wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэмшилт

Total questions: 10

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Нийгмийн харилцаанд бие даан оролцох чадварыг эзэмших, үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Адилсал

c)

Нийгэмшилтийн агент

2.

Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг нийгэмшилтийн агент юу вэ?

a)

Сургууль

b)

Гэр бүл

c)

Ажлын байр

3.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Нийгэмшилтийн агент

c)

Дахин нийгэмшилт

4.

Насанд хүрэгчдийн нийгэмшилт явагдах гол талбар болдог нийгэмшилтийн агент юу вэ?

a)

Гэр бүл

b)

Хэвлэл мэдээлэл

c)

Ажлын байр

5.

Хүүхдүүд хамтран тоглох явцдаа дүрмээ хэлэлцэн тогтож, зохион байгуулалтад орж, бие даасан шийдвэр гаргах, гэр бүлээс гадуурх үйл ажиллагаанд оролцоход суралцдаг. Энэ нь нийгэмшилтийн аль агент вэ?

a)

Гэр бүл

b)

Сургууль

c)

Үе тэнгийнхэн

6.

Гэр бүл төдийгүй сургууль, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, үлгэр, үе тэнгийнхэн, нийгэм-хамт олон (community) гээд бүхий л агентууд охид, хөвгүүдийг ялгаатай нийгэмшихэд нь хөтөлдөг. Дээрх өгүүлбэр үнэн? худал?

a)

Үнэн

b)

Худал

c)

Мэдэхгүй

7.

Өсвөр насны хүүхдийн нийгэмшилтэд хамгийн чухал нөлөө үзүүлдэг нь аль нь вэ?

a)

Үе тэнгийнхэн

b)

Сургууль

c)

Гэр бүл

8.

Нийгэмшилт хэзээ эхэлдэг вэ?

a)

Хүнийг төрөхөөс

b)

Эхийн хэвлийд байхаас

c)

Насанд хүрэхээс

9.

Нийгэмшилт насан туршид явагддаг зүйл мөн үү?

a)

Тийм

b)

Үгүй

c)

Мэдэхгүй

10.

Гол төлөв сэтгэцийн эмнэлэгт хэвтэх, шоронд хоригдох зэрэг тохиолдолд итгэж байсан зүйлээсээ ухарч, хатуу ширүүн дэг журамд зохицон, өөрийгөө хүлээн авах дүр зургаа өөрчлөх гарцаагүй нөхцөлд ордог. Үүнийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилтийн агент

b)

Нийгэмшилт

c)

Адилсал

d)

Дахин нийгэмшилт