Worksheets2019 D
Total questions: 33
Worksheet time: 17mins
Name
Class
Date
1.
Name
4 lines
2.
School
4 lines
3.
1. Хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, тэдгээрийн үр дүнд бий болсон тогтвортой нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр нь..................юм.
a)
нийгмийн харилцаа
b)
Нийгэм
c)
Нийгмийн бүтэц
d)
Нийгмийн хандлага
e)
Нийгмийн тогтолцоо
4.
2. Бараа үйлчилгээний үйлдвэрлэл, хуваарилалт, хэрэглээг хангах, хязгаарлагдмал хомс нөөц баялгаар хязгааргүй хэрэгцээг хангах нь нийгмийн аль институтын үүрэг вэ?
a)
Гэр бүлийн
b)
Боловсролын
c)
Эдийн засгийн
d)
Улс төрийн
e)
Шашны
5.
4. Нийгэм нь нийгэм эдийн засгийн нөөц баялгийн төлөө өөр хоорондоо өрсөлдөгч бүлгүүдээс тогтдог гэж үздэг онолын хандлага аль вэ?
a)
Бүтэц чиг үүргийн онол
b)
Зөрчилдөөний онол
c)
Харилцан үйлдлийн онол
d)
Нийгмийн онол
e)
Шалтгаант чанарын онол
6.
5. Тодорхой цаг хугацааны хүрээнд нийгмийн бүтэц, соёл, нийгмийн институт, хүмүүсийн зан үйл шинэчлэгдэхийг ..............................гэдэг.
a)
Нийгмийн хөдөлгөөн
b)
Нийгмийн хувьсгал
c)
Нийгмийн өөрчлөлт
d)
Нийгмийн шилжилт
e)
Нийгмийн хувьсал
7.
6. Энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг ашиглан тариалангийн аж ахуй эрхэлдэг ч нэмүү өртөг бүтээх түвшинд хүрээгүй, ураг төрлийн холбоонд суурилсан, олон төрлийн овгуудаас тогтох нийгэм бол.......................юм.
a)
Цэцэрлэг аж ахуйн нийгэм
b)
Ан агнуурын нийгэм
c)
Аж үйлдвэржсэн нийгэм
d)
Аж үйлдвэржсэний дараах нийгэм
e)
Мал аж ахуйн нийгэм
8.
7. Нийгмийн давхраажилтын хэмжигдэхүүнд аль нь хамаарахгүй вэ?
a)
Эд баялаг
b)
Эрх мэдэл
c)
Нэр хүнд
d)
Боловсрол мэргэжил
e)
Ёс суртахуун
9.
8. Нийгмийн давхраажилтын шүүмжлэлт онолын хандлагын суурь ойлголт аль нь вэ?
a)
Анги
b)
Хяналт
c)
Статус
d)
Нэр хүнд
e)
Эрх мэдэл
10.
9. “Капитал”, “Коммунист намын тунхаг” бүтээлдээ капиталистууд болон ажилчин ангийн зөрчлийг авч үзээд энэ нь нийгмийн өөрчлөлтийн хөдөлгөгч хүч болдог гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?
a)
К. Маркс
b)
М. Вебер
c)
Э. Дюркгейм
d)
Т. Парсонс
e)
Мид
11.
10. Давхраажилтын дараах хэмжигдэхүүнээс эрх мэдлийн төрөлд аль нь хамаарах вэ?
a)
Үл хөдлөх хөрөнгө эзэмших
b)
Онцгой авьяас чадвар
c)
Хөдөлмөрийн зах зээл дэх эрэлт, үнэ цэн
d)
Бусдад нөлөөлөх дагуулах
e)
Язгууртан угсаатан байх
12.
11. “Монголын түүх, соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” гэж ямар хуульд заасан бэ?
a)
Монгол улсын үндсэн хууль
b)
Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тухай хуульд
c)
Монгол улсын соёлын тухай хуульд
d)
Хөдөлмөрийн хуульд
e)
Нийгмийн хамгааллын хуульд
13.
12. Нийгмийн цөөнх болон язгууртан дээд давхрааны төлөөлөгчдөд зориулагдан тэдний захиалгаар бий болгосон соёлыг ..................гэнэ.
a)
Нийтийн соёл
b)
Ардын соёл
c)
Дагуул соёл
d)
Элитийн соёл
e)
Сөрөг соёл
14.
13.Эдийн соёлд хамааралгүй нь аль вэ?
a)
Хувцас
b)
Ном
c)
Телевиз
d)
Гар утас
e)
Барилга байгууламж
15.
14. Оюуны соёлын элементүүдийг дурдахдаа илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Мэдлэг
b)
Хэл яриа
c)
Домог
d)
Эрх мэдэл
e)
Зан заншил
16.
15. Үндэсний соёлын өвөрмөц өв санг дэлхий нийтэд үзүүлэн таниулах хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үеийн соёлын солилцооны гол хөтлөх хүч нь дотоодын болон олон улсын …........................мөн
a)
Соёлын үйлдвэрлэл
b)
Соёлын аялал жуулчлал
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын дархлаа
e)
Соёлын арга хэмжээ
17.
16. .................... нь орчин үед угсаатны соёл, соёлын философи, соёлын эдийн засаг, соёлын газарзүй, соёлын сэтгэл зүй, соёлын экологи гэх мэт салбаруудыг хамарна
a)
Соёлын арга хэмжээ
b)
Шинжлэх ухаан
c)
Соёлын даяаршил
d)
Соёлын хүрээ
e)
Соёл судлал
18.
17. Соёлын эрх чөлөөний тулгуур ойлголтонд аль нь хамаарах вэ?
a)
Бүх хүмүүс өөрийн хэл соёлоор бахархаж, сурч боловсрох эрх, шашин шүтэх ба эс шүтэх, соёлыг бүтээн туурвих бололцоог эдлэх нийгмийн баталгаагаар хангагдах
b)
Өөрийн тогтолцооны хүрээнд адилслыг буй болгох
c)
Өөрийн соёлын хүрээнд ялгааг буй болгох
d)
Амьдралын эгэл нөхцөл алдагдах
e)
Соёлын гадуурхал
19.
18. Соёлын эрх чөлөөний суурь зарчмуудад хамааралгүйг олж тэмдэглэнэ үү.
a)
Соёлын сонголт хийх бололцоог өргөжүүлэх
b)
Соёлын тэгш байдлыг үнэлэх
c)
Соёлын тулгалт хийх
d)
Уламжлалт ёс заншлыг хадгалах
e)
Угсаатны ялгаатай бүлгүүд болон нутгийн уугуул иргэдийн соёлыг хүндэтгэх
20.
19. ДНБ –ийг өнөөгийн үнээр тооцсоныг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Зах зээлийн
b)
Бодит ДНБ
c)
Байнгын
d)
Тогтмол
e)
Нэрлэсэн ДНБ
21.
20. ДНБ-ийг орлогоор тооцохдоо хамааралгүй зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Үндсэн хөрөнгийн элэгдэл
b)
Цалин түрээсийн орлого
c)
Хувь хүний орлого
d)
Зээлийн хүүгийн орлого
e)
Шууд бус татварын орлого
22.
21. Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаасыг....................гэнэ
a)
Хуримтлал
b)
Хувьцаа
c)
Хадгаламж
d)
Бонд
e)
Лиценз
23.
22. Макро эдийн засгийн бодлогын зорилго нь аль вэ?
a)
Иргэдээ чадавхжуулах, урт хугацаатай хүү багатай зээл олгох
b)
Улс төрийг тогтвортой байлгах, ажлын байр нэмэгдүүлэх
c)
Татварын хувь хэмжээг багасгах, гадаадаас зээл тусламж гуйх
d)
Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, олон намын тогтолцоотой байх
e)
Эдийн засгийн уналтыг зогсоох, инфляцийг сааруулах
24.
23. Улс орны эдийн засгийн хөгжлийн өсөлт, чадавхийг тодорхойлдог гол үзүүлэлт аль нь вэ?
a)
Нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт, бодит ДНБ-ий өсөлт
b)
Үнпэсний орлогын өсөлт
c)
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
d)
ДНБ
e)
Валютын нөөц өсөлт
25.
24. Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг ямар бодлого гэх вэ?
a)
Засгийн газрын
b)
Мөнгөний хумих
c)
Мөнгөний тэлэх
d)
Сангийн яамны
e)
Эдийн засгийн
26.
26. Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг .......................гэнэ.
a)
Гадаад худалдаа
b)
Олон улсын худалдаа
c)
Гадаадын хөрөнгө оруулалт
d)
Гадаадын зээл тусламж
e)
Экспорт Импорт
27.
27. Улс орны эдийн засгийг санхүүжүүлэх гол үүргийг аль нь хүлээх вэ?
a)
Төв банк
b)
Арилжааны банк
c)
Засгийн газар
d)
Сангийн яам
e)
ББСБ
28.
28. Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх зорилгын томьёололд ороогүйг ялгаж олоорой.
a)
Хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэх.
b)
Улсынхаа тусгаар тогтнол , бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх
c)
Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх
d)
Байгаль орчноо хамгаалах
e)
Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх.
29.
29. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн засаглал хуваах онолыг үндэслэгчийг нэрлэнэ үү?
a)
М. Вебер
b)
Ж. Локк
c)
Ш. Монтескье
d)
К. Маркс
e)
Н. Макиавелли
30.
30. Иргэний нийгмийг юу гэж ойлгож болох вэ?
a)
Ёс суртахууны үндсийг бий болгох явдлын үр дүн
b)
Иргэд төрийг хянаж, төрд хариуцлага хүлээлгэж чаддаг хүмүүсийн нэгдлийг
c)
Хүмүүсийн аяндаа гарсан үйл ажиллагааны үр дүн
d)
Хүмүүсийн бие биетэйгээ эвлэлдэн нэгдэх явдал
e)
Хүмүүсийн үйл ажиллагааны чиг хандлага
31.
55. Монгол улс “Мянганы сорилт”-ын сан хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлж ирсэн. Энэ нь аль улсын тусламж дэмжлэг вэ?
a)
БНХАУ
b)
Япон
c)
ОХУ
d)
Турк
e)
АНУ
32.
56. Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим, дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?
a)
Зөөлөн хүчний бодлого
b)
Хатуу хүчний бодлого
c)
Гуравдахь хөршийн бодлого
d)
Олон улсын эрхзүй
e)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
33.
56. Соёлын, эдийн засгийн, хүмүүнлэгийн, цахим, дипломат үйл ажиллагааны хэлбэрүүд гадаад бодлогын аль чиглэлд хамаарагдах вэ?
a)
Зөөлөн хүчний бодлого
b)
Хатуу хүчний бодлого
c)
Гуравдахь хөршийн бодлого
d)
Олон улсын эрхзүй
e)
Цэргийн хүч, эдийн засгийн хориг
100 %
