NEW
Font size
WorksheetsГэр бүл
Total questions: 9
Worksheet time: 9mins
Бүлгээс үл хамааран ханиа сонгох ёсыг юу гэх вэ?
Эндогами
Экзогами
Полигами
Полигени
Цусан төрлийн холбоо болон гэрлэлт, үрчлэлтийн холбоогоор харилцан үүрэг хүлээж, туслалцан дэмждэг, нэгдмэл ахуй амьдралтай хүмүүсийн нэгдэл.
Гэрлэлт
Дан гэр бүл
Гэр бүл
Өргөжсөн гэр бүл
Тухайн гэр бүлд эрэгтэй хүн илүү эрх мэдэлтэй байх ёсыг юу гэх вэ?
Полигами ёс
Матриархаль ёс
Патриархаль ёс
Эгалитар
Нэг эмэгтэй олон нөхөртэй байж болох гэрлэлтийн хэлбэрийг гэж нэрлэдэг вэ?
Полигами
Полигени
Полиандри
Матриархаль
Өрөөсгөл гэр бүлийн жишээг олно уу
Эцэг эх, үр хүүхдүүдтэйгээ хамт амьдардаг.
Манайх ам бүл 7. Аав ээж, эмээ өвөө, 2 дүүгийн хамт амьдардаг
Манайх ам бүл 3. Ээж эмч, дүү бид 2 сургуулийн сурагч.
Би аав, ээжтэйгээ үргэлж ярилцдаг.
Улс дамнасан гэр бүлийн хэв маягт аль нь хамаарах вэ?
Гадаадад ажиллаж, амьдарч байгаагаас тусдаа амьдрах
Албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдардаг
Монгол иргэд гадны иргэдтэй гэрлэж, хамтран амьдрах хэлбэр
Гэр бүлээрээ гадаад оронд ажиллаж, амьдрах
Монголд 100 гэрлэлтэд ногдох гэрлэлт цуцлалтын хувь 1970 оны байдлаар 4.4%, 2011 онд 27% болж огцом өсөөд 2021 оны байдлаар 21% болж бага зэрэг буураад байна.
Гэрлэлт цуцлалтын тоо жилээс жилд буурч байна.
Гэрлэлт цуцлалтын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Гэр бүлийн харилцаанд гарч буй асуудлуудаас илүүцийг олоорой.
Гэр бүл цуцлалт
Архидалт
үл хайхрах
эрх тэгш байдал
Монгол гэр бүлийн уламжлалт үнэлэмжид өөрчлөлт гарч гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүлийн задрал хурдацтай явагдаж байна гэдгийг судалгааны байгууллагуудын дүн харуулж байна. Өнөөдөр гурван гэр бүл тутмын нэг ядуу, наман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, 10 гэр бүл тутмын гурвыг эмэгтэйчүүд толгойлж байна.
Амьжиргаагаа дээшлүүлэхийн эрхээр мянга мянган нөхөн үржихүйн насны залуучууд гадаадад гарч, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдэж, хүүхдүүд хохирсоор байна.
Дээрх баримт юуны тухай өгүүлж байна вэ?
Залуучуудын гэр бүл төлөвлөлтийн асуудлын тухай
Нийгмийн өөрчлөлт гэр бүлийн амьдралд хэрхэн нөлөөлж буй тухай
Хүүхдийн хүмүүжлийн тухай
Монгол гэр бүл оршин тогтнож ирсэн түүхэн хугацааны тухай
