WorksheetsНийгэм
Total questions: 53
Worksheet time: 33mins
1990-ээд онд нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарладаг болохыг судалжээ.
Күүс
Датон
Маркс
Вебер
ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ бага эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл, гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэжээ.
Датон
Күүс
Вебер
Маркс
Тэгш бус байдал нь
Түгээмэл салшгүй
Чөлөөт
Хагас чөлөөт
Эрх чөлөөт
нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэлнэ.
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдлыг хэлнэ.
Нийгмийн ялгарал
Тэгш бус байдал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоо.
Нийгмийн ялгарал
Нийгмийн давхраажилт
Тэгш бус байдал
Нийгмийн давхраа
баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэг.
Нийгмийн нийтлэг
Нийгмийн ялгарал
Нийгмийн давхраажилт
Нийгмийн давхраа
ижил төстэй шинж бүхий хүн амын статистик нэгдэл.
нийгмийн нийтлэг
Нийгмийн ялгарал
Нийгмийн давхраажилт
Тэгш байдал
тэгш бус байдал бэхжиж, тэгш бус бүлгүүдийн хооронд тодорхой хэв шинж бүхий харилцаа бүрэлдэн тогтсоны үр дүн юм.
Нийгмийн давхраажилт
Нийгмийн ялгарал
Нийгмийн давхраа
Тэгш бус байдал
Дурдсан давхраа хоорондын харилцаанд тодорхой бичигдмэл хийгээд бичигдмэл бус хэм хэмжээ, зохицуулалт хэвшин тогтсон байх ба энэ нь хүний амьдрал, үйл ажиллагаанд хувийн хүчин зүйлийг даван нөлөөлдөг
Нийгмийн давхраажилтын үндсэн шинж
Нийгмийн давраажилтын онцлог шинж
Нийгмийн ялгаралын онцлог шинж
Нийгмийн ялгаралын үндсэн шинж
Түүнийхээр анги бол үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа (өмчлөх харилцаа), түүнээс хамааруулан амьдрах нөхцөлөө бүрдүүлэх аргаараа ялгаатай нийгмийн томоохон бүлэг юм
Марксизм
Вебер
Маркс
Дюеркгейм
Тэрээр ангийн ялгааг авч үзэхдээ өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлсийг чухалчилж үзжээ.
Вебер
Маркс
Линкольн
Марксизм
Капиталистууд өөрийн өмч болох үйлдвэрлэлийн хэрэгсэл дээрээ ажилчдыг хөлслөн ажиллуулж, баялгийг бүтээдэг бөгөөд тэрхүү баялгийн ихэнх хувийг өөртөө үлдээж, харин ажилчдад өчүүхэн хувийг хөдөлмөрийн хөлс нэрийн дор өгөх замаар мөлждөг хэмээн үздэг. Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэдэг. Энэ нь ангийн зөрчилд хүргэх ба ангийн зөрчил нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэжээ.
Маркс
Вебер
Мид
Дрюкгейм
Статусын бүлэг нь нийгмийн бүлгүүдийн нэр хүндийн ялгаралтай холбоотой.
Вебер
Мид
Маркс
Линкольн
Ашиг сонирхлоороо ялгаатай бүлэг хүмүүс бөгөөд эрх мэдлийн ялгарлыг илтгэнэ. Тэрээр нийгмийн зөрчил нь зөвхөн ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртал, итгэл үнэмшил зэргээс ч хамаардаг, төгсгөлгүй шинжтэй, зөвхөн хэлбэрт нь өөрчлөлт гардаг
Сонгууль
Нам
Ашиг
Статус
Марксын ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаа, улмаар зөрчилд хүргэдэг гэсэн санаанд тулгуурладаг ч ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үзсэн.
Зөрчилдөөний онол
Шүүмжлэлт онол
Марксизм
Бүтэц чиг үүргийн онол
Зохион байгуулагдсан шинжтэй эрх мэдлийн (бюрократ байгууллага болон улс төрийн) бүтцэд тусгалаа олдог
Статусын ялгаа
Ашиг сонирхолын ялгаа
Зөрчилдөөний ялгаа
Нийтийн ашиг сонирхолын ялгаа
неомарксистууд гэж юу вэ
шүүмжлэлт онол
марксизм
зөрчилдөөний онол
Бүтэц чиг үүргийн онол
нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол
Маркс
Вебер
Райт
Мид
Үйлдвэрлэлийн хэрэгсэлтэй харилцах харилцаа (өмч)-ны ялгарлыг чухалчилсан үзэл санааг үйлдвэрлэлийн харилцаан дахь М.Веберийн “хянах” эрх мэдлийн үзэл санаагаар баяжуулан судалсан юм
Вебер
Маркс
Мид
Райт
Үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч, бусдын хөдөлмөрийг хөлслөгч, бусдын хөдөлмөрийн үйл ажиллагааг хянагч юм.
Ажилчин
Менежер
Капиталист
Жижиг хөрөнгөтөн
өөрийн хөдөлмөрөө борлуулагч, капиталистуудын төлөө бусдын хөдөлмөрийн үйл ажиллагааг хянагч.
Менежер
Капиталист
Жижиг хөрөнгөтөн
Ажилтан
Өөрийн хөдөлмөрөө капиталистад борлуулагч, хянах эрх мэдэл үгүй анги юм
Жижиг хөрөнгөтөн
Менежер
Ажилтан
Капиталист
Өөрийн үйлдвэрлэлийн хэрэгслийг өмчлөгч, цөөн ажилтан хөлслөх тохиолдолд тэдний хөдөлмөрийн үйл ажиллагаанд хяналт тавигч, эсвэл ажилтангүй тохиолдолд хяналт тавих эрх мэдэлгүй анги
Жижиг хөрөнгөтөн
Ажилтан
Менежер
Капиталист
Э.Дюркгейм нарын социологичид анхнаасаа нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг. Тэд хөдөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан гэжээ.
Шүүмжлэлт онол
Марксизм
Бүтэц чиг үүргийн онол
Бэлгэ тэмдгийн харилцан үйлдэл
Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг.
Маркс
Вебер
Парсонс
Мид
Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд илүү өндөр ур чадварыг шаарддаг, хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээлд илүү өндрөөр үнэлэгддэг гэж үздэг.
Мид Парсонс
Вебер Маркс
Девис Мур
Линкольн Маркс
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач бол
Мид
Вебер
Маркс
Уорнер
Иргэний эрхтэй эсэхээр ялгагддаг, нэг нь нөгөөгийнхөө өмч нь болж байдаг, албадлагын хөдөлмөрийн харилцаанд тулгуурласан, байр сууриа өөрчлөх боломжоор хомс давхраажилтын хэв маяг.
Боолчлол
Язгуур
Каст
Анги
Улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхээрээ ялгаатай, эрх зүйн хувьд баталгаажсан, хаалттай давхраажилтын хэв маяг
Боолчлол
Каст
Анги
Язгуур
Дундад зууны үед оршин байсан бөгөөд улс орнуудад өөр өөрийн онцлогтойгоор оршиж байжээ.
Анги
Боолчлол
Каст
Язгуур
Харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог.
Харьцангуй ойлголт
Мөн чанар
Давхраа харгалзалгүйгээр гэрлэх
Давхраажилт
Гол төлөв Азийн улс орнуудын давхраажилтын уламжлалт хэв маягийн нэг
Боолчлол
Язгуур
Каст
Анги
Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух, хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг
Боолчлол
Язгуур
Анги
Каст
Гэрлэх хосоо зөвхөн тухайн кастын хүрээнээс сонгодог эндогами гэрлэлтийн хэлбэртэй.
Боолчлол
Каст
Язгуур
Анги
Эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой нээлттэй давхраажилтын хэв маяг.
Боолчлол
Каст
Анги
Язгуур
Тун бага хувийг эзэлдэг ч баялгийн дийлэнхийг эзэмшдэг. Энэ ангийн байр суурь нь үе залгамжилдаг.
Дээдийн дээд анги
Дээдийн доод анги
Дундын дээд анги
Дундын дунд анги
Тун цөөн хувийг эзэлнэ. Энэ ангийн байр суурь харьцангуй нээлттэй байдгаараа ялгаатай.
Дээдийн дээд анги
Дээдийн доод анги
Дундын дээд анги
Дундын дунд анги
Энэ нь өндөр боловсролтой, нарийн мэргэжсэн мэргэжилтнүүдийн анги. Их хэмжээний баялаг эзэмшихгүй ч, өндөр орлоготой, хянах, шийдвэрт оролцох эрх мэдэлтэй цагаан захтанууд энэ ангид багтдаг
Дээдийн дээд анги
Дээдийн доод анги
Дундын дээд анги
Дундын дунд анги
Энэ ангид мэргэжилтэн, жижиг бизнес эрхлэгч, инженер техникийн ажилтан зэрэг цагаан захтан, нарийн мэргэжсэн хөх захтан багтдаг
Дээдийн дээд анги
Дээдийн доод анги
Дундын дээд анги
Дундын дунд анги
Маш бага орлоготой, мэргэжилгүй, энгийн ажил эрхэлдэг ажилчид энэ ангийг бүрдүүлдэг
Дундын доод анги
Ядуу ажилчин анги
Доод анги
Ёроолын хэсэг
Энэ анги нь бага боловсролтой эсвэл боловсролгүй, хөдөлмөр эрхлэх чадвар муутай, өөртөө итгэх итгэлгүй, маш бага орлоготой эсвэл тогтмол орлогын эх үүсвэргүй хүмүүсээс бүрддэг. Тэд нийгмийн халамжаас хамааралтай амьдардаг
Дундын дээд анги
Ядуу ажилчин анги
Доод анги
Ёроолын хэсэг
Орон гэргүйчүүд, хар тамхи, архинд донтогсод зэрэг нийгмийн бүхий л үйлчилгээ, тусламжаас гадна амьдардаг, гадуурхагдсан, шоовдорлогдсон хүмүүс
Дээдийн доод анги
Ядуу ажилчин анги
Доод анги
Ёроолын хэсэг
Нэг талаас эдийн баялгаар ялгаатай, хувийн байр сууриа өөрчлөх боломжтой, нээлттэй давхраажилтын хэв маяг, нөгөө талаас орчин үеийн нийгмийн давхраажилтыг бүрдүүлэх эдийн баялаг, нэр хүнд, эрх мэдлээр ялгаатай давхраа юм
Анги
Цагаан захтан анги
Хөх захтан анги
Оюуны хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд үүнд удирдлага, менежер, мэргэжилтэн, туслах, гүйцэтгэх, техникийн түвшний оюуны хөдөлмөр эрхлэгчид бүгд багтана
Анги
Цагаан захтан анги
Хөх захтан анги
Биеийн хөдөлмөр эрхлэгч анги бөгөөд нарийн ур чадвар шаардах биеийн хүчний ажилчдаас эхлээд тусгай бэлтгэл, ур чадвар үл шаардах энгийн ажил эрхлэгчид багтана
Анги
Цагаан захтан анги
Хөх захтан анги
Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүн аль нь вэ?
Өмч хөрөнгө
-Хувьцаа. -Хадгаламж. -Үл хөдлөх хөрөнгө
Орлого
-Цалин хөлс. -Түрээсийн орлого. -Тусламж,тэтгэмж. -Мөнгөн бус орлого
Эдийн засгийн баялаг
Эрх мэдэл
Нэр хүнд
нийгмийн бусад гишүүдийн зүгээс олж авсан хүндэтгэл, нэр төр, алдар хүнд, хүлээн зөвшөөрөгдсөн байдал зэргийг багтаадаг субъектив шинжтэй
Нэр хүнд
Хэн нэгний нэр хүнд
Нэр хүндийн ялгаатай байдал
шууд мэдрэгдэхүйц зүйл биш боловч бусдын зүгээс хэрхэн тодорхойлж, үнэлж байна вэ гэдгээр тодорхойлогддог
Нэр хүнд
Хэн нэгний нэр хүнд
Нэр хүндийн ялгаатай бүлэг
Ажил мэргэжил
материаллаг хэрэглээ, амьдралын хэв маягаар басхүү ялгаатай. Нэр хүнд нь тухайн хувь хүний эрхэлж буй ажил мэргэжил, авьяас чадвар, эрдэм боловсрол, гарал угсаа, уламжлал зэргээс хамаардаг
Нэр хүнд
Хэн нэгний нэр хүнд
Нэр хүндийн ялгаатай байдал
Ажил мэргэжил
улс төрийн шахалт, нөлөөлөл, хувийн болон албан ёсны алдар хүндийг багтаадаг ойлголт юуны түрүүнд тодорхой хувь хүн бусдаасаа илүү хүчтэй, давуу байхтай холбоотой
Нэр хүнд
Эрх мэдэл
Ажил мэргэжил
Боловсрол
Албан тушаалын шаталсан бүтэц бүхий, албан тушаалтны эрх, үүргийг албан ёсны хэм хэмжээгээр тогтоосон байгууллага
Бюрократ байгууллага
Албан байгууллага
Нэр хүнд
Ажил мэргэжил
Судалж буй хувьсагчаа нэг утгатайгаар тодорхойлох ёстой
Нэгдүгээрт
Хоёрдугаарт
Гуравдугаарт
