wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Их сорилго 10

Total questions: 40

Worksheet time: 20mins

Name
Class
Date
1.

Энзимийн идэвхтэй төвд субстрат холбогдон энзим-субстратын комплекс үүсгэхийг юу гэх вэ? [1 оноо] А

a)

А. Энзимийн идэвхт рН-ын нөлөө

b)

В. Энзимийн уургийн бүтэц

c)

С. Энзимийн идэвхт температурын нөлөө

d)

D. Энзимийн үйл ажиллагааны түлхүүр-цоожийн зарчим

e)

Е. Энзимийн идэвхт субстратын концентрацийн нөлөө

2.

Ургамлын аймгийн зарим төлөөлөгчдийн харилцан хамаарлыг үзүүлсэн бүдүүвчийн 1, 2, 3 дугаартай дугуйд багтсан шинжийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

3.

Устөрөгчийн хэт ислийг задлахад энзимийн нөлөөг илрүүлэх туршилт явуулж, эхний 3 минутад хураан авсан хүчилтөрөгчийн хэмжээг үзүүлэв. Бүх туршилтад устөрөгчийн хэт ислийн 3%- ийн, тэнцүү эзэлхүүнтэй уусмал болон ижил масстай дээж хэрэглэсэн. Туршилтын үр дүнд үндэслэсэн зөв дүгнэлтийг сонгоно уу.

a)

А. жимсний шүүсний амилаза энзимийн идэвх хамгийн муу

b)

В. жимсний шүүсний каталаза энзимийн идэвх хамгийн сайн

c)

С. төмсний каталаза энзимийн идэвх хамгийн сайн

d)

D. төмсний липаза энзимийн идэвх хамгийн сайн

e)

Е. хөрөнгө мөөгний протеаза энзимийн идэвх муу

4.

Ямар эрдэс бодис дутагдахад ургамлын дээд навч цайвар ногоон, доод навч шаргал, хөгшин навч шаргал, үрчгэр гадаргуутай болох вэ?

a)

А. магни

b)

В. кальци

c)

С. кали

d)

D. азот

e)

Е. фосфор

5.

Хөрөнгө мөөгийн анаэроб амьсгалыг илрүүлэх туршилтыг зургаар илэрхийлэв. Хөрөнгө мөөгтэй хуруу шилэнд тос хийсний учир юу вэ?

a)

аэроб амьсгал явуулахын тулд

b)

B. нүүрсхүчлийн хий нэвтрүүлэхгүйн тулд

c)

C. усны уур ялгаруулахгүйн тулд

d)

D. хүчилтөрөгч нэвтрүүлэхгүйн тулд

e)

Е. этилийн спирт үүсгэхийн тулд

6.

Бөөрний бүтцийн хэсгүүдийг зөв тохируулсан хувилбарыг сонгоно уу

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

7.

Цусны даралт ихсэх, нүд хавагнах, шээс уураг, цустай, хэмжээ бага байх нь ямар өвчний шинж тэмдэг вэ?

a)

А. бөөр унжих

b)

В. бөөрний үрэвсэл

c)

С. бөөрний чулуу

d)

D. бөөрний дутагдал

e)

Е. давсагны хавдар

8.

Хүний мэдрэлийн эрхтэн тогтолцооны үндсэн хэсгүүдийг үүрэгтэй нь зөв харгалзуулсан мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

9.

Митоз хуваагдлаар үүсдэг эсийг сонгоно уу

a)

А. диплоид хромосомын бүрдэлтэй биеийн эс

b)

В. диплоид хромосомын бүрдэлтэй бэлгийн эс

c)

С. триплоид хромосомын бүрдэлтэй бэлгийн эс

d)

D. гаплоид хромосомын бүрдэлтэй биеийн эс

e)

Е. гаплоид хромосомын бүрдэлтэй бэлгийн эс

10.

Бие махбодын кариотипийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу.

a)

А. бие махбодын гадаад шинж тэмдгийн нийлбэр

b)

В. хромосом дээрх генийн байрлал

c)

С. тухайн зүйлийн хромосомын тоо, хэлбэр хэмжээ

d)

D. шинж тэмдэг дарагдах үзэгдэл

e)

Е. шинж тэмдэг давамгайлах үзэгдэл

11.

Удамших хувьслын (мутаци) шинжүүдийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу

1. ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт гарах

2. хромосомын тоонд өөрчлөлт гарах

3. хромосомын хэлбэр, хэмжээнд өөрчлөлт гарах

4. нэг зүйл ургамлын үндэс харилцан адилгүй урттай байх

5. зүйлд гарах хувьслын хязгаар нь генотипээр тодорхойлогдох

6. бүлгийн шинжтэй өөрчлөлтүүд гарах

a)

А. 1, 2, 3

b)

B. 1, 3, 6

c)

C. 1, 4, 6

d)

D. 2, 3, 5

e)

E. 3, 4, 5

12.

Өгөгдсөн ухагдахууныг жишээтэй нь зөв харгалзуулсан хувилбарыг сонгоно уу.

a)

А. 1a2c3b

b)

B. 1a2b3c

c)

C. 1b2a3c

d)

D. 1b2c3a

e)

E. 1c2а3b

13.

Жимсний ялааны богино далавч рецессив, урт далавч доминант генээр удамшдаг. Гетерозигот урт далавчтай ялааг богино далавчтай ялаатай эвцэлдүүлэхэд урт далавчтай ялаа төрөх магадлалыг сонгоно уу.

a)

A. 0%

b)

В. 75%

c)

С. 25%

d)

D. 100%

e)

Е. 50%

14.

Гуравдугаар бүлгийн цустай эрэгтэй, хоёрдугаар бүлгийн цустай эмэгтэйтэй гэрлэн хоёр хүүхэд төрүүлжээ. Хүүхдүүд нь нэг, хоёрдугаар бүлгийн цустай бол энэ гэр бүлийн хүмүүсийн генотипийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

15.

Популяцийн төрөлт болон төлөрхөг чанар нэмэгдэхэд нөлөөлөх хүчин зүйлийг зөв сонгосон хувилбарыг олно уу.

1. махчин болон шимэгчдийн тоо цөөрөх 2. өрсөлдөгч амьтдын тоо цөөрөх 3. өрсөлдөгч амьтдын тоо нэмэгдэх 4. хоол тэжээлийн чанар сайжирч, хүрэлцээ ихсэх 5. хоол тэжээлийн хомсдол 6. шимэгчдийн тоо нэмэгдэх

a)

А. 1, 4, 5

b)

В. 1, 3, 5

c)

С. 1, 2, 4

d)

D. 2, 5, 6

e)

Е. 3, 4, 6

16.

Мөөгний ургамал болон амьтны аймагт хамаарах бүтцийн онцлогийг зөв тодорхойлсон мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

17.

Ангилал зүйн салаалсан түлхүүр бичгээс 2 болон 6 дугаартай амьд биетэд тохирох нэрийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу. [2 оноо]

Сонгох боломжит үгс: ургамал, мөөг, протиста, монера, вирус, эмгэн хумс, нүцгэн салс,

цох хорхой, чимхүүр хорхой, чийгийн улаан

a)

А. 2- протиста, 6- эмгэн хумс

b)

B. 2- мөөг, 6- чийгийн улаан

c)

C. 2- монера, 6- нүцгэн салс

d)

D. 2- монера, 6- эмгэн хумс

e)

E. 2- протиста, 6- нүцгэн салс

18.

Зургийг ажиглан энэ амьтанд тохирох шинж бүхий хариултыг сонгоно уу.Шинжүүд:

1- хайрс бүрхүүлтэй, 2- арьсан бүрхүүлтэй, 3- уушгиар амьсгалдаг, 4- арьс ба уушгиар амьсгалдаг, 5- биеийн дотор үр тогтдог, 6- биеийн гадна үр тогтдог, 7- 3 тасалгаат зүрхтэй, 8- 4 тасалгаат зүрхтэй

a)

А. 1, 4, 5, 7

b)

В. 1, 3, 5, 7

c)

С. 1, 3, 5, 8

d)

D. 2, 3, 5, 8

e)

E. 2, 4, 6, 7

19.

Устөрөгчийн хэт ислийг задалдаг энзимийн нөлөөг илрүүлэх туршилтын үр дүнг графикт үзүүлэв. Бүх туршилтад тэнцүү эзэлхүүнтэй устөрөгчийн хэт исэл, ижил хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүний дээж ашигласан. Туршилтын үр дүнг үндэслэн зөв тайлбарыг сонгоно уу.

a)

A. Хуурай дрожжийн протеаза энзимийн идэвх өндөр байна

b)

B. Жимсний шүүсний сахараза энзимийн идэвх өндөр байна.

c)

D. Түүхий элэгний амилаза энзимийн идэвх хамгийн өндөр

байна.

d)

E. Түүхий элэгний каталаза энзимийн идэвх хамгийн

өндөр байна.

e)

C. Чанасан төмсний амилаза энзимийн идэвх хамгийн бага

байна.

20.

Фотосинтезийн урвалд ашигладаг бодисуудыг сонгоно уу.

a)

А. (C6H12O6)n, O2

b)

В. О2, С6Н12О6

c)

С. Н2О, СО2

d)

D. CO2, O2

e)

E. H2O, O2

21.

Ургамлын навчинд илрэх шинж тэмдгээр нь ямар эрдэс бодис шаардлагатай байгааг мэдэх боломжтой. Ургамалд дутагдсан эрдэс бодис болон навчинд гарах өөрчлөлтийг зөв харгалзуулсан мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

22.

Нефроны бүтцийг бүдүүвч болгон харуулав. Тал хээрийн нөхцөлд амьдардаг хөхтөн амьтантай харьцуулахад цөлийн бүсэд амьдардаг хөхтөнд нефроны ямар бүтцүүд нь илүү урт байх вэ?

a)

А. 5, 9

b)

B. 3, 4

c)

C. 5, 6

d)

D. 7, 8

e)

E. 1, 9

23.

Дотоод шүүрлийн булчирхайн нэр болон гүйцэтгэх үүрэгтэй нь зөв тохируулсан хувилбарыг сонгоорой.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

24.

Эсийн хуваагдлын талаарх ойлголтуудаас зөв тайлбар бүхий дугаарыг тэмдэглэнэ үү. [2 оноо]

1. Хромосомын 2 иж бүрдэлтэй эс- 2n

2. Хүний биеийн эсийн хромосомын тоо- 46

3. Хүний бэлгийн эсийн хромосомын гаплоид бүрдэл- 2n

4. Эсийн мейоз 1-р хуваагдлаар гомолог биш хромосомууд сална.

5. Дрозофилл ялааны биеийн эсийн хромосомын тоо- 8

a)

А. 1, 2, 3

b)

B. 1, 2, 5

c)

C. 1, 3, 5

d)

D. 2, 4, 5

e)

E. 3, 4, 5

25.

Дараах цусны бүлгийн генотипүүдээс бүх бүлгийн цустай хүүхэд төрөх эцэг эхийн боломжит хувилбарыг сонгоно уу.

a)

А. АВ х АА

b)

В. АО х ОО

c)

С. ВО х АО

d)

D. ОО х АВ

e)

Е. АА х АО

26.

Улаан лоолийн жимсний улаан өнгө нь шар өнгөө давамгайлан удамшдаг. Гетерозигот улаан өнгийн жимстэй лоолийг шар жимстэй лоольтой эрлийзжүүлэхэд шар өнгийн жимстэй лооль гарах магадлалыг олно уу.

a)

А. 75%

b)

В. 0%

c)

С. 25%

d)

D. 100%

e)

Е. 50%

27.

Амьтны бараан өнгө нь цайвар өнгөө давамгайлж удамшдаг. Туулайны аж ахуйд бараан өнгөтэй туулайнуудыг эвцэлдүүлэхэд 321 цайвар өнгийн бөжин төрсөн. Тэгвэл бараан өнгийн хэдэн бөжин төрсөн бэ?

a)

А. 963

b)

B. 1284

c)

C. 321

d)

D. 642

e)

E.160

28.

Цэгийн оронд тохирох үгийг нөхсөн хувилбарыг сонгоно уу. [1 оноо]

Ферментерт мөөгөнцрийг өсгөвөрлөн 1………… гарган авах нь 2 .................... ийн арга юм. Харин 3............ өсгөвөрлөн хүний цусны уургийг гарган авах нь 4 ..................... ийн арга юм.

А. эрлийз ДНХ-тэй нян В. биотехнологи С. антибиотик D. генийн инженерчлэл

a)

А. 1A, 2D, 3C, 4B

b)

B. 1A, 2B, 3C, 4D

c)

C. 1C, 2D, 3A, 4B

d)

D. 1C, 2B, 3A, 4D

e)

E. 1D, 2A, 3B, 4C

29.

Зурагт өгөгдсөн амьтдаас зөөлөн биетний хүрээний төлөөлөгчийг олно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

30.

Зурагт навчийн амсрын эсээр явагдаж буй хийн солилцоог харуулжээ. Энэ үйл явц ямар үзэгдлээр явагддаг вэ?

a)

A. Осмос

b)

B. Конденсац

c)

C. Тургор

d)

D. Диффуз

e)

E. Транспираци

31.

Цусны улаан эсийг 3 өөр концентрацитай уусмалд хийсэн туршилтын үр дүнг зурагт харуулав. 3 дугаартай уусмалд явагдах үзэгдэл болон тухайн уусмалын төлөв байдлыг тодорхойлно уу

a)

A. Деплазмолиз, изотоник уусмал

b)

B. Плазмолиз, гипертоник уусмал

c)

C. Плазмолиз, гипотоник уусмал

d)

D. Тургор, гипотоник уусмал

e)

E. Тургор, гипертоник уусмал

32.

. Энзимийн бүтэц болон ажиллах зарчмыг зурагт харуулжээ. Зургийг ажиглан энзимийн бүтцийн хэсгийн нэр болон тайлбарыг зөв харгалзуулсан дугаарыг олно уу.

a)

A. 1-B-I, 2-A-II, 3-C-IV, 4-D-III

b)

B. 1-C-II, 2-D-IV, 3-A-I, 4-B-III

c)

C. 1-D-IV, 2-C-I, 3-B-II, 4-A-III

d)

D. 1-D-IV, 2-C-I, 3-A-III, 4-B-II

33.

Хоол боловсруулах эрхтнүүдээс ялгарах энзим, тэдгээрийн задлах бодис болон задралын бүтээгдэхүүнүүдийг зөв тодорхойлсон мөрийг олно уу

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

34.

2 дугаартай нейроны нэр, сэрэл дамжуулах зам, үүргийг зөв тодорхойлсон хувилбарыг олно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

35.

Митоз хуваагдлын профазын үе шатыг илэрхийлсэн зургийн дугаарыг олно уу.

a)

3

b)

4

c)

5

d)

1

e)

2

36.

Мейоз I хуваагдлын зургийг ажиглан, түүний үе шат болон онцлогийг зөв илэрхийлсэн мөрийг олно уу

a)

A

b)

B

c)

C

d)

D

e)

E

37.

Хүний хромосомын бүрдлийн зураг (кариотип)-ийг ажиглан хүйс болон аутосом хромосомыг зөв тодорхойлсон дугаарыг олно уу. [1 оноо]

a)

A. Эрэгтэй, 44+ХУ

b)

B. Эрэгтэй, эхний 22 хос хромосом

c)

C. Эмэгтэй, 44+ХХ

d)

D. Эмэгтэй, эхний 44 хромосом

e)

E. Эмэгтэй, эхний 22 хромосом

38.

Модификаци хувьслын онцлогуудыг зөв нэрлэсэн дугаарыг сонгоно уу. [1 оноо]

1. Гадаад орчны нөлөөнөөс хамаардаг. 2. Генотип өөрчлөгдөхгүй. 3. Фенотипэд өөрчлөлт гарна.

4. Үр удамд дамжихгүй. 5. Генотипэд өөрчлөлт орно.

a)

A. 2, 3, 4, 5

b)

B. 1, 2, 3, 5

c)

C. 1, 2, 4, 5

d)

D. 1, 3, 4, 5

e)

E. 1, 2, 3, 4

39.

8. Чандаганы популяцийн тоо толгойн өөрчлөлтийг графикт харуулжээ. 1905 онд чандаганы тоо толгойд гарсан өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлийг сонгоно уу

a)

Үхэл хорогдол багассан.

b)

B. Өрсөлдөгч бодгалийн тоо цөөрсөн.

c)

C. Идэш тэжээлийн хүрэлцээ хангамж буурсан.

d)

D. Шимэгч амьтдын тоо толгой багассан.

e)

E. Эзэмшил газар нутаг тэлсэн

40.

Каталаза энзим нь устөрөгчийн хэт ислийг ус ба хүчилтөрөгч болгон задалдаг. Энэ урвалын эрчмийг графикт харуулав. Энзимт урвал явагдаж эхэлснээс хойш 1 цаг 30 секундын дараа үүсэх хүчилтөрөгчийн хэмжээг графикаас тодорхойлно уу

a)

5.4

b)

6.2

c)

6.8

d)

5

Similar Resources on Wayground