wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

нийгэм соёл

Total questions: 50

Worksheet time: 40mins

Name
Class
Date
1.

Үүргээ гүйцэтгэх, үүргийнхээ дагуу бусадтайгаа харилцах чадвартай болох үйл явцыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Адилсал

c)

Нийгэмшилтийн агент

2.

Тухайн хүний нийгэмшилт хөгжих гэхээсээ бие, сэтгэхүйн чадамж буурсантайгаа зохицох, даван туулахад чиглэдэг. Энэ нь доорх зүйлээс аль нь вэ?

a)

Хүүхэд нас

b)

Насанд хүрэгчид

c)

Ахмад настай хүн

3.

Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцыг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Нийгэмшилтийн агент

c)

Дахин нийгэмшилт

4.

Тодорхой зорилго, түүнд хүрэх арга хэрэгсэл агуулга бүхий албан ёсны хөтөлбөрөөр хүүхдийн нийгэмшилтэд хувь нэмэр оруулахаар зорьж ажилладаг нийгэмшилтийн агент юу вэ?

a)

Сургууль

b)

Гэр бүл

c)

Ажлын байр

5.

Насанд хүрэгчдийн нийгэмшилт явагдах гол талбар болдог нийгэмшилтийн агент юу вэ?

a)

Гэр бүл

b)

Хэвлэл мэдээлэл

c)

Ажлын байр

6.

Нийгэмшилтийн явцад хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болдог. Үүнийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Нийгэмшилтийн агент

c)

Адилсал

7.

Байр суурь буюу статусыг хэрхэн ангилдаг вэ?

a)

Заяагдмал ба олдмол

b)

Төрөлх ба олдмол

c)

Хувийн ба бүлгийн

d)

Үе хоорондын ба үе дотоодын

e)

Гадаад ба дотоод

8.

Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцоолсон үр дагаврыг ямар чиг үүрэг гэдэг вэ?

a)

Ил чиг үүрэг

b)

Далд чиг үүрэг

c)

Сөрөг чиг үүрэг

d)

Гадаад чиг үүрэг

e)

Аялдах чиг үүрэг

9.

Багш хүн үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Үүнийг ................. гэнэ.

a)

Байр суурь

b)

Үүрэг

c)

Эрх

d)

Үүргийн зөрчил

e)

Нийгмийн институт

10.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ямар ойлголтоох илэрхийлэх вэ?

a)

үүрэг

b)

эрх

c)

байрсуурь

d)

үүргийнзөрчил

e)

нийгмийн бүтэц

11.

Нийгмийн эрс өөрчлөлт хийгээд хямралын үед гажуудал нэмэгддэг гэж тодорхойлсон эрдэмтэн хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

А.Шопенхауэр

c)

С.Орвиль, Г.Брим

d)

Ж.Г. Мид

e)

З.Фрейд

12.

............................ нь хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хандаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл юм.

a)

Нийгэм

b)

Бүлэг

c)

Нийгмийн харилцаа

d)

Нийгмийн бүтэц

e)

Нийгмийн харилцан үйлдэл

13.

Социологийн шинжлэх ухааныг үндэслэгчийг нэрлэнэ үү.

a)

М.Калмижн

b)

К.Маркс

c)

Т.Парсонс

d)

О.Конт

e)

Э.Дюркгейм

14.

.................. гэдэг нь хоёр ба түүнээс дээш тооны хүмүүс харилцан бие биенийхээ үйлдэлд бэлгэ тэмдгийг ашиглах замаар хариу өгч буй үйл явцыг хэлнэ.

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн байр суурь

d)

Нийгмийн үүрэг

e)

Нийгмийн харилцан үйлчлэл

15.

Урьд өмнө нь тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Дахин нийгэмшилт

c)

Төлөвшил

d)

Хүмүүжил

e)

Боловсрол

16.

"Ц", "Б" хоёр олон жилийн турш найзалж нөхөрлөсөн. "Ц"-г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь "Б" дургүйцэн шүүмжлэн, энэ занг нь засахыг оролдож байв. Энэ нь нийгийн ямар ойлголттой хамааралтай вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Албан бус хяналт

c)

Албан хяналт

d)

Үүргийн зөрчил

17.

............... нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана.

a)

Нийгмийн харилцаа

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн институт

d)

Нийгмийн бүтэц

18.

... гэдэг нь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явц.

a)

Нийгэмшилт

b)

Төлөвшил

c)

Хүмүүжил

d)

Хүн болох

19.

... нь Нийгэмшлээр өөриймшүүлж буй соёл, туршлага, хэм хэмжээ, үнэт зүйлсийг илэрхийлнэ.

a)

Нийгэмшлийн субъектив тал

b)

Нийгэмшлийн объектив тал

c)

Нийгэмшлийн үйл явцын тал

d)

Аль нь ч биш

20.

3.Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онолын үндэслэгч нь Ж.Г.Мид юм.

a)

Үнэн

b)

Худал

21.

6.Судалгаанд оролцогчдоос асуулт асуух замаар мэдээлэл цуглуулах ​​​​нь ............................ арга, тодорхой сэдэв, агуулгын хүрээнд бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх замаар мэдээлэл цуглуулах ...............................​ арга гэнэ.​

a)

  1. 1.Ганцаарчилсан ярилцлага

  2. 2.Бүлгийн ярилцлага

b)

1.Бүлгийн ярилцлага

2.Туршилт

c)

1.Ганцаарчилсан ярилцлага

2.Туршилт

22.

7.Нэгжийг ажиглах замаар ерөнхий буюу дүгнэлт, онолд хүрэх арга.

a)

Индукцийн арга

b)

Дедукцийн арга

c)

Чанарын судалгааны арга

d)

Ажиглалтын арга

23.

  “Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ”  гэж хэн хэлсэн бэ?

a)

Занден

b)

К.Маркс   

c)

Ж.Г.Мид    

d)

Л.Толстой   

24.

   “Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар өөрийн “Би нь бүрэлдэн бий болдог” гэсэн Ж.Г.Мидийн тайлбар нь онолын аль хандлагад хамаарах вэ?

a)

    Марксизм 

b)

Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол  

c)

Бүтэц-үүргийн онол

d)

Дээрх бүгд буруу

25.

  Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлвийг аялдах (……………………………) үйлдэл гэнэ.

a)

девиаци

b)

конформист

c)

пропорц

d)

хяналт

26.

“Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн нэгдэл мөн” гэж хэн үзсэн бэ?

a)

А.Гидденс

b)

Э.Тайлор       

c)

Э.Кассирер    

d)

Р.Бенедикт    

27.

1.     “Хүнд төрөлхөөс заяадаггүй ахмад үеэсээ залуу үе нь зориуд сурч мэдэж, өвлөх ёстой үйлдэл хийх  

              чадвар байдгийг соёл гэдэг” хэмээн үзсэн эрдэмтэн аль нь вэ?

a)

А.Гидденс

b)

Э.Тайлор       

c)

Э.Кассирер    

d)

Р.Бенедикт    

28.

“Тодорхой бүлгийн гишүүдэд байдаг үнэт зүйлс, тэдгээрийг дагаж мөрддөг хэм хэмжээ болон материаллаг баялгийг багтаадаг цогц ойлголтыг соёл гэдэг” хэмээн үзсэн эрдэмтэн?

a)

А.Гидденс

b)

Э.Тайлор       

c)

Э.Кассирер    

d)

Р.Бенедикт    

29.

Хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч нь ... юм.

a)

Хэл

b)

Мэдлэг     

c)

Бэлэг тэмдэг

d)

Хэм хэмжээ  

30.

Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх, бас юуг буруу зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн

             эрхэм чанаруудыг.... гэнэ.

a)

Хэл

b)

Мэдлэг     

c)

Бэлэг тэмдэг

d)

Хэм хэмжээ  

e)

Үнэлэмж

31.

Хүмүүсийн зан төлвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил зэргийг бүхэлд нь ........... гэдэг

a)

Хэл

b)

Мэдлэг     

c)

Бэлэг тэмдэг

d)

Хэм хэмжээ  

e)

Үнэлэмж

32.

“Монголын ард түмэн тэнгэр унших ухаан, дөрвөн улиралд малаа хэрхэн маллах талаар туршлагын шинжтэй эрдэм ухааныг бий болгожээ” гэсэн нь аль ойлголттой холбогдох вэ?

a)

Хэл

b)

Мэдлэг     

c)

Бэлэг тэмдэг

d)

Хэм хэмжээ  

e)

Үнэлэмж

33.

   “............... хэл нь тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл юм”.

a)

Төрөлх хэл

b)

Зохиомол хэл     

c)

Философийн хэл

d)

Хэл яриа

e)

Үнэлэмж

34.

   Хүн төрөлхтний язгуур сэтгэлгээ бөгөөд үүсэл нь эртний нийгэмд хамааран мэдрэмж, ид шид, дүр, төсөөлөлд тулгуурласан сэтгэлгээ бол?

a)

Домог

b)

Урлаг     

c)

Шашин

d)

Философи

e)

Үнэлэмж

35.

"Соёл нь нийтлэг итгэл үнэмшил, үнэлэмжийн

тогтолцоог бүрдүүлэх замаар нийгмийг нэгтгэдэг" гэсэн ойлголт нь соёлын ямар чиг үүрэг вэ?

a)

Бэлгэдлийн чиг үүрэг

b)

Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг

c)

Нэгтгэн зохицуулах чиг үүрэг

d)

Үйл ажиллагааны чиг үүрэг

36.

"Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшснээр

хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж байдаг" гэсэн ойлголт нь соёлын ямар чиг үүрэгт хамаарах вэ?

a)

Бэлгэдлийн чиг үүрэг

b)

Үнэлэмж, хэм хэмжээний чиг үүрэг

c)

Нэгтгэн зохицуулах чиг үүрэг

d)

Үйл ажиллагааны чиг үүрэг

37.

1. Тодорхой  цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл  шинэчлэгдэхийг ..............................гэдэг.

a)

А. Нийгмийн хувьсгал

b)

B. Нийгмийн өөрчлөлт

c)

C.  Нийгмийн хөдөлгөөн

d)

D. Нийгмийн шилжилт

38.

16. “Соёлын бүтээгч, хэрэглэгч нь өөр өөр байж болно” гэсэн шалгуур үзүүлэлтээр соёлыг хэрхэн ангилан судалдаг вэ?

a)

A. нэг хэв загварын, олон хэв загварын

b)

B. эртний, дундад, орчин үеийн

c)

C. олон улсын, улс үндэстний

d)

D. ёс суртахууны, шашны

39.

Монгол үндэстний соёлын нийтлэг шинжүүдээс аль нь биш вэ?

a)

Монгол орон бол эртний соёлт орон

b)

Монгол улс дэлхийн хэд хэдэн соёлын хэв маягаас Дорнын соёлын хүрээнд хамаарна

c)

Манай орон бол Буддын соёлт орон

d)

Монгол орон бол суурьшмал соёл иргэншилтэй орон

40.

“ Нийгмийн хөгжлийг тодорхойлогч гол хэмжүүр нь соёл мөн” гэсэн ойлголтыг аль нь тодорхойлсон бэ?

a)

Монгол улс

b)

НҮБ

c)

ЮНЕСКО

d)

Дэлхийн Зөн ОУБ

41.

Соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл үнэмшилтэй холбон тайлбарласан эрдэмтэн хэн бэ?

a)

Ж.Мёрдок

b)

К. Клакхон

c)

К. Леви-Строс

d)

Э. Кассирер

42.

Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг ... гэдэг.

a)

Ястан

b)

Аймаг.

c)

Үндэстэн

d)

Угсаатан

43.

Тухайн нийгмийн гишүүдийн дийлэнхид нь зонхилж буй амьдрах зан үйл, үйлдлийн загварыг тодорхойлогч соёлыг ....

a)

үндэсний соёл

b)

олон улсын соёл

c)

зонхилогч соёл

d)

дэд соёл

44.

Өмнөд Азид гүнцэг барихдаа баруун гараараа барьдаг, Алс дорнодод савхаар, харин Европд халбага, сэрээ хэрэглэдэг . Хүмүүс энэ ертөнцийн хаана ч амьдарч байсан ялгаагүй адилхан биологийн хэрэгцээтэй байж, ижил түгээмэл асуудалтай байнга тулгарч байдаг. Энэ нь соёлын ямар шинжийг илэрхийлж байна вэ?

a)

соёлын түгээмэл шинж

b)

соёлын нэгдмэл

c)

соёлын олон янз байдал

d)

олон загварын соёл

45.

Дотооддоо онцлог ялгаа бүхий соёл бүрэлдэх хийгээд соёлуудын харилцаа өргөжих боломжтой соёлыг...

a)

Нэг хэв маягийн соёл

b)

Олон хэв маягийн соёл

c)

Хоёр хэв маягийн соёл

d)

Хэд хэдэн хэв маягийн соёл

46.

Эртний Грекийн соёл, Өрнийн соёл, Дорнын соёл, эртний соёл, дундад зууны соёл, сэргэн мандалтын соёл, шинэ үеийн соёл гэх мэт ... ангилсан нь жишээ юм

a)

Соёлын түвшингээр  

b)

Соёлын түүхэн хэв маягаар

c)

Соёлын хэв загвараар  

d)

Үндэстэн, ястны соёлын өвийг хадгалах, хамгаалах, сурталчлах

e)

Соёлын харилцааг хаалттай байлгах

47.

Ан агнуур, түүвэрлэгчдийн соёл, нүүдэлчдийн соёл, газар тариаланчдын соёл хэмээсэн нь соёыг ямар шалгуур үзүүлэлтээр нь ангилсан байна вэ?

a)

Соёлын түвшингээр  

b)

Соёлын түүхэн хэв маягаар

c)

Соёлын хэв загвараар  

d)

Хүмүүст амьдралын үйл ажиллагааны хэв загваруудаас сонгох боломж бүрдсэн эсэхээс хамаарч

e)

Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь

48.

Соёлыг “ёс суртахууны соёл, шашны соёл, дугуй сонирхогчдын соёл” гэх мэтээр ангилан үзсэн нь ямар шалгуурт суурилсан бэ?

a)

Соёлын түвшингээр  

b)

Соёлын түүхэн хэв маягаар

c)

Соёлын хэв загвараар  

d)

Соёлыг суурь үнэлэмжээр

e)

Соёлыг аж ахуй эрхлэлтээр нь

49.

Соёлыг бүтээгч, хэрэглэгчээр нь хэрхэн ангилдаг вэ?

a)

Ёс суртахууны, дугуй сонирхогчдын, Шашны соёл гэх мэт

b)

Олон улсын, монголчуудын, баруун монголын

c)

Нэг хэв загварын, олон хэв загварын

d)

Эртний соёл, дундад зууны, орчин үеийн гэх мэт

50.

Орос хэлний “ Ценность”, англи хэлний “ value” хэмээх үг нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?

a)

Үнэлгээ

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ