wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

11 биологи сонгон бататгал 2

Total questions: 30

Worksheet time: 15mins

Name
Class
Date
1.

1.                 Зурагт өвлийн загасчлалыг харуулжээ. Хэдийгээр өвлийн улиралд манай орны гол мөрөн хөлддөг ч загас сонирхогчид өвлийн загасчлал хийж чаддаг. Үүний шалтгааныг усны шинж чанартай холбон тайлбарласан сонголтыг хийнэ үү.  

a)

Мөс уснаас нягт багатай тул усан дээр хөвдөг. 

b)

Ус хамгийн сайн уусгагч болдог

c)

Усны дулаан багтаамж өндөр

d)

Усны молекулуудын таталцлын хүч сайн 

2.

Гурван төрлийн РНХ-ийн нэгийг зургаар илэрхийлжээ. 1 дугаартай энэхүү РНХ-ийн төрлийг нэрлэж, үүргийг зөв тодорхойлсон хувилбарыг сонгоно уу?

a)

Зөөврийн РНХ нь уураг нийлэгжих рибосомд мРНХ-ийн кодлогдсон мэдээллийн дагууд тохирох амин хүчлийг зөөвөрлөн хүргэх үүрэгтэй.

b)

эсийн бөөмхөнд нийлэгжин, эсийн сийвэнд уурагтай нэгдэн рибосомыг үүсгэдэг.         

c)

мРНХ-ийн хуулбарлан ирсэн мэдээллийн дагуу  зРНХ амин хүчлүүдийг зөөвөрлөн авчирна.

d)

бөөмийн нүх сүвээр гарч, рибосомд нийлэгжүүлэх уургийн мэдээллийг дамжуулна.

3.

мРНХ дээрх кодоныг зРНХ-ийн антикодонд хөрвүүлж нөхөж бичнэ үү.

a)

УАЦ-ГГЦ-УГЦ-УАУ

b)

ТАЦ-ЦЦЦ-УГЦ-ЦАУ

c)

ТАЦ-ГГЦ-УГЦ-ЦАА

d)

УАЦ-ГГЦ-УГЦ-ЦАУ

4.

  Төмсөнд цардуул агуулагдаж буй эсэхийг илрүүлэх туршилтын зураг өгөгджээ. Цардуул илрүүлэхэд ашигладаг уусмал болон цардуул агуулсан тохиолдолд илрэх өнгөний өөрчлөлтийг сонгоно уу.

a)

Биуретийн уусмал ашиглана, цэнхэр өнгө илэрнэ

b)

Бенедектийн уусмал ашиглана, хар хөх өнгө илэрнэ.

c)

   Иодын уусиал ашиглана, хар хөх өнгө илэрнэ.

d)

Биуретийн уусмал ашиглана, нил ягаан өнгө илэрнэ.

5.

Бие махбодод 1 гр өөх тос исэлдэхэд 9.3 ккал буюу 38.9 кДж энерги ялгардаг.

Тэгвэл 2 гр өөх тос исэлдэхэд хичээн кДж энерги ялгарах вэ?

a)

38,9 кДж  

b)

19.4 кДж  

c)

77.8 кДж 

d)

116.7 кДж

6.

Ургамлын тосыг гидрогенжүүлэх явцад ханасан тосноос гадна давхар холбоо бүхий ханаагүй тос үүсдэг. Үүний транс тос гэж нэрлэдэг. Аль нь транс тос вэ?

a)

Ургамлын тос     

b)

Оливийн тос       

c)

Маргарин

d)

Хонины сүүлний тос

7.

Нэгэн хүнсний дээжид агуулагдах уургийн бодисыг илрүүлэхээр Биуретийн урвалжаар үйлчлэхэд хөх ягаан өнгө үзүүлсэн. Дээжинд байсан бодисуудыг сонгоно уу.  

a)

A ба B   

b)

 B ба C 

c)

C  ба D  

d)

A ба D

8.

Полипептидийн молекул мушгирсан спираль ( ) хэлбэрийг үүсгэх үед ямар холбоо чухал үүрэгтэй оролцдог вэ?

a)

Дисульфидийн холбоо 

b)

Устөрөгчийн холбоо  

c)

Гидрофоб харилцан үйлчлэл    

d)

Ионы холбоо

9.

Энзимт урвалын хурдад температур хэрхэн нөлөөлж буйг графикт харуулжээ. X- ээр тэмдэглэсэн хэсгийн талаарх үнэн өгүүлэмжийг сонгоорой.

a)

Энзим денатурацид орсон температур

b)

Энзимийн оптимум температур

c)

Энзимийн хурд эхлэх үеийн температур

d)

Зөв хариулт байхгүй

10.

Энзимийн субстратад үйлчлэх идэвхийг  ................  тодорхойлдог.

a)

Анхны хурдаар

b)

Давхар урвуу цэгийн графикаар 

c)

Михаэлис-Ментений тогтмол (Км)-оор

d)

  Vmax – аар

11.

Ургамлын дамжуулах багцын зураг өгөгджээ. Тохирох үүргийг сонгоно уу.

a)

 

X-ус эрдэс бодис, Z-шим бодис дамжуулна   

b)

    X-ус эрдэс бодис, Y-шим бодис дамжуулна

c)

Y-ус эрдэс бодис, X- шим бодис дамжуулна

d)

  Y-ус эрдэс бодис, Z - шим бодис дамжуулна

12.

     Ишин  дээр байрлах навчийг харуулсан зурагт X үсгээр юуг илэрхийлсэн бэ?

a)

Ксилемээр шим бодис зөөвөрлөгдөх

b)

Флоэмээр шим бодис зөөвөрлөгдөх

c)

Ксилемээр эрдэс бодис зөөвөрлөгдөх

d)

Флоэмээр нүүрсхүчлийн хий зөөвөрлөгдөх

13.

Сахарозыг флоэмийн шигшүүрт хоолойгоор зөөвөрлөхөд дагуул эсүүд хэрхэн оролцдог вэ?

a)

хам зөөвөрлөгч уургаар идэвхтэй, плазмодезмоор идэвхгүй зөөнө

b)

хам зөөвөрлөгч уураг ба плазмодесмоор идэвхтэй зөөнө

c)

зөвхөн хам зөөвөрлөгч уургаар дамжин идэвхгүй зөөнө

d)

зөвхөн плазмодесмоор идэвхтэй зөөнө

14.

 

    Зурагт зүрхний мөчлөгийн ямар үеийг дүрсэлсэн бэ?

a)

Агших үе

b)

   Диастол

c)

   Тосгуурын систол

d)

  Ховдлын систол

15.

Зургийг ажиглан зүрхний мөчлөгийн үйл явц, хавхлагын талаар зөв илэрхийлсэн хувилбарыг сонгоно уу.

a)

Тосгуурын диастолын үе, хавтаст хавхлагууд нээлттэй байна

b)

Ховдлын диастолын үе, тал саран  хавхлагууд нээлттэй байна

c)

  Тосгуурын систолын үе, хавтаст хавхлагууд нээлттэй байна

d)

Ховдлын систолын үе, тал саран хавхлагууд нээлттэй байна

16.

Хүний цусны эргэлтийн тогтолцооны талаар аль нь буруу тодорхойлсон байна вэ?

a)

Артерын судаснууд зузаан ханатай       

b)

Гемоглобин хүчилтөрөгчийг зөөвөрлөнө      

c)

Синусын зангилаанд зүрхний пейсммейкер эс бий    

d)

Зөвхөн хүчилтөрөгчөөр хомс цусыг зөөвөрлөдөг судсыг аорт гэнэ.

17.

Дараах электрон микроскопын зургийг ажиглаад амьсгалын замын салст бүрхэвчийн эпитель эсүүдийг сумаар зааж тэмдэглэсэн хувилбарыг сонгоно уу.

a)

b)

c)

d)

18.

  Өгөгдсөн зургийг ажиглаад  Х ба У үсгээр тэмдэглэгдсэн бүтцийн хэсгийг зөв нэрлэсэн хувилбарыг сонгоорой.

a)

Х- Сормууст эс У-Хундган эс

b)

Х- Сормуус, У- Сормууст эс

c)

Х-Сормуус, У-Хундган эс

d)

Х- Хундган эс У- Сормууст эс

19.

Цулцангийн хана хийн солилцоо явагдахад зохилдсон онцлог аль нь биш вэ?

a)
  1. Цулцангийн хана маш нимгэн

  2.  Зөвхөн нэг эсийн зузаантай

b)

Цулцан нь хялгасан судсаар нягт бүрхэгдсэн

c)

Цулцангийн хана үргэлж чийглэг байх

d)

Цулцангийн гадаргуугийн талбай маш бага

20.

Хүний өвчин үүсгэдэг зарим эмгэг төрүүлэгч бичил биетүүд болон тэдгээрийн халдвар дамжих зарим аргыг бүдүүвчээр харуулжээ.

a)

1 ба X              

b)

2 ба W            

c)

2 ба X             

d)

3 ба Y

21.

Хумхаа өвчний давтан халдвар нь хумхаа өвчний эсрэг илүү үр дүнтэй дархлаа үүсгэдэг. Аль төрлийн дархлаа илүү үр дүнтэй дархлааг үүсгэдэг вэ?             

a)

Олдмол идэвхтэй           

    

               

      

 

b)

 Олдмол идэвхгүй

c)

Байгалийн идэвхтэй   

d)

Байгалийн идэвхгүй

22.

   Дараах шинж тэмдгүүдээс уушгины хорт хавдар өвчний үед илрэхгүй шинж тэмдгийг олно уу.

a)

   Удаан хугацаанд ханиалгах

b)

  Толгой өвдөх

c)

    Амьсгал давчдах

d)

     Хумсны хэлбэр алдагдах

23.

   Антибиотикууд нь бактерын эсийн тодорхой процессуудад саад учруулах замаар үйлчилдэг. Дараах үйл явцын аль нь антибиотикийн үйлчилгээнд хамаарахгүй вэ?

a)

Энзимийн идэвхтэй төвтэй холбогдох

b)

Эсийн хана үүсэх

c)

Уургийн нийлэгжилт

d)

ДНХ- хоёрчлогдох үйл явц 

24.

   Пенициллинийг бактерын халдварыг эмчлэхэд ашигладаг боловч вирусын халдварын үед ашигладаггүй шалтгааныг сонгоно уу?

a)

Вирус нь эст бүтэцгүй

b)

Вирус нь зөвхөн нуклейн хүчил ба уургийн бүрхүүлээс тогтдог

c)

Бактер нь пептидогликанаас тогтсон эсийн ханатай байдаг

d)

Вирусын хэмжээ маш бага

25.

   Эсрэг бие үүсгэж, өвөрмөц дархлааны урвал явуулах эс аль нь вэ?

a)

Нейтрофил

b)

Базофил

c)

В лимфоцит            

d)

Т лимфоцит

26.

  В лимфоцит эсийн тоо цөөрөх нь эсэд ямар нөлөө үзүүлэх вэ?

a)

Эсрэг төрөгчтэй холбогдох чадвар буурч өвчин үүсгэгч ихээр үржих

b)

Бусад дархлааны эсүүд хэвийн ажиллах

c)

Эсрэг биеийн тоо хэмжээ нэмэгдэх

d)

Эсрэг төрөгч эсрэг биеийн нэгдэл ихээр үүсэх

27.

  Зургийг ажиглаарай, Б зураг юуг илэрхийлж байна вэ?

a)

Булчингийн агших чадвар нэмэгдсэн            

b)

Хүлээн авууртай эсрэг бие холбогдсоноор мэдрэлийн импульс дамжихгүй

c)

Булчинд сэрэл сайн дамжиж байна                                         

d)

Натрийн ионы суваг хоолой нээгдсэнээр мэдрэлийн импульс дамжиж байна

28.

Эсрэг биеийн зураг дээрх A үсгээр тэмдэглэсэн хэсгийн нэр юу вэ?

a)

Рецептортой холбогдох хэсэг

b)

Антиген холбогдох хэсэг

c)

Дисульфидийн холбоо

d)

Хөнгөн гинж

29.

Байгалийнн ердийн нөхцөлд буюу зориудаар сонгон шалгаруулах замаар хоруу чанарыг сулруулсан нянг ашигладаг. Үүнийг...................гэнэ.

/Вакциныг амьд эсвэл үхүүлсэн бичил биетнээр бэлддэг

a)

Амьд вакцин       

b)

Сулруулсан вакцин

c)

Үхүүлсэн вакцин        

d)

Химийн вакцин

30.

   Экологийн тодорхой үзэгдлийг удаан хугацаагаар ажиглан тандах судалгааны арга аль нь вэ?

a)

               Туршилт судалгааны арга

b)

              Хээрийн судалгааны арга

c)

          Экологийн мониторингийн арга

d)

                Лабораторыийн судалгааны арга

Similar Resources on Wayground