WorksheetsЭрх зүй явцын шалгалт
Total questions: 70
Worksheet time: 35mins
Гэрээ гэж юу вэ?
Зөвхөн бичгээр байгуулсан баримт бичиг
Талууд хоорондоо тохирсон аман тохиролцоо
Хоёр буюу түүнээс дээш этгээдийн хооронд эрх, үүрэг үүсгэх тохиролцоо
Зөвхөн компанийн хоорондын баримт бичиг
Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?
Ажил олгогч болон ажилтны хоорондын гэрээ
Зөвхөн бараа худалдан авах гэрээ
Зөвхөн ажил олгогчийн баримт бичиг
Зөвхөн аман тохиролцоо
Монгол Улсад ажлын долоо хоногийн нийт цаг хэд вэ?
35 цаг
40 цаг
45 цаг
48 цаг
Ажилтны жилийн амралт хамгийн багадаа хэдэн хоног байх ёстой вэ?
10 хоног
12 хоног
15 хоног
20 хоног
Дараах аль нь гэрээний төрөл биш вэ?
Худалдах, худалдан авах гэрээ
Түрээсийн гэрээ
Найзын гэрээ
Зээллийн гэрээ
Гэрээний “сайн дурын зарчим” гэдэг нь юуг хэлэх вэ?
Гэрээ зөвхөн сайн үед байгуулах
Гэрээнд албадлаггүйгээр, өөрийн хүслээр оролцох
Гэрээ зөвхөн сайн хүмүүстэй байгуулах
Гэрээ хийхгүй байх эрх
Дараах аль нь ажилтны эрх вэ?
Ажлын дүрэм сахих
Чанартай ажиллах
Цалин хөлсөө цагт нь авах
Байгууллагын хөрөнгийг хамгаалах
Хөдөлмөрийн гэрээ цуцлагдах тохиолдол аль нь вэ?
Ажилтан өвдсөн үед
Гэрээний хугацаа дуусах үед
Ажилтан амралтад явах үед
Ажилтан хоцорсон үед
Бичгээр байгуулагддаг гэрээний жишээ аль нь вэ?
Дэлгүүрээс хоол худалдан авах
Байр түрээслэх
Компанид ажилд орох
Банкнаас зээл авах
Цалин хөлсний бүрэлдэхүүнд юу багтдаг вэ?
Зөвхөн үндсэн цалин
Үндсэн цалин, нэмэгдэл, урамшуулал
Зөвхөн урамшуулал
Зөвхөн нэмэгдэл
Баяр долоо хоногт 40 цаг, сард 4 долоо хоног ажилладаг бол сарын нийт цаг хэд вэ?
120 цаг
140 цаг
160 цаг
180 цаг
Ажилтны цалин 2,000,000₮ , нэмэгдэл 300,000₮ , урамшуулал 200,000₮ бол нийт цалин хэд вэ?
2,000,000₮
2,300,000₮
2,500,000₮
2,200,000₮
Та онлайнаар 500,000₮ -ийн компьютер захиалж, мөнгөө төлсөн. Энэ нь ямар төрлийн гэрээ вэ?
Түрээсийн гэрээ
Худалдах, худалдан авах гэрээ
Хөдөлмөрийн гэрээ
Зээллийн гэрээ
Ажилтан ажлаас гарахаар шийдвэл хэдэн хоногийн өмнө мэдэгдэж ёстой вэ?
15 хоног
20 хоног
30 хоног
45 хоног
17 настай залуу долоо хоногт хамгийн ихдээ хэдэн цаг ажиллах вэ?
30 цаг
36 цаг
40 цаг
44 цаг
Ажилтны эрх ба үүргийн зөв ялгааг харуулсан хариулт аль нь вэ?
Эрх: Ажлын дүрэм сахих, Үүрэг: Цалин авах
Эрх: Амралт авах, Үүрэг: Чанартай ажиллах
Эрх: Дотоод журам сахих, Үүрэг: Мэргэшил дээшлүүлэх
Эрх: Ажлын нууцыг хадгалах, Үүрэг: Нийгмийн даатгалд хамрагдах
Тодорхой хугацаатай ба тодорхойгүй хугацаатай гэрээний ялгаа юу вэ?
Тодорхой хугацаатай нь 1–3 жил, тодорхойгүй нь хугацаагүй
Хоёулаа ижил
Тодорхой хугацаатай нь хугацаатай, тодорхойгүй нь 1–3 жил
Зөвхөн нэрээрээ ялгаатай
Худалдах гэрээ ба түрээсийн гэрээний үндсэн ялгаа юу вэ?
Худалдахдаа өмчлөлийн эрх шилжих, түрээслэхэд түр ашиглах
Худалдахдаа мөнгө төлдөггүй, түрээслэхэд төлдөг
Хоёулаа адил журамтай
Худалдахдаа түр ашиглах, түрээслэхэд өмчлөх
Дараах нөхцөл байдлын аль нь хөдөлмөрийн гэрээ зөрчсөн гэсэн үг вэ?
Ажилтан амралт авсан
Ажил олгогч 3 сар цалин төлөөгүй
Ажилтан илүү цагийн ажил хийсэн
Ажил олгогчийн эрх ба үүргийг зөв ялгасан хариулт аль нь вэ?
Эрх: Цалин төлөх, Үүрэг: Дотоод журам батлах
Эрх: Сахилгын шийтгэл оногдуулах, Үүрэг: Ажлын аюулгүй нөхцөл бүрдүүлэх
Эрх: Нийгмийн даатгал хамруулах, Үүрэг: Ажлын гүйцэтгэл шаардах
Эрх: Мэргэжил дээшлүүлэх, Үүрэг: Ажлын үр дүн үнэлэх
18 нас хүрээгүй хүн гэрээнд гарын үсэг зурахдаа яагаад эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай вэ?
Хууль тийм байдаг учраас
Насанд хүрээгүй хүн бүрэн эрх зүйн чадамжгүй байдаг
Эцэг эх мэддэггүй бол болохгүй
Гэрээ эерэгээр магадлалтай
Жирэмсэн эмэгтэйг ажлаас халах болохгүй гэсэн хууль яагаад чухал вэ?
Эмэгтэйчүүдийг дэмжих
Эх, хүүхдийн эрүүл мэнд, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалах
Компанид олон хүн ажиллуулах
Хөвөн үйлдвэрлэлээ хасах учраас
Хөдөлмөрийн маргааныг эхлээд байгууллагын дотор шийдвэрлэх нь яагаад зөв вэ?
Шүүх рүү очих хэцүү
Хурдан, хямд, харилцаагаа хадгалах боломжтой
Заавал байгууллагын дотор шийдвэрлэх ёстой
Шүүх маргааныг хүлээн авдаггүй
Гэрээнд гарын үсэг зурахаасаа өмнө бүх зүйлийг уншиж танилцах нь яагаад чухал вэ?
Хуулиар заасан
Өөрийн эрх, үүрэг мэдэж, эрсдүүд маргаан гарахаас урьдчилан сэргийлэх
Багш хэлсэн
Бусад хүмүүс тэгдэг
Ажилтны нийгмийн даатгал яагаад чухал вэ?
Компанид ашигтай
Өвчин, тэтгэвэр гарах үед эдийн засгийн аюулгүй байдлыг хангах
Зөвхөн мөнгө авах
Төр шаарддаг
Та найзтайгаа хамт жижиг бизнес эхлүүлэхээр болов. Юуны өмнө хийх ёстой вэ?
Шууд бизнес эхлүүлэх
Хамтран ажиллах тухай гэрээ байгуулж, эрх үүргээ тодорхой болгох
Зөвхөн аман тохирох
Хуулийг судлах
Ажил олгогч таны цалинг 2 сар төлөхгүй байна. Хамгийн зөв арга хэмжээ аль нь вэ?
Шууд ажлаас гарах
Эхлээд захиралттай ярилцах → комисст хандах → шүүхэд гомдол гаргах
Зүгээр хүлээх
Бусад ажилчдыг ажил хийхгүй байхыг уриалах
Та анхны ажилдаа ороход гэрээндээ ямар зүйлийг заавал оруулахыг шаардах вэ?
Зөвхөн цалингийн хэмжээ
Албан тушаал, цалин, ажлын цаг, амралт, нийгмийн даатгал
Юу ч шаардахгүй
Зөвхөн ажлын цагийн горим
Онлайнаар худалдан авах гэрээнд хэрэглэгчийг илүү сайн хамгаалахын тулд ямар нөхцөл оруулах хэрэгтэй вэ?
Татгалзах эрх, буцаан олгох журам, бүтээгдэхүүний мэдээлэл
Зөвхөн үнийн мэдээлэл
Юу ч шаардлагагүй
Зөвхөн хаяг
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахын тулд ямар шинэ санал дэвшүүлэх боломж вэ?
Зөвхөн цалин нэмэгдүүлэх
Сургалт, дадлага, эрх зүйн зөвлөгөө, ажлын туршлага олгох программ
Юу ч хийхгүй
Зөвхөн тэтгэмж олгох
Хүний эрхэм чанар гэж юу вэ?
Хүний гадаад төрх
Хүний дотоод үнэт зүйлс, нэр төр
Хүний баялаг
Хүний боловсрол
Үндсэн хууль гэж нь юу вэ?
Улсын дээд хууль, бүх хуулийн эх сурвалж
Зөвхөн Засгийн газрын хууль
Ердийн хууль
Олон улсын хууль
Иргэний эрх зүй гэж юу вэ?
Зөвхөн гэрлэлтийн тухай хууль
Хувь хүн болон хуулийн этгээдийн өмчилөх, өвлөх, гэрлэх зэрэг харилцааг зохицуулах эрх зүй
Зөвхөн эрүүгийн хууль
Зөвхөн компанийн хууль
Хүний эрх гэдэг нь юу вэ?
Зөвхөн төрийн үүрэг
Төрөлхийн, шилжүүлж, хязгаарлах боломжгүй эрх
Зөвхөн баячуудын эрх
Хуулиар олгосон эрх
Монгол Улсын Үндсэн хуулийг хэзээ баталсан бэ?
1990 оны 11 дугаар сарын 12
1992 оны 1 дүгээр сарын 13
1991 оны 7 дугаар сарын 11
1993 оны 6 дугаар сарын 20
Эрх зүйн захиргах ёс гэж нь юу вэ?
Зөвхөн ард түмэн хуулийг дагаж мөрдөх
Бүх хүн, байгууллага хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах
Зөвхөн Засгийн газар хуулийг дагах
Зөвхөн шүүхийн ажил
Өмчлөөх эрх гэж нь юу вэ?
Зөвхөн түрээслэх эрх
Хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх
Зөвхөн худалдах эрх
Зөвхөн бэлэглэх эрх
Хүний эрхэм чанарыг хүндэтгэх гэж юу гэж ойлгогдох вэ?
Зөвхөн баячуудад хүндэтгэл үзүүлэх
Бүх хүнийг үнэ цэнэтэй гэж хүлээн зөвшөөрч хүндэтгэх
Зөвхөн эцэг эхээ хүндэтгэх
Зөвхөн багш нараа хүндэтгэх
Төрийн эрх мэдлийн тусгаарлал гэдэг нь юу гэж хэлэх вэ?
Төр ухаарах
Хуулийг тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг салгаж, бие биеэ хянах
Зөвхөн УИХ-ын эрх мэдэл
Засгийн газрын эрх мэдэл
Иргэний эрх зүйн харилцаанд аль нь багтах вэ?
Зөвхөн эрүүгийн хэрэг
Худалдах, түрээслэх, өвлөх, гэрлэх гэх мэт харилцаа
Зөвхөн төрийн албан хаагчийн ажил
Зөвхөн үйлдвэрлэлийн харилцаа
Ардчилсан нийгэм гэж нь ямар нийгэм вэ?
Хүчирхэг төр байдаг нийгэм
Эрх тэгш, хүний эрх хүндэтгэдэг, хууль дээдлэдэг нийгэм
Засгаа захирах нийгэм
Цэргийн дэглэмтэй нийгэм
Гэрлэлтийн эрх гэж нь юу гэж хэлэх вэ?
Албадангаар гэрлэх
Сайн дураараа өөрөө сонгосон хүнтэйгээ гэрлэх эрх
Зөвхөн эцэг эх сонгосон хүнтэй гэрлэх
Хууль зөвшөөрсөн хүнтэй гэрлэх
Хуулийн өмнө эрх тэгш байх гэдэг нь юу илэрхийлэх вэ?
Баячууд илүү эрхтэй
Бүх хүн ялгааваргүй, ижил эрхтэй
Ядуучид илүү эрхтэй
Албан тушаалтнууд илүү эрхтэй
Өвлөх эрхийн жишээ аль нь вэ?
Машин түрээслэх
Эцэг эхийн үлдээсэн хөрөнгийг авах эрх
Зах зээл дээр худалдан авах
Ажилд орох
Таны найз хүний үндэс, угсаагаар ялгаварлаж байвал та юу хийх вэ?
Хамт ялгаварлах
Энэ нь буруу гэдгийг тайлбарлаж, дэмжлэг үзүүлэх
Юу ч хийхгүй
Найзаа орхих
Танай ангийн сурагч хичээлд үндэс угсаагаар доромжлогдсон. Энэ нь Үндсэн хуулийн аль зарчмыг зөрчсөн бэ?
Үг хэлэх эрх
Хүний эрхэм чанар, ялгаварлахгүй байх зарчим
Сонгох эрх
Эмчлүүлэх эрх
Та өөрийн гар утсаа найздаа зарлаа. Энэ нь ямар эрхийн хэрэгжилт вэ?
Үг хэлэх эрх
Өмчлөх эрх (захиран зарцуулах эрх)
Сонгох эрх
Боловсрол эзэмших эрх
Хэн нэгэн танай сургийн үлдээссэн байрыг өөрөө авахыг хичээж байна. Та ямар эрхээ хэрэгжүүлэх вэ?
Сонгох эрх
Өвлөх эрхээ хамгаалахаар шүүхэд хандах
Хөдөлмөрийн эрх
Амрах эрх
Засгийн газар хууль бус үйл ажиллагаа явуулж байна. Монголын Үндсэн хуулийн дагуу аль байгууллага хяналт тавих вэ?
Улсын Их Хурал, Шүүх
Зөвхөн Ерөнхийлөгч
Зөвхөн цагдаа
Зөвхөн сургууль
Та байр түрээслэх гэрээ байгуулж байна. Энэ нь иргэний эрх зүйн аль харилцаа вэ?
Эрүүгийн харилцаа
Түрээслийн гэрээ - иргэний эрх зүйн харилцаа
Захиргааны харилцаа
Хөдөлмөрийн харилцаа
Хүүхдийн эрхийг хамгаалах Үндсэн хуулийн заалт бодит амьдралд хэрхэн хэрэгждэг вэ?
Зөвхөн цаасан дээр бичигдсэн
Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, боловсрол, эрүүл мэндийн тусламж авах эрх
Зөвхөн эцэг эхийн үүрэг
Сургуулийн үүрэг
Хүний эрх ба иргэний эрхийг ялгах зөв тайлбар аль нь вэ?
Хоёулаа адилхан
Хүний эрх – төрөлхийн (бүх хүн), иргэний эрх – улсын иргэнд олгогдсон
Зөвхөн нэр нь өөр
Иргэний эрх илүү чухал
Ардчилал ба авторитаризмыг харьцуулахад үндсэн ялгаа нь юу вэ?
Эдийн засгийн тогтолцоо
Ардчилалд хүний эрх хүндэтгэдэг, авторитаризмд хязгаарлагддаг
Газар нутгийн хэмжээ
Хүн амын тоо
Өмчлөлийн эрхийн хувийн болон төрийн өмчийг хэрхэн ялгах вэ?
Ялгаагүй
Хувийн өмч – хувь хүний, төрийн өмч – төрийн өмч
Зөвхөн нэрийн ялгаа
Хувийн өмч байхгүй
УИХ, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн ялгааг тайлбарлаарай.
Ялгаагүй
УИХ хууль гаргах, Засгийн газар хэрэгжүүлэх, Шүүх шүүх
Зөвхөн нэр нь өөр
Бүгдээрээ Засгийн газрын ажил
Гэрлэлтийн болон өвлөх эрхийн ялгааг тодорхойлоорой.
Хоёулаа адилхан
Гэрлэлт – гэр бүл байгуулах, өвлөх – өмч авах эрх
Хоёулаа мөнгөтэй холбоотой
Ялгаа байхгүй
Иргэний эрх зүй ба эрүүгийн эрх зүйн харилцааг хэрхэн ялгах вэ?
Ижил харилцаа
Иргэний – өмч, гэрээ гэх мэт; эрүүгийн – гэмт хэрэг
Зөвхөн шүүхийн шийдвэр
Ялгаа байхгүй
Хүний эрхэм чанарыг хамгаалах ба хүмүүсийн зан үйлийн хоорондын холбоог тайлбарлаарай.
Холбоо байхгүй
Эрхэм чанарыг хүндэтгэсэнээр хүмүүсийн зан төлөвшдөг
Зөвхөн хуулийн асуудал
Хоёулаа үл холбогдох
Хүний эрхэм чанарыг хүндэтгэх нь яагаад чухал вэ?
Хууль ийм байдаг
Энэ нь хүмүнлэг нийгмийн үндэс, энх тайван, тэгш эрхийн баталгаа
Багш заадаг
Чухал биш
Төрийн эрх мэдлийг тусгаарлах нь яагаад чухал вэ?
Ийм байх ёстой
Хэт төвлөрсөн эрх мэдлээс урьдчилан сэргийлж, хүний эрхийг хамгаалдаг
Ажил олгох
Чухал биш
Хууль дээдлэх ёсны ач холбогдлыг үнэлнэ үү.
Хуулийг сахих хэрэггүй
Хууль дээдлэх нь нийгмийн тогтвортой байдал, шударга ёсны баталгаа
Зөвхөн цагдаагийн ажил
Зарим хүн л сахих
Өмчлөлийн эрхийг хамгаалах нь эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлдөг вэ?
Нөлөөлдөггүй
Хүмүүс найдвартай хөрөнгө оруулалт хийж, эдийн засаг хөгждөг
Зөвхөн баячууддаа ашигтай
Муугаар нөлөөлдөг
Иргэний эрх зүй нийгэмд яагаад чухал вэ?
Зөвхөн цаасан дээрх хууль
Хувийн өмчийг хамгаалах, эдийн засгийн идэвх санаачлагыг дэмждэг
Чухал биш
Зөвхөн хуульчдад хэрэгтэй
Үндсэн хуулийг мөрдөж сахиулах үүрэгтэй гол байгууллагууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?
Юу ч хийдэггүй
УИХ, Шүүх, Засгийн газар Үндсэн хуулийг хэрэгжүүлж, хянадаг
Зөвхөн шүүх
Зөвхөн ард түмэн
Сургуульдаа хүний эрхийг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэхийн тулд та ямар санал дэвшүүлэх вэ?
Юу ч хийхгүй
Сургалтын зөвлөл байгуулах, хүний эрхийн сургалт, сурталчилгаа зохион байгуулах
Зөвхөн шалгалт авах
Шийтгэл оногдуулах
Танай орон нутагт иргэдийн саналыг хуульд тусгах механизмыг хэрхэн бүтээх боломжтой вэ?
Юу ч хийхгүй
Иргэдийн санал авах цахим платформ, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах
Зөвхөн төр шийдэх
Хэн нэгнийг томилох
Өөрийн өмчийн эрхээ хамгаалахын тулд та ямар шийдэл гаргах вэ?
Бүх баримтууд устгах
Өмчлөлийн баримт хадгалах, гэрээ зөв байгуулах, шаардлагатай үед шүүхэд хандах
Юу ч хийхгүй
Зөвхөн найз нөхдөдөө хэлэх
Залуучуудын эрх зүйн соёлыг дээшлүүлэх төсөл боловсруулбал ямар санал оруулах вэ?
Юу ч санал болгохгүй
Сургалт семинар, эрх зүйн мэдлэг олгох программ, оюутны хууль зүйн зөвлөх үйлчилгээ
Зөвхөн ном уншуулах
Шалгалт авах
Иргэний нийгмийн байгууллагаас хүний эрхийг хамгаалах кампанит ажил явуулахыг санал болгож байна. Та хэрхэн дэмжих вэ?
Дэмжихгүй
Сайн дурын ажиллагаанд оролцох, сурталчилгааг хуваалцах, хандив өгөх
Зүгээр харах
Эсэргүүцэх
Хэрэв та хуульч бол иргэдэд хуулийн мэдлэгийг түгээх ямар шинэлэг арга санал болгох вэ?
Юу ч хийхгүй
Үнэгүй эрх зүйн зөвлөгөө, цахим сургалт, хялбар ойлгомжтой хуулийн гарын авлага
Зөвхөн өндөр үнээр зөвлөгөө өгөх
Хуулийн номыг санал болгох
