wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги Эдийн засаг

Total questions: 79

Worksheet time: 40mins

Name
Class
Date
1.
Инфляци, ажилгүйдэл,санхүүгийн зах зээл, ҮНБ,ДНБ зэрэг үзүүлэлтүүд нь макро эдийн засгийн асуудлууд юм.
a)
Тийм
b)
Үгүй
2.
Эдийн засгийн салбар дахь хуулиас гадуур болон нарийн үнэлж чаддаггүй, заримыг ерөөс үнэлэх боломжгүй үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?
a)
хууль бус ажиллагаа
b)
сүүдрийн эдийн засаг
c)
зах зээлээс гадуурх үйл ажиллагаа
d)
татвараас зугтсан үйл ажиллагаа
3.
Зах зээлд оролцогчдыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
ажилтан, ажил олгогч
b)
хэрэглэгч, худалдан авагч
c)
хэрэглэгч , үйлдвэрлэгч
d)
үйлдвэрлэгч, худалдагч
4.
Английн эрдэстэн Оукен ажилгүйдлийн өсөлт , үйлдвэрлэлийн хэмжээ хоёрын хамаарлыг хэрхэн үзсэн бэ?
a)
ажилгүйдэл 2% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 3% -иар буурна
b)
ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5% -иар буурна
c)
ажилгүйдэл 3% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2% -иар буурна
d)
ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 % -иар өснө
5.
Инфляциас хохирч болох субьектуудыг дурдахдаа хамаарахгүй зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Банкнаас зээл авсан ААН
b)
Төрийн албан хаагч
c)
Тэтгэвэрийнхэн
d)
Банкинд хадгаламжтай хүмүүс
e)
Бэлэн мөнгөтэй хүн
6.
Нэмэлт сургалтгүйгээр, өөр мэргэжил эзэмшихгүйгээр ажил олж чадахгүй байгаа үеийн ажилгүйдэл нь
a)
Бүтцийн ажилгүйдэл
b)
Улирлын ажилгүйдэл
c)
Завсрын ажилгүйдэл
d)
Циклийн ажилгүйдэл
e)
Аль нь ч биш
7.
Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлохыг ямар арга гэдэг вэ?
a)
ДНБ-ийг орлогоор тооцох арга
b)
ДНБ-ийг зардлаар тооцох арга
8.
”Сүү” ХК 100 үнээний ферм байгуулсан гэсэн нь ДНБ-ийг зардлаар тооцох аргын аль хэрэглэгчийн зардал вэ?
a)
өрх гэрийн хэрэглээний зардал
b)
аж ахуйн нэгжийн зардал
c)
төрийн зардал
d)
гадаадын хэрэглэгчийн зардал
9.
Манай орон гададын хэрэглэгчдэд бараагаа худалдаж орлого олохыг юу гэх вэ?
a)
цэвэр экспорт
b)
экспортын орлого
c)
импортын орлого
d)
гадаад худалдаа
10.
Тухайн улсын хэмжэээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлохыг ямар арга гэдэг вэ?
a)
ДНБ-ийг орлогоор тооцох арга
b)
ДНБ-ийг зардлаар тооцох арга
11.
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцсоныг ДНБ гэж нэрлэнэ
a)
НЭРЛЭСЭН ДНБ
b)
БОДИТ ДНБ
c)
ЭЦСИЙН ДНБ
d)
ҮНДЭСНИЙ ДНБ
12.
ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг................................. ДНБ гэж нэрлэнэ
a)
НЭРЛЭСЭН ДНБ
b)
БОДИТ ДНБ
c)
ЭЦСИЙН ДНБ
d)
ҮНДЭСНИЙ ДНБ
13.
Улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг....................................... гэнэ.
a)
ҮЦБ
b)
ДНБ
c)
ҮНБ
d)
1 хүнд ногдох ДНБ
14.
ДНБ-ний тодорхойлолтод өгөх тайлбарт илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Тухайн улсын хэмжээгээр буюу газар нутаг дээр үйлдвэрлэгдсэн байх
b)
Нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн байх
c)
Үйлдвэрлэл нь ямар нэгэн төлбөр шаардаагүй байх
d)
Эцсийн бараа үйлчилгээний өртөг байх
15.
ДНБ-ийг зардлаар тооцох аргад үл хамаарах нь аль вэ?
a)
Төрийн зардал
b)
Зээлийн хүү
c)
Өрх гэрийн хэрэглээний зардал
d)
ААН хөрөнгө оруулалтын зардал
16.
Дор дурьдсанаас алийг нь ДНБ-нд оруулж болох вэ?
a)
Оюутан эцэг, эхээсээ дансаар мөнгө шилжүүлэн авсан
b)
Багш, эмч нарын цалин нэмэгдсэн
c)
Гутлын үйлдвэрт хөрөнгө оруулсан
d)
Барилгын үйлдвэрт материал худалдан авсан
17.
Тухайн жилийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшний ерөнхий өсөлт буюу инфляцийн түвшинд харьцуулж... ыг тодорхойлно
a)
Нэрлэсэн ДНБ
b)
бодит ДНБ
18.
“ үлээх”, “хөөрөгдөх” гэсэн утгатай латин гаралтай үг бөгөөд эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ерөнхийдөө өсөж хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдэл аль нь вэ?
a)
индекс
b)
инфляци
c)
брокер
d)
дилер
19.
Дараах бүдүүвчийг тохирох утгатай нь нөхөж бичнэ үү? ҮНБ= ДНБ +1-2
a)
Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг
b)
Хилийн чанад дахь Монгол улсын хөрөнгө оруулалттай ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг
c)
Монгол дахь үндэсний ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг
d)
Унгар улс дахь үндэсний ААН”ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг
20.
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ төдий чинээ өндөр болохыг тогтоосон эдийн засагч хэн бэ?
a)
Оукен
b)
Смит
c)
Фишер
d)
Кейнс
21.
Дотоод болон хилийн чанад дахь Монголын хөрөнгө оруулалттай ААН-үүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгийг хэрхэн нэрлэх вэ
a)
ДНБ
b)
ҮНБ
c)
ҮЦБ
d)
Нэрлэсэн ДНБ
22.
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүн аль нь вэ?
a)
Өнөөгийн үнээр тооцсон ДНБ
b)
Тогтмол үнээр тооцсон ДНБ
c)
ДНБ-ээс ҮНБ хассан өртөг
d)
Зөв хариу алга
23.
ДНБ-ийг орлогоор тооцох аргад хамааралгүй өгөгдөл аль вэ?
a)
Шууд бус татвар
b)
Ашиг
c)
Төрийн зардал
d)
Зээлийн хүү
24.
Төрийн албан хаагчдад зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, сургууль, эмнэлэг зэргийг барихад гаргасан зардал нь дараах зардлын төрлүүдийн алинд нь хамаарах вэ?
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
ААН-ийн хөрөнгө оруулалтын зардал
c)
Төрийн зардал
d)
Гадаад хэрэглэгдийн зардал
25.
ДНБ-ний орлогоор тооцох аргад дурьдсанаар эдгээрээс төрийн орлого аль нь вэ?
a)
Түрээсийн төлбөр
b)
Цалин
c)
Зээлийн хүү
d)
Шууд бус татвар
26.
Дотоодын нийт бүтээгдэхүүн юугаар илэрхийлэгдэх вэ?
a)
Графикаар
b)
Өртөгөөр
c)
Баялгийн тоогоор
d)
Үйлдвэрлэлээр
27.
Бат хувийн барилгын компанид ажилладаг бөгөөд тухайн компани эдийн засгийн хямралын улмаас орон тооны цомхотгол хийгдэж ажилгүй болжээ. Энэ нь ажилгүйдлийн аль хэлбэрт орох вэ?
a)
Шилжилтийн ажилгүйдэл
b)
Улирлын ажилгүйдэл
c)
Бүтцийн ажилгүйдэл
d)
Мөчлөгийн ажилгүйдэл
28.
Английн эрдэмтэн Оукен ажилгүйдэл 1% өсөхөд үйлдвэрлэлийн бүтээмж хэдэн хувь буурна гэж үзсэн бэ?
a)
2,4%
b)
2,5%
c)
3,5%
d)
4%
29.
Үнийн түвшний өсөлт буюу инфляцийг юугаар хэмжих вэ?
a)
Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлтөөр
b)
Хэрэглээний үнийн индексээр
c)
Мөнгөний ханшийн уналтын зөрүүгээр
d)
Бүтээгдэхүүн үйлчилгээний суурь үнээр
30.
Аль нь эдийн засгийн микро түвшинд хамаарах вэ?
a)
Гадаад худалдааны баланс
b)
Төрийн төсөв
c)
Инфляци
d)
Үнэ бүрдэлт
31.
Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь ...... харуулдаг.
a)
Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг
b)
Тухайн улсын иргэдийн амьдралын түвшинг харуулдаг
c)
Тухайн улсын экспортын нийт хэмжээг харуулдаг
d)
Тухайн улсын экспорт, импортын зөрүүг харуулдаг
32.
үед эдийн засагт ямар нөхцөл үүсэх вэ? M-Гүйлгээнд байх мөнгөний хэмжээ PQ-Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүн T-Мөнгөний эргэлтийн хурд
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж мөнгө үнэ цэнээ алдаж улмаар инфляци үүснэ
b)
Эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж нийт эрэлт буурна
c)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний үнийн дүнтэй тэнцэж тогтворжино
d)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй
33.
үед эдийн засагт ямар нөхцөл үүсэх вэ?
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж мөнгө үнэ цэнээ алдаж улмаар инфляци үүснэ
b)
Эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж нийт эрэлт буурна
c)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний үнийн дүнтэй тэнцэж тогтворжино
d)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй
34.
үед эдийн засагт ямар нөхцөл үүсэх вэ?
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж мөнгө үнэ цэнээ алдаж улмаар инфляци үүснэ
b)
Эдийн засагт мөнгөний хомсдол үүсэж нийт эрэлт буурна
c)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ, үйлдвэрлэсэн бараа үйлчилгээний үнийн дүнтэй тэнцэж тогтворжино
d)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээнд өөрчлөлт гарахгүй
35.
Эдийн засагт бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ ерөнхийдөө өсөж хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдлийн юу гэдэг вэ?
a)
Эрэлт
b)
Нийлүүлэлт
c)
инфляци
d)
Ажилгүйдэл
36.
Гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ нийт бүтээгдэхүүн үйлчилгээний үнэ буюу ДНБ-ний өсөлтийн хурдаас илүү хурдтай өссөнөөр их хэмжээний мөнгө харьцангуй бага хэмжээний бүтээгдэхүүнд ноогдох болж эрэлтийн хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давж үнэ өсдөг инфляцийг ямар инфляци гэдэг вэ?
a)
Эрэлтийн инфляци
b)
Нийлүүлэлийн инфляци
c)
зардлын инфляци
d)
Орлогын инфляци
37.
Үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн үнэ болон цалин өгцөм өсөхөд үнэ дагаад өсдөг инфляцийг ямар инфляци гэдэг вэ?
a)
Эрэлтийн инфляци
b)
Нийлүүлэлийн инфляци
c)
зардлын инфляци
d)
Орлогын инфляци
38.
Хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ?
a)
төрийн албан хаагчид
b)
банкинд хадгаламжтай хүн
c)
мөнгөө бэлнээр хадгалж байгаа хүн
d)
банкнаас зээл авсан хүн
39.
Инфляцийн эдийн засаг үзүүлэх сөрөг нөлөөллүүдээс илүүц зүйлийг олно уу?
a)
ажилгүйдэл өснө
b)
бүтээгдэхүүний үнэ өснө
c)
хүн амын орлого буурна
d)
зээлдүүлэгчдэд ашигтай байна
40.
Инфляцийн түвшинг ямар үзүүлэлтээр хэмжих вэ?
a)
хэрэглээний үнийн индексээр
b)
бүтээгдэхүүн үйлчилгээний үнээр
c)
мөнгөний ханшаар
d)
хүн амын эдийн засгийн чадавхиар
41.
Инфляцийн хурд хоёр оронтой тоогоор илэрхийлэгдвэл юу гэж нэрлэдэг вэ?
a)
хэвийн инфляци
b)
мөлхөө инфляци
c)
цогио инфляци
d)
гипер инфляци
42.
Тоон үзүүлэлт , тэдгээрийн харьцааг шугам, геометрийн дүрс зураг эсвэл газар зүйн картын тусламжтайгаар идэлрхийлдэг , шинжлэх ухааны нэгтгэн дүгнэх аргыг .. гэнэ
a)
график дүрслэлийн арга
b)
баганан диаграммын арга
c)
шугаман диаграммын арга
d)
секторон диаграмммын арга
43.
Статистикийн график дүрслэлийг түүнийг байгуулж байгуулж байгаа аргаас хамааруулан хоёр ангилдаг. Аль нь зөв ангилсан байна вэ?
a)
шугаман диаграмм, картограмм
b)
баганан диаграмм , секторон диаграмм
c)
диаграммууд, картодиаграммууд
d)
диаграммууд, 3 хэмжээст диаграммууд
44.
Санхүүгийн зах зээлийг юу гэж ангилдаг вэ?
a)
мөнгөний , валютын
b)
хөрөнгийн, эдийн засгийн
c)
санхүүгийн, мөнгөний
d)
мөнгөний, хөрөнгийн
45.
Санхүүжилт хэрэгтэй байгууллагууд хувьцаа, бонд зэрэг үнэт цаас гаргадаг бол мөнгөө өсгөж ашиг олох гэсэн иргэд тухайн хувьцаа бондыг худалдан авах замаар тэдэнд хөрөнгө оруулалт хийдэг . Энэ арилжаа хаана явагддаг вэ?
a)
Хөрөнгийн зах зээлд
b)
мөнгөний зах зээлд
c)
худалдааны төвд
d)
хөрөнгийн биржд
46.
Хөрөнгийн биржийн бэлгэ тэмдэг ямар амьтад байдаг вэ?
a)
чоно, баавгай
b)
бух , баавгай
c)
үхэр, туулай
d)
бух, чоно
47.
Үнэт цаас гэж юу вэ?
a)
тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
b)
ямар нэгэн компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт
c)
засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгүүд
d)
Монгол банкнаас гаргаж буй мөнгөн тэмдэгт
48.
Бонд гэж юу вэ?
4 lines
49.
Хувьцаа гэж юу вэ?
a)
тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
b)
ямар нэгэн компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт
c)
засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлийн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгүүд
d)
Монгол банкнаас гаргаж буй мөнгөн тэмдэгт
50.
Далд эдийн засгийн хэлбэрийг нэрлэхдээ илүүц зүйл дурдсан бол аль нь вэ?
a)
Ажил эрхэлдэггүй орлого ологчид
b)
Хууль бус бизнесийн үйл ажиллагаа
c)
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид
d)
Авилга хээл хахууль өгөх, авах
51.
Эдийн засгийн үндсэн асуудлыг нэрлэнэ үү
a)
Хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хэрхэн хангах тухай
b)
Хязгаарлагдмал хэрэгцээг хязгааргүй нөөцөөр хэрхэн хангах тухай
c)
Юу үйлдвэрлэх, яаж үйлдвэрлэх, хэнд үйлдвэрлэх тухай асуудал
d)
Үйлдвэрлэл, хуваарилах, хэрэглэх, арилжах, солилцох харилцаа
52.
ДНБ-ийг зардлаар тооцох үзүүлэлтэд хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
Аж ахуйн нэгжийн зардал
c)
Төрийн зардал
d)
Татварын зардал
53.
ДНБ-ийг орлогоор тооцох үзүүлэлтэд хамаарагдахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү
a)
Цалингийн орлого
b)
Түрээсийн орлого
c)
Шууд татварын орлого
d)
Аж ахуйн нэгжийн ашиг
54.
Улсын хэмжээгээр 1 жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг юу гэх вэ?
a)
ҮНБ
b)
ДНБ
c)
ҮЦБ
d)
ҮО
55.
ДНБ-г тооцохдоо тухай улсад буй гадаадын ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орох уу?
a)
Оруулна
b)
Оруулахгүй
56.
Талх үйлдвэрлэхэд ордог үр тариа, гурил нь ДНБ-г тооцоход оруулах уу?
a)
Тийм
b)
Үгүй
57.
Дотоод болон хилийн чанад дахь Монголын хөрөнгө оруулалттай ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн?
a)
ҮНБ
b)
ҮЦБ
c)
ДНБ
d)
ҮО
58.
Засгийн газар, орон нутгийн засаг, захиргаа, банк, компани зэрэг нь бусдаас нэмэлт мөнгө олж авахын тулд өрийн бичиг гаргаж болдог. Үүнийг....гэдэг
a)
хувьцаа
b)
үнэт цаас
c)
бонд
d)
кредит
59.
Тухайн улсын засгийн газарт иргэд нийтээрээ үнэ төлбөргүй хэрэглэдэг үйлчилгээний газрууд болох эмнэлэг , цэцэрлэг, сургууль болон бусад зориулалттай барилга, зам гүүр барихад мөнгө дутагдвал бонд гаргадаг. Үүнийг ...гэдэг
a)
төрийн зардал
b)
төрийн санхүүжилт
c)
улсын төсөв
d)
төрийн хөрөнгө оруулалт
60.
Бондын давуу талыг дурьдахдаа илүүц зүйл байгаа бол аль нь вэ?
a)
банкны зээлийн хүүгээс илүү бага хүү төлдөг
b)
хугацааны хувьд уян хатан
c)
хүссэн хэмжээгээрээр хөрөнгө оруулалтыг татдаг
d)
ногдол ашиг авах
61.
Хувьцаа эзэмшигч нь...... бол бонд эзэмшигч нь юм. Нөхөж бичээрэй
a)
хөрөнгө эзэмшигч, мөнгө эзэмшигч
b)
мөнгө зээлдүүлэгч, хөрөнгө эзэмшигч
c)
хөрөнгө эзэмшигч, мөнгө зээлдүүлэгч
d)
мөнгө эзэмшигч, хөрөнгө эзэмшигч
62.
Засгийн газрын бонд бага эрсдэлтэй байдаг. Түүний давуу талыг дурьдахдаа илүүц тайлбар оруулсан бол аль нь вэ?
a)
хөрвөх чадвартай
b)
хугацаа нь дуусахаас өмнө аливаа торгуульгүйгээр бусад этгээдэд худалдах, бэлэглэх, барьцаалах боломжтой
c)
төлбөр , хүү нь татвараас чөлөөлөгддөг
d)
ханш нь унаж болно
63.
Татвараа төлдөггүй жирийн иргэд хаана хамаарах вэ?
a)
Сөрөг хүчин
b)
Сүүдрийн эдийн засаг
c)
эмзэг бүлгийнхэн
d)
гэмт хэрэгтэн
64.
ДНБ-ний тодорхойлолтод өгөх тайлбарт илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Тухайн улсын хэмжээгээр буюу газар нутаг дээр үйлдвэрлэгдсэн байх
b)
Нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн байх
c)
Үйлдвэрлэл нь ямар нэгэн төлбөр шаардаагүй байх
d)
Эцсийн бараа үйлчилгээний өртөг байх
65.
Төрийн албан хаагчдад зориулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах, сургууль, эмнэлэг зэргийг барихад гаргасан зардал нь дараах зардлын төрлүүдийн алинд нь хамаарах вэ?
a)
C
b)
I
c)
G
d)
X
66.
ДНБ-ний орлогоор тооцох аргад дурьдсанаар эдгээрээс төрийн орлого аль нь вэ?
a)
R
b)
W
c)
i
d)
T
67.
Бондын бусад энгийн болон банкны зээлүүдээс давуу талыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Бага хүү төлдөг
b)
Хугацааны хувьд уян хатан
c)
Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой
d)
Жил бүр хүү төлөхгүй байж болно
68.
Эдгээрээс “Үнэт цаасны худалдаачин” гэж хэнийг нь хэлэх вэ?
a)
Брокер
b)
Диллер
c)
Андеррайтерт
d)
Үнэт цаас гаргагч
69.
Үнэт цаасны зах зээл гэж юуг хэлэх вэ?
a)
Тодорхой журам, шаардлагыг хангасан үнэт цаасыг зах зээл дээр анх гаргах үйл явцыг
b)
Үнэт цаасыг дахин арилжихтай холбогдсон үйл ажиллагааг
c)
Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг
d)
Бүртгүүлсэн үнэт цаасыг андеррайтерт худалдах болон брокер диллерийн компаниудад тараах үйл ажиллагааг
e)
Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газар
70.
Хөрөнгийн биржийн тодорхойлолт аль нь вэ?
a)
Үнэт цаас зах зээлд гаргах үйл ажиллагааг хэлнэ
b)
Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг эсвэл тодорхой хэсгийг худалдан авах, худалдах эсвэл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нийтэд санал болгон арилжих арилжааг
c)
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
d)
Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газар
71.
Үнэт цаасны зах зээл дээрх субьектүүдийн харилцаанд буруу холбоос орсон бол аль нь вэ?
a)
ААН, мэргэжлийн компаниуд, жижиглэнгийн худалдаачид
b)
Мэргэжлийн компаниуд, жижиглэнгийн худалдаачид, ААН
c)
Жижиглэнгийн худалдаачид, мэргэжлийн компаниуд, ААН
d)
Үнэт цаас гаргах, байршуулах, арилжих
72.
Хувьцааны давуу талуудыг дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Инфляцид өртөхгүй
b)
Ханшийн зөрүүнээс ашиг авна
c)
Ногдол ашиг авна
d)
Хөрвөх чадвар сайтай
e)
Ашиг өндөр бол эрсдэл их
73.
Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бонд болон бүх төрлийн хувьцаа, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгийг нийтэд нь....гэнэ
a)
Үнэт цаас
b)
Хөрөнгийн биржийн арилжаа
c)
Үнэт цаасны худалдаа
d)
Диллерийн үйл ажиллагаа
74.
Хувьцааны сул талын дурьдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Хувьцааны ханш унаж болно
b)
Компани дампуурсан тохиолдолд ногдол ашиг авах боломжгүй болно
c)
Хүссэн үедээ худалдаж болно
d)
Ашиг их бол эрсдэл өндөр байж болно
75.
Үнийн түвшний өсөлт буюу инфляцийг юугаар хэмжих вэ?
a)
Бүтээгдэхүүн үйлчилгээний үнийн өөрчлөлтөөр
b)
Хэрэглээний үнийн индексээр
c)
Мөнгөний ханшийн уналтын зөрүүгээр
d)
Бүтээгдэхүүн үйлчилгээний суурь үнээр
76.
Бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнтэй тэнцүү хэмжээний мөнгө гүйлгээнд байх ёстой. Хэрэв энэ тэнцэтгэл зөрчигдөж гүйлгээнд байх мөнгөний тоо хэмжээ байх ёстой хэмжээнээсээ ихэсвэл ямар үр дүнд хүрэх вэ?
a)
Бараа олширч, бүтээгдэхүүний үнэ буурна
b)
Бүтээгдэхүүний үнэ нийтдээ өсөж мөнгө үнэгүйднэ
c)
Эрэлтийн мэдрэмж өндөрсөнө
d)
ААН-үүд алдагдалд орно
77.
Оукений хуулиар ажилгүйдлийн түвшин 2% өсөхөд ДНБ-ний хэмжээ хэдэн хувь өөрчлөгдөх вэ?
a)
2%
b)
3%
c)
4%
d)
5%
78.
“ Ургац муутай жил үр тарианы үнэ өсөх, нефтийн үнэ өсөхөд бараг бүх бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг нь бидний өдөр тутмын амьдралд мэдрэгддэг бол энэ нь аль инфляци вэ? ”
a)
Эрэлтийн инфляци
b)
Зардлын инфляци
c)
Гипер инфляци
d)
Мөлхөө инфляци
e)
Цогио инфляци
79.
Монгол улсын иргэн Чехийн хувийн компанид ажиллахад орлого нь хаана тооцогдох вэ?
a)
Монголын үндэсний нийт бүтээгдэхүүн,Чехийн ДНБ
b)
Монгол улсын ДНБ,Чехийн ҮНБ
c)
Чех,Монголын ҮНБ
d)
Чехийн ҮНБ, Монголын ДНБ