NEW
Font size
S
M
L
XL
WorksheetsЭЗ-10-Э
Total questions: 43
Worksheet time: 43mins
Name
Class
Date
1.
2019.A.19. ДНБ -ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ? \1 оноо\
a)
Байнгын
b)
Бодит ДНБ
c)
Нэрлэсэн ДНБ
d)
Тогтмол
e)
Зах зээлийн
2.
2019.A.20. ДНБ-ийг зардлаар тооцоход хамааралгүй зүйлийг олоорой \1 оноо\
a)
Гадаад хэрэглэгчийн зардал
b)
Өрх гэрийн хэрэглээний зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Төрийн зардал
e)
Хувь хүний хэрэглээний зардал
3.
2019.A.21. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг……..гэнэ \ 1 оноо\
a)
Лиценз
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Үнэт цаас
e)
Бонд
4.
2019.A.22. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлогыг ямарбодлого гэдэг вэ? \1 оноо\
a)
Төрийн сангийн буюу төсвийн бодлого
b)
Төрийн мөнгө зээлийн бодлого
c)
Эдийн засгийн бодлого
d)
Засгийн газрын бодлого
e)
Төрийн бодлого
5.
2019.A.23. Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхыг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ? \2 оноо
a)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
b)
Үндэсний нийт орлого
c)
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт ба бодит
d)
Валютын нөөц
e)
Дотоод нийт бүтээгдэхүн
6.
2019.A.24. Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг ямар бодлого гэдэг вэ? \1 оноо\
a)
Мөнгөний тэлэх
b)
Мөнгөний хумих
c)
Засгийн газрын
d)
Сангийн яамны
e)
Эдийн засгийн
7.
2019.A.26. Экспорт, импортын зөрүүг…………………гэнэ. \1 оноо\
a)
Гадаад худалдааны алдагдал
b)
Гадаадын хөрөнгө оруулалт
c)
Гадаад худалдааны ашиг
d)
Гадаад худалдааны тэнцэл
e)
Гадаадын хандив тусламж
8.
2019.A.27. Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ? \1 оноо\
a)
Сангийн яамны
b)
Төв банк
c)
Засгийн газрын
d)
Арилжааны банк
e)
Банк бус санхүүгийн байгууллага
9.
2019.B.19. ДНБ-ийг тогтмол үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ? \1 оноо\
a)
Зах зээлийн
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Байнгын
d)
Тогтмол
e)
Бодит ДНБ
10.
2019.B.20. ДНБ-ийг орлогоор тооцоход хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ? \1 оноо\
a)
Зах зээлийн орлого
b)
Цалин, түрээсийн орлого
c)
Үндсэн хөрөнгийн элэгдэл
d)
Хувь хүний орлого
e)
Шууд бус татварын орлого
11.
2019.B.21. Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэшиж буйг гэрчилсэн баримтыг…………гэнэ. \1 оноо\
a)
Бонд
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Хуримтлал
e)
Лиценз
12.
2019.B.23. Өндөр хурдтай инфляцийн үед хэн хожиж болох вэ? \2 оноо\
a)
Үндсэн хөрөнгө худалдан авч байгаа хүмүүс
b)
Үндсэн хөрөнгөө худалдаж байгаа хүмүүс
c)
Зээлээ төлж байгаа хүмүүс
d)
Банкинд хадгаламжтай хүмүүс
e)
Тэтгэвэр, тэтгэмж авч байгаа хүмүүс
13.
2020.A.19. Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?
a)
Түрээс
b)
Зээлийн хүү
c)
Ашиг
d)
Цэвэр экспорт
e)
Цалин
14.
2020.A.21. Хувьцаа гэж юу вэ?
a)
Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас
b)
Засгийн газраас худалдах, худалдан авах эрхийг баталгаажуулсан баримт бичиг
c)
Ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт бичиг
d)
Хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр хуулийн этгээдээс төрд заавал төлөх, буцалтгүй шинжтэй хураамж
e)
Төрийн байгууллагын зүгээс үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хуулийн этгээдээс авч байгаа хураамж
15.
2020.A.27. Тухайн улсын эдийн засгийн чадавхийг харуулдаг үндсэн үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.
a)
Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
b)
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
c)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ
d)
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
e)
Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
16.
2020.B.19. Дотоодын нийт бүтээгдэхүүний зардлаар тооцох үзүүлэлтэд аль нь хамаарагдах вэ?
a)
Ашиг
b)
Зээлийн хүү
c)
Цалин
d)
Түрээс
e)
Төрийн зардал
17.
2020.B.27. Тухайн улсын иргэдийн амьжиргааны түвшинг илэрхийлдэг үзүүлэлтийг тэмдэглэнэ үү.
a)
Бодит дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
b)
Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
c)
Нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
d)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүний хэмжээ
e)
Эдийн засгийн бүсүүдийн орлогын хэмжээ
18.
2021.A.26. Цалингаар баталгаажсан ажиллах хүчний хэрэгцээ шаардлагыг хөдөлмөрийн зах зээлд юу гэж нэрлэдэг вэ? /1 оноо/
a)
Хөдөлмөрийн эрэлт
b)
Хөдөлмөр
c)
Тэнцвэрт байдал
d)
Ажиллах хүч
e)
Хөдөлмөрийн зах зээл
19.
2021.A.27. Ажиллах хүчний нийлүүлэлт нь эрэлтээс давсан /Н>Э/ үед хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх үр дагавар аль нь вэ? /2 оноо/
a)
Хөдөлмөрийн бүтээмж буурна
b)
Ажиллах хүчний хомсдол үүснэ
c)
Тэнцвэрт байдал бий болно
d)
Ажиллах хүчний илүүдэл үүснэ
e)
Байгууллагын зардал үүснэ
20.
2021.A.29. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Ажлын нэгж хугацаанд /нэг цаг, нэг өдөр, нэг сар/ зарцуулсан хөдөлмөрийнхөө төлөө ажилчны авч байгаа мөнгөн төлбөрийг ...................... гэнэ.
a)
Бодит цалин
b)
Нэрлэсэн цалин
c)
Шагнал урамшуулал
d)
Үндсэн цалин
e)
Нэмэгдэл хөлс
21.
2021.A.32. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг .......... гэнэ.
a)
Бонд
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Мөнгө
e)
Чек
22.
2021.A.34. Үр тарианы үнэ өсөхөд талх болон бусад гурилан бүтээгдэхүүний үнэ дагаж өсч байгаа нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ? /1 оноо/
a)
Мөлхөө инфляци
b)
Эрэлтийн инфляци
c)
Зардлын инфляци
d)
Зохисгүй инфляци
e)
Гипер инфляци
23.
2021.A.35. Ажилгүйдлийн түвшин 2 хувь өссөн үед бий болох эдийн засгийн үр дагаварыг Оуэкены хуулиар тооцоолон гаргана уу. /2 оноо/
a)
ДНБ 2,5%-иар буурна
b)
ДНБ 5%-иар буурна
c)
ДНБ 5%-иар өснө
d)
ДНБ 2,5%-иар өснө
e)
ДНБ 2%-иар буурна
24.
2021.B.26. Хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд бэлэн байгаа төрөл бүрийн мэргэжилтэй ажиллах хүчний тоог юу гэж нэрлэдэг вэ? /1 оноо/
a)
Тэнцвэрт байдал
b)
Хөдөлмөрийн эрэлт
c)
Хөдөлмөрийн нийлүүлэлт
d)
Ажиллах хүч
e)
Хөдөлмөрийн зах зээл
25.
2021.B.27. Ажиллах хүчний эрэлт нь нийлүүлэлтээс давсан /Э>Н/ үед хөдөлмөрийн зах зээл дээр үүсэх үр дагавар аль нь вэ? /2 оноо/
a)
Ажиллах хүчний илүүдэл үүснэ.
b)
Ажиллах хүчний хомсдол үүснэ
c)
Тэнцвэрт байдал бий болно
d)
Хөдөлмөрийн бүтээмж үүснэ
e)
Байгууллагын зардал буурна
26.
2021.B.29. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Нэрлэсэн цалинг инфляцийн түвшинд харьцуулж тооцдог, хүн амын амьжиргааны түвшинг хэмждэг үзүүлэлтийг .... гэнэ.
a)
Нэрлэсэн цалин
b)
Бодит цалин
c)
Шагнал урамшуулал
d)
Үндсэн цалин
e)
Нэмэгдэл хөлс
27.
2021.B.30. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятад улсын хөрөнгө оруулалттай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртгийг аль улсын ДНБ, ҮНБ болохыг ялгана уу. /2 оноо/
a)
Хятад улсын ДНБ, Монгол улсын ДНБ
b)
Монгол улсын ҮНБ, Хятад улсын ДНБ
c)
Хятад улсын ҮНБ, Монгол улсын ҮНБ
d)
Монгол улсын ДНБ, Хятад улсын ҮНБ
e)
Монгол улсын бодит ҮЦБ, Хятад улсын ҮЦБ
28.
2021.B.32. Цэгийн оронд зөв хариултыг нөхөж бичнэ үү. /1 оноо/ Үнэт цаас гаргах, бүртгүүлэх, арилжих, хадгалах, өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбогдсон харилцааг ..................... гэнэ.
a)
Санхүүгийн зах зээл
b)
Бараа, үйлчилгээний зах зээл
c)
Хөдөлмөрийн зах зээл
d)
Зах зээлийн харилцаа
e)
Эдийн засгийн харилцаа
29.
2021.B.34. Гүйлгээнд их хэмжээний мөнгө бий болж, харин түүгээр худалдан авах барааны тоо хэмжээ бага байгаагаас барааны үнэ өсөхөд хүргэдэг нь инфляци үүсэх шалтгааны аль хэлбэр вэ? /1 оноо/
a)
Мөлхөө инфляци
b)
Зардлын инфляци
c)
Эрэлтийн инфляци
d)
Хэвийн инфляци
e)
Гипер инфляци
30.
2021.B.35. Ажилгүйдлийн түвшин 3 хувь өссөн үед бий болох эдийн засгийн үр дагаварыг Оуэкены хуулиар тооцоолон гаргана уу. /2 оноо/
a)
ДНБ 2,5%-иар буурна
b)
ДНБ 7,5%-иар буурна
c)
ДНБ 7,5%-иар өснө
d)
ДНБ 2,5%-иар өснө
e)
ДНБ 3%-иар буурна
31.
2022.A.20. Улс орнуудын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшинг харьцуулан хэмжих зорилгоор өргөнөөр хэрэглэдэг эдийн засгийн үзүүлэлт аль нь вэ? /1 оноо/
a)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
b)
Нэрлэсэн ДНБ
c)
Бодит ДНБ
d)
Нэг хүнд ноогдох ДНБ
e)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
32.
2022.A.21. “Сүү ХК”-ны технологийн шинэчлэл хийсэн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ? /1 оноо/
a)
Өрх гэрийн хэрэглээний зардал
b)
Төрийн зардал
c)
Аж ахуйн нэгжийн зардал
d)
Гадаад хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
33.
2022.A.22. Иргэн А 2021 онд нэгэн компаний жилийн хугацаатай, 10%-ийн хүүтэй бондыг 1000.000 төгрөгөөр авсан. А жилийн дараа хэдэн төгрөгтэй болох вэ? /2оноо/
a)
1.110.000
b)
1.100.000
c)
1.001.000
d)
1.101.000
e)
1.111.000
34.
2022.B.21.Улаанбаатар Налайх чиглэлийн 15 км авто замыг нийслэлийн төсвөөс санхүүжүүлж ашиглалтад оруулсан бол дотоодын нийт бүтээгдэхүүний хэрэглэгчийн ямар зардлаар тооцох вэ? /1оноо/
a)
Төрийн зардал
b)
Аж ахуйн нэгжийн зардал
c)
.Өрх гэрийн хэрэглээний зардал
d)
Гадаадын хэрэглэгчийн зардал
e)
Цэвэр экспорт
35.
2022.B.22. Иргэн Б 2021 онд нэгэн компаний 1000 ширхэг нэгж хувьцааг, 1.000.000 төгрөгөөр хөрөнгийн биржээс худалдаж авсан. Жилийн дараа нэгж хувьцааны үнэ 1100 төгрөгт хүрсэн үед Б хувьцаагаа эргүүлэн худалдсан бол хэдэн төгрөгтэй болох вэ? /2 оноо/
a)
1110000
b)
1101000
c)
1001000
d)
1100000
e)
1111000
36.
2023.A.20.Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ?/1 оноо
a)
ДНБ-ийг орлогоор тооцох
b)
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох
c)
ДНБ-ийг тогтмол үнээр тооцох
d)
ДНБ-ийг зардлаар тооцох
e)
Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох
37.
2023.A.21. Нийгэм, эдийн засгийн үзэгдэлд өсөлтийн хурдыг хувиар тооцоолоход үзүүлэлт нь 100-аас дээш утгатай бол ямар утгыг харуулах вэ? / 1 оноо /
a)
Өсөлт, бууралт байхгүй.
b)
2 дахин хурдтай өссөн.
c)
2 дахин хурдтай буурсан.
d)
Буурсан утгыг илэрхийлнэ.
e)
Өссөн утгыг илэрхийлнэ.
38.
2023.A.25. Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу?/1 оноо /
a)
Бараа, үйлчилгээний нийт эрэлт муудна
b)
Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр өснө.
c)
Зээлдүүлэгчдэд ашигтай нөхцөл бий болно.
d)
Иргэдийн худалдан авах чадвар буурна
e)
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна.
39.
2023.A.26. Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 600 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 500 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 100 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ? / 2 оноо /
a)
Ажиллах хүчний хомсдол бий болно. ( 400 нэгжээр буурсан )
b)
Ажиллах хүчний илүүдэл бий болно. ( 200 нэгжээр өссөн )
c)
Ажиллах хүчний хомсдол бий болно. ( 200 нэгжээр буурсан )
d)
Ажиллах хүчний илүүдэл бий болно. ( 400 нэгжээр өссөн )
e)
Ажиллах хүчний илүүдэл бий болно. ( 600 нэгжээр өссөн )
40.
2023.A.27. Дараах мэдээллийг уншаад өгөгдсөн томъёоны дагуу тооцоолоорой. / 2 оноо / Монгол улсын эдийн засаг 2021 онд 20 тэрбум байсан бол 2022 онд 21,4 тэрбум болсон гэж үзвэл 2022 онд МУ-ын эдийн засаг хэдэн хувиар өссөн бэ? ЭЗӨ=(( ДНБ тайлан – ДНБ суурь) / ДНБ суурь)*100%
a)
1,4%
b)
-0.07
c)
7%
d)
-1,4%
e)
20,5%
41.
2023.B.20. Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг юу гэж нэрлэдэг вэ? /1 оноо/
a)
ДНБ-ийг тогтмол үнээр тооцох
b)
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцох
c)
ДНБ-ийг орлогоор тооцох
d)
ДНБ-ийг зардлаар тооцох
e)
Нэг хүнд ногдох ДНБ-ийг тооцох
42.
2023.B.25. Инфляцийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлөлд үл хамаарахыг олно уу. /1 оноо/
a)
.Бараа, үйлчилгээний нийт эрэлт буурна
b)
Хүн амын орлого буурна
c)
.Бараа, бүтээгдэхүүний үнэ буурна
d)
Үнэт цаас, хадгаламж, зээл үнэгүйднэ
e)
Эдийн засгийн дотоод тэнцвэрийг алдагдуулна
43.
2023.B.26. Хөдөлмөрийн зах зээлд цалингийн түвшин 300 мянган төгрөг болж өсөхөд хөдөлмөрийн нийлүүлэлт 200 нэгж байсан. Тэгвэл хөдөлмөрийн эрэлт 400 нэгж байхад ямар үзэгдэл бий болох вэ? /2 оноо/
a)
Ажилах хүчний илүүдэл бий болно (200 нэгжээр өснө)
b)
Ажиллах хүчний хомсдол бий болно (200 нэгжээр буурсан)
c)
Ажиллах хүчний хомсдол бий болно (300 нэгжээр буурсан)
d)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (300 нэгжээр өснө)
e)
Ажиллах хүчний илүүдэл бий болно (600 нэгжээр өснө)
Reset
