wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм, нийгмийн харилцаа 11 дүгээр анги 2024

Total questions: 50

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.
Тэрээр 1990-ээд онд нийгэм-эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарладаг болохыг судалжээ. Энэхүү судалгааг хийсэн социологич хэн бэ?
a)
Д. Датон
b)
Ө. Күүс
c)
К. Маркс
d)
Т. Парсонс
2.
Ядуу хүмүүс бодит хэрэгцээнээсээ багаар эрүүл мэндийн үйлчилгээ авч байгаа нь нэгдүгээрт санхүүгийн боломж, хоёрдугаарт, ядуусын соёл, гуравдугаарт, нийгмийн институтийн саад бэрхшээлтэй холбоотой хэмээн дүгнэжээ. Ийнхүү дүгнэлт хийсэн социологич хэн бэ?
a)
Д. Датон
b)
Ө. Күүс
c)
К. Маркс
d)
Т. Парсонс
3.
Зарим хүн спорт, урлагийн авьяастай төрж, түүнийгээ хичээл зүтгэл, хөдөлмөрөөрөө тэтгэсний үр дүнд түмэн олноо гайхшруулсан амжилтад хүрдэг. Энэ нь түүний авьяас чадвар, хичээл зүтгэл, шаргуу хөдөлмөр гэсэн ......................... хамаарч байна.
a)
Институтын хүчин зүйлээс
b)
Хувийн хүчин зүтгэлээс
c)
Хамт олны дэмжлэгээс
d)
Онцгой авьяас чадвараас
4.
Эртний хүмүүсийн хооронд хөрөнгө чинээний ялгаа бараг байгаагүй ч, хэн илүү бяр чадалтай, зоригтой, овсгоотой эсвэл дээд тэнгэр, эзэн сүлдтэй харилцаж, ид шидийг үзүүлж чадаж байна тэр бусдаасаа илүү хүндэтгэл хүлээдэг байв. Мөн Их Монгол улсын үед Чингис хааны удмын язгууртнууд өндөр байр суурь эзэлж, үндэсний төдийгүй улс дамнасан шийдвэрийг гаргаж байв. Ийнхүү өгүүлсэн байгаа нь дараах ойлголтуудын алинд нь хамаарч байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
5.
Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
6.
Ижил төстэй шинжээр нэгтгэгдсэн хүн амын статистик нэгдлийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
7.
Баялаг, нэр хүнд, эрх мэдлийн хувьд ялгаатай, тодорхой хэв шинжит харилцаа бүхий нийгмийн нийтлэгийг зөв нэрлэнэ үү.
a)
Нийгмийн ялгарал
b)
Нийгмийн давхраа
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
8.
Эдийн засгийн баялаг, нэр хүнд, эрх мэдэлд хүрэх адил бус боломж бүхий байдал нь дараах ойлголтуудын алинд нь хамаарч байна вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
9.
Тодорхой хэв шинжит харилцаа бүхий тэгш бус байдлын тогтолцоог хэрхэн нэрлэх вэ?
a)
Нийгмийн ялгарал
b)
Тэгш бус байдал
c)
Нийгмийн давхраажилт
d)
Нийгмийн институт
e)
Нийгмийн нийтлэг
10.
Давхраажилтын үндсэн шинжид хамаарч байгаа нь аль вэ?
a)
Дундад зууны үед өрнө дахинд газрын эзэн хийгээд тариачин хооронд газрын түрээсийн, аж үйлдвэржсэн нийгэмд ажилчин хийгээд капиталын эзэн хооронд хөлсний хөдөлмөрийн харилцаа оршин байв.
b)
Давхраа хоорондын харилцаа, зиндаачлалд тодорхой бичигдмэл хийгээд бичигдмэл бус хэм хэмжээ, зохицуулалт хэвшин тогтсон байдаг.
c)
Аль аль нь хамаарна.
d)
Хоёул хамаарахгүй.
11.
Капитал, Коммунист намын тунхаг зэрэг бүтээл хэний бүтээл вэ?
a)
М.Вебер
b)
К.Маркс
c)
Э.Дюркгейм
d)
Т.Парсонс
12.
Тэрээр ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил, мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн. Түүнчлэн давхраажилтын судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг хамааруулан судалсан байдаг. Дараах хувилбаруудын алинд нь хамаарах вэ?
a)
М. Вебер
b)
К. Маркс
c)
Т. Парсонс
d)
Э. Дюркгейм
13.
Давхраажлын талаарх бүтэц чиг үүргийн онол, функциональ зөрчилдөөний онол зэрэг орчин үеийн онолын хандлага бүрэлдэн тогтоход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн сэтгэгч нь аль вэ?
a)
М. Вебер
b)
К. Маркс
c)
Т. Парсонс
d)
Э. Дюркгейм
14.
Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх, чөлөөт цаг ихтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна. Харин тэрхүү ашиг сонирхлоо хэрэгжүүлж чадах эсэх нь эрх мэдэлд хүрч чадаж байгаагаас хамаардаг. Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр хүчин зүтгэх нөхцөлд байна хэмээн аль онолд үздэг вэ?
a)
Неомарксистууд буюу шүүмжлэлт онолд
b)
Зөрчилдөөний онолд
c)
Бүтэц, чиг үүргийн онолд
d)
Сонгодог үеийн онолд
15.
К.Марксын санааг М.Веберийн үзэл баримтлалаар засах оролдлого хийдэг буюу өмчөөс гадна эрх мэдлийн ялгарлыг чухалчилдаг нь аль онол вэ?
a)
Неомарксистууд буюу шүүмжлэлт онолд
b)
Функциональ зөрчилдөөний онолд
c)
Бүтэц, чиг үүргийн онолд
d)
Сонгодог үеийн онолд
16.
Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг бөгөөд хөдөлмөрийн хуваарь бол нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх үндсэн шалтгаан юм гэж үзсэн нь хэн бэ?
a)
Э. Дюркгейм
b)
Т. Парсонс
c)
К.Маркс
d)
М. Вебер
17.
Тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэглэгдэж байдаг. Тэгэхээр бүх нийгэмд байр суурийн нэр хүндээс хамаарсан шатлал оршин байдаг хэмээн үзсэн эрдэмтэний нэр хэн бэ?
a)
Э. Дюркгейм
b)
Т. Парсонс
c)
К.Маркс
d)
М. Вебер
18.
Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс Янки хотын нийгмийн давхраажилтыг судалсан судлаач Л.Уорнерийн үзэл, дүгнэлтэд хамаарахгүй нь аль вэ?
a)
Ажил мэргэжлийн нэр хүндийг тодорхойлохдоо объектив шалгуурыг ашиглах үүднээс Дункан нийгэм-эдийн засгийн индексийн аргачлалыг боловсруулсан.
b)
Тэрээр хувь хүний ангийн харьяаллыг нийгэм-эдийн засгийн үзүүлэлтээр хэмжих бус, харин бусад хүмүүсийн зүгээс үнэлэх нэр хүндийн субъектив үнэлгээ, хүндлэлээр хэмжих загварыг боловсруулсан.
c)
Дэлгүүрийн эзэн эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулах замаар судална.
d)
Энэхүү аргачлалыг жижиг орон нутгийн хувьд ашиглаж болох ч, томоохон хот сууринд ашиглахад хүндрэлтэй юм.
e)
Бүгд хамаарна
19.
Дараах хувилбаруудын аль нь биеийн хүчний ажилчдаас эхлээд тусгай бэлтгэл, ур чадвар үл шаардах энгийн ажил эрхлэгсэдийг илэрхийлдэг вэ?
a)
Хар захтан
b)
Хөх захтан
c)
Цагаан захтан
d)
Анги
20.
Давхраажилтын үндсэн хэмжигдэхүүнд хамааралгүйг олно уу?
a)
Эд баялаг
b)
Нэр хүнд
c)
Эрх мэдэл
d)
Ажил мэргэжил
e)
Боловсрол
21.
Нэр хүндийн эх сурвалжид хамаарахгүй нь аль вэ?
a)
Бүгд хамаарна
b)
Ажил мэргэжлийн нэр хүндийн үнэлгээ
c)
Хөдөлмөрийн зах зээлдэх эрэлт, үнэ цэн
d)
Онцгой авьяас чадвар
e)
Олонд танигдсан байдал
22.
Дээд ангийг “Улс төр-эдийн засгийн олигархиуд” гэж нэрлэгддэг цөөнх үндсэндээ бүрдүүлж байна. Энэхүү ангид төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон компанийн ерөнхийлөгч, захирлууд багтаж байгаа тухай дараах судлаачидын аль нь үзсэн бэ?
a)
Б.Дулам, Х.Гүндсамбуу
b)
Х. Гүндсамбуу, О.Мөнхбат
c)
О. Мөнхбат, Б. Дулам
d)
Ц.Уртнасан, Б.Дулам
e)
Option 5
23.
Эрэгтэй, эмэгтэй хүний нийгмийн бүтэц, соёлоор хамааран тодорхойлогдох ялгаа. Энэ нь нийгмээр бүтээгддэг шинжтэй гэсэн нь дараах хувилбаруудын алинд хамаарч байна вэ?
a)
Нас
b)
Хүйс
c)
Жендэр
d)
Тэгш бус байдал
24.
Нэг бүлгийнхний зүгээс нөгөө бүлгээ тодорхойлдог үзэл бодол, хандлага аль нь вэ?
a)
Бурангуй үзэл
b)
Тэгш бус байдал
c)
Алагчлал
25.
Байр суурийн шилжих хөдөлгөөнийг нийгмийн бүтцийн өөрчлөлтөөс хамаарч байна уу, хувийн хичээл зүтгэл, чармайлтаас шалтгаалж байна уу гэдгээс нь хамааруулан хэрхэн ангилж байна вэ?
a)
Хувийн болон бүлгийн
b)
Үе хоорондын болон Үе дотоодын
c)
Босоо болон хэвтээ
d)
Өгсөх болон уруудах
e)
Аль ч биш
26.
Эцэг эх, гэр бүлээс залгамжилсан төрөлхийн байр суурьтай нь тодорхой хувь хүний олдмол байр суурийг харьцуулахад өөрчлөгдсөн бол аль чиглэлийн шилжих хөдөлгөөнд хамаарч байна вэ?
a)
Хувийн
b)
Бүлгийн
c)
Үе хоорондын
d)
Босоо
e)
Үе дотоодын
27.
Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн хөдөлгөөн
b)
Нийгмийн дэвшил
c)
Нийгмийн өөрчлөлт
d)
Нийгмийн хувьсгал
28.
Нийгмийн өөрчлөлтийг эдийн засгийн нөөцийг хэн эзэмшиж, ашиглаж байгаад ямар өөрчлөлт гарч байгаатай холбон үзсэн бөгөөд боолын, феодлын, капиталист, коммунист нийгмийг дамжин хөгждөг үзсэн нь дараах хувилбаруудын алинд хамаарч байна вэ?
a)
Г. Ж. Ленский нар
b)
Ф. Тённис
c)
К. Маркс
d)
Т. Билтон
29.
Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгэм, Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм, Орчин үеийн дараах буюу аж үйлдвэржилтийн дараах нийгэм гэсэн хэв маяг нийгмийг хуваасан социологич хэн бэ?
a)
Г. Ж. Ленский нар
b)
Ф. Тённис
c)
К. Маркс
d)
Т. Билтон
30.
Уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм болон өөрчлөгдөхийг хэрхэн нэрлэж байна вэ?
a)
Нийгмийн шинэтгэл \reform\
b)
Нийгмийн хувьсгал
c)
Нийгмийн шинэчлэл \modernization\
d)
Нийгмийн хувьсал
e)
Нийгмийн ухралт
31.
Шинэчлэл нь хүн хувийн амьдралын хүрээнээс гадна бюрократ байгууллагын хүрээнд ажиллаж, рациональ хандлагыг чухалчилсанаар илүү үр ашигтай байх болсон гэж үзсэн. Энэ нь уламжлал гээгдэж, хувийн гэх холбоо буурахад хүргэж байна гэжээ хэмээн үзсэн социологич хэн бэ?
a)
Л. Козер
b)
Т. Парсонс
c)
К.Маркс
d)
М. Вебер
32.
Нийгэм нь энгийн бүтэцтэй байдлаас нарийн төвөгтэй, олон талт бүтэцрүү хувьсан шилжих замаар өөрчлөгддөг гэж ямар онолчид үздэг вэ?
a)
Бүтэц, чиг үүргийн онолчид
b)
Бэлгэ тэмдэг, харилцан үйлдлийн онолчид
c)
Марксист онолчид
d)
Аль нь биш
e)
Option 5
33.
Нийгмийн өөрчлөлт дахь нийгмийн хөдөлгөөний үүргийн талаар зайлшгүй авч үзэх нэг ойлголт нь юу вэ?
a)
Хувьсал
b)
Хувьсгал
c)
Хөгжил
d)
Өөрчлөлт
34.

Ураг төрлийн холбоонд тулгуурлахаа больж, төр үүсэж, бичиг үсэг хэрэглэх болж мөнгөн гүйлгээ ашиглах болсон нийгмийн байгуулал аль нь вэ?

a)

Ан агнуурын нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Газар тариалангийн нийгэм

d)

Аж үйлдвэржсэн нийгэм

35.

XVIII зууны сүүлчээр үүссэн, төрийн удирдлага нь бюрократ байгууллагын тогтолцоо, зэвсэгт хүчинд суурилсан байдаг бөгөөд гэр бүл, шашны институтийн үүрэг суларсан нийгмийн байгуулал аль нь вэ?

a)

Газар тариалангийн нийгэм

b)

Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

Аж үйлдвэржсэн нийгэм

d)

Аж үйлдвэржсэний дараах нийгэм

36.

Өндөр боловсролтой, нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн анги. Их хэмжээний баялаг эзэмшихгүй ч, өндөр орлоготой, хянах, шийдвэртэй оролцох эрх мэдэлтэй хүмүүс орчин үеийн нийгмийн давхраажилтын аль ангид хамаарах вэ?

a)

дээдийн дээд анги

b)

дундын дээд анги

c)

дээдийн доод анги

d)

дундын дунд

37.

Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгмийн хэв маягийн онцлогийн илүүцийг олоорой.

a)

Аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна.

b)

Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэх үүрэгтэй

c)

Нийгэм, хамт олны зарчимд нийцүүлдэг

d)

Хүний амьдралын үйл ажиллагаа нь олон нийтийн байгууллагын хүрээнд олон янзын үүрэг хүлээж, олон талт харилцаа бүхий байн

38.

Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?

a)

Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай

b)

Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой

c)

Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм

d)

Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг

39.

Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Каст

b)

Язгуур угсаа

c)

Анги бүлэг

d)

Боолчлол

40.

1850 он хүртэлх Америкийн өмнөд, хэсэгт түгээмэл байсан гэж үздэг, орчин үед далд хэлбэрээр оршин байгаа давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

Анги бүлэг

b)

Язгуур угсаа

c)

Боолчлол

d)

Каст

41.

Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг .......................................... гэнэ.

a)

Нийгмийн өөрчлөлт

b)

Нийгмийн хөдөлгөөн

c)

Нийгмийн шинэчлэл

d)

Нийгмийн хувьсгал

42.

Нэр хүнд ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь

шалтгаан гэж ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

Л.Уорнер

b)

Т.Парсонс

c)

О.Райт

d)

Э.Дюркгейм

e)

Дэвис ба Мур

43.

Нийгмийн давхраажилтын нэр хүндийн хэмжигдэхүүнд хамаарах ойлголтуудыг сонгоно уу.

a)

1, 2, 6

b)

2, 3, 4

c)

1, 3, 5

d)

1, 2, 3

e)

2, 4, 5

44.

Нийгмийн давхраажилтын хэв маягуудын нэг болох “Каст”-ын тухай ойлголтуудын аль

хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг тодорхойлоорой.

a)

1-р хэсэг – А; 2-р хэсэг –

b)

1-р хэсэг – Б; 2-р хэсэг –Б

c)

1-р хэсэг – В; 2-р хэсэг –В

d)

1-р хэсэг – Б; 2-р хэсэг –В

e)

1-р хэсэг – А; 2-р хэсэг –Б

45.

“Харлигууд” буюу харьяат ард иргэд дотооддоо сайн, дунд, адаг хүн гэсэн гурван хэсэгт

хуваагдаж байжээ. Энэ нь монголын түүхийн аль хэсэгт хамаарах вэ?

a)

Социализмын үе

b)

Манжийн эрхшээлийн үе

c)

Юань улсаас хойш үе

d)

XII-XIV зуунд

e)

Их Монгол улсын үед

46.

Дараах хүснэгтэд байгаа нийгмийн хэв маягуудыг ажиглаад аль нийгмийн хэв маягийн хэд

дүгээр баганад алдаа байгааг тодорхойлно уу.

a)

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 2-р багана

Газар тариалангийн нийгмийн 2-р багана

b)

Ан агнуурын нийгмийн 1-р багана

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 3-р багана

c)

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 3-р багана

Аж үйлдвэржсэн нийгмийн 2-р багана

d)

Газар тариалангийн нийгмийн 3-р багана

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 3-р багана

e)

Цэцэрлэг аж ахуйн нийгмийн 2-р багана

Газар тариалангийн нийгмийн 3-р багана

47.

Т.Билтоны тодорхойлсон “Орчин үеийн буюу аж үйлдвэржсэн нийгэм”-ийн шинжүүдэд хамаарахыг олоорой.

a)

1, 3

b)

4, 5

c)

2, 3

d)

2, 5

e)

2, 4

48.

“Марксын үзэл санаанд тулгуурлан, М.Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн

давхраажилтыг судалсан судлаач аль нь вэ?

a)

Т.Парсонс

b)

Е.О.Райт

c)

Э.Дюркгейм

d)

Л.Уорнер

e)

Дэвис ба Мур

49.

Нийгмийн давхраажилтын хэв маягуудын нэг болох “Анги”-н тухай ойлголтуудын аль хэсгийн, ямар дараалалд алдаа байгааг олоорой.

a)

1-р хэсэг – В; 2-р хэсэг –Б

b)

1-р хэсэг – В; 2-р хэсэг –А

c)

2-р хэсэг – А; 1-р хэсэг –Б

d)

1-р хэсэг – А; 2-р хэсэг –А

e)

2-р хэсэг – А; 2-р хэсэг –В

50.

Т.Билтон нарын тодорхойлсон “Уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх үе”-ийн

нийгмийн шинжүүдэд хамаарахыг олооорой.

a)

2, 5

b)

3, 4

c)

1, 5

d)

2, 3

e)

2, 4