wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм, нийгмийн харилцаа 2

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.
Явцуу утгаар аль нь нийгмийн тухай бүрэн тодорхойлолт вэ?
a)
Хүмүүсийн өөрсдийн нь буй болгосон тогтолцоот зүйл
b)
Тодорхой нутаг дахь бүлгүүдийн хийгээд улс төр, эдийн засаг, соёлын нийтлэг
c)
Хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, харилцааны нэгдэл
2.
Өргөн утгаараа аль нь нийгмийн тухай бүрэн тодорхойлолт вэ?
a)
Тодорхой хил хязгаарт нутаг дэвсгэр, хууль тогтоох нийтлэг тогтолцоо, үндэсний тодорхой соёл иргэншил бүхий хүмүүсийн нэгдэл
b)
Тодорхой зорилгод хүрэхийн тулд бий болгосон томоохон бүлгүүдийн хамтын үйл ажиллагааны нэгдэл
3.
Аль нь нийгмийг тодорхойлох соёл судлалын хандлага вэ?
a)
Хүн амын төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөнийг судалж нийгмийг тодорхойлно.
b)
Хүмүүсийн сэдэл, бодол, нийгмийн тогтсон хандлагыг судалж нийгмийг тодорхойлно.
c)
Бүлгүүд болон байгууллагыг /институт/ судалж нийгмийг тодорхойлно.
d)
Нийгмийн хэм хэмжээ, үнэт зүйл зэргийг судалж нийгмийг тодорхойлно.
4.
Социологийн /нийгэм судлалын/ судлах зүйл аль нь вэ?
a)
Хүн амын тоо, тогтоц, хуваарилалт, өөрчлөлт
b)
Нийгмийн бүлгүүдийн харилцаа
c)
Хүн, нийгмийн хэрэгцээ, түүнийг яаж хангахтай холбогдсон харилцаа
d)
Нийгмийн гишүүдийн эзэмшсэн мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, хууль, ёс суртахууны хэм хэмжээ
5.
Нийгмийн хяналт нь “ амьд бүхнээс айх айдас“, “үхэгсдээс айх айдас”-т тулгууралдаг Амьд бүхнээс айх айдсыг төр бий болгодог бол, үхэгдэсээс айх айдас-ыг сүм хийд бий болгодог гэсэн санаа хэний үзэл вэ?
a)
Р.Мертон
b)
Т. Парсонс
c)
Г.Спенсер
d)
К.Маркс
e)
Ф.Энгельс
6.
Баяр, Саран хоёр гэрлэснийхээ дараа захиалсан орон сууц нь ашиглалтанд орохыг хүлээж Сарангийн аавын нэг өрөөнд 1 жил амьдрав. Энэ байдал гэр бүлийн талаарх өгөгдлүүдийн алинд хамаарах вэ?
a)
Полигени
b)
Матриархаль
c)
Матрилокаль
d)
Эндогами
e)
Патрилокаль
7.
Хүн байгалиас хараат байдаг нийгэм, хүн хүнээсээ хараат байдаг нийгэм, хүн юунаас ч хараат бус байдаг нийгэм гэсэн ангилал нь аль онолд хамраагдах вэ?
a)
Морганы онол
b)
Формацын онол
c)
Өсөлтийн үе шатны онол
d)
Соёл иргэншлийн онол
e)
Орчин үеийн өрнөдийн нийгмийн ангилал
8.
Нийгмийн хэв маягийн орчин үеийн ангиллын эхлэлийг тавьсан бөгөөд нийгмийг оршин тогтнох арга хэрэгслээ хэрхэн олж авч буй үндсэн гол шинжээр нь ангилсан эрдэмтэд хэн бэ?
a)
К. Маркс , Ф. Энгельс
b)
Г. Ленски , Ж. Ленски
c)
Д. Белл , З. Бжезинский
d)
И. Кант , Л. Г. Морган
e)
А. Тойнби , О. Шпенглер
9.
Амьдралын нөхцөл, хэв маяг, ухамсар нийгмийн хэм хэмжээ, үнэлэмж, сонирхол зэргээрээ ямар нэг хэмжээнд адил төстэй хүмүүсийн харьцангуй тогтвортой цогц нэгдлийг юу гэх вэ?
a)
Нийгмийн статус
b)
Нийгмийн бүтэц
c)
Нийгмийн бүлэг
d)
Нийгмийн нийтлэг
e)
Нийгмийн хүрээ
10.
Орчин үед нэг гэр бүлийн доторх хүүхдийн тоо багасч , ихэнх гэр бүл 1-3 хүүхэдтэй байх хандлага давамгайлах болжээ. Энэ нь доорх хүчин зүйлүүдийн алинтай нь илүү их холбоотой гэж үзэж байна вэ?
a)
Амьдралын төвшин буурч байгаа
b)
Ядуурал газар авч байгаа
c)
Хүн амын эрүүл мэндийн байдал доройтсон.
d)
Төрөлтийг зохицуулах болсон
11.
Судлаачид нийгмийг- уламжлалт, - аж үйлдвэржсэн, -аж үйлдвэржсэний дараах гэж ангилдаг. Дараахь өгөгдлүүдээс аль нь уламжлалт нийгмийн шинж вэ?
a)
Нийгмийн харилцааг бичигдмэл хууль, гэрээ хэлэлцээр гэх мэт албан ёсны хэм хэмжээгээр зохицуулна
b)
Хөдөлмөрийн хуваарь гүнзгий хөгжсөн, мэргэжил нь боловсролтой холбоотой ажлын туршлага дээр тулгуурласан байдаг
c)
Байнгын хотожсон суурин, их гүрнүүд бий болсон
d)
Шинжлэх ухаан, технологийн институтууд нийгэмд давамгайлсан
e)
Хувь хүмүүсийн хооронд албан биш, хувийн харилцаа давамгайлдаг
12.
Бие хүний сэтгэцийн хөгжлийг “Ид”, “Эго”, “Супер эго” гэсэн үе шатыг дамжин хөгждөг гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?
a)
Ч. Кули
b)
З.Фрейд
c)
Ж. Мид
d)
Л. Колберг
e)
С.И.Самыгин
13.
Хүрээлэн буй амьтны аймаг, ургамалтай хүмүүс уг гарвалын хувьд холбоотой гэж үзээд түүндээ сүсэглэдэг. Энэ шашин шүтлэгийн аль хэлбэрт нь багтдаг вэ?
a)
Бөөгийн шашин
b)
Фетешизм
c)
Бурханы шашин
d)
Тотемизм
e)
Атеизм
14.
Моногами, пологами, полигани, полиандри гэсэн ойлголтуудыг нэгтгээд юу гэж нэрлэдэг вэ?
a)
Гэр бүлийн үүргүүд
b)
Гэр бүлийн хэлбэрүүд
c)
Гэр бүлийн оршин тогтнох үндэсүүд
d)
Гэрлэлтийн хэв маягууд
e)
Гэр бүлийн бүтэц
15.
Homosapiens үүссэн хугацааг зөв тодорхойлно уу
a)
50000-40000 жил
b)
40000-30000 жил
c)
50000-30000 жил
d)
60000-50000 жил
e)
30000-20000 жил
16.
Америкийн социологич Р.Марш ямар үед нийгэм болох,нийгмийн нэгдлийн нөхцлийг тодорхойлсон байдаг. Илүүц зүйл дурдсныг олно уу?
a)
Нутаг давсгэр
b)
Нийгмээ төрөлтөөр нөхөн сэлбэж байх ёстой.
c)
Соёлын хөгжил
d)
Хэл яриа
e)
Улс төрийн бие даасан байдал
17.
Америкийн нийгэмд “хөх цамцтангууд” гэж ямар ангийг нэрлэдэг вэ?
a)
Дээд анги
b)
Дунд анги
c)
Ажилчин анги
d)
Доод анги
e)
Хотод оршин суугчид
18.
Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай тогтолцоо аль нь вэ?
a)
Боолчлол
b)
Каст
c)
Язгуур
d)
Анги
19.
Тэгш бус байдлыг илэрхийлэх хамгийн түгээмэл ойлголт аль вэ?
a)
Давхраажилт
b)
Нэр хүнд
c)
Боловсрол
d)
Эд хөрөнгө
20.
Материаллаг баялгийн хэмжээ, эрхэлж буй ажил мэргэжлээрээ тодорхойлогддог тогтолцоонд аль нь хамаарах вэ?
a)
Боолчлол
b)
Каст
c)
Язгуур
d)
Анги
21.
Хувь хүн, бүлэг ямар шатанд дэвших буюу доошилсныг илэрхийлсэн үе шатны тоон үзүүлэлтийг .............. гэнэ.
a)
Хэвтээ чиглэлийн шилжилт
b)
Босоо чиглэлийн шилжилт
c)
Бүтцийн шилжилт
d)
Зөв хариулт алга
e)
Шилжих хөдөлгөөний зай завсар
22.
Тодорхой бие хүний амьдрал, үйл ажиллагааны явцад түүний статуст өөрчлөлт гарах нь ямар хэлбэрийн шилжих хөдөлгөөн вэ?
a)
Хувийн
b)
Бүлгийн
c)
Босоо
d)
Хэвтээ
23.
Нийгмийн халамжийн нөхцөлт мөнгөн тэтгэмжийг хэн авах вэ?
a)
Нэг нас хүртэлх хүүхдээ харж байгаа эх
b)
Ахмад настныг асарч байгаа иргэн
c)
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн
d)
А ба В хариулт
24.
Нийгмийн үйл явцын тухай аль нэгэн ерөнхий онол, сургаалийн үүднээс тодорхой нэгж юмс үзэгдлийг тайлбарлахыг оролдох явцад танин мэдэхүйн ямар арга хэрглэдэг вэ?
a)
Индукци
b)
Анализ
c)
Синтез
d)
Дедукци
25.
Хүн амыг илүү өргөн хамрах бололцоотой тоон арга аль нь вэ?
a)
Ярилцлага
b)
Баримт бичиг судлах арга
c)
Ажиглалтын арга
d)
Асуулга