NEW
Font size
WorksheetsИргэний нийгэм, сонгууль
Total questions: 15
Worksheet time: 15mins
1. Цэгийн оронд тохирох ойлголтыг нөхнө үү. XVIII зууны сүүл, ХХ зууны эхэн үед ........................ гэдэг ойлголт нь улс төрийн шинжлэх ухаанд тусгай бие даасан ойлголт болсон. Энэхүү ойлголт нь “civilis” буюу соёлтой гэсэн үгнээс гаралтай.
төр
нам
иргэний нийгэм
лоббизм
2.“Аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь өчүүхэн ч атугай бусадтай чөлөөтэй хамтран ажиллана гэсэн үг. Энэ нь чөлөөт эсвэл холбоо болон байгууллагуудын сүлжилдсэн ертөнц болж дараа нь бие даасан институтүүд бий болгоход хүргэдэг” гэж хэн хэлсэн бэ?
A. Р. Дарендорьф
B. Г. Гегель
C. Р. Путнам
D. Д. Истон
3.Төр хэний эрх ашгийг хамгаалдаг вэ?
ард иргэдийн
бүлэг байгууллагын
нийтийн
хувь хүн
Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг ...... гэнэ. Р.Путнам. Цэгийн
оронд тохирох утгыг сонго.
a. Сонирхлын бүлэг
улс төрийн нам
сонгууль
иргэний нийгэм
. Иргэний нийгмийн хөгжил төлөвшил нь ямар хүчин зүйлсээс хамаарах вэ?
a. Улс төрийн дэглэм, уламжлалт соѐл, шашин, зан заншил, улс төрийн соѐл зэрэг олон
хүчин зүйлээс хамаарна
Улс төрийн дэглэм, уламжлалт соѐл, шашин, зан заншил, улс төрийн соѐл зэрэг цөөн
тооны зүйлээс хамаарна
Тухайн улсын хүн ам, эдийн засаг, хөдөлмөр эрхлэлтээс шалгаална.
дээрх бүгд
. ...............санал хураалт явуулах замаар, улс төрийн сонголт хийх юм. Тохирох утгыг
сонго.
сонгууль
сонгуулийн эрх
сонгуулийн тогтолцоо
сонгуулийн тойрог
Сонгуулийн эцсийн үр дүн нь зөвхөн иргэдийн санал хураалтаар шийдэгддэг байх нь
сонгуулийн ямар зарчим бэ?
a. Чөлөөтэй сонгох
b. Шууд өгөх
c. Тэгш оролцох боломж
d. Нууцаар гаргах зарчим
. Сонгогч бүр ижил тооны санал гаргах эрхтэй байх нь сонгуулийн ямар зарчим бэ?
a. Чөлөөтэй сонгох
b. Шууд өгөх
c. Тэгш оролцох боломж
d. Нууцаар гаргах зарчим
Сонгууль явуулах, санал авах, дүн гаргах, парламентын суудал хуваарилах арга, дүрэм,
журмын цогцыг юу гэх вэ?
сонгуулийн тогтолцоо
сонгуулийн эрх
сонгууль
сонгуулийн тухай хууль
. Өрсөлдөгчөөсөө илүү санал авсан нь ялдаг. Дотроо энгийн олонх, үнэмлэхүй олонх,
харьцангуй олонх гэсэн аргатай сонгуулийн тогтолцоо ямар тогтолцоо вэ?
a. Пропорциональ
b. Мажоритари
c. Холимог
олон намын
Сонгуульд өрсөлдөгчдийн ялалтыг 50-с дээш хувийн санал авсанаар ялсанд тооцох нь
сонгуулийн ямар тогтолцоо вэ?
a. Пропорциональ
b. Мажоритари-энгийн олонх
c. Мажоритари-харьцангуй олонх
d. Мажоритари-үнэмлэхүй олонх
Өрсөлдөгчөөсөө хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг сонгуульд ялалт
байгуулсанд тооцох нь сонгуулийн ямар тогтолцоо вэ?
a. Пропорциональ
b. Мажоритари-энгийн олонх
c. Мажоритари-харьцангуй олонх
d. Мажоритари-үнэмлэхүй олонх
. Намын нэрээр санал хурааж авсан саналд нь хувь тэнцүүлж суудал хуваарилдаг
сонгуулийн тогтолцоо ямар тогтолцоо вэ?
Пропорциональ
b. Мажоритари
c. Холимог
олон намын
. .................... нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг
хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм.
иргэний нийгэм
нийгмийн харилцаа
нийгмийн харилцан үйлдэл
төр, иргэний харилцаа
. Иргэн хүн сонгуульд оролцох нь нийгмийн аль хүрээний харилцаанд хамаарагдах вэ?
улс төрийн хүрээний харилцаа
оюун санааны харилцаа
социоль харилцаа
эдиийн засгийн харилцаа
