Font size
WorksheetsОлон улсын харилцаа. энхтүшиг
Total questions: 20
Worksheet time: 16mins
BBC болон CNN зэрэг нь улс бус оролцогчдын аль төрөлд хамаарах вэ?
Олон улсын төрийн бус байгууллага
Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл
Террорист ба зэвсэгт бүлэглэлүүд
Үндэстэн дамнасан корпорац
Олон улсын төрийн бус байгууллагад аль нь хамаарах вэ?
KFC
НҮБ
Далай Лам
Эмнэсти Интернейшнл
(a) гэдэг нь ОУХ-нд оролцогчдын хоорондын харилцааг зохицуулдаг хууль зүйн зарчим, хэм хэмжээний тогтолцоо юм.
ОУБ нь учирсан хохирлын талаар зарга нэхэх эрхтэй.
Тийм
Үгүй
Харгалзуул.
1. Реалист онол
А. ОУХ-ны тоглогчид нь зөвхөн үндэсний бүрэн эрхт улсууд байдаг.
2. Либерал онол
Б. ОУХ-ны үндсэн тоглогч бүрэн эрхт улс дангаар биш түүнээс гадна ОУБ, томоохон компаниуд, үндэсний болон бусад нийгэмлэг, хувь хүмүүс ОУХ-д оролцож байдаг.
3. Марксист онол
В. ОУХ-ны үндсэн тоглогчид нь нийгмийн ангиуд байна.
1Б 2А 3В
1В 2А 3Б
1А 2Б 3В
1В 2Б 3А
АСЕАН гэж аль нь вэ?
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөл
Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн
Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалд “Монгол улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутгийн болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд тууштай хүчин чармайлт гаргах” талаар заасан. Тэгвэл доорхи сонголтуудаас аль бодлого нь багтдаггүй вэ?
олон улсын терроризмтай тэмцэх
НҮБ-ын энхийг дэмжих
Ардчиллыг бэхжүүлэх
байгаль орчны доройтлоос хамгаалах
Бүгд багтана
Монгол улс 2011 оны 7-р сараас Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)- ийг ... жилийн хугацаанд даргалан ажилласан.
Цэгийн оронд тохирох тоог бич.
(a)
Гуравдагч хөршийн бодлого гэж юу вэ?
Монгол улс гуравдагч хөршийн бодлогыг хэдэн оноос хойш баримталж ирсэн бэ?
1162
2010
1996
1990
Аль нь ч биш
Манай улсын тэргүүлэх гуравдагч хөрш орон хэн бэ?
АНУ
Хятад
Герман
Япон
Орос
Япон Улсын Засгийн газар 1991 оноос Монгол улсын хүнс, нийтийн тээвэр, холбоо, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, соёл зэрэг бүхий л салбарт зээл, тусламж хамгийн их үзүүлж ирсэн улс юм.
Худлаа бол ямар улс вэ?
Үнэн
АНУ
Солонгос улс
Польш улс
Аль нь ч биш
Турк улс Монгол улсын гуравдагч хөрш мөн үү?
Тийм
Үгүй
.........гэдэг нь албадлага, урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар юм.
Хатуу бодлого
Зөөлөн хүч
ОУ-ын хоорондох ойлголцоо
Улс нээлттэй байх
Зөөлөн хүчний онолыг анх удаа дэвшүүлж, хүлээн зөвшөөрүүлсэн хүн хэн бэ?
Жозеф Най
Роберт Коэхэн
Г.Баасанхүү
Кеннеди Клинтон
Хатуу хүч гэдэг нь..
албадлага, урамшууллаар бус харин бусад улсын сэтгэлийг өөртөө татах замаар өөрийн хүсэж буй үр дүнд хүрэхийн тулд бусдад нөлөөлөх чадвар
улс өөрийн үндэсний ашиг сонирхол, гадаад бодлогын зорилгоо хэрэгжүүлэхдээ өөрт байгаа улс төр, стратеги, эдийн засаг, соёл зэрэг бүх арга хэрэгслээ тэнцвэртэй хоршуулах чадвар юм.
их гүрнүүд цэрэг, эдийн засгийн хүч чадавхдаа тулгуурлан хүчээр түрий барих бодлого хэрэгжүүлэхийг хэлнэ.
Энэ 3 бүгд багтдаг.
Сүүлийн жилүүдэд зөөлөн болон хатуу хүчийг хослуулан ухаалаг хүчний бодлогыг хэрэгжүүлэх нь их гүрэнд амжилт авчирсан уу?
авчирсан
огт нөлөөлөөгүй
маш муугаар нөлөөлсөн
Баатарзоригт багшийг зураарай. (царайлагаар)

Монгол улс ЮНЕСКО-гийн хамгийн их өв бүртгүүлсэн орнуудын жагсаалтад өвийн тоогоороо дээрээсээ VII байранд жагсахад нөлөөлсөн хүчин зүйл аль нь вэ?
Хатуу хүч
Ухаалаг хүчний бодлого
Зөөлөн хүч
Соёлын үнэ цэнэ
........ дипломат ажиллагаа гэдэг бол улсуудын харилцааг бэхжүүлэх, нийгэм, соёлын хамтын ажиллагааг бататгах буюу үндэсний эрх ашгаа хөхиүлэн дэмжих зорилгоор үзэл санаа, үнэт зүйл, уламжлал, соёлын бусад талуудын солилцоон дээр үндэслэдэг буюу тэдгээрийг ашиглан явуулдаг үйл ажиллагаа юм.
Соёлын
Эдийн засгийн
Хүмүүнлэгийн
Цахим
