wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11 сургуульд суурилсан үнэлгээ

Total questions: 40

Worksheet time: 20mins

Name
Class
Date
1.

“Идэвхтэй хөдөлгөөнтэй, гетеротрофоор хооллодог, олон эстэй, эс нь бөөмтэй боловч  эсийн хана, хлорофиллгүй” зэрэг шинж нь амьд биеийн аль аймгийг тодорхойлж байгааг тогтооно уу.  

a)

А. Ургамал

b)

В. Амьтан

c)

С. Мөөг

d)

D. Протоктист

2.

Линнейн хос нэршлийн зарчмыг ашиглах нь олон давуу талыг ангилал зүйн салбарт авчирсан. Эдгээрээс биологийн судлаачдын хувьд хамгийн үнэтэй давуу талыг сонгоно уу.  

a)

A.  Амьд биеийг ялган танихад хялбар болсон

b)

B.  Амьтдыг ялгахдаа андуурахгүй болсон

c)

C.  Шинжлэх ухааны тогтсон нэршилтэй болсон

d)

D.  Линнейн зохиосон шаталсан ангиллыг ашиглах болсон

3.

Үет хөлтөн амьтныг үндсэн шинжид тулгуурласан тодорхойлох түлхүүрийг ашиглан голын хавчийг тодорхойлно уу

.1.   Бие нь хоёр хэсгээс тогтсон                                               2 руу очно уу

Бие нь  гурван хэсгээс тогтсон                                           3 руу очно уу

2.   5 хос хөлтэй                                                                         С

4.  хос хөлтэй                                                                            D

3.   Хайрсан далавчтаны багт хамаарна                                 А

Хос далавчтаны багт хамаарн                                            В

a)

A

b)

B

c)

C

d)

D

4.

Зурагт Marmota baibacina хэмээх мэрэгчийг үзүүлжээ. Уг мэрэгчийг ангилал зүйн том нэгж болох аймаг, хүрээ, ангиар нь зөв нэрлэсэн мөрийг сонгоно уу        

a)

A

b)

B

c)

C

d)

D

5.

Орчин үеийн хүн болон тэдгээрийн эртний өвгийн эволюци хөгжлийг бүдүүвчээр үзүүлжээ. Бүдүүвчийг ашиглан орчин үеийн буюу ухаант хүн болон тэдгээрийн өвгийн талаарх өгүүлбэрүүдээс зөвийг сонгоно уу.                                                                                 

a)

 

A.     Ижил төрөл, ижил зүйлд хамаарна.

b)

B.     Ижил зүйлд хамаарах боловч төрлөөрөө ялгаатай

c)

C.    Ижил төрөлд хамаарах боловч зүйлээрээ ялгаатай

d)

D.    Төрөл, зүйлээрээ ялгаатай

6.

Зурагт нэг ба хос талт үрт ургамлыг үзүүлжээ. Нэг ба хос талт ургамлын үндсэн шинжид тулгуурлан В ургамлыг тодорхойлно уу.

a)

A.  Спороор үрждэг, хөвд

b)

B.  Спороор үрждэг, ойм

c)

C.  Үрээр үрждэг, нэг талт үрт

d)

D.  Үрээр үрждэг, хос талт үрт

7.

Шилэн колбонд хийсэн усанд цэнхэр өнгийн будагч бодис дусаажээ. Хэсэг хугацааны дараа колбоны ус цэнхэр өнгөтэй болов. Шалтгааныг сонгоно уу 

a)

А. Будагч бодисын молекул идэвхтэй зөөвөрлөлтөөр ус руу шилжсэн

b)

В. Будагч бодисын молекул масс урсгалаар ус руу шилжсэн

c)

С. Будагч бодисын молекул осмосоор ус руу нэвчсэн

d)

D. Будагч бодисын молекул диффузээр ус руу нэвчсэн

8.

Зурагт энзим температурын нөлөөгөөр денатурацид орсныг харуулжээ. Үүнээс үүсэх үр дагаврыг тайлбарлана уу. 

a)

А. Урвал дээд хурдаар явагдана

b)

В. Урвал удааширсаар эцэстээ зогсоно

c)

С. Урвалын хурдад өөрчлөлт гарахгүй

d)

D. Урвалын хурд удааширна

9.

Ургамлын эсийг концентрацитай сахарын уусмалд 2 цагийн турш байлгажээ. Эсэд ямар өөрчлөлт орсныг зургаас сонгоно уу. 

a)

A

b)

B

c)

C

d)

D

10.

Элэгний үүсгэдэг шүүрэл болон түүний үүргийн талаар зөв илэрхийлсэн сонголтыг олно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

11.

Өгүүлбэрийг гүйцээж нөхнө үү.                                                                                  [1 оноо]

Аманд хоол хүнс шүдээр жижиглэгдэн шүлсэнд дэвтэж залгихад бэлэн болдог. Мөн шүлсний амилаза энзимийн нөлөөгөөр хоол хүнсний .............................. агуулсан хэсэг задарч .......................... үүсгэдэг.

a)

А. Цардуул, сахароз

b)

В. Цардуул, мальтоз

c)

С. Өөх тос, тосны хүчил

d)

D. Уураг, амин хүчил

12.

Сурагч хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах уургийг илрүүлэх туршилтыг хийхээр төлөвлөжээ. Тэр Биуретийн урвалж болон сүүг ашиглав. Хэрвээ сүүнд уураг агуулагдаж байсан бол үр дүнг өнгөний өөрчлөлтөөр тодорхойлно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

13.

Дуу авиа үүсгэх, амьсгал дамжуулахад оролцдог хүний амьсгалын эрхтнийг олно уу.  

a)

A

b)

B

c)

C

d)

D

14.

Талх барих, шар айраг, дарс эсгэх нь хөрөнгө мөөгний анаэроб амьсгалын хэрэглээний жишээ юм. Зургийг ашиглан хөрөнгө мөөгний анаэроб амьсгалын тэгшитгэлийг сонгоно уу.     

a)

                                                                          

A.                                                                                     C6H12O6+O2 = CO2 + H2O

b)

B.                                                                                     C6H12O6 = CO2 + C2H5OH

c)

C.                                                                                    CO2 + H2O= C6H12O6+O2                                                                               

d)

D.                                                                                    C6H12O6 = C3H6O3

15.

Ялгаруулах эрхтнийг тогтолцооны зургаас В эрхтний нэр болон үүргийг зөв илэрхийлсэн мөрийг сонгоно уу.

a)

Бөөр

Шээс  хадгалах

b)

Бөөрний цорго

Шээс дамжуулах

c)

Давсаг

Шээс үүсгэх

d)

Шээс гадагшлуулах суваг

Шээс дамжуулах

16.

  Доор өгөгдсөн бодисуудаас эрүүл хүний шээсэнд агуулагддаггүй бодисыг сонгоно уу. 

a)

A.  Ус

b)

B.  Шээг

c)

C.  Эрдэс давс

d)

D.  Уураг

17.

Бөөрний дотоод бүтцийг зөв тэмдэглэсэн мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

18.

Давсагны гадаргуу дээр ургацаг маягийн ургалтаар эхэлж, ургацаг томрох тутам шээхэд хүндрэл үүсч, шээс цустай гарч, шээс боловсруулах замын үрэвсэлд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

a)

A.    Бөөрний чулуу үүсэх

b)

B.    Бөөрний дутмагшил үүсэх

c)

C.    Давсагны хавдар

d)

D.    Давсагны үрэвсэл

19.

Дараах хүний биеийн өвөрмөц бүтэцтэй эсүүдийн зургаас мэдрэлийн эсийг олж сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

20.

Хүний дотоод шүүрлийн булчирхайнуудын байрлалыг харуулсан зурагт  С үсгээр тэмдэглэсэн булчирхайг нэрлэнэ үү.

a)

A.  Бамбай булчирхай

b)

B.  Бэлгийн булчирхай

c)

C.  Бөөрний дээд булчирхай

d)

D.  Нойр булчирхай

21.

Хүүхэд хурц иртэй хадаасанд гараа хатгахад явагдах рефлекст үйл ажиллагааны нумыг зурагт харуулжээ. Зургийг ашиглан рефлексийн нумын дамжих замыг  зөв дарааллаар харуулсан сонголтыг олно уу.                       

a)

A.  эфферент – ажиллах эрхтэн – рецептор – афферент  –мэдрэлийн төв

b)

B.  ажиллах эрхтэн – эфферент  – мэдрэлийн төв  – афферент  – рецептор 

c)

C.  рецептор  – афферент – мэдрэлийн төв – эфферент  – ажиллах эрхтэн 

d)

D.  афферент – рецептор  – ажиллах эрхтэн  – эфферент  – мэдрэлийн төв 

22.

Митоз хуваагдлын анафазын шатыг олно уу           

a)

А.  С, В                     

b)

  В.  D                     

c)

  C.  A, D                   

d)

    D.  E

23.

Мейоз хуваагдлын ач холбогдлыг сонгоно уу      

a)

А. Гэмтсэн биеийн хэсгүүд нөхөн төлжинө

                    

b)

 В.  Диплойд бүрдэлтэй 2 биеийн эс үүснэ

                 

c)

     С. Диплойд бүрдэлтэй  4 бэлгийн эс үүснэ

d)

D. Генетик вариаци үүсгэнэ

24.

Амьд бие махбодын удамшил, хувьслыг судалдаг шинжлэх ухааныг сонгоно уу.

a)

А. Генотип

                   

b)

  В. Генетик

                    

c)

С. Селекци

                

d)

     D. Энтомологи

25.

Байгалийн шалгарлын онцлогийг  илэрхийлсэн  мөрийг сонгоно уу   

a)

A

b)

B

c)

C

d)

D

26.

Зургийг ажиглан зориудын шалгарлыг зөв тайлбарласан дүгнэлтийг сонгоно уу?

a)

A.  Хүмүүс өөрсдийн хэрэгцээгээ хангахын тулд ургамлын тодорхой шинжийг хувиргаж өөрчилдөг.

b)

B.  Орчин үед хүмүүс хүнсэндээ олон төрлийн байцааг ашигладаг 

c)

C.  Ургамлын сорт гаргаж авах нь урт хугацааны хөдөлмөр шаарддаг

d)

D.  Байцаа нь хүний арчилгаа бага шаарддаг, богино хугацаанд үрээ өгдөг

27.

Генетикийн нэр томьёог түүнд тохирох тодорхойлолттой зөв харгалзуулна уу.     

a)

A.  1d 2b 3a 4c       

b)

  B. 1c 2b 3a 4d      

c)

  C. 1а 2d 3c 4b      

d)

  D. 1b 2c 3d 4a

28.

Гөлгөр үртэй, гетерозигот ургамлыг үрчгэр үртэй ургамалтай эрлийзжүүлсэн. Тухайн ургамлын үр гөлгөр байх нь доминант (D),  үрчгэр байх нь  рецессив ( d) генээр нөхцөлддөг бол эрлийзжүүлэгт сонгож авсан эцэг, эх ургамлын генопийг тодорхойлно уу.        

a)

А. DD x dd                        

b)

 B. Dd  x dd        

c)

C.  Dd  x Dd              

d)

 D.  DD x Dd 

29.

Моногибрид эрлийзжүүлгийг жишээг сонгоно уу.     

a)

А. цэцгийн өнгөөр ялгаатай вандуй сонгосон

   

b)

В. цэцгийн өнгө, цэцгийн байрлалаар ялгаатай вандуй сонгосон

                     

c)

С. Цэцгийн өнгө, хэлбэр нь ижил вандуй сонгосон

                    

d)

  D. цэцгийн өнгө, үрийн хэлбэр, жимсний хэмжээгээр ялгаатай вандуй сонгосон

30.

Аав нь 3-р бүлгийн цустай, ээж нь 2-р бүлгийн цустай гэр бүлд мэндэлсэн 4 хүүхэд бүгд өөр өөр бүлгийн цустай байсан бол аав ээжийн цусны генотипийг олно уу.

a)

А.   IBIB X IAIO      

b)

               B.   IBIB X IA I

c)

C.  IBIO X IA I         

d)

   D.  IBIO X IA IA

31.

Талх болон гурилан бүтээгдэхүүн хийх, айраг, дарс үйлдвэрлэхэд   өргөн ашигладаг    бичил биетнийг сонгоно уу.                                                                                            

a)

        А. Сүүн хүчлийн нян

      

b)

 В. Хөгц мөөгөнцөр

   

c)

     С. Хөрөнгөний мөөг

     

d)

   D. Савханцар нян

32.

Генийн инженерчлэлийн аргад тохирохыг сонгоно уу.  [ 1 оноо ]

1.  Гахайн нойр булчирхайнаас  инсулин  гарган авах

2.  Стрептомицетээс гербицидэд тэсвэртэй генийг ялган ургамлын эсэд суулгах

3.  Нянг ашиглан инсулин болон  самототропин даавар  үйлдвэрлэх

4.  Хүнсний үйлдвэрлэлд жимсний шүүсийг энзимээр тунгалагшуулах

5.  Бациллаас хортой уургийн генийг ялган колорадын цохонд тэсвэртэй төмс гарган авах

a)

   А. 1, 2, 5                   

b)

В.   1, 3, 4                            

c)

 С.  3, 4, 5                       

d)

 D.   2, 3, 5 

33.

Генийн инженерчлэлийн аргаар хүний  инсулин гарган авах бүдүүвчийг  үзүүлжээ.  Зурагт 3, 5, 6  дугаараар тэмдэглэсэн шатыг тодорхойлно уу.                                              

a)

A.  3-инсулины ген, 5-нянгийн эс, 6-  шинэ бэлдмэл

b)

B.  3- эрлийз плазмид, 5-хүний гентэй нянгийн өсгөвөр, 6- ялгаж авсан хүний инсулин

c)

C.  3- хүний ген агуулсан нянгийн эс,  5- нянгийн үржил,  6- эцсийн бүтээгдэхүүн

d)

D.  3-хүний ген агуулсан нянгийн эс, 5- нянгийн өсгөвөр, 6- ялгаж авсан хүний инсулин

34.

Байгаль дах фосфорын эргэлтийн эх үүсвэрийг сонгоно уу?                             

a)

А. Хөрс

                       

b)

В. Агаар мандал

                       

c)

С. Усан мандал

                       

d)

D. Уулын чулуулаг

35.

Байгаль дах  нүүрстөрөгчийн  эргэлтийг  бүдүүвчээр үзүүлжээ.  Амьсгал явагдаж байгаа шатыг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

36.

Нэг га ойн талбайд 320 ширхэг шинэс ургасан байх, 1м3 усанд 0,9 грамм дафни амьдардаг зэрэг нь популяцийн аль үзүүлэлтийг илэрхийлж байна вэ?

a)

A.  Нягтшил

 

b)

B.  Тоо толгой

c)

C.  Төлөрхөг чанар

d)

D.  Цэвэр өсөлт

37.

Биосферийн бохирдлыг жишээтэй нь зөв харгалзуулна уу.

1. Биологийн           a. Атомын цахилгаан станцын осол гарах

2. Шуугианы            b. Мөнгөн ус нь удамшлын тогтолцоог гэмтээн ургийн гажиг үүсгэх

3. Химийн                c. Тарваган тахлаар өвдөх

4. Цацрагийн          d. Машины дуут дохио дуугарах 

a)

 А. 1a 2b 3d 4c  

b)

 В. 1b 2c 3d 4a    

c)

С. 1c 2a 3c 4d              

d)

D. 1c 2d 3b 4a

38.

 Ойг их хэмжээгээр устгаснаас агаарын найрлага дахь хүчилтөрөгч, усны уур, нүүрсхүчлийн хийн хэмжээ хэрхэн өөрчлөгдөхийг үзүүлсэн мөрийг сонгоно уу.

a)

A

b)

B

c)

C

d)

D

39.

Гадаад орчны янз бүрийн хүчин зүйлийн улмаас бодгалийн морфологи болон физиологийн шинж чанарт илрэх хувьсал нь:

a)

А.Мутаци   

b)

.Модификац  

c)

В.Хромосмын хувьсал

d)

Генийн хувьсал

40.

Шувууны өдний бараан өнгө цайвар өнгийг давамгайлна. Бараан ба цайвар өнгийн өдтэй гомозигот тахиануудыг нийлүүлэхэд тэдгээрийн дундаас ямар фенотиптэй дэгдээхий F1-д гарах вэ?

a)

А.Бараан өнгө-100%  

b)

Б.Саарал өнгө -100%  

c)

В.3:1 байна

d)

1:2:1