wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

СОРИЛ - 8

Total questions: 55

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.
31. Инфляцийн хурд 123,7% тай байна гэж үзвэл ямар инфляци вэ?
a)
A. Мөлхөө инфляци
b)
B. Цогио инфляци
c)
C. Гипер инфляци
d)
D. Эрэлтийн инфляци
e)
E. Нийлүүлтийн инфляци
2.
32. Эдийн засгийн абсолют цэвэр өсөлтйг хэрхэн тооцдог вэ?
a)
A. Тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулж 100 хувиар үржүүлнэ
b)
B. Тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулж 100 хувийг хасна
c)
C. Тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулж 100 хувийг хасна
d)
D. Тухайн оны түвшнээс өмнөх оны түвшинг хасна
e)
E. Тухайн оны түвшинг өмнөх оны түвшинд харьцуулна
3.
33. Улсын төсвийг усан сан гэж үзвэл татвар нь татвар нь түүнийг дүүргэж буй хоолой, төрийн зардал нь түүнээс урсан гарж буй хоолой болно. Тэгвэл a,b хэсгийг сонгоно уу
a)
A. a. Татварын орлого, b. Төрийн зардал
b)
B. а. Төрийн зарлага, b. Татварын орлого
c)
C. а. Татварын зарлага, b. Төрийн орлого
d)
D. а. Татварын зарчим , b. Төрийн бодлого
e)
E. а. Төрийн зарчим, b. Татварын бодлого
4.
34. Улсын зардлыг нэмэгдүүлэх нь яагаад нийт эрэлтйг нэмэгдүүлдэг вэ?
a)
A. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулснаар олон хүмүүс ажилгүй болж тэдний орлого нэмэгдэж нийт эрэлт нэмэгдэнэ
b)
B. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулснаар олон хүмүүс ажилтай болж тэдний орлого буурч нийт эрэлт нэмэгдэнэ
c)
C. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулснаар олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдэж нийт эрэлт буурна
d)
D. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулснаар олон хүмүүс ажилгүй болж тэлний орлого нэмэгдэж нийт эрэлт буурна
e)
E. Төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил зохион байгуулснаар олон хүмүүс ажилтай болж тэдний орлого нэмэгдэж нийт эрэлт нэмэгдэнэ
5.
35. …… нь тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг харуулна.
a)
A. Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт
b)
B. Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт
c)
C. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт
d)
D. Нэг хүнд оногдох үндэсний орлогын өсөлт
e)
E. Бодит үндэсний цэвэр бүтээгдэхүүний өсөлт
6.
36. Улс төрийн намууд, нийгмийн бүлгүүдийн хооронд үзэл бодол, байр суурийн ялгааг нэгтгэх арга нь ардчиллын аль зарчимд хамаарах вэ?
a)
A. Нээлттэй байх
b)
B. Шударга байх
c)
C. Хууль дээдлэх
d)
D. Цөөнхийг хүндэтгэх
e)
E. Зөвшилцөлд хүрэх
7.
37. “Улс төр бол нийгмийн үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм” гэж хэн тодорхойлсон бэ?
a)
A. Вебер
b)
B. Истон
c)
С. Алмонд
d)
D. Макиавелли
e)
E. Локк
8.
38. Монгол улсын засгийн газар нь төрийн эрх мэдлийг хуваарилах суурь зарчмаар аль ангилалд хамаарах вэ?
a)
A. Хууль тогтоох эрх мэдэл
b)
B. Гүйцэтгэх эрх мэдэл
c)
C. Шүүх эрх мэдэл
d)
D. Нийтлэг эрх мэдэл
e)
E. Захирах эрх мэдэл
9.
39. Монгол улсын иргэний журамт үүргийг тэмдэглэнэ үү
a)
A. Хууль биелүүлэх
b)
B. Татвар төлөх
c)
C. Үр хүүхдээ өсгөх
d)
D. Эх орноо хамгаалах
e)
E. Хүний нэр төрийг хүндэтгэх
10.
40. Шууд ардчиллын үйл явцын гол агуулга юу вэ?
a)
А. Шууд ардчилал нь олон түмэн өөрөө өөрийгөө удирдах хэлбэр
b)
B. Шууд ардчилал нь нийгмийн шилдэг хэсгүүд нийгмийн удирдах хэлбэр
c)
C. Шууд ардчилал нь улс төрийн намууд зөвшилцөлд хүрэх хэлбэр
d)
D. Иргэд төрийн албан тушаалтныг сонгон засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр
e)
E. Иргэд төрийн үйл хэргийг хэрэгжүүлэхэд оролцох боломжгүй нийгэм
11.
41. Иргэний нийгмийн түгээмэл шинжүүдэд хамаарахгүй өгөгдлийг тэмдэглэнэ үү
a)
A. Хүний эрх, эрх чөлөөг хүн бүхэнд адил тэгшээр эдлүүлдэг байх
b)
B. Төрийн эрх мэдлийг зохистой хуваарилан тэнцвэржүүлсэн байх
c)
C. Эдийн засгийн хувьд чөлөөт үйлдвэрлэл, шударга өрсөлдөөнийг дэмжих
d)
D. Иргэдийн эвлэлдэн нэгдэх үзэл бодлоо илэрхийлэх боломж бүрдүүлэх
e)
E. Нэг үзэл суртлын дор нийгмийн харилцаа шударга зохицуулах
12.
42. Эрх мэдлийг хуваарилах, ардчилсан сонгуулийн тогтолцоог бүрдүүлэх, иргэдийн оролцоог хангах нь иргэний нийгмийн төлөвшлийн аль хүрээнд хамаарах вэ?
a)
A. Улс төрийн хүрээ
b)
B. Нийгмийн хүрээ
c)
C. Оюун санааны хүрээ
d)
D. Эдийн засгийн хүрээ
e)
E. Соёл шинжлэх ухааны хүрээ
13.
43. Сонгогч ямар нэг дарамт шахалтгүйгээр гагцхүү өөрийн үнэлэмжээр саналаа өгөх нь сонгуулийн аль зарчимд хамаарагдах вэ?
a)
A. Бүх нийтээр оролцох
b)
B. Тэгш оролцох
c)
C. Саналаа шууд өгөх
d)
D. Чөлөөтэй сонгох
e)
E. Саналаа нууцаар гаргах
14.
44. Мажоритари тогтолцоог төрийн сонгуульдаа түлхүү хэрэглэдэг орнуудыг тэмдэглэнэ үү
a)
A. Дани, Австри
b)
B. Франц, Энэтхэг
c)
C. Швед, Япон
d)
D. Люксембург, Швейцарь
e)
E. Герман,Белги
15.
45. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийгэмд гүйцэтгэх үүрэг үл хамаарах өгөгдлийг тэмдэглэнэ үү
a)
A. Мэдээлэл олгох
b)
B. Иргэдийн санаа бодол төлөвшихөд нөлөөлөх
c)
C. Шүүмжлэл өрнүүлэх
d)
D. Цэнгээн баясгах, боловсрод олгох
e)
E. Нэг үзэл суртлыг номлох
16.
46. Дараах бодомжуудын аль нь олон улсын улс төрийн харилцаанд хамаарах вэ?
a)
A. Улс орнуудын хоорондын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт
b)
B. Улс орнуудын бие биетэйгээ дипломат харилцаа тогтоох
c)
C. Олон улсын техник технологийн салбар дахь хамтын ажиллагаа
d)
D. Олон улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаа
e)
E. Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах
17.
47. Монгол улс бусад улсын улс төр, эдийн үасаг, соёлын хүч чадавх, үйл ажиллагааг өөрийн боломжоор хянах, үнэлэх үйл явц нь аль ойлголтод хамаарах вэ?
a)
A. ОУХ-нд оролцох үйл ажиллагааны чиглэл
b)
B. ОУХ-нд оролцох үүрэг
c)
C. ОУХ-нд оролцох үйл ажиллагааны зарчим
d)
D. ОУХ-нд оролцох нөөц бололцоо
e)
E. ОУХ-нд оролцох нөлөө
18.
48. Олон улсын харилцаанд оролцогчдын үйл ажиллагааг 3 ангилдаг. Тэгвэл дараах ангиллуудын аль нь илүүц вэ?
a)
A. Улс үндэстний
b)
B. Глобал
c)
C. Бүс нутгийн
d)
D. Орон нутгийн
e)
E. Тохирох хариулт алга
19.
49. Олон улсын харилцаан дахь Монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн Монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн байх шаардлагыг юу гэж нэрлэдэг вэ?
a)
А. Олон тулгуурт бодлого
b)
B. Идэвхтэй бодлого
c)
C. Тэнцвэртэй бодлого
d)
D. Нээлттэй бодлого
e)
E. Үндэсний эрх ашигт нийцсэн бодлого
20.
50. АНУ-ын эрдэмтэн Жосеф Самуаль Найгийн олон улсын харилцаанд нэвтрүүлсэн онол нь аль нь вэ?
a)
A. Хатуу хүчний онол
b)
B. Гуравдагч хүчний онол
c)
C. Ухаалаг хүчний онол
d)
D. Зөөлөн хүчний онол
e)
E. Харилцан үйлчлэлийн онол
21.
51. “Мөнхийн дайсан гэж байхгүй, мөнхийн хөрш гэж байдаг” гэж үзсэн эрдэмтнийг нэрлэнэ үү
a)
А. М. Вебер
b)
B. Д. Сингер
c)
C. Р. Арон
d)
D. Ш. Монтескье
e)
E. У. Черчиль
22.
52. Монгол улс гадаад бодлогын үзэл баримтлалаа 1992 оны шинэ үндсэн хуулийн үзэл санааны лагуу боловсруулан УИХ-аар багтаасан байдаг. Энэхүү гадаад бодлогын үзэл баримтлалд аль нь үл нийцэх вэ?
a)
A. Олон тулгуурт байх
b)
B. Энхийг эрхэмлэсэн байх
c)
C. Нээлттэй байх
d)
D. Бие даасан байх
e)
E. Нөлөө бүхий улсуудтай харилцах
23.
53. Монгол улс 1987онд аль улстай дипломат харилцаа тогтоосон вэ?
a)
A. ОХУ
b)
B. Турк
c)
С. АНУ
d)
D. Япон
e)
E. Энэтхэг
24.
54. НҮБ-ийн төв байр хаана байрладаг вэ?
a)
A. Швейцарийн Женев хотод
b)
B. Английн Лондон хотод
c)
C. Францын Парис хотод
d)
D. Голландын Гаага хотод
e)
E. АНУ-ын Нью Иорк хотод
25.
55. Монгол улс НҮБ-д гишүүнээр элссэнээр ямар үр дагаварт хүрсэн бэ?
a)
А. Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болсон
b)
B. Монгол улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлынхаа баталгааг олсон
c)
C. Олон улсын хамтын үйл хэрэгт хувь нэмэр оруулах боломж нээгдсэн
d)
D. НҮБ-аас олгодог хөгжлийн тусламжийг авах эрхтэй болсон
e)
E. Дээрх бүгд
26.
1. .....гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харицаа холбоог хэлнэ. Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.
a)
A.Нийгмийн бүтэц
b)
B.Нийгмийн үүрэг
c)
C.Нийгмийн байр суурь
d)
D.Нийгмийн гажуудал
e)
E.Нийгмийн институт
27.
2. Нийгмийн нэгдэл нягтралыг хангах дээд ариун зүйлд итгэх, сүсэглэх харицааг илэрхийлэх нь аль институтын үүрэг вэ?
a)
A.Гэр бүл боловсрол
b)
B.Төр засаг, цэрэг арми
c)
C.Шашин боловсрол
d)
D.Эдийн засаг, улс төр
e)
E.Эрүүл мэнд спорт
28.
3."Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн бие нь бүрэлдэн бий болдог "гэж үзсэн судлаачийг тэмдэглэнэ үү.
a)
A.Дюркгейм
b)
B.Маркс
c)
C.Мид
d)
D.Вебер
e)
E.Парсонс
29.
4. ..... нь насанд хүрэгчдийн нийгэмшилт явагдах гол талбар болдог. Цэгийн оронд тохирох өгөдлийг нөхнө үү.
a)
A.Гэр бүл
b)
B.Сургууль
c)
C. Үе тэнгийхэн
d)
D.Хэвлэл мэдээлэл
e)
E.Ажлийн байр
30.
5.Нийгмийн үзэгдэл үйл явцыг дедукцийн аргаар судлах гол онцлог юу вэ?
a)
A.Нэгжийг ажиглах замаар ерөнхий дүгнэлтэд хүрэх
b)
B.Ерөнхий дүгнэлтийг нэгжид буулган тусгай дүгнэлтэд хүрэх
c)
C.Бүхэл хэсгийг задлан нэгжүүдийг судлах
d)
D.Хэсгүүдийг нэгтгэх бүхэлд шилжих замаар судалгаа хийх
e)
E.Тодорхой зорилго тавин ажиглан судлах
31.
6. Тодорхой хэв шинжит харицаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог социологийн шинжилэх ухаанд явар ойлголтоор илэрхийлдэг вэ?
a)
A.Ниймийн ялгарал
b)
B.Тэгш бус байдал
c)
C.Нийгмийн давхраажилт
d)
D.Нийгмийн давхраа
e)
E.Нийгмийн нийтлэг
32.
7.Энэтхэг, Балба, Пакистан зэрэг өмнөд азийн орнуудад эртний үеэс өргөн тархсан нийгмийн давхраажилтйн үндсэн хэв маягийг тэмдэглэнэ үү.
a)
A.Боолчлол
b)
B.Язгуур
c)
C.Каст
d)
D.Анги
e)
E.Бүлэг
33.
8. 1990 оноос Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээр олон тооны нэхмэлчин, гуталчин ээрмэлчид ажилгүйдлийн эгнээнд шилжсэн. Энэ жишээ нь нийгмийн шилжих хөдөлгөөний аль ангилалд хамаарагдах вэ?
a)
A.Хувийн
b)
B.Бүлгийн
c)
C.Үе хоорондын
d)
D.Үе дотоодын
e)
E. Хэвтээ чиглэлийн
34.
9.Хүнсэндээ ургамал,жимс түүж,ан агнаж,нүүдлэн амьдардаг , овгийн байгуулал бүхий нийгэм нь ямар нийгмийн жишээ вэ?
a)
A.Ан агнуурийн нийгэм
b)
B.Цэцэрлэгийн аж ахуйн нийгэм
c)
C.Газар тариалангийн нийгэм
d)
D.Аж үйлдвэржсэн нийгэм
e)
E.Аж үйлдвэржсэний дараах нийгэм
35.
10.Америкийн социологич Гидденс соёлыг бүтэц бүрэлдэхүүн талаас нь судалсан байдаг. Түүний соёлд өгсөн тодорхойлтыг тэмдэглэнэ үү.
a)
A.Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголт
b)
B.Хүнд төрөлхөөс заяагдаагүй ,ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэх , өвлөх ёстой үйлдэл хийх чадвар
c)
C.Янз бүрийн бэлэг тэмдэгүүдийн (хэл, бичгийн хэл, урлаг шинжлэх ухаан гэх мэт нэгдэл.
d)
D.Хүн нийгмийн гишүүн болохын хувьд эзэмшдэг мэдлэг ,итгэл үнэмшил,урлаг ёс суртахуун, хууль, заншил зэрэг чадвар дадлуудын цогц
e)
E.Нийгэм болон нийгмийн бүлгийн оюун санаа , материаллаг байдал, мэдлэг, оюун сэтгэл санааны шинж байдлын цогц
36.
11.Соёлын бэлгэдлийн чиг үүрэг аль нь вэ?
a)
A.Соёлын хэлбэрүүд нь тэмдгэн хэлбэрээр оршиж нийгэмд үйлчилж байдаг
b)
B.Нийгмийн гишүүд хэм хэмжээг эзэмшсэнээр амьдаралын чиг барамжаагаа олгодог
c)
C.Нийтлэг итгэл үнэмшил,үнэлэмжийн тогтолцоог бүрдүүлж нийгмийг нэгтгэдэг
d)
D.Өмнөх үеийн бүтээсэн уламжилалыг өвлүүлж нийгмийн орших үндсийг тавьдаг.
e)
E.Шинжилэх ухаан, шашны мэдлэг мэдээллийг нэгтгэн танин мэдэхүйнг хөгжүүлдэг
37.
12.Ямар нийгмийн хэв маягт хамаарч байгааг шалгуур болгон соёлыг хэрхэн ангилдаг вэ?
a)
A.Ёс суртахууны ба шашны
b)
B.Олон улсын ба Монголчуудын
c)
C.Нэг хэв загварын ба олон хэв загварын
d)
D.Эртний, дундад , шинэ үеийн
e)
E.Олон нийтийн ,ардийн, элитийн
38.
13. Монголын Өөлд ястан аль аймгийн нутгаар голлон суудаг вэ?
a)
A.Ховд,Архангай
b)
B.Хөвсгөл,Булган
c)
C.Дорнод,Сүхбаатар
d)
D.Завхан, Говь Алтай
e)
E.Хэнтий, Дорнод
39.
14. ..... гэдэг нь соёлын үнэлэмжүүдийнхарилцан нөлөөлөөр бии болж байдаг орчин юм.Цэгийн оронд тохирох өгөгдлийг нөхнө үү.
a)
A.Соёлын үйлдвэрлэлл
b)
B.Соёлын даяаршил
c)
C. Соёлын орон зай
d)
D.Соёлын адислал
e)
E.Соёлын дархлаа
40.
15."Соёлын үйлдвэрлэл" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндсэн хүрээнд үл хамаарах өгөгдлийг олно уу?
a)
A.Кино урлаг
b)
B.Дизиан дүрслэх урлаг
c)
C.Тайзны уран бүтээл
d)
D.Соёлын аялал жуулчлал
e)
E.Эстрад,поп урлаг
41.
16.Соёлын харилцан үйлчлэлийн үндсэн хэлбэрүүдийг нэрлэнэ үү.
a)
A.Даяаршил,Адислал,дархлаа
b)
B.Үйлдвэрлэл,үйлчилгээ,үр дүн
c)
C.Нээлт, шинэ санаачлага, ололт
d)
D.Солилцоо,дууриалт,тулгалт
e)
E.Цочирдол, харилцан үйлчлэл,ялгарал
42.
17.Хуурмаг эрх чөлөө нь хүнийг ганцаардуулж,итгэх юмгүй, айж хургасан нэгэн болгодог гэсэн санамж өгсөн сэтгэгчийг тэмдэглэнэ үү.
a)
A.Локк
b)
B.Кембелл
c)
C.Фромм
d)
D.Гоббс
e)
E.Гидденс
43.
18.Харь соёлд дасан зохицох үе шатыг харуулсан графикт А цэгээр аль үе шатыг тэмдэглэсэн бэ?
a)
A.Шинэ газар таалагдах үе
b)
B.Шинэ зүйлийг хүлээн авч чадахгүй байх үед
c)
C.Бага багаар орчиндоо дасах үе
d)
D.Шинэ орчинд бүрэн дасах үе
e)
E.Найз нөхөдгүй , нийгмээс тусгааолагдах үе
44.
19.Хүний нэр төр , алдар хүнд, эрх , хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэний үндсэн үүрэг болохыг заасан хууль аль нь вэ?
a)
A.Монгол улсын үндсэн хууль
b)
B.Зөрчлийн тухай хууль
c)
C.Хүний эрхийн түгээмэл тунхаг
d)
D.Эрүүгийн хууль
e)
E.Боловсролын тухай
45.
20.Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн түгээмэл, салшгүй байх зарчмын гол агуулгыг тэмдэглэнэ үү?
a)
A.Арьс өнгө, хүйс нийгмийн байр сууриас хамааран ялгаварлаж үл болно.
b)
B.Хүн болж төрсний хувьд хүн бүр иэил үнэ цэнэтэй , адил хүндэтгэлийг хүлээнэ.
c)
C.Хүний эрхийг хүнээс тусгаарлах боломжгүй бөгөөд хүнээс салшгүй ойлголт
d)
D.Хүний эрх нь орон гэр, сургууль зэрэг газар бүрт бүх хүрээг хамран үйлчилнэ.
e)
E.Иргэний, улс төр, эдийн засаг, соёлын бүх эрхүүд нэгдмэл, хуваагдашгүй байна .
46.
21.Хэдэн наснаас эхлэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болох вэ?
a)
A.14
b)
B.16
c)
C.18
d)
D.20
e)
E.Эхээс төрмөгц
47.
22.Хөдөлмөрийн хуульд зааснаар сахилгын зөрчил гаргасан этгээдэд оногдуулах шийтэглийн хэлбэрийг тэмдэглэнэ үү.
a)
A.Сануулах
b)
B.Торгох
c)
C.Баривчлах
d)
D.Тусгайлан олгосон эрх хасах
e)
E.Хорих
48.
23.Төр бол "Татвараар сорон мөлжигч"гэж хэн сануулсан бэ?
a)
A.Гоббс
b)
B.Бастиа
c)
C.Нозик
d)
D.Милль
e)
E.Актон
49.
24.Өмчийг ашиглах эрхийн агуулгыг тэмдэглэнэ үү.
a)
A.Тухайн баялгын үр шимийг хүртэх
b)
B.Тухайн баялгыг бүрэн хараа хяналттдаа байлгах
c)
C.Тухайн баялгыг худалдах, бэлэглэх, арилжих, зээлэх
d)
D.Тухайн баялгыг захиран зарцуулах эрхтэй байх
e)
E.Тухайн баялгыг аривжуулах,хамгаалах
50.
25.Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажилгаанд"бусад оролцогч"-оор оролцдог төлөөлөл аль нь вэ?
a)
A.Гомдол гаргаж буй этгээд
b)
B.Захиргааны байгууллага
c)
C.Гуравдагч этгээд
d)
D.Албан тушаалтан
e)
E.Орчуулагч
51.
26.Төрийн хууль тогтоох байгууллагын хүний эрхийг хамгаалах чиг үүргийг тэмдэглэнэ үү.
a)
A.Хууль тогтоох замаар хүний эрхийг хангах эрх зүйн орчин бүрдүүлэх
b)
B.Хүний эрхийн талаарх хууль тогтоомжийн биелэлтийг хангах
c)
C.Хүний эрх зөрчсөн тухай нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх
d)
D.Иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх
e)
E.Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг хэрэгжүүлэх ажлыг хянах
52.
27.Давж заалдах шатны шүүхийн байгууллагын төлөөлөл аль нь вэ?
a)
A.Сумын шүүх
b)
B.Нийслэлийн шүүх
c)
C.Дүүргийн шүүх
d)
D.Сум дундын шүүх
e)
E.Улсын дээд шүүх
53.
28.Протокол гэрээ гэж юу вэ?
a)
A.Хуульчлан дагаж мөрдөх албагүй зөвлөмж уриалгын шинжтэй баримт бичиг
b)
B.Хоёр ба түүнээс дээш улс хуульчлан дагаж мөрдхөө баталсан акт
c)
C.Хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан баримт бичиг
d)
D.Тухайн улсын үндсэн хуулийн зарчимд суурилсан эрх зүйн акт
e)
E.Ардчилсан улс орнуудын хамтран байгуулсан олон улсын гэрээ контракт
54.
29.Орон нутагт төсвөөс 100км зам тавьж ашиглалтанд оруулсан нь ДНБ-ийг тооцох аль үзүүлэлтэнд хамаарах вэ?
a)
A.Өрх хэрэглээний зардал
b)
B.Аж ахуйн нэгжийн зардал
c)
C.Гадаад хэрэглэгчийн зардал
d)
D. Төрийн зардал
e)
E.Татварийн зардал
55.
30.Бүтцийн ажилгүйдэл бий болох нөхцөл төлөв байдалын онцлогийг тэмдэглэнэ үү.
a)
A.Эдийн засаг дахь салбаруудын хувийн жингийн өөрчлөлтөөс үүсдэг
b)
B.Эдийг засгийн уналт,зогсонги байдалтай холбогдон үүсдэг
c)
C. Хувь хүний хүсэл сонирхол, шилжих хөдөлгөөнтэй холбогдон үүсдэг
d)
D.Цаг уур улирлаас хамаарсан түр зуурын ажил эрхлэлтийн хэлбэлзэл
e)
E.Хот,Хөдөөгийн ахуйн амьдралын төлөв байдлаас хамааран бий болдог