Font size
WorksheetsМакро эдийн засгийн үндэс
Total questions: 18
Worksheet time: 11mins
Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг......................гэнэ.
A.
Цэвэр экспорт
B.
Үндэсний нийт бүтээгдэхүүн
C.
Дотоодын нийт бүтээгдэхүүн
D.
Үндэсний орлого
E.
Дотоодын хөрөнгө оруулалт
Дотоод болон хилийн чанад дахь Монголын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг...........................гэнэ.
A.
Үндэсний орлого
B.
Дотоодын нийт бүтээгдэхүүн
C.
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүн
D.
Үндэсний нийт бүтээгдэхүүн
E.
Дотоодын хөрөнгө оруулалт
ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Байнгын
B.
Нэрлэсэн ДНБ
C.
Бодит ДНБ
D.
Тогтмол
E.
Зах зээлийн
ДНБ –ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?
A.
Зах зээлийн
B.
Бодит ДНБ
C.
Байнгын
D.
Тогтмол
E.
Нэрлэсэн ДНБ
Дотоодын нийт бүтээгдэхүүнд оруулж тооцох бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний жишээ аль нь вэ?
A.
Бялууны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох үр тариа болон гурилын өртөг
B.
Батын аав амралтын өдрөөр машиндаа засвар хийв.
C.
Болд хашаандаа гэр бүлийн хэрэгцээндээ зориулж төмс тарив.
D.
Талхны үйлдвэрийн худалдан авсан гурилын өртөг
E.
Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ
ДНБ-ийг зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой
A.
Гадаад хэрэглэгчийн зардал
B.
Өрх гэрийн хэрэглээний зардал
C.
Аж ахуйн нэгжийн зардал
D.
Төрийн зардал
E.
Хувь хүний хэрэглээний зардал
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ.
A.
Лиценз
B.
Хувьцаа
C.
Хадгаламж
D.
Үнэт цаас
E.
Бонд
Мөчлөгийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?
Нутаг орны өөрчлөлтөөс болж зарим иргэд түр хугацаагаар ажил хайх
B.
Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.
C.
Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.
Өндөр цалинтай ажилд орохоор ажлын байраа сайн дураараа сольж буй залуусын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Үүний улмаас зарим залуучууд хүссэн ажлын байраа олтол түр хугацаагаар ажил эрхлээгүй байна.
Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.
Бүтцийн ажилгүйдлийг тодорхойлох жишээ аль нь вэ?
A.
Эдийн засгийн хямрал үргэлжилж, олон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа хумьж, зарим нь зогсоожээ. Үүний улмаас үйлдвэрийн олон тооны ажилчид ажлаасаа халагдсан байна.
B.
Уул уурхайн салбарын эдийн засагт эзлэх хувийн жин буурч, мэдээлэл технологийн салбарын эзлэх хувь эрс нэмэгдсэн байна. Үүний улмаас уурхайн ажилчид олноороо ажилгүй болсон.
C.
Өвлийн улирал эхэлснээр аялал жуулчлалын компаниуд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүний улмаас тодорхой тооны хүмүүс ажилгүй болов.
D.
Доржийн цалингийн хэмжээ амьдралд нь хүрэлцэхгүй байгаа тул өөр өндөр цалинтай ажил хайхаар ажлаас гарсан.
E.
Хандаагийн нөхөр нийслэлд ажиллахаар томилогдсон тул Хандаа хотод ирээд хэсэг хугацаанд ажилгүй байсан.
Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль нь вэ?
A.
Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
B.
Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх
C.
Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл туслаж гуйх
D.
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх
E.
Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох.
Өндөр хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ?
Зээлээ төлж байгаа хүмүүс
Банкинд хадгаламжтай хүмүүс
Үндсэн хөрөнгөө худалдаж байгаа хүмүүс
Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүс
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэшиж буйг гэрчилсэн баримтыг...................гэнэ.
A.
Бонд
B.
Хувьцаа
C.
Хадгаламж
D.
Үнэт цаас
E.
Лиценз
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямар бодлого гэдэг вэ?
A.
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
B.
Төрийн мөнгө зээлийн бодлого
C.
Эдийн засгийн бодлого
D.
Засгийн газрын бодлого
E.
Төрийн бодлого
Шууд бус татвар аль нь вэ?
A.
Хувь хүний орлогын албан татвар
B.
Нэмэгдсэн өртгийн албан татвар
C.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
D.
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны албан татвар
E.
Ажилтны цалингаас авч буй татвар
Ажилгүйдэл 1.0 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 хувиар буурдаг болохыг баталсан судлаачийг нэрлэнэ үү.
A.
Кейнс
B.
Фишер
C.
Хайек
D.
Оуэкен
E.
Смит
Сувдаа гэртээ талх, мах, гурил худалдаж авсан нь зардлын аль төрөлд хамаарах вэ?
A.
Аж ахуйн нэгжийн зардал
B.
Хувь хүний хэрэглээний зардал
C.
Төрийн зардал
D.
Өрх гэрийн хэрэглээний зардал
E.
Гадаадын хэрэглэгчийн зардал
“Говь ХК”-ны хөрөнгө оруулалтын зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ?
A.
Төрийн зардал
B.
Өрх гэрийн зардал
C.
Аж ахуйн нэгжийн зардал
D.
Гадаадын хэрэглэгчийн зардал
E.
Цэвэр экспорт
Uuriguu ymar hooloor zuirleh baisan be?

