NEW
Font size
Worksheets8-р анги тест 5 0505 монгол
Total questions: 10
Worksheet time: 5mins
Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газруудын зургийг ажиглаад үүсэн байгуулагдсан дарааллаар сонгоно уу.
A. 1,2,3,4
B.4,1,2,3
C.4,2,3,1
D.4,3,2,1
Монголын бурхны шашны түүхэнд холбогдох томоохон дурсгалт газруудын зургийг ажиглаад түүхэн цаг хугацааны хувьд аль нь эхэлж үүсэн байгуулагдсан болохыг тодорхойлоорой. Зөв хариултаас сонгоно уу.
1
2
3
4
Монголчууд “үндсийг таслах, шашныг устгах” бодлого гэж ямар бодлого үйл ажиллагааг нэрлэж байв. Зөв хариултыг сонгоно уу.
A.Манжийн төрийг эсэргүүцэн босох бодлого
B.Манжийн төрөөс монголын талаар явуулсан бодлого
C.Тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх бодлого
D.Хятадын зүгээс монголд хэрэгжүүлсэн бодлого
Манж Чин гүрэн зах хязгаарын улсаа гадаадын улсад алдахгүйн тулд хятадуудаар дүүргэж тариа тариулах бодлогыг барьж байсан. Иймийн учир 1906 онд “Нүүдлийн иргэдийн хэргийг эрхлэх хороо” байгуулан хятад тариачдыг монголд суурьшуулж эхэлсэн. Энэхүү бодлогыг билгийн тооллоор хэддүгээр жарны ямар жилд явуулсан бэ?
Зөв хариултыг сонгоно уу.
A.14-р жарны морин жил
B.14-р жарны хонь жил
C.15-р жарны морин жил
D.15-р жарны хонь жил
Манжийн төрөөс Монголын талаарх бодлого өөрчлөгдөх болсон шалтгааныг монголд хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагаатай зөв тохируулна уу.
A.1б,2а,3в
B.1б,2в,3а
C.1a,2б,3в
D.1a,2в,3б
Монголын талаарх Манж Чин гүрний бодлого өөрчлөгдөх үеийн сурвалжийн мэдээнд “язгуурын ёсоо журамлах” үйл ажиллгааны тухай тэмдэглэгдсэн байдаг. Энэ нь ямар утгыг илэрхийлсэн бэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Монголчуудыг үндэстнийх нь хувьд устгах бодлого
B.Хятад тариачдыг хөөх бодлого
C.Манжийн төрөөс хэрэгжүүлэх бодлого
D.Манжийн төрийг эсэргүүцэх бодлого
Манж чингийн хаан 1901 оноос нийгмийн хямралаас гэтлэх зорилгоор “Шинэ бодлого” хэмээх шинэтгэлийг хэрэгжүүлсэн. Үүнийг монголчууд шинэ засгийн бодлого гэж нэрлэдэг билээ. Энэхүү түүхэн үйл явдлын хугацааг тооцоолж зөв хариултыг сонгоно уу.
A.I мянганы XIX зууны I хагас
B.I мянганы XIX зууны II хагас
C.II мянганы XX зууны I хагас
D.II мянганы XX зууны II хагас
Монголд бурхны шашин хүчтэй дэлгэрэхэд нөлөөлсөн хүчин зүйлийг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Шашнаар дамжин дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
B.Шашны бүжиг, цам харайх зэрэг нь урлагийн нэгэн төрөл болж хөгжсөн.
С. Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон.
D.Төр засгийн зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан бэхжүүлсэн.
Манжийн төрөөс монгол хошуудын талаар тусгай судалгаа хийж байснаас дурдвал “Хятадын аль мужаас худалдаачин, цэрэг иргэн ирэхэд тохиромжтой их зам буй, яаравчлан төмөр зам байгуулбал хаанаас залгаж тавих зэргийг байцаажээ”. Дээрх баримтад тохирох тайлбарыг аль нь илэрхийлж байна вэ? Зөв хариултыг сонгоно уу.
A.Манж Чин улс Монголыг хөгжүүлэхийг зорьж байжээ.
B.Манж Чин улс Монголыг захирч чадахаа болсныг илтгэж байна.
C.Манж Чин улс Монголыг тусгаар улс болгохыг зорьж байжээ.
D.Монголыг хятадын нэг муж болгохыг зорьж байжээ.
Монголд бурхны шашин дэлгэрснээр соёлын хувьд ямар ач холбогдол бий болсныг тодорхойлж, зөв хариултыг сонгоно уу.
A.Төр засгийн зүгээс лам нарын эрх дархыг хуульчлан бэхжүүлсэн.
B.Хүрээ хийдүүд бий болсноор нүүдлийн иргэншилд өөрчлөлт орсон.
C.Монголын нийгэмд “лам нар” хэмээх нийгмийн давхрага бий болсон.
D.Шашнаар дамжин монголд дорно дахины соёл, урлаг дэлгэрэх болсон.
