wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгмийн ухаан ЭЕШ сорил 04.29

Total questions: 45

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.
................ нь олон түвшинт, нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт, оршин тогтнол, өөрчлөлт, хөгжил бүхий амьд организм лугаа өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч тогтолцоо мөн.
a)
Нийгэм
b)
Соёл
c)
Улс үндэстэн
d)
Иргэншил
e)
Нийгмийн тогтолцоо
2.
Аль бодомж буруу вэ?
a)
Нийгэм бол хүний оюун ухаан, ухамсраас үл хамааран орших орчлон ертөнцийн юмсын тусгалт дээд түвшин юм
b)
Нийгэм бол хүний амьдралын хэрэгцээт материаллаг болон оюуны үнэт зүйлсээ бүтээж, хэрэглэж, амь нас, эрүүл мэндээ хамгаалж, үр хүүхдээ үлдээн амьдрах зайлшгүй орчин юм
c)
Нийгэм бол хүмүүс, ухамсартайгаар бүтээж, хувирган өөрчилж байгаа бодит байдал, орчлон ертөнцийн юмс, үзэгдлийн дээд хэлбэр түвшин юм
d)
Нийгэм бол гэрээ хэлэлцэ, хэм хэмжээ, нэгэн хүсэл сонирхол зэргээр зохицуулагдаж байдаг
e)
Нийгэм бол хүн төрөлхтний амьдралын эрхэм үнэт ололт, түүний тогтвортой байдал, хөгжил цэцэглэл, аюулгүй байдлын баталгаа болдог
3.
Нэг зорилго, нэг ижил эрх ашиг, сонирхол, үнэт зүйл, зан үйл бүхий хүмүүсийн нэгдлийг юу гэж тодорхойлох вэ?
a)
Нийгмийн нийтлэг
b)
Нийгмийн бүлэг
c)
Нийгмийн давхраа
d)
Нийгмийн харилцаа
4.
Монгол улсын ядуурлын түвшин 2010 онд нийт хүн амын 39,2 хувь байсан 2012 онд 29,8 хувь болж буурсан байна. Энэ өгөгдөл нь нийгмийн амьдралын аль хүрээг илэрхийлэх вэ?
a)
Эрх зүйн хүрээг
b)
Социал хүрээ
c)
Улс төрийн хүрээ
d)
Соёл оюун санааны хүрээ
e)
Эдийн засгийн хүрээ
5.
Аль нь зөв вэ?
a)
Иргэний нийгэм бол төр өөрийгөө илэрхийлэх хүрээ юм
b)
Иргэний нийгэм бол төрийн үүрэг, оролцоо их байдаг нийгэм
c)
Иргэний нийгэм бол төрийн байгууллагуудын нийлбэр цогц юм
d)
Игэний нийгэм бол нийгэм дэх төрөөс хараат бүх харилцаа юм
e)
Иргэний нийгэм бол нийгэм дэх төрийн бус бүх харилцаа юм
6.
Анх эртний Египетэд үүссэн бөгөөд анжисыг боловсронгуй болгож, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн өсөж илүү /нэмүү/ бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь худалдаа, гар урлалыг хөгжүүлж, хот үүсэх боломж олгожээ. Энэ нь нийгмийн аль хэв маягт хамаарах вэ?
a)
Агнуурын болон түүвэрлэгчдийн нийгэм
b)
Аж үйлдвэржсэн нийгэм
c)
Цэцэрлэгийн аж ахуйн буюу энгийн тариалангийн нийгэм
d)
Газар тариалангийн нийгэм
e)
Аж үйлдвэржсний дараах нийгэм
7.
Нийгмийн институтуудын шууд хамаарагдах харилцаануудад буруу холбоос орсон аол аль нь вэ?
a)
Гэр бүлийн институт-Эцэг эх- бөгж-зүүлт
b)
Боловсролын институт - Багш- лам- зар сурталчилгаа
c)
Улс төрийн институт - Хууль тогтоомж, эрх зүйн субьякт-далбаа-хуулийн эмхэтгэл
d)
Эдийн засгийн институт-ажил олгогч, хөлсний ажилчин-мөнгөн тэмдэгт, худалдаа
e)
Шашны институт - хамба-гэсгүй-судар-загалмай
8.
Нийгэмд хүлээн зөвшөөрч буй зоримжууд, зан заншил, дэг журмыг аль ойлголтоор тэмдэглэж болох вэ?
a)
Нийгмийн үүрэг
b)
Институци
c)
Институт
d)
Институтчлэл
e)
Шинжлэх ухааны институт
9.
Аж үйлдвэржсэн нийгэмд хамааралтайг олно уу?
a)
Тодорхой институтууд бий болж, гэр бүлийн гүйцэтгэдэг үүргийг боловсролын институт голлон гүйцэтгэх болсон
b)
Хөдөлмөрийн хуваарь илүү боловсронгуй болж, арми, шашин, улс төрийн институтууд бэхжсэн
c)
Автомат үйлдвэрлэл, компьютер, мэдээллийн технологи хөгжсөн
d)
Шинжлэх ухаан, технологийн институтууд давамгай нөлөө үзүүлсэн
10.
Нийгмийн олон үйлдлээс ялгагдах нэг чиглэлт, дахин давтагдах үйлдлүүдийн олонлогийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Нийгмийн шинэчлэл
b)
Нийгмийн дэвшил
c)
Нийгмийн хөдөлгөөн
d)
Нийгмийн үзэгдэл
e)
Нийгмийн үйл явц
11.
Нийгмийн бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүдийн нэг бие хүний ойлголт аль нь вэ?
a)
Хүний нийгэмд эзлэх байр суурь болон эрх, үүргийн нэгдлийг илэрхийлсэн ойлголт
b)
Статусаар нөхцөлдсөн бөгөөд хүлээлт бүхий зан үйл, үйлдэл юм
c)
Нийгмийн харилцааны эзэн, нийгмийн шинжийг эзэмшсэн, иргэншсэн хүнийг хэлнэ
d)
Дахин давтагдашгүй өвөрмөц шинж бүхий хүнийг хэлнэ
e)
Зөв хариулт алга
12.
Эхнэр, нөхөр тэгш эрх мэдэлтэй байдаг гэр бүлийн хэлбэр аль нь вэ?
a)
Нуклеар гэр бүл
b)
Өргөжсөн гэр бүл
c)
Эгилатар гэр бүл
d)
Матриархаль гэр бүл
e)
Патриархаль гэр бүл
13.
"Хүн бол улс төрийн амьтан" гэж хэн тодорхойлсон бэ?
a)
Д. Истон
b)
Ф. Бро
c)
Н.Макиавелли
d)
Х. Лассуэл
e)
Аристотель
14.
Монголын эзэнт гүрний үед легитм шинжийн хэв маяг ноёрхож байсан бэ?
a)
Хууль ёсны легитим шинж
b)
Уламжлалт легитим шинж
c)
Харизмат легитим шинж
15.
Эрх мэдлийг гүйцэтгэж буй чиг үүргээр нь юу гэж ангилдаг вэ?
a)
Ардчилсан ба ардчилсан бус
b)
Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх
c)
Бага, дунд, өргөн
d)
Гэр бүлийн , цэргийн, намын
16.
Улс төрийн тогтолцооны оролтын илрэл аль нь вэ?
a)
Шийдвэр үлйдэл
b)
Эргэх холбоо
c)
Хувиргалт
d)
Шаардлага дэмжлэг
e)
Гарц
17.
Улс төрийн системд сонирхлыг илэрхийлэх үйл ажиллагааг явуулдаг байгууллагыг нэрлэнэ үү?
a)
Улс төрийн нам
b)
Төр
c)
Төрийн бус байгуулллага
d)
Хэвлэл мэдээллийн байгууллага
18.
Засгийн эрхийн төлөө эрмэлзэж, улс төрийн ажиллагаа явуулдаг, тодорхой зохион байгуулалттай улс төрийн байгууллагыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Үйлдвэрчний байгууллага
b)
Төр
c)
Төрийн бус байгууллага
d)
Нам
e)
Сүм хийд
19.
Доорх өгөгдлийн аль нь 1992 оны "Үндсэн хууль"-ийн заалт биш вэ?
a)
Монгол улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд Найрамдах улс мөн
b)
Хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү УИХ-д хадгална
c)
МУ-ын ЗГ бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн
d)
Үндсэн хуульт төрд нэг л дээд эрх мэдэл байна
e)
МУ-д шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ
20.
Шүүх засаглалын бүрэн эрхэд хамаарах нь аль вэ?
a)
Гадаад харилцаанд улсаа төлөөлж гэрээ байгуулах
b)
Засгийн газрыг огцруулах
c)
Үндэсний аюулгүй байдлыг тэргүүлэх
d)
Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих
e)
Төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм соёлын байгууллагыг удирдах
21.
Улс төрийн ардчилсан дэглэмийн шинжийг олж тэмдэглэнэ үү?
a)
Нийтийн амьдралыг шийдвэрлэх гол хөшүүрэг механизм төрийн мэдэлд байдаг
b)
Иргэдийн бие даасан байдлыг дэмждэг, төрөөс хувь хүний амьдралд орж хутгалдахыг үгүйсгэдэг
c)
Хуулийг батлан гаргахад зөвхөн гүйцэтгэх засаглал нөлөөлдөг
d)
Нийгэмд ашигтай гэж үзсэн аливаа шийдвэрийг төр ямарч арга хэрэглэн хэрэгжүүлж болно
e)
Нийгмийн амьдралын бүхий л хүрээнд төр үүрэг ролыг дээшлүүлэх
22.
МУ-ын үндсэн хуульд тус улсын төрийн байгууламжийг юу гэж тодорхойлсон вэ?
a)
Холбооны улс
b)
Нэгдмэл улс
c)
Холимог
d)
Бүгд найрамдах
23.
Буруу бодомж аль нь вэ?
a)
Соёл хүнд удамшин дамждаг
b)
Соёлыг өнөө үед сэргээн амьдруулдаг
c)
Соёлыг дараагийн үедээ дамжуулдаг
24.
Нийлүүлэлтийн хууль нь тухайн барааны үнэ өсөх үед хэрхэн илрэх вэ?
a)
Нийлүүлэлт хэвийн үед
b)
Нийлүүлэлтийн хэмжээ буурснаар
c)
Нийлүүлэлт өссөнөөр
d)
Нийлүүлэлт буурснаар
25.
Дараах тохиолдлуудын алинд нь бараа, үйлчилгээний хомсдол үүсдэг вэ?
a)
Эрэлт нийлүүлэлтээс бага байх
b)
Эрэлт нийлүүлэлтээс их байх
c)
Эрэлт нийлүүлэлт тэнцүү
26.
Хувийн өмч, чөлөөт арилжаа, өрсөлдөөнд тулгуурласан үах зээлийн эдийн засагт хүний "Амиа хичээсэн" үйл ажиллагаа зах зээлийн үнээр дамжин нийгмийн буюу улс гүрний хөгжил дэвшилд чиглэгдсэн гэж "Үндэсний баялаг" номондоо анх бичсэн эрдэмтэн хэн бэ?
a)
А.Маршалл
b)
М.Кейнс
c)
А.Смит
d)
М.Фридман
27.
Инфляцийг өсөлтийн түвшингээр нь 3 ангилдаг . Тэгвэл үнийн өсөлт хэдэн % байвал өндөр түвшинг илэрхийлж байна вэ?
a)
Жилийн үнийн өсөлт 10%-иас хэтэрэхгүй
b)
Жилийн үнийн өсөлт 10-200%
c)
Жилийн үнийн өсөлт 200%-иас дээш
d)
Жилийн үнийн сөлт 0%
28.
Хөдөлмөрийн захад өөрийн ажиллах хүчээ худалдахыг санал болгосон ажил идэвхтэй хайж буй хүмүүсийн тоо, хэмжээг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Ажил эрхлэлт
b)
Ажиллах хүч
c)
Ажилгүйдэл
d)
Хүний нөөц
29.
Татварын тогтолцоог илэрхийлэх жишээнд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Хүн амын орлогын албан татвар
b)
Газрын төлбөр
c)
Жолоочын хариуцлагын даатгал
d)
Замын хураамж
30.
Орчин үеийн нийгэм дэх бусдаасаа орлого, боловсрол, эрх, нэр хүндээрээ ялгаатай байдаг нийгмийн давхраа аль нь вэ?
a)
Каст
b)
Язгуур
c)
Анги
d)
Боолчлол
31.
Малчны хүү Бат эмч болсон бөгөөд МУ-ын гавьяаи эмч. Энэ нь нийгмийн шилжих хөдөлгөөний ямар төрлийн жишээ вэ?
a)
Үе хоорондын
b)
Үе доторхи
c)
Бүтцийн
d)
Шилжих
32.
Нийгмийн давхраажлын шатаар хүмүүс дээшээ, доошоо юмуу хэвтээ чиглэлээр шилжихийг юу гэж нэрлэх вэ?
a)
Байр суурь үл өөрчлөх шилжилт
b)
Бүтцийн шилжих хөдөлгөөн
c)
Нийгмийн шилжих хөдөлгөөн
d)
Газар зүйн шилжих хөдөлгөөн
e)
Үе хоорондын шилжих хөдөлгөөн
33.
Хаалттай нийгмийн давхраажлын хэв маяг аль нь вэ?
a)
Каст
b)
Боол
c)
Язгуур
d)
Анги
e)
А ба С, В
34.

Ниймийн эмзэг бүлгийнхний тэтгэвэр, тэтгэмж, халамж болон асрамжийн үйлчилгээ үзүүлэх зэрэг асуудлыг хариуцан эрхэлдэг дүүргийн хороодын ажилтаныг нэрлэнэ үү?

(a)  

35.
Цэцэрлэгийн багш Баярмаа хүүхэд төрүүлжээ. Энэ тохиолдолд багш Баярмаа нь нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын аль төрлийн сангаас амаржсаны тэтгэмж авах вэ?
a)
Ажилгүйдлийн даатгалын сангаас
b)
Эрүүл мэндийн даатгалын сангаас
c)
Тэтгэмжийн даатгалын сангаас
d)
Тэтгэврийн даатгалын сангаас
36.
Орчин үеийн боочлолын хэлбэр аль нь вэ?
a)
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр
b)
Хүний наймаа
c)
Бэлгийн боолчлол
d)
Бүгд
37.
Соёл гэдэг ухагдахуун анхандаа ямар утгыг илэрхийлж байв?
a)
Хөрс боловсруулах, газар тариалан эрхлэх
b)
Үйлдвэрлэлийн технологи боловсруулах
c)
Оюун ухааны үйл ажиллагаа
d)
Сургалтын үйл явц
38.
Дагуул соёлын жишээ аль нь вэ?
a)
Бичгийн соёл
b)
Ардын соёл
c)
Ярианы соёл
d)
Харилцааны соёл
e)
Залуучуудын соёл
39.
Монголын уламжлалт соёлын бүрэлдэхүүнд хамаарах зүйл аль нь вэ?
a)
Уртын дуу
b)
Гар утас
c)
Өрнийн соёл
d)
Эстрад дуу
e)
Гадаад хэл
40.
Оюуны соёлын элементүүдийг дурдахдаа илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Хэл яриа
b)
Домог
c)
Зан заншил
d)
Эрх мэдэл
e)
Мэдлэг
41.
Үндэсний соёлыг хэн бүтээж байна, ямар түвшний соёл байна гэдгээс хамааруулаад ....................... хэлбэрүүдэд хуваадаг.
a)
Дагуул ба сөрөг
b)
Ардын, элитийн, дагуул
c)
Ардын, нийтийн, элитийн
d)
Сөрөг, зонхилох
42.
1957 онд Римын гэрээний үндсэн дээр байгуулагдсан, эдийн засгийн нэгдэл бүхий эв нэгдпэл, энх тайвныг эрхэмлэсэн байгууллага аль нь вэ?
a)
Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо
b)
Европын холбоо
c)
АСЕАН -ны холбоо
d)
ШХАБ
e)
Умард Атлантын гэрээний байгууллага
43.
АНУ-ын "Женерал Моторос" компани олон улсын харилцааны аль субъектэд хамаарах уу?
a)
ОУ-ын байгууллага
b)
Төр
c)
Үндэстэн дамнасан байгууллага
d)
Ард түмэн
e)
Аль нь биш
44.
МУ-ын УИХ нь ОУ-ын харилцааны аль субъектэд хамаарах вэ?
a)
ОУ-ын байгууллага
b)
Төр
c)
Ард түмэн
d)
Хамаарахгүй
45.
Аль нь хүний улс төрийн эрхэд хамаарах вэ?
a)
Гэрлэх, гэр бүлтэй болох
b)
Хувийн нууцаа хадгалах
c)
Эрүүл мэндээ хамгаалах
d)
Намд гишүүнээр элсэх

Similar Resources on Wayground