Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

ЭЕШ - Соёл

Total questions: 74

Worksheet time: 1hrs 14mins

Name
Class
Date
1.
2019.A.10.  Боловсролын түвшнээс хамааралгүйгээр нийгмийн бүх хүмүүст хүртээмжтэй байдаг соёлын хэлбэрийг олж тэмдэглэнэ үү. \1 оноо\ 
a)
Ардын соёл
b)
Элитийн соёл
c)
Нийтийн соёл
d)
Дагуул соёл
e)
Гадны соёл
2.
2019.A.11. “Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ? \2 оноо\ 
a)
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд
b)
Монгол улсын Үндсэн хуульд
c)
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
d)
Монгол улсын Нийгмийн хамгааллын хуульд
e)
Монгол улсын нийгмийн хамгааллын хуульд
3.
2019.A.12. Соёлыг илрэх байдлаар нь хэрхэн ангилдаг вэ? 
a)
Соёлын хямрал түрэмгийлэл
b)
Эртний болон орчин үеийн соёл
c)
Эдийн болон оюуны соёл
d)
Соёлын даяаршил, зөрчил
e)
Соёлын нэгдэл, хуримтлал
4.
2019.A.13. Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ? \1 оноо\ 
a)
Гар утас
b)
Хувцас
c)
Телевиз
d)
Шинжлэх ухаан
e)
Барилга байгууламж
5.
2019.A.14. Оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог. гэнэ. \1 оноо\ 
a)
Соёлын дархлаа
b)
Соёлын үйлдвэрлэл
c)
Соёл судлал
d)
Соёлын бүтээгдэхүүн
e)
Соёлын менежмент
6.
2019.A.15. Үндэсний соёлын өвөрмөц өв сангдэлхий нийтэд үзүүлэн таниулаххэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын мөн. \3 оноо\ 
a)
Соёлын аялал жуулчлал
b)
Соёлын үйлдвэрлэл
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын арга хэмжээ
7.
2019.A.16. Өнөө үеийн ардчилсан, нээлттэй гадаад харилцааны үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэж нэрлэдэг вэ? \1 оноо\ 
a)
Дэд соёл
b)
Уламжлалт соёл
c)
Соёлын гадуурхал
d)
Соёлын даяаршил
e)
Хэлний соёл
8.
2019.A.17. Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ? \1 оноо\ 
a)
Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох, шашин шүтэх ба эс шүтэх эрх, соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах
b)
Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох
c)
Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох
d)
Амьдралын эгэл нөхцөл алдагдах
e)
Соёлын гадуурхал
9.
2019.A.18. Соёлын эрх чөлөөний асуудалд хамааралгүй зүйл аль нь вэ? \1 оноо\ 
a)
Олон төрлийн нийгмийн баталгаагаар хангагдсан байх эрх
b)
Бүх хүмүүс эх хэлээрээ ярьж, өөрийн шашныг шүтэж, өөрийн бүтээн туурвих бололцоог эдлэх эрх
c)
Хүмүүс өөрсдийгөө илэрхийлэх, өөрийн хувийн чанараа хөгжүүлэх
d)
Баталгаат боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ
e)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
10.
2019.B.11. Соёлын үнэт зүйл гэдэгт эх хэл, бичиг үсэг, уламжлалт технологи, газар усны нэр, зан заншил, бэлгэ тэмдэг, ном судар, шашдир болон соёл судлалын бүтээл хамаарна гэж ямар хуульд заасан бэ? 
a)
Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуульд
b)
Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
c)
Монгол улсын Соёлын тухай хуульд
d)
Монгол улсын Боловсролын хуульд
e)
Монгол улсын Үндсэн хуульд
11.
2019.B.12. Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг ………..гэнэ. \1 оноо\ 
a)
Сөрөг соёл
b)
Ардын соёл
c)
Нийтийн соёл
d)
Дагуул соёл
e)
Элитийн соёл
12.
2019.B.13. Соёлын босоо чиглэлийн ангилалд илүүц зүйл дурдсан бол аль нь вэ? \1 оноо\ 
a)
Ардын соёл
b)
Элитийн соёл
c)
Эдийн соёл
d)
Нийтийн соёл
e)
Зонхилогч соёл
13.
2019.B.14. Соёлын салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, улс үндэстнийхээ соёл, өв уламжлал, байгалийн өвөрмөц төрхийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, түүнийг дэлхийд сурталчлах зорилгыг эн тэргүүндээ тавьсан хөтөлбөр аль нь вэ? \1 оноо\ 
a)
Уламжлалт соёл
b)
Соёлын бодлого
c)
Үндэстний соёлын онцлог
d)
Монгол өв соёл
e)
Соёлын үйлдвэрлэл
14.
2019.B.15. Соёлын үйлдвэрлэлийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ? \3 оноо\ 
a)
Бүтээлч шинэ эдийн засаг
b)
Соёлын орон зай
c)
Утаагүй үйлдвэрлэл
d)
Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэл
e)
Чөлөөт цагт зориулсан үйлдвэрлэл \шоу бизнес\
15.
2019.B.16. ………………….нь орчин үед угсаатны соёл, соёлын философи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй, соёлын экологи гэх мэт салбаруудыг хамаарна \1 оноо\ 
a)
Оюуны соёл
b)
Эдийн соёл
c)
Соёл судлал
d)
Хэрэглээний соёл
e)
Материаллаг соёл
16.
2019.B.17. Хүн бүрийн өвөрмөц онцлогийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн гэсэн нь хэний үзэл вэ? \1 оноо\ 
a)
К. Маркс
b)
Ж. Локк
c)
М. Вебер
d)
Э. Фромм
e)
Н. Макиавелли
17.
2019.B.18. Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү. \1 оноо\ 
a)
Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
b)
Соёлын тэгш байдлыг үнэлэх
c)
Уламжлалт ёс заншлыг хадгалах
d)
Соёлын тулгалт хийх
e)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх
18.
2020.A.11. Биелгээ нь Монголчуудын аж амьдралаас үүсчээ. Биелгээнд ихэвчлэн амьдрал дээр хийж гүйцэтгэдэг зан үйлүүдийг хийдэг. Жишээ нь: цайныхаа дээж, цацлыг уул усандаа өргөх, юм оёх, тариа тээрэмдэх буюу тариа татах, ноос савах, бөх барилдах, нум сум харвах, морины явдал зэргээр биелдэг. Биелгээний хөдөлгөөн, дохио зангаа нь мэдлэг, ..................... юм.     Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү. 
a)
хэм хэмжээ
b)
мэдрэмж
c)
үнэлэмж
d)
хэл
e)
бэлгэдэл
19.
2020.A.12. “Суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно”гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ? 
a)
эртний, дундад, орчин үеийн
b)
олон улсын, улс үндэстний
c)
ёс суртахууны, шашны
d)
нэг хэв загварын, олон хэв загварын
e)
олонхийн, зонхилох, дэд соёл
20.
2020.A.14. “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд үл хамаарах салбарыг тэмдэглэнэ үү. 
a)
дизайн, дүрслэх урлаг
b)
мэдээллийн технологи
c)
соёлын өв
d)
тайзны уран бүтээл
e)
кино урлаг
21.
2020.A.15. Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг .................. гэнэ.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.     
a)
Соёлын аялал жуулчлал
b)
соёлын эрх чөлөө
c)
соёлын үйлдвэрлэл
d)
соёлын даяаршил
e)
соёлын орон зай
22.
2020.A.17. Эдгээрээс аль нь соёлын эрх чөлөөг илэрхийлэх асуудал вэ? 
a)
хэн нэгний эрх чөлөөнд халдах
b)
эрхээ эдлэхгүй байх
c)
амьдрах хэв маягийг тулгахгүй байх
d)
өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг  мэдрэмж
e)
бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх
23.
2020.A.18. Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү. 
a)
үг хэлэх, чөлөөтэй ярих, бичих, хэвлэн нийтлэх эрх чөлөө
b)
үндэсний чөлөөт хэвлэл бүрэлдэн бий болох эрх чөлөө
c)
бусад соёлыг хуулбарлан шууд дууриах эрх чөлөө
d)
авъяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө
e)
үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө
24.
2020.B.11. Миний дүү Бат аавын бүсээр шилбүүрдэн тоглож байгаад ээжид зэмлүүлэв. Үүнийг хараад, аав дүү, бид хоёрт бүсээ дээдлэхийн утга учрын талаар ярьж өглөө. “Монгол хүн бүсийг сүлд хийморь гэж үздэг. Тиймээс бүсээ дутуу бүслэн алдруулан, чирч явахыг цээрлэдэг, бүсээ чанга бүслэхийг төв чангын ................... гэх ба бүсний үзүүрийг өмнө талдаа гарган ороож, нөгөө үзүүрийг мөн урдаа шингээж уяна. Бүсээ гутал өмдөн дээрээ тавих буюу бүсний дээгүүр алхах гишгэхийг цээрлэдэг. Бүс, малгайтай хүн бол хэн ч халдашгүй чөлөөт иргэн гэсэн утгыг илтгэдэг” хэмээн ярьсан юм.Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү.  
a)
мэдлэг
b)
бэлгэдэл
c)
хэм хэмжээ
d)
үнэлэмж
e)
ёс заншил
25.
2020.B.12. “Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?     
a)
ёс суртахууны, шашны
b)
эртний, дундад, орчин үеийн
c)
олонхийн, зонхилох, дэд соёл
d)
нэг хэв загварын, олон хэв загварын
e)
олон улсын, улс үндэстний
26.
2020.B.13. Доорх соёлын түүхэн хэв маягаасаж ахуй эрхлэлтийг шалгуур болгосон ангилалд багтах төлөөллийг олно уу.   
a)
ан агнуур
b)
түүвэрлэгчдийн соёл
c)
нүүдэлчдийн соёл
d)
газар тариаланчдын соёл
e)
өрнийн
27.
2020.B.14. Соёлын үйлдвэрлэлд оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээнээс аль нь багтахгүй вэ?
a)
кино урлаг
b)
дизайн.,дүрслэх урлаг
c)
архитектур
d)
тайзны урлаг
e)
уламжлалт анагаах ухаан
28.
2020.B.15. Соёлуудын нэгдэн нягтрах үзэгдлийг бүхэлд нь ................... гэсэн ойлголтоор илэрхийлдэг. Цэгийн оронд тохирох утгыг нөхнө үү. 
a)
соёлын аялал жуулчлал
b)
соёлын эрх чөлөө
c)
соёлын үйлдвэрлэл
d)
соёлын даяаршил
e)
соёлын орон зай
29.
2020.B.17. Доорх өгөгдлүүдийн аль нь “соёлын эрх чөлөө” хэмээх ухагдахууныг илэрхийлж байна вэ?   
a)
хүн бүрт олгогдсон адил тэгш боломж
b)
эрхээ эдлэхгүй байх
c)
өөр соёлын орчин тухайн хүний хүссэнээс огт өөр байх сөрөг мэдрэмж
d)
хэн нэгний эрх чөлөөнд халдах
e)
бусдын санал бодлыг зөвшөөрөхгүй байх
30.
2020.B.18. Соёлын эрх чөлөө нь тухайн хүний харъяалж буй улсаас их шалтгаална. Манай улсын хувьд 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн оюун санааны амьдралд олон өөрчлөлт гарсан билээ. Тэрхүү өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ үү. 1. авьяас билгээ дайчлах, бүтээн туурвих эрх чөлөө 2. үндэсний үзэл санаа, соёл, уламжлалаа сэргээн мандуулах эрх чөлөө 3. бусад соёлыг шууд хуулбарлан дууриах эрх чөлөө  4. сүм хийд нээх, шүтэн бишрэх эрх чөлөө 5. бусад улс оронд суралцах, аялан жуулчлах, ажиллаж амьдрах эрх чөлөө 
a)
2,3,4,5
b)
1,2,3,4
c)
1,2,3,5
d)
1,2,4,5
e)
2,3,4
31.
2021.A.4. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/  Тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл ................ юм. 
a)
Үнэлэмж
b)
Хэл
c)
Мэдлэг
d)
Бэлгэ тэмдэг
e)
Хэм хэмжээ
32.
2021.A.5. Соёлыг ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд нийцэж байна вэ? /1 оноо/  
a)
Суурь үнэлэмжээр нь
b)
Сонголт хийх боломжоор нь
c)
Бүтээгч, хэрэглэгчээр нь
d)
Аж ахуй эрхлэлтээр нь
e)
Түвшинээр нь
33.
2021.A.6. Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой бүтээл туурвил, үйлчилгээ зэрэг нь соёлын аль ойлголт вэ?   /1 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын аялал жуулчлал
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын үйлдвэрлэл
34.
2021.A.7. Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ?   /1 оноо/ 
a)
“Сүү” ХХК
b)
Эмнэлэг
c)
Цагдаагийн байгууллага
d)
Номын сан
e)
Улаан загалмайн нийгэмлэг
35.
2021.A.17. Соёл нь хүн нийгмийн гишүүн болохынхоо хувьд эзэмшдэг мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, ёс суртахуун, хууль, зан заншил болон бусад чадвар дадлуудыг багтаасан цогц бүхэл юм" гэж тодорхойлсон судлаачийг нэрлэнэ үү.  /1 оноо/ 
a)
А.Гидденс
b)
Э.Тайлор
c)
Р.Бенедикт
d)
Э.Кассирер
e)
К.Ясперс
36.
2021.A.18. Соёлыг бүрдүүлэгч элементийг холбогдох ойлголттой нь зөв илэрхийлсэн хариулт аль нь вэ? /2 оноо/ 
a)
Үнэлэмж- шударга ёс, загалмай
b)
Мэдлэг- домог, хуримын бөгж
c)
Хэл- дохио зангаа, шашин
d)
Бэлгэ тэмдэг- төрийн дуулал, хөшөө
e)
Хэм хэмжээ- дүрэм, журам, шинжлэх ухаан
37.
2021.A.20. 2012 оны байдлаар ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд Увс нуурын ай сав газрыг байгалийн өвөөр, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн хадны сүг зургийн цогцолборыг түүх соёлын дурсгалт газраар тус тус бүртгэжээ. Энэ нь олон улсын хэмжээнд баримтлах соёлын бодлогын аль чиглэлд хамаарч байна вэ? /2 оноо/ 
a)
Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах
b)
Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах
c)
Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
d)
Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах
e)
Соёлын харилцааг нээлттэй байлгах
38.
2021.A.22. Хувь хүн болон бүлгийн аж төрөх хэв маягаа сонгох нөхцөл, боломжийг үгүйсгэж,  нийгмийн бусад гишүүдийн адилаар амьдрахыг шаардлага болгох нь соёлын эрх чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ?   /1 оноо/ 
a)
Хүний эрх, эрх чөлөө
b)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
c)
Соёлын эрх чөлөө
d)
Тэгш эрх, шударга ёс
e)
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
39.
2021.A.24. Yсэг зэргээ орхиход хүргэсэн нь соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэрт хамаарах вэ?  /1 оноо/
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын солилцоо
c)
Соёлыг хуулбарлан дуурайх
d)
Соёлын тулгалт
e)
Соёлын адилсал
40.
2021.A.25. Соёлын даяаршлын эерэг үр дагаваруудыг нэрлэнэ үү.  /2 оноо/ 1. Олон ургалч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж 2. Өөрийн соёлын уламжлалт хэв маягаас татгалзах 3. Өндөр хөгжилтэй орнуудад суралцах боломж 4. Ямар ч төрлийн мэдээллийг хоромхон зуурт авах 
a)
2,3,4
b)
1,2,3,4
c)
1,2,4
d)
1,2,3
e)
1,3,4
41.
2021.B.4. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ..................... гэнэ. 
a)
Бэлгэ тэмдэг
b)
Хэл
c)
Мэдлэг
d)
Үнэлэмж
e)
Хэм хэмжээ
42.
2021.B.5. Соёлыг хүй нэгдлийн, эртний, дундад зууны, сэргэн мандалтын, шинэ үеийн, орчин үеийн гэж ангилсан нь соёлын аль шалгуур үзүүлэлтэд хамаарч байна вэ? /1 оноо/ 
a)
Түүхэн хэв маягаар нь
b)
Аж ахуй эрхлэлтээр нь
c)
Бүтээгч, хэрэглэгчээр нь
d)
Суурь үнэлэмжээр нь
e)
Сонголт хийх боломжоор нь
43.
2021.B.6. Археологи, архитектур, гар урлал, үндэсний тоглоом, хувцас загвар, кино, дурслэх урлаг, зар сурталчилгаа зэрэг нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? /1 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын орон зай
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын үйлдвэрлэл
44.
2021.B.7. Дараах байгууллагуудын аль нь соёлын үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаа эрхлэн явуулдаг вэ?    /1 оноо/ 
a)
“Сүү”
b)
Эмнэлэг
c)
Цагдаагийн байгууллага
d)
Музей, галерей
e)
УЗН
45.
2021.B.17. "Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн /хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт/ нэгдэл мөн" гэж тодорхойлсон судлаачийг нэрлэнэ үү. /1 оноо/ 
a)
К.Ясперс
b)
А.Гидденс
c)
Р.Бенедикт
d)
Э.Тайлор
e)
Э.Кассирер
46.
2021.B.18. Соёлыг бүрдүүлэгч элементүүдийг холбогдох ойлголттой нь буруу илэрхийлсэн хариулт аль нь вэ? /2 оноо/ 
a)
Мэдлэг - шинжлэх ухаан, загалмай
b)
Хэл - дохио зангаа, биеийн хэл
c)
Бэлгэ тэмдэг- төрийн дуулал, хөшөө
d)
Үнэлэмж- хүний эрх, шударга ёс
e)
Хэм хэмжээ- дүрэм, журам, ёс заншил
47.
2021.B.20. Монгол улсын хэмжээнд 1995 оноос өнөөг хүртэл хэрэгжиж буй "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр "Мөнх тэнгэрийн бичиг" уран бичлэгийн уралдаан зохион байгуулж ирсэн. Энэ нь олон улсын хэмжээн дэх соёлын бодлогын аль чиглэлд хамаарч байна вэ? /2 оноо/ 
a)
Соёлын зорилго, хөгжлийн хандлагыг хүний хөгжилд чиглүүлэх
b)
Соёлын үйл ажиллагаанд хүн бүрийн оролцох бололцоог хангах
c)
Үндэсний хэлний цэвэр ариун байдлыг сахин хамгаалах
d)
Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах
e)
Соёлын харилцааг нээлттэй байлгах
48.
2021.B.22. Соёлын үйлдвэрлэлийн ач холбогдолд хамааралтайг нь ялгана уу. /2 оноо/ 
a)
Иргэдийн авьяасыг нээх, хөгжүүлэх боломжийг бий болгох
b)
ДНБ-ны хэмжээг нэмэгдүүлж, амьжиргааны түвшнийг дээшлүүлдэг
c)
Нийгмийн шударга ёсны зарчим, үнэ цэнийг бууруулдаг
d)
Дэлхий нийтэд өөрсдийн брэндийг бий болгох
e)
А. 1,3,4 B. 1,2,3,4         С. 1,2,4 D. 2,3,4 E. 1,2,3
49.
2021.B.23. Хүмүүсийг соёлын өвөрмөц хэв шинжээс нь болж нийгэм, эдийн засаг улс төрийн амьдралд оролцох боломжийг хязгаарлах, ялгаварлан гадуурхах, хавчих зэрэг нь соёлын эрх чөлөөг зөрчих хандлагын аль хэлбэр вэ? /1 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө
b)
Хүний эрх, эрх чөлөө
c)
Тэгш эрх, шударга ёс
d)
Нийгмийн амьдрал дахь оролцоог хязгаарлах
e)
Амьдралын хэв маягийг үгүйсгэх
50.
2021.B.25. Нэг хэсэг хүн амын соёлын амьдрал нөгөө хэсгийнхтай адилсан, өмнөх соёлын дадал хэвшлээсээ хавьгүй илүүд үзэж хүлээн зөвшөөрсөн сэтгэлгээний үр дүн нь соёлын харилцан үйлчлэлийн аль хэлбэр вэ? /1 оноо/ 
a)
Соёлын дархлаа
b)
Соёлын солилцоо
c)
Соёлын тулгалт
d)
Соёлын даяаршил
e)
Соёлыг хуулбарлан дуурайх
51.
2021.B.25. Соёлын даяаршлын сөрөг үр дагаваруудыг нэрлэнэ үү. /2 оноо/ 
a)
Өөрийн соёлын уламжлалт хэв маягаас татгалзах
b)
Үндэсний аюулгүй байдал алдагдах, дархлаа сулрах
c)
Байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдах
d)
Олон ургалч соёл дэлгэрч, янз бүрийн соёлыг мэдрэх боломж
e)
A.1,3,4 В. 1,2,3,4         С. 1,2,4          D. 1,2,3     E. 2,3,4
52.
2022.A.11. Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу, зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг илтгэдэг ойлголт аль нь вэ? /1 оноо/ 
a)
Хэм хэмжээ
b)
Хэл
c)
Бэлгэ тэмдэг
d)
Үнэлэмж
e)
Мэдлэг
53.
2022.A.12. Соёлын үзэгдлүүд тэмдгэн хэлбэрээр оршдог. Тэмдгийн хамгийн түгээмэл хэлбэр нь хэл.  Энэ нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?   /1 оноо/ 
a)
Танин мэдэхүйн чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
d)
Үйл ажиллагааны чиг үүрэг
e)
Бэлгэдлийн чиг үүрэг
54.
2022.A.13. Олон улсын соёл, монголчуудын соёл, баруун монголын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ? /2 оноо/ 
a)
Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
b)
Соёл ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
c)
Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
55.
2022.A.15. Соёлын төрөл бүрийн үйлчилгээ бий болгох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх үйл ажиллагааг үндэсний соёлын бодлогод тусган хэрэгжүүлдэг. Монгол улс “Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг 2015 онд батлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү хөтөлбөрт хамаарахгүй өгөгдлийг олно уу.   /2 оноо/ 
a)
Улс, үндэснийхээ арвин баялаг өв уламжлал, ёс заншил, байгалийн өвөрмөц дүр төрх, соёлын нөлөөг сэргээх, хайрлан хамгаалах
b)
Тухайн салбарт хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх
c)
Эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх
d)
Соёлын үйлдвэрлэлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэлхий нийтэд таниулан сурталчлах
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх
56.
2022.A.16. 1970-аад оны II хагасаас энэхүү ойлголт нийгэм, хүмүүнлэгийн ухаанд хэрэглэгдэж эхэлжээ. Энэхүү ойлголтыг манай судлаачид “соёлын ижилсэл”, “соёлын өөрийншил”, “соёлын өвөр төрх”гэх зэргээр нэрлэдэг бол энэ нь аль ойлголт вэ? /1оноо/ 
a)
Соёлын дархлаа
b)
Соёлын адилсал
c)
Соёлын эрх чөлөө
d)
Соёлын цочирдол
e)
Соёлын даяаршил
57.
2022.A.17. “...Өнөөдөр удам дагасан малчид цөөрч байна. Малчин айлын хүүхдүүд их дээд сургуульд сурдаг. Сургуулиа төгсөөд буцаж мал малладаггүй. Өнөөдөр 5 хүүтэй айлын 5 хүүхэд бүгд төв газар амьдарч, тэдний малыг зарын дагуу очсон туслах малчин маллаж байна. Мал малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр ховордох гээд байна...” Дээрх эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ? /2 оноо/ 
a)
Соёлын цочирдолд орох
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
d)
Соёлын  дархлаа алдагдах
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
58.
2022.A.18. Хүн бүрийн өвөрмөц боломжийг хүлээн зөвшөөрч, тэр бүрийг хөгжүүлэхээр тэмцэнэ гэдэг хүмүүний соёлын хөгжлийн үнэт ололт яах аргагүй мөн. Гэтэл одоо энэ ололтод аюул занал нөмрөөд байна. Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж, хорвоо ертөнцөд итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ? /1 оноо/      
a)
Э.Кассирер
b)
Дж.Кэмпбелл
c)
Ж. Локк
d)
К.Оберг
e)
Э.Фромм
59.
2022.A.19. Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ.  Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга нутаг сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ.  Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлийн алинд хамаарах вэ?    
a)
Соёлын эрх чөлөө
b)
Соёлын адилсал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
60.
2022.B.11. Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь  илтгэдэг ойлголт аль нь вэ?  /1 оноо/ 
a)
Хэм хэмжээ
b)
Хэл
c)
Үнэлэмж
d)
Бэлгэ тэмдэг
e)
Мэдлэг
61.
2022.B.12. ”Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс”      хэмээх өгөгдөл нь соёлын аль чиг үүрэг болохыг олно уу?  /1 оноо/ 
a)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг
c)
Үйл ажиллагааны чиг үүрэг
d)
Бэлгэдлийн чиг үүрэг
e)
Танин мэдэхүйн чиг үүрэг
62.
2022.B.13. Ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл гэх мэтээр ангилсан нь ямар шалгуур үзүүлэлтийг гол болгон ангилсан бэ? /2 оноо/ 
a)
Соёл нь ямар нэг нийгмийн хэв маягт хамаарна
b)
Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр байж болно
c)
Хүмүүсийн сонголт хийх боломж өөр байж болно
d)
Соёлын суурь үнэлэмжүүд өөр байж болно
e)
Түүхэн хэв маягаар нь өөр байж болно
63.
2022.B.14. Соёлын хэв маягуудыг түүхэн дарааллаар зөв байршуулсан нь аль вэ?. /1 оноо/ 1. Эртний      2. Хүй нэгдлийн    3. Дундад зууны  4. Сэргэн мандалтын  5. Шинэ үеийн    6. Орчин үеийн 
a)
1,3,2,4,6,5
b)
1,3,2,4,5,6
c)
1,3,2,5,4,6
d)
2,1,4,3,5,6
e)
2,1,3,4,5,6
64.
2022.B.15. ”Соёлын үйлдвэрлэл” үндэсний хөтөлбөрийг соёлын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах боломж, нийгэм, эдийн засгийн үр ашгийг харгалзан үзэж дараах хүрээнд хэрэгжүүлэхээр заасан байдаг. Энэ хүрээнд хамаарахгүй өгөгдлийг олно уу.  /2 оноо/ 
a)
Нүүдлийн сонгодог бэлчээрийн аж ахуйг эрчимжүүлсэн хэлбэрт шилжүүлэх
b)
Дизайн, дүрслэх урлаг, хувцас загвар, гар урлал, уран зураг
c)
Тайзны уран бүтээл урлагийн бүх төрлийн тоглолт үзүүлбэр
d)
Кино урлагийн бүх төрөл
e)
Соёлын өв, уламжлал, зан заншил, соёлын аялал жуулчлал
65.
2022.B.16. Ард түмэн өөрийн соёлын хэм хэмжээ, зан үйл, хэл, үнэлэмжийн баримжааллыг ухаарч ойлгох, тэрхүү соёлын байр сууринаас өөрийгөө ойлгох, тэрхүү соёлыг тээгч гэдгээ ухаарах байдлыг юу гэж үздэг вэ?  /1 оноо/ 
a)
Соёлын даяаршил
b)
Соёлын дархлаа
c)
Соёлын эрх чөлөө
d)
Соёлын адилсал
e)
Соёлын үйлдвэрлэл
66.
2022.B.17.“...Манай малчид уламжлалт эд өлгийн зүйлс хэрэглэхээ больж байна. Жишээ нь айргаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо...” Энэхүү  эх сурвалжид соёлын ямар ойлголтыг хөндөж байна вэ?          /2 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөө хязгаарлагдах
b)
Соёлын адилсал идэвхжих
c)
Соёлын  дархлаа алдагдах
d)
Соёлын цочирдолд орох
e)
Соёлын үйлдвэрлэл эрхлэх
67.
2022.B.18. Хэн ч байгалиас заяасан засаглах эрх, өөрөөр хэлбэл, хэнд ч бусдыгаа захирах төрөлх эрх гэж байхгүй. Эрх бол хүн бүрд хамаарах ёстой. Хүнд төрөлхөөс заяасан гурван эрх байна. Энэ нь амьдрах эрх, эрх чөлөөтэй байх эрх, өмчлөх эрх юм. Энэ нь аль сэтгэгчийн үзэл вэ?  /1 оноо/      
a)
Дж.Кэмпбелл
b)
Ж. Локк
c)
Э.Фромм
d)
К.Оберг
e)
Э.Кассирер
68.
2022.B.19. Өргөн уудам нутагт тархан суух нүүдэлчид эргэх дөрвөн улиралд зөвхөн байгальтайгаа харилцаж, дураараа амьдардаг байсан нь тэдний аливаа дэг журамд орох дургүй, өөрийгөө хүндэтгэдэг, биеэ тоосон цагийн мэдрэмж муутай зан төрхийг бүрдүүлжээ.  Байгалийн эрс тэс уур амьсгалд янз бүрийн нөхцөлтэй газраар байнга сэлгэн амьдардаг нь нүүдэлчдийг ямар ч шинэ нөхцөлд амархан дасан зохицдог зан байдалд сургажээ.  Энэхүү эргэцүүлэл нь доорх өгөгдлүүдийн алинд хамаарах вэ?  /2 оноо/ 
a)
Соёлын эрх чөлөөний суурь зарчим
b)
Соёлын даяаршил
c)
Соёлын үйлдвэрлэл
d)
Соёлын эрх чөлөө
e)
Соёлын эрх чөлөөг зөрчих хандлага
69.
2023.A.11. “Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэнэ” гэж үзсэн нь хэний үзэл баримтлал вэ? / 1 оноо / 
a)
Р.Бенедикт
b)
А.Гидденс
c)
Э.Тайлор
d)
Э.Кассирьер
e)
Ж.Локк
70.
2023.A.13. “Дэлхийн бүх улс орнууд он солигдох мөчийг өөрийн үндэстний зан үйл, итгэл үнэмшил, ёс заншлын онцлогоор угтан хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг” гэсэн нь соёлын аль ойлголтод хамаарах вэ? / 1 оноо / 
a)
Нэгдмэл шинж
b)
Соёлын динамик
c)
Сонгодог соёл
d)
Түгээмэл шинж
e)
Үндэсний соёл
71.
2023.A.17. “Телевизийн олон суваг олон нийтийн ухамсарт таалагдаж, тэднийг байлдан дагуулахын тулд америкчлал, европчлол, өрнөдийн элдэв уриа лоозон дэвшүүлэн, халамжлагч ивээгчийн дүрээр халхавчлан зүсэн зүйлээр довтолж байна” гэсэн монгол судлаачийн дүгнэлт нь дараах ойлголтоос алийг түлхүү хэрэглэж байна вэ? / 1 оноо / 
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан
72.
2023.B.11. "Зөгий, шоргоолжны эд эсэнд нь шингэсэн үйлдэл хийх чадвар байдаг шиг хүнд төрөлхөөс заяадаггүй, ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж өвлөх ёстой үйлдэл хийх чадвар байдгийг соёл гэж тэмдэглэдэг". Энэ хэний үзэл баримтлал вэ? /1 оноо/ 
a)
Э.Кассирер
b)
А.Гидденс
c)
Э.Тайлор
d)
Р.Бенедикт
e)
Ж.Локк
73.
2023.B.13. "Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил, бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй” гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Түгээмэл шинж
b)
Нэгдмэл шинж
c)
Соёлын статик
d)
Соёлын даяаршил
e)
Соёлын хэлбэр
74.
2023.B.17. “Хүнийг өдөр бүр телевизийн дэлгэц болон дэлхийн цахим сүлжээний шүүлтүүр муутай мэдээллээр угжаад байвал хүний, түүний эргэн тойрныхны мэдлэг туршлага, үнэт зүйл алдагдах нь илэрхий" гэсэн мэдээлэл нь дараах ойлголтоос алийг түлхүү илэрхийлж байна вэ? /1 оноо/ 
a)
Соёлын дархлаа сулрах шалтгаан
b)
Соёлоо хадгалж үлдэх шалтгаан
c)
Соёлоо эрхэмлэхийн шалтгаан
d)
Соёлын суурь зарчмын шалтгаан
e)
Соёлын зөрчих хандлагын шалтгаан