Font size
WorksheetsНийгмийн институт — 12
Total questions: 13
Worksheet time: 7mins
1. Хувь хүн нийгмийн харилцаанд бие даан оролцох, нийгмийн үйлдлүүдийг хийх чадварыг эзэмших, нийгмээс хүлээж буй шаардлагыг биелүүлэх чадамжтай болох үйл явцыг ………….. гэнэ.
A) адилсал
B) нийгэмшилт
C) удамшил
D) Хүмүүжил
2. Хувь хүн өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэдгээрийг илэрхийлэгч онцлог шинжийг тээгч нь болж байдаг. Үүнийг ……….. гэнэ.
A) адилсал
B) нийгэмшилт
C) удамшил
D) хүмүүжил
3. Нийгэмшилт хүнийг төрөхөөс насан эцэслэх хүртэл насан туршид нь тасралтгүй явагддаг.
A) Үнэн
B) Худал
4. Нийгэмшилтийн үндсэн агент нь гэр бүл бол та өөрийнхөө гэр бүлийг энэхүү зайд зурж харуулна уу.

5. Гэр бүл сургуулиас өгдөггүй тодорхой чадвар дадлууд болон өсвөр үеийнхний сайн ба муу үйлийн сонголтыг аль агент илүү тодорхойлох вэ?
A) Гэр бүл
B) Сургууль
C) Үе тэнгийнхэн
D) Ажлын байр
6. Насанд хүрэгчдийн нийгэмшилт явагддаг гол талбар аль нь вэ?
A) Гэр бүл
B) Сургууль
C) Үе тэнгийнхэн
D) Ажлын байр
9. Бүтэц-чиг үүргийн онолын төлөөлөгчид болох О. Конт, Э. Дюркгейм, Т. Парсонс, Р. Мертон нарын хөргийг зурж үзүүлнэ үү.

10. Нийгмийн бүтэц нь нийгмийн аль түвшинд хувь хүний нийгэмд амьдрах зан үйлийг тодорхойлж өгдөг вэ?
A) Макро
B) Микро
11. Аль нь ил чиг үүрэг вэ?
A) Үйлдэгч урьдчилан тооцоолоогүйгээр бий болсон үр дагавар
B) Тухайн үйлдлийг гүйцэтгэгчээс мэдэж тооцолсон үр дагавар
C) Нийгмийн үйлдэгчийн тодорхой үр дагаварт хүрэхээр зорьж хийсэн үйлдэл нь зорьсныхоо эсрэг үр дагаварт хүрэх
12. “Нийгмийн институтын чиг үүргийг судлана гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж хэн үзсэн вэ?
A) Р. Мертон
D) Т. Парсонс
13. Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш.
A) Үнэн
B) Худал
14. Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ……… гэнэ.
A) Нийгмийн бүтэц
B) Нийгмийн үйл явц
C) Нийгмийн судалгаа
D) Нийгмийн харилцан үйлдэл
15) Нийгмийн хэм хэмжээ, хүлээлтэд нийцэх төлөв?
A) Нийгмийн хяналт
B) Девиаци
C) Нийгмийн хэм хэмжээ
D) Конформист
