WorksheetsЭдийн засаг 11-800
Total questions: 77
Worksheet time: 39mins
Name
Class
Date
1.
Төр макро эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлж буй зорилго юу вэ?
a)
Эдийн засгийн уналтыг зогсоох
b)
Инфляцийг сааруулах
c)
Нийгэмд учрах хор нөлөөг багасгах
d)
Дэлхийн зах зээлд нөлөөлөх
2.
Төсвийн дефицит гэж юуг хэлэх вэ?
a)
Төсвийн илүүдэл
b)
Төсвийн хомсдол
c)
Тэнцвэрт байдал
d)
Төсвийн хямрал
e)
Төсвийн нэмэгдэл
3.
Эдийн засагчид «Эдийн засаг унаж ажилгүйдэл өсөх”-ийг хэрхэн тайлбарладаг вэ?
a)
Нийт эрэлт хангалтгүй байгаатай
b)
Нийт нийлүүлэлт хангалтгүй байгаатай
c)
Аж ахуй нэгжийн алдагдалтай ажиллаж буйтай
d)
Дэлхийн зах зээлийн ханшийн зөрүүтэй
e)
Бүгд
4.
Улсын төсвийн орлогоос зарлага давах тохиолдлыг юу гэж нэрлэх вэ?
a)
Төсвийн илүүдэл
b)
Төсвийн хомсдол
c)
Тэнцвэрт байдал
d)
Төсвийн хямрал
e)
Төсвийн нэмэгдэл
5.
Хуулийн дагуу, тогоогдсон хэмжээгээр бүх хүн, хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамжийг юу гэх вэ?
a)
Хураамж
b)
Татвар
c)
Өр
d)
Төлбөр
e)
Шимтгэл
6.
Улсын төсвийн орлого нь зарлагаасаа давснаас бий болсон зөрүүг юу гэж нэрлэх вэ?
a)
Төсвийн илүүдэл
b)
Төсвийн хомсдол
c)
Тэнцвэрт байдал
d)
Төсвийн хямрал
e)
Төсвийн нэмэгдэл
7.
Төрийн мөнгөн хөрөнгийн гол эх үүсвэр нь юу вэ?
a)
Бүх төрлийн хураамж
b)
Бүх төрлийн татвар
c)
Банкинд төлөх өр
d)
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр
e)
Бүх төрлийн үйлчилгээний шимтгэл
8.
Төсвийн профицит гэж юуг хэлэх вэ?
a)
Төсвийн илүүдэл
b)
Төсвийн хомсдол
c)
Тэнцвэрт байдал
d)
Төсвийн хямрал
e)
Төсвийн нэмэгдэл
9.
Зах зээлийн онолыг үндэслэгч хэн бэ?
a)
Адам Смит
b)
Артур Лаффер
c)
Ф.Ф. Хайек
d)
Ж.Кейнс
e)
Д.Рикардо
10.
Тодорхой хэмжээний хөрөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэй эргүүлэн төлөхийн баталгаа болох үнэт цаасыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Хувьцаа
b)
Бонд
c)
Санхүүгийн зах зээл
d)
Арилжаа
e)
Бизнес
11.
Татвар хураалтын үндсэн зарчмуудыг хэн тодорхойлсон бэ?
a)
Адам Смит
b)
Артур Лаффер
c)
Ф.Ф. Хайек
d)
Ж.Кейнс
e)
Д.Рикардо
12.
Улсын зардлыг нэмэгдүүлэх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
a)
Ажил эрхлэлтийг нэмэгдүүлснээр
b)
Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлснээр
c)
Татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар
d)
Зээлийн хүүг бууруулах замаар
13.
Татварын орлого болох хураасан татварын нийт хэмжээ, татварын хувь хэмжээнээс хамаарч байдгийг хэн судалсан бэ
a)
Адам Смит
b)
Артур Лаффер
c)
Ф.Ф. Хайек
d)
Ж.Кейнс
e)
Д.Рикардо
14.
Татварын дарамтыг багасгах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
a)
Хэрэглээний зардлыг нэмэгдүүлэх
b)
Хэрэглээний зардлыг бууруулах
c)
Хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх
d)
Хөрөнгө оруулалтын хэмжээг бууруулах
15.
"Татварыг бүх нийтээр төлдөг байх" хэмээх нь татвар хураалтын аль зарчимтай холбоотой вэ?
a)
Шударга байх
b)
Ил тод байх
16.
Засгийн газар төсвийн зарлагыг нэмэгдүүлж, нийт эрэлтийг нэмэгдүүлэхдээ санхүүжилтыг хэрхэн шийддэг вэ?
a)
Улсын төсвөөс 100 хувь гаргах
b)
100 хувь гадны хөрөнгө оруулалтаар
c)
Засгийн газар бонд гаргах
d)
Татварын хувь хэмжээг өсгөх
e)
Бүгд
17.
"Татвар нь түүнийг дүүргэж байдаг хоолой, төрийн зардал нь түүнээс хөрөнгийг нь урсган гаргаж байдаг хоолой" гэж улсын төсвийг юутай зүйрлэсэн байдаг вэ?
a)
Далай
b)
Нуур
c)
Усан сан
d)
Данх
e)
Цорго
18.
Төрийн сангийн буюу төсвийн бодлого гэж юу вэ?
a)
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг хэлнэ.
b)
Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улоын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг хэлнэ.
c)
Мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлого
d)
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого
e)
Бүгд
19.
Зээлийн хүүг бууруулах нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
a)
Банкнаас авах зээлийн хэмжээ нэмэгдэнэ
b)
Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ өснө
c)
Зээлийн хүүний тусламжтайгаар гүйлгээнд мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах
20.
Гүйлгээнд байх мөнгөний хэмжээг өсгөх нь яагаад нийт эрэлтийг нэмэгдүүлдэг вэ?
a)
Банкнаас авах зээлийн хэмжээ нэмэгдэхэд эрэлт нэмэгдэнэ.
b)
Банкнаас авах зээлийн хэмжээ буурахад нийт эрэлт нэмэгдэнэ.
c)
Аль болох бага хуримтлуулж илүү ихийг худалдан авснаар нийт эрэлтийг нэмэгдүүлнэ
d)
Аль болох их хуримтлуулж илүү ихийг хадгалахад нийт эрэлтийг нэмэгдүүлнэ
e)
Бүгд
21.
Протекционист бодлогын эсрэг бодлогыг сонгоно уу
a)
Мөнгөний хумих бодлого
b)
Мөнгөний тэлэх бодлого
c)
Чөлөөт худалдааны бодлого
d)
Төрийн мөнгө, зээлийн бодлого
e)
Бүгд
22.
Мөнгөний талыг баримтлагчдын үзлийг сонгоно уу
a)
Зах зээлийн эдийн засаг дахь төрийн идэвхтэй оролцоо нь түүнд зөвхөн хор учруулна гэж үздэг
b)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй гэдгийг баталж төрийн оролцоотой нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой гэж үздэг.
c)
Банкнаас авах зээлийн хэмжээ нэмэгдэхэд эдийн засаг тогтворжино.
d)
Мөнгийг мөнгө байдлаар хадгалахын оронд түүнийг бараагаар солихыг илүүд үзэх.
e)
Бүгд
23.
Эдийн засгийн уналт болон инфляцийн аль алинтай нь тэмцэж чадах бодлогыг сонгоно уу.
a)
Мөнгө, зээлийн бодлого
b)
Сангийн бодлого
c)
Улсын төсвийн бодлого
d)
Протекционист бодлого
e)
Чөлөөт худалдааны бодлого
24.
Ямар бодлогыг Төв банк бүрэн эрхийнхээ хүрээнд дангаар, бие даан хэрэгжүүлдэг вэ?
a)
Мөнгө, зээлийн бодлого
b)
Сангийн бодлого
c)
Улсын төсвийн бодлого
d)
Протекционист бодлого
e)
Чөлөөт худалдааны бодлого
25.
Хэний зөвлөгөөгөөр Англи болон бусад орнуудад банкны шинэчлэлүүд хийгдсэн бэ?
a)
Фридрик фон Хайек
b)
Джон Мейнард Кейнс
c)
Стендаль
d)
И.Фишер
e)
А.Оуэкен
26.
Чөлөөт худалдааны бодлогын гол зарчмыг сонгоно уу.
a)
Гадаад худалдаанд тодорхой хэмжээгээр төрийн оролцоо байх ёстой
b)
Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг төрийн оролцоотойгоор зохицуулах
c)
Гадаад худалдаанд төр оролцох ёсгүй
d)
Зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, өрсөлдөөний хуулиар хөгжих ёстой
27.
1974 онд Нобелийн шагнал хүртсэн эрдэмтэн хэн бэ?
a)
Фридрик фон Хайек
b)
Джон Мейнард Кейнс
c)
Стендаль
d)
И.Фишер
e)
А.Оуэкен
28.
Гадаад худалдааны хамгаалах бодлогыг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Квот
b)
Демпинг
c)
Протекционист бодлого
d)
Дефицит
e)
Профицит
29.
Дотоодын хэрэглэгчдийн хувьд импортын бараа хямдарч, экспортлогчид өөрийн бүтээгдэхүүнийг борлуулахад хүндрэл үүсэх үзэгдэл аль вэ?
a)
Үндэсний валютын ханш өсөхөд
b)
Үндэсний валютын ханш буурахад
c)
Үндэсний валютын ханш нөлөөлөхгүй
d)
Бүгд
30.
Эх орныхоо өмнө байгуулсан гавьяаг нь үнэлэн түүнд “Лорд”-ийн зэрэг олгосон эрдэмтэн хэн бэ?
a)
Фридрик фон Хайек
b)
Джон Мейнард Кейнс
c)
Стендаль
d)
И.Фишер
e)
А.Оуэкен
31.
Олон улсын худалдаа гэж юу вэ?
a)
Экспорт, импортын зөрүүг хэлнэ.
b)
Экспорт, импортын нийлбэрийг хэлнэ.
c)
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
d)
Хөрш зэргэлдээх улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэпжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
e)
Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг хэлнэ
32.
Ямар улс орнуудад гадаад худалдааны хамгаалах бодлогыг онцгой чухалд авч үзэх вэ?
a)
Аж үйлдвэр нь өрсөлдөх чадвараар сул
b)
Хөгжиж байгаа улс орнууд
c)
Хөгжингүй улс орнууд
d)
Буурай хөгжилтэй улс орнууд
33.
Экспортын бараа илүү их өрсөлдөх чадвартай болж, харин эх орны хэрэглэгчдийн хувьд импортын бараа үнэтэй болоход юу нөлөөлөх вэ?
a)
Үндэсний валютын ханш өсөхөд
b)
Үндэсний валютын ханш буурахад
c)
Үндэсний валютын ханш нөлөөлөхгүй
d)
Бүгд зөв
34.
Гадаад худалдааны хамгаалах бодлого нь ...... хамгаалахад зайлшгүй хэрэгтэй. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу.
a)
Жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамгаалах
b)
Томоохон аж ахуй нэгжийн монополь байдлыг нэмэгдүүлэх
c)
Гадаадын өрсөлдөөнийг дааж чадахааргүй, дөнгөж хөл дээрээ босож байгаа эдийн засгийн шинэхэн салбаруудыг хамгаалах
d)
Төрийн нэр хүндийг хамгаалах
e)
Бүгд зөв
35.
Гадаад худалдааны бодлого гэж юу вэ?
a)
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор авч хэрэгжүүлж байгаа бизнес эрхлэлтийг дэмжих үзэгдэл
b)
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
c)
Хөрш зэргэлдээх улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
d)
Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор ААН-ээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц
e)
Бүгд зөв
36.
Төв банкнаас зах зээлд валютын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Валютын интервенц
b)
Валютын девальваци
c)
Валютын ревальваци
37.
Импортын бараанд тавигдах хамгийн чухал шаардлага аль нь вэ?
a)
Чанар
b)
Эрэлт
c)
Үнэ
d)
Сэтгэл ханамж
e)
Бүгд зөв
38.
Улсын хилээр бараа, үйлчилгээноос гадна үйлдвэрлэлийн ямар хүчин зүйлийг гаргаж болдоггүй вэ?
a)
Хөдөлмөр
b)
Капитал
c)
Газар
d)
Үйлдвэрлэл эрхлэх ур чадвар
e)
Бүгд зөв
39.
Ямар татварын нөлөөгөөр импортын барааны өрсөлдөх чадвар сулардаг вэ?
a)
Шууд татвар
b)
HӨAT
c)
Гаалийн татвар
d)
Онцгой албан татвар
e)
Бүгд зөв
40.
Ямар улс орнууд хөдөлмөр экспортолдог вэ?
a)
Нэг хүнд ногдох орлогын түвшнээр доогуур
b)
Ажилгүйдлийн түвшин өндөр
c)
Үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн түвшнээр өндөр орнууд
d)
Байгалийн баялаг ихтэй улс орнууд
41.
Үйлдвэрлэгчид гадаад орнуудын шинэ зах зээлд нэвтрэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа шахаж дараа нь үнээ өсгөх зорилготой түр зуурын арга хамжээг хэрхэн нэрлэдэг вэ?
a)
Квот
b)
Демпинг
c)
Протекционист бодлого
d)
Дефицит
e)
Профицит
42.
Ямар улс орнууд капитал импортолдог вэ?
a)
Нэг хүнд ногдох орлогын түвшнээр доогуур
b)
Ажилгүйдлийн түвшин өндөр
c)
Үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийн түвшнээр дорой
d)
Байгалийн баялаг ихтэй, голдуу буурай хөгжилтэй орнууд
43.
Монгол улсын ДНБ-ий 20 хувь, экспортын 80 хувийг ямар салбар эзэлж байгаа вэ?
a)
Уул уурхайн салбар
b)
Худалдаа, нийтийн хоолны салбар
c)
Аж үйлдвэр, барилгын салбар
d)
Хөдөө аж ахуйн салбар
e)
Бүгд зөв
44.
НҮБ-ын Байгаль орчин, хөгжлийн дээд хэмжээний бага хурал болсноос хойш тогтвортой хөгжил гэдэг ойлголт дэлхийд өргөн дэлгэрсэн. Уг бага хурал хаана, хэдэн онд болсон бэ?
a)
1980 онд Япон, Токио хот
b)
1987 онд БНСУ, Сөүл хот
c)
1992 онд Бразилийн Рио де Жанейро хот
d)
2000 онд АНУ, Чикаго хот
e)
2005 онд Франц, Парис хот
45.
Манай улсын уул урхайн салбар дахь Гадаадын шууд хөрөнгө оруулалтын сөрөг үр дагавраас илүүцийг сонгоно уу
a)
Үндэсний үйлдвэрлэлийн хөгжлөөр дорой, нэг ёсны хэрэглэгч орон болон хувирах
b)
Тухайн орны дотоодод өрсөлдөөний дарамт өсөж, дэвшилтэт технологи хайх зайлшгүй шаардлага бий болох
c)
Мал аж ахуйн салбарын хөгжлийг саатуулагч хүчин зүйл болох
d)
Эх орны үйлдвэрлэгчдийн өрсөлдөгч болж дотоодын ижил, төстэй уул уурхайн үйлдвэрлэлийг шахаж байна
e)
Уул уурхайгаас хамаарсан эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөө үзүүлэхгүй байна.
46.
Манай судлаачид ДНБ-ий өсөлтийн 10 орчим хувийг хэрхэн дүгнэсэн бэ?
a)
Уул уурхайн салбарын өсөлттэй
b)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
c)
Гадаад худалдааны ашиг
d)
Хөдөө аж ахуйн хөгжил
e)
Бүгд зөв
47.
Монгол улсын эдийн засгийн бүтэц юунаас хамааралтай байгаа вэ?
a)
Ашиг малтмал
b)
Гадаадын хөрөнгө оруулалт
c)
Гадаад худалдаа
d)
Портфелийн хөрөнгө оруулалт
48.
Хувьцаат компанийн нийт хувьцааны хэдэн хувийг гартаа оруулсан байхад хянах бололцоо бүрддэг гэж үздэг вэ?
a)
3 хувь
b)
5-8 хувь
c)
10-15 хувь
d)
20 хувь
e)
50 хувь
49.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар манай улсын өрсөлдөх чадвар 138 орноос хэдэд бичигдэж байна вэ?
a)
1
b)
53
c)
76
d)
102
e)
138
50.
Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь эзэндээ ямар ашигтай вэ?
a)
Үйлдвэрлэлийн зардлыг хэмнэх
b)
Үйлдвэр байгуулж байгаа орны зах зээлд өөрийн байр суурийг бататгах, зах зээлээ өргөжүүлэх
c)
Протекционист хязгаарлалтуудыг тойрч гарах
d)
Тэзврийн зардлыг хэмнэх
e)
Бүгд зөв
51.
Монголд хөдөлмөрийн насны 10 хүн тутмын хэд нь ажилгүй байгаа вэ?
a)
1
b)
2
c)
3
d)
4
e)
5
52.
Өнгөрсөн 100 жилд дэлхийн улс орнууд зөвхөн эдийн засийн өсөлтөөр аливаа хөгжлийг төсөөлж байсан, харин сүүлийн жилүүдэд ямар үзүүлэлтийг чухалчлах болсон бэ?
a)
Хүний хөгжил
b)
Тогтвортой хөгжил
c)
Эдийн засгийн хөгжил
d)
Угсаатны соёл
e)
Улс төрийн тогтвортой байдал
53.
Дэлхийн банк Япон улсын 173 үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагч нарын дунд хийсэн судалгаагаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад хамгийн чухал ямар хүчин зүйлийг дурьдсан бэ?
a)
Зах зээлийн хэмжээ
b)
Хөдөлмөрийн хөлс
c)
Тухайн орны гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаарх бодлого
d)
Хэрэглэгчийн тоо
54.
Монгол улс ашигт малтмалын нөөцөөр дэлхийд эхний хэдэд жагсдаг вэ?
a)
1
b)
5
c)
7
d)
8
e)
10
55.
Манай оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8 мянга гаруй илрэл бүртгэгдсэн байдаг. Үүнээс нефтийн нөөц хэд байгаа вэ?
a)
130 сая орчим тонн
b)
170 сая орчим тонн
c)
250 сая орчим тонн
d)
270 сая орчим тонн
e)
300 сая орчим тонн
56.
"Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа, өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгаас баян ажээ" хэмээн хэн хэлсэн бэ?
a)
Хенри Бокли
b)
Фридрик фон Хайек
c)
Джон Мейнард Кейнс
d)
Стендаль
e)
И.Фишер
57.
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрийн газар байгуулах эсвэл худалдан авахыг...гэнэ.
a)
Олон улсын худалдаа
b)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
c)
Гадаад худалдаа
d)
Квот
e)
Демпинг
58.
Манай улсын уул уурхайн салбар дахь ГШХО-ын эерэг үр дагавраас илүүцийг сонгоно уу
a)
Улсын төсвийн орлогын ихээхэн хувийг уул уурхайн салбараас бүрдүүлдэг.
b)
Уул уурхайн салбар Монгол улсын ДНБ-ий 20 хувь, экспортын 80 хувийг эзэлж байна.
c)
Гадаадын уул уурхайн компанид манай улсын олон мянган хүн ажил эрхэлж байна.
d)
Ажилчдын цалин бусад орнуудтай харьцуулахад доогуур байгаа нь ажиллах хүчний мөлжлөгийн шинжтэй.
e)
Дотоодын үндэсний үйлдвэрлэгчид гадны компаний ашиглаж буй технологийг хуулах замаар бүтээмжийг өсгөх
59.
Портфелийн хөрөнгө оруулалт ямар онцлогой вэ?
a)
Гадаадын компанийг хянах
b)
Үнэт цаасны ханшны өсөлтөөс орлого олох
c)
Капитал импортолж байгаа орондоо маш ашигтай
60.
Портфелийн хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалттай харьцуулахад ямар давуу талтай вэ?
a)
Хөрвөх чадвар өндөр
b)
Урт хугацаатай
c)
Илүү найдвартай
d)
Алдагдалгүй
e)
Бүгд зөв
61.
Үнэт цаас худалдан авагч тодорхой нэг компанийн үнэт цаасны хэдэн хувиас дээш хувийг эзэмшиж болохгүй вэ?
a)
3%
b)
5%
c)
6%
d)
7%
e)
10%
62.
Үндэстэн дамнасан корпораци гэж юу вэ?
a)
Дэлхийн улс орнуудын хооронд бүтээгдэхүүн солилцох явцад үүсэж байгаа харилцааг хэлнэ.
b)
Компаниуд болон тухайн улсын хувьд дэлхийн нийтийн хөрөнгийг ашиглах боломж олгодог.
c)
Бага буурай улс орнуудад тусалдаг олон улсын улс бус оролцогчид.
d)
Зөвхөн их гүрэн буюу хүн ам ихтэй улсад үйлдвэрлэл эсвэл үйлчилгээгээ явуулдаг салбартай корпорацыг хэлнэ.
e)
Хоёр болон түүнээс дээш улсад үйлдвэрлэл эсвэл үйлчилгээгээ явуулдаг салбартай корпорацыг хэлнэ.
63.
Байгаль орчин + Эдийн засаг + Нийгэм, соёл = ?
a)
Эдийн засгийн хөгжил
b)
Эдийн засгийн өсөлт
c)
Тогтвортой хөгжил
d)
Интеграци
e)
Бүгд зөв
64.
Тогтвортой хөгжил гэдгийг НҮБ-аас гаргасан Байгаль орчин, хөгжлийн талаарх тунхаглалд хэрхэн тодорхойлсон бэ?
a)
Өнөө үеийхэнд хойч үеийнхээ хэрэгцээнд зориулан байгалийн нөөц баялаг, байгаль орчноо хамгаалж, өвлүүлэх
b)
Ирээдүй хойч үеийхний өөрсдийн хэрэгцээгээ хангахуйц чадварыг алдагдуулахгүйгээр өнөө үеийнхэний шаардлагад нийцсэн хөгжлийг хэлнэ
c)
Эдийн засгаа тууштай хөгжүүлж буй улс орнуудыг тогтвортой хөгжилтэй улс орон гэж үзнэ
d)
Бүгд зөв
65.
Бүсчлэх, нэгдэх гэсэн латин үгнээс гаралтай үгийг сонгоно уу.
a)
Квот
b)
Демпинг
c)
Даяарчлал
d)
Интеграци
e)
Бүгд зөв
66.
Дэлхийн зах зээл гэж юу вэ?
a)
Дэлхийн улс орнуудын хооронд бүтээгдэхүүн солилцох явцад үүсэж байгаа харилцааг хэлнэ.
b)
Хоёр болон түүнээс дээш улсад үйлдвэрлэл эсвэл үйлчилгээгээ явуулдаг салбартай корпорацыг хэлнэ.
c)
Компаниуд болон тухайн улсын хувьд дэлхийн нийтийн хөрөнгийг ашиглах боломж олгодог.
d)
Бага буурай улс орнуудад тусалдаг олон улсын улс бус оролцогчид.
e)
Зөвхөн их гүрэн буюу хүн ам ихтэй улсад үйлдвэрлэл эсвэл үйлчилгээгээ явуулдаг салбартай корпорацыг хэлна.
67.
Хүн энэ хорвоо ертенц дээр баяжихын тулд биш жаргахын тулд амьд явдаг" гэсэн үгийг хэн хэлсэн бэ?
a)
Стендаль
b)
Фридрик фон Хайек
c)
Джон Мейнард Кейнс
d)
А. Оуэкен
e)
И.Фишер
68.
Үндэстэн дамнасан корпорацын үйл ажиллагаа ямар салбаруудын хөгжилд жинтэй хувь нэмэр үзүүлж байгаа вэ?
a)
Шинжлэх ухаан
b)
Туршилт
c)
Судалгаа
d)
Зохион бүтээх
e)
Бүгд зөв
69.
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд ...... үүсэж дэлхийн хэмжээнд тархан байршдаг. Цэгийн оронд тохирох өгөгдлийг сонгоно уу.
a)
Үндэстэн дамнасан корпораци
b)
Олон улсын худалдаа
c)
Даяаршил
d)
Глобальчлал
e)
Олон улсын төрийн бус байгууллага
70.
Төрийн эдийн засгийн бодлогын чиглэл юу вэ?
a)
Улс орны эдийн засгийг хөгжүүлэх
b)
Иргэдийн сайн сайхан аж байдлыг дээшлүүлэх
c)
Инфляцийн түвшинг өсгөхгүй байх
d)
Ядуурлаас гаргах
71.
Үндэстэн дамнасан корпорациуд дэлхийн аж үйлдвэрлэлийн хэдэн хувийг бүрдүүлж байгаа вэ?
a)
10 %
b)
20%
c)
50%
d)
70%
72.
Эдийн засгийн өсөлтийг тодорхойлох үзүүлэлтийг олно уу.
a)
Бодит ДНБ-ий өсөлт
b)
Нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт
c)
Тогтвортой хөгжил
d)
Нэрлэсэн ДНБ
e)
ЕБүгд зөв
73.
"Янз бүрийн орнуудын давуу талыг ашиглан бүтээгдэхүүнийг аль болох бага зардлаар үйлдвэрлэж, аль болох их ашиг олох, шинэ зах зээлд нэвтрэхийн төлөөх үйл явц” аль өгөгдөлд хамаарах вэ
a)
Олон улсын худалдаа
b)
Их гүрний гадаад худалдааны бодлого
c)
Үндэстэн дамнасан корпораци
d)
Бүгд зөв
74.
Тухайн улсын эдийн засгийн чадавхыг харуулдаг үзүүлэлт аль вэ?
a)
Бодит ДНБ-ний өсөлт
b)
Нэг хүнд ногдох ДНБ-ний өсөлт
c)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
d)
Ажилгүйдлийн түвшин
e)
Бүгд зөв
75.
Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлэх үзүүлэлт аль вэ?
a)
Бодит ДНБ-ий өсөлт
b)
Нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт
c)
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ
d)
Ажилгүйдлийн түвшин
e)
Бүгд зөв
76.
Эдийн засгийн өсөлтийн нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллөөс илүүцийг сонгоно уу.
a)
Хүн амын орлогын тэгш хуваарилалт
b)
Хүн амын орлогын тэгш бус хуваарилалт
c)
Байгаль орчны бохирдол
d)
Технологийн дэвшилтэй холбоотойгоор үүсэх ажилгүйдэл
e)
Үндэсний үнэт зүйлс алдагдах
77.
Судлаачдын үзэж буйгаар дэлхийн хэмжээнд гарч болох өөрчлөлтүүдийг нэрлэжээ. Илүүцийг олно уу.
a)
Байгаль орчны доройтол
b)
Хүн амын хэт өсөлт
c)
Агаарын бохирдол
d)
Боловсролын хэрэгцээ өсөх
e)
Эдийн засгийн өсөлт
100 %
