүүлэх
b)
Олон намын тогтолцоо бүхий ардчилсан сонгуулийн систем бүрэлдэх
c)
Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн бие даасан байдлыг дэмжих
d)
Иргэд хувийн өмчтэй байж, өмчийн олон хэлбэрүүд эрх тэгш хөгжих
e)
Эрх мэдлийг зохистой тэнцвэржүүлэн хуваарилж хуулиар баталгаажуулах
32.
Ардчилсан сонгуулийн саналаа нууцаар гаргах зарчмыг олно уу.
a)
Нас хүйс, яс үндэс, мэргэжил, үзэл бодлоос үл шалтгаалан сонгуульд оролцох
b)
Сонгогч зөвхөн өөрийн сонголтоор саналаа өгөх боломжтой байх
c)
Сонгогч бүр ижил тооны санал гаргах, санал бүр адил жинтэй байх
d)
Чөлөөтэй сонголт хийн саналаа чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх
e)
Сонгуулийн эцсийн үр дүн нь иргэдийн санал хураалтаар шийдэгдэх
33.
2000 оны Улсын Их Хурлын сонгуульд МАХН /одоогийн МАН/ сонгогчдын 52%-ийн санал авсан ч парламентын суудлын 94.7% буюу 72-ыг авсан бол бусад нам эвслүүд нийт сонгогчдын 48%-ийн санал авсан хэдий ч парламентад дөнгөж 4 суудал авч байжээ. Энэ баримт сонгуулийн аль тогтолцооны сул талыг харуулж байна вэ?
a)
Пропорциональ тогтолцоо
b)
Мажоритари тогтолцооны энгийн олонх
c)
Мажоритари тогтолцооны үнэмлэхүй олонх
d)
Мажоритари тогтолцооны харьцангуй олонх
e)
Холимог тогтолцоо
34.
Байгаль, нийгмийн олон хүчин зүйлээр нөхцөлдсөн, тэгш бус байдлыг арилгаж нийгмийн хамгааллаар хангахад илүү чиглэсэн эдийн засаг дахь төрийн зохистой оролцоог дэмждэг улс төрийн үзэл баримтлал аль нь вэ?
a)
Социал демократ
b)
Либерал ардчилал
c)
Консерватизм
d)
Неолиберализм
e)
Неоконсерватизм
35.
Улс төрийн намын үзэл баримтлалыг шугамд өгч тэмдэглэсэн байна. Тохирох үзэл баримтлалыг сонгож нөхнө үү?
a)
Неокоммунизм
b)
Социалист
c)
Социал реформист
d)
Нацизм
e)
Либерализм
36.
Ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл нь ард түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэхэд тодорхой зарчмуудыг мөрдлөг болгодог. Дараах өгөгдлүүдээс илүүц зүйл дурдсан бол олно уу
a)
Хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашгийг хамгаалах
b)
Нэг хүний эрх ашгийн төлөө бус олон түмний тулд мэдээлэл дамжуулах
c)
Нас, хүйс, шашин шүтлэг үл харгалзан олон нийтэд хүргэх
d)
Хэвлэл мэдээлэл нь зөвхөн төр засгийн дуу хоолой болох
e)
Боловсролын түвшин харгалзахгүйгээр бүх нийтэд тэгш хүргэх боломжийг хуулиар хангах
37.
2016 оны судалгаагаар иргэдийн хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх итгэл Монголын үндэсний телевизэд 90%, хувийн телевизэд 78%, FM-радиод 60% гэсэн үнэлгээ өгчээ. Дээрх эх сурвалж ямар асуудлын тухай мэдээлэл вэ?
a)
Хэвлэл мэдээллийн байгууллагын талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудын өгсөн судалгаанд хийсэн дүгнэлт
b)
Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны талаарх иргэдийн бодол
c)
Хэвлэл мэдээллийн байгууллагад иргэдээс өгсөн итгэх итгэлийн судалгаа
d)
Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн байгууллагуудын хандах байдал
e)
Хэвлэл мэдээллийн байгууллагад төрийн бус байгууллагуудын хандах байдал
38.
“Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн хүний эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх энх тайван, эрх чөлөө шударга ёсны үндэс” гэж ямар баримт бичигт тусгасан байдаг вэ?
a)
“Эрх чөлөөний харти”
b)
НҮБ-ын “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”
c)
“Сирусын бортого”
d)
Монгол улсын Үндсэн хууль
e)
“Иргэний ба улс төрийн эрхийн ОУ-ын пакт”
39.
Иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, тахир дутуу болох, ажилгүй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгал болон нийгмийн халамжийн туслалцааг авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцааг нэрлэнэ үү
a)
Иргэний эрх зүйн харилцаа
b)
Нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
c)
Хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
d)
Захиргааны эрх зүйн харилцаа
e)
Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа
40.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч, мөн сайн дураар даатгуулсан эх жирэмслэх, хүүхэд төрүүлэх тохиолдолд нийгмийн даатгалын тэтгэмж авна. Жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олох нөхцөлийг олно уу?
a)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар, түүний сүүлийн 4 сард нь тасралтгүй төлсөн
b)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 9 сар, түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн
c)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн
d)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 12 сар, түүний сүүлийн 8 сард нь тасралтгүй төлсөн
e)
Нийгмийн даатгалын шимтгэлийг 18 сар, түүний сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн
41.
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу.
a)
Засаг, төрийн эрх мэдлийг төвлөрүүлэх
b)
Ардчилсан дэглэм, бүгд найрамдах засаглалыг хүлээн зөвшөөрөх
c)
Хүнлэг энэрэнгүй байдлыг бий болгох
d)
Төрийн байгууламжийг тодорхой тусгасан байх
e)
Үндсэн хуулийг хянах тогтолцоог бүрдүүлэх
42.
Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бүрдүүлэх шаардлагатай нэхэмжлэлийн бүрдүүлбэрүүдээс хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Нэхэмжлэгчийн гэр бүлийн байдал, боловсролын түвшин
b)
Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа
c)
Эрх зөрчигчийн буюу хэргийн хариуцагчийн овог, эцгийн нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг
d)
Улсын тэмдэгтийн хураамж буюу шүүхээс үйлчилгээ үзүүлсний хөлсийг хуульд заасан хэмжээгээр төлсөн баримт
e)
Нэхэмжлэлийн үнэ буюу хэдэн төгрөг нэхэмжилж байгаа талаар бичих
43.
Хүний эрхийг хэрэгжүүлэхэд чиглэсэн баталгааг бий болгох /үйлчилгээний хүртээмжийг амар хялбар болгох, эмзэг бүлгийг эн тэргүүнд анхаарч, тэгш байдлыг бүрдүүлэх/ арга хэмжээ авах нь төрийн ямар үүрэгт орох вэ?
a)
Ахиц дэвшил гаргах үүрэг
b)
Хүндэтгэх үүрэг
c)
Хангах үүрэг
d)
Хамгаалах үүрэг
e)
Нөлөөлөх үүрэг
44.
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор нэхэмжлэл гаргах вэ?
a)
7 хоног
b)
14 хоног
c)
30 хоног
d)
45 хоног
e)
60 хоног
45.
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг “Очир” дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Б-гийн хувьд аль субьектэд хамаарах вэ?
a)
Хуулийн этгээд
b)
Гомдол гаргаж буй иргэн
c)
Хариуцагч
d)
Албан тушаалтан
e)
Гуравдагч этгээд
46.
Дэлхийн улс ба улс бус оролцогчид хоорондын олон талт харилцаа, тэдний гадаад бодлого, үйл ажиллагааг судалдаг нийгмийн шинжлэх ухааны салбар аль нь вэ?
a)
Олон улсын эрх зүй
b)
Орон судлал
c)
Улс төр судлал
d)
Олон улсын харилцаа
e)
Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй
47.
Олон улсын улс төр, эрх зүй, эдийн засаг, соёлын олон талт харилцаанд гадаад бодлогоороо дамжуулан оролцох үйл ажиллагааны цар хүрээ, нөлөөллөөр тодорхойлогдох ойлголтыг олно уу?
a)
ОУХ-нд оролцох зарчим
b)
ОУХ-нд оролцох үйл ажиллагааны чиглэл
c)
ОУХ-нд оролцох нөлөө
d)
ОУХ-ны тэргүүлэх чиглэл
e)
ОУХ-нд оролцох үүрэг
48.
2011 оны МУ-ын гадаад бодлогын үзэл баримтлал баримт бичгийн /6 дугаар зүйлээс/ гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогоос үл тохирох өгөгдлийг олно уу?
a)
Гадаад улсад суугаа өөрийн иргэдийн үүсгэл санаачилгын байгууллага, холбоодтой хамтран ажиллахдаа тодорхой шалгуур тавих
b)
Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэн хуулийн этгээдийн эрх ашгийг үндэсний болон тухайн улсын хууль олон улсын гэрээний хүрээнд хамгаалах
c)
Монгол улсаас гадаад улсад суугаа өөрийн иргэдийнхээ бүртгэл, судалгааг хөтөлж, тэдэнд шаардлагатай үед туслалцаа, дэмжлэг үзүүлэх
d)
Гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг гэмт хэргээс сэрэмжлүүлэх, хэрэгт холбогдож хохирогсдын эрхийг хамгаалах
e)
Гадаадад байгаа иргэддээ хууль ёсны эрх, үүрэг хариуцлагын талаарх шаардлагатай мэдээлэл зөвлөгөө өгөх
49.
Эдийн засгийн өөрийгөө тэтгэх чадавхийг бүрдүүлж, тодорхой салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай бүс нутгийн болон олон улсын интеграцид нэгдэх, судалгаа, тооцоонд тулгуурлан, шат дараатай, сонголттойгоор хэрэгжүүлэх ойлголтыг юу гэж үзэх вэ?
a)
Олон улсын тээвэр, дэд бүтэц
b)
Эдийн засгийн аюулгүй байдал
c)
Гадаад худалдаа, хөрөнгө оруулалт
d)
Эдийн засгийн олон тулгуурт бүтэц
e)
Эдийн засгийн бие даасан байдал
50.
Улс орны асуудалд түлхүү анхаардаг, улс орнуудад илүү нээлттэй, байгууллагын бүтэцтэй, гишүүн улс орнуудын эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах чиглэлд түлхүү анхаардаг олон улсын харилцааны улс бус оролцогч аль нь вэ?
a)
Үндэстэн дамнасан корпорацууд
b)
Олон улсын төрийн бус байгууллага
c)
Олон улсын байгууллага
d)
Олон улсын хэвлэл мэдээллийн сүлжээ
e)
Олон улсын гэмт хэргийн сүлжээ
51.
Монгол улс 2011 оны 7 дугаар сараас 2 жилийн хугацаатай даргалан ажилласан олон улсын байгууллага аль нь вэ?
a)
Олон улсын худалдааны эрх зүйн комисс
b)
Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулган
c)
ЮНЕСКО-гийн гүйцэтгэх зөвлөл
d)
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/
e)
Олон улсын атомын энергийн агентлаг
52.
Монгол улс Япон улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд 1990-ээд оноос хоёр улсын харилцаа эрчимтэй хөгжиж түншлэлийн харилцаа ямар түвшинд хүрсэн бэ?
a)
Олон талт хамтын ажиллагааны түншлэл
b)
Иж бүрэн стратегийн түншлэл
c)
Иж бүрэн түншлэл
d)
Өргөн хүрээтэй түншлэл
e)
Стратегийн түншлэл
53.
Зөөлөн хүчний бодлого нь хатуу хүчний бодлогоос зарчмын ялгаа, үйлдлийн төрөл, өндөр хамааралтай хүчний үндэс зэргээрээ ялгаатай байдаг. Тэгвэл зөөлөн хүчний бодлогын зарчим аль вэ?
a)
Сэтгэл татах чадвар
b)
Зорилгыг өөрчлөн чиглүүлэх
c)
Сэтгэл татам байдал
d)
Үнэмшил тогтолцоо
e)
Үнэт зүйлс соёл, төрийн бодлого