wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм-22-24

Total questions: 10

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

1. Шинэ үзэл санаа дэлгэрүүлэгчдэд тухайн цаг үед нь ноёрхогчдын зүгээс ямагт дайсагнасан, үл тоож ханддаг ч, нийгэмд өөрчлөлтийг эхлүүлдэг. Жишээ нь, XX зууны эхэн үед сонгуульд оролцож саналаа өгөхийн төлөө тэмцэж байсан эмэгтэйчүүдийг дорд үзэж, улмаар хорьж шийтгэж байжээ... Ийнхүү ноёрхогч хэм хэмжээг хэн нэгэн хүн, хэсэг бүлэг хүмүүс эр зориг, тууштай тэмцлээрээ зөрчсөний үр дүнд өөрчлөлтийг авчирдаг. Энэхүү жишээ ямар ойлголтыг илэрхийлж байна вэ?

a)

А. Гажуудлын харьцангуй мөн чанар

b)

В. Гажуудлын сөрөг үр дагавар

c)

С. Гажуудлын эерэг үр дагавар

d)

D. Гажуудлын ил чиг үүрэг

e)

Е. Гажуудлын сөрөг чиг үүрэг

2.

2.Их Британи дахь аж үйлдвэржилтийн нөлөөгөөр XVIII зууны сүүлчээр үүссэн, орчин үед хамгийн түгээмэл тархсан нийгмийн хэв маяг аль нь вэ?

a)

А. Ан агнуурын нийгэм

b)

B. Цэцэрлэг аж ахуйн нийгэм

c)

C. Газар тариалангийн нийгэм

d)

D. Аж үйлдвэржсэн нийгэм

e)

E. Аж үйлдвэржилтийн дараах нийгэм

3.

3.Т.Билтон нарын үзэж байгаагаар уламжлалт буюу аж үйлдвэржилтээс өмнөх нийгмийн шинжид хамаарахгүй ойлголтыг олно уу?

a)

А.Газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай

b)

В. Шашны эсвэл домгийн итгэл үнэмшлийн тогтолцоотой

c)

С. Уламжлалт төрийн бүтэцтэй, угсаа залгамжлах ёс бүхий хаант засаглал эсвэл төрийн бүтэцгүй нийгэм

d)

D. Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх, гэр бүлийн хүрээ байна

e)

Е. Нийгэм-хамт олны зарчимд нийцүүлэх гэхээсээ хувийн хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхэмлэдэг

4.

4.Давхраа харгалзалгүйгээр гэрлэх нь харьцангуй нээлттэй, мөн онцгой гавьяа байгуулах эсвэл хэргэм зэргийг худалдаж авах замаар байр сууриа өөрчлөх боломжтойгоороо онцлог давхраажилтын хэв маяг аль нь вэ?

a)

A. Каст

b)

B. Анги бүлэг

c)

C. Боолчлол

d)

D. Язгуур угсаа

e)

E. Нээлттэй нийгэм

5.

5.Бүтэц-чиг үүргийн онолын үүднээс нийгмийн давхраажилтыг судалсан судлаач

Т. Парсонсын үзэл санаа аль нь вэ?

a)

A. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж судална.

b)

B. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндрөөр үнэлэгдэнэ

c)

C. Байгууллагад хувь хүмүүс материаллаг урамшуулал авах, эрх чөлөөтэй байх, нэр хүндтэй байх зэрэг олон янзын ашиг сонирхолтой байна.

d)

D. Их хэмжээний баялгийг шинээр олж авсан баяныг бус, харин ядуурч хоосорсон язгууртныг хүмүүс илүүтэй хүндэтгэдэг.

e)

E. Ажил мэргэжлийн нэр хүндийн зэрэглэлийг тухайн хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог.

6.

6.Дараах ойлголтуудын аль нь зөрчилдөөний онолын үзэл баримтлалд хамаарах вэ?

a)

A.

Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэх ба нийгмийг хөдөлгөгч хүч нь болдог.

b)

B.

Нийгмийн зөрчил нь ангийн ялгаанаас гадна шашин, үзэл суртлаас хамаардаг.

c)

C.

Тухайн зүйл нь юу болохыг өөрөө хэрхэн ойлгож, төсөөлж байгаадаа тулгуурладаг

d)

D.

Ангийн ялгарлыг өмчийн гэхээсээ эрх мэдлийн ялгаатай түлхүү холбон үздэг.

e)

E.

Ажил мэргэжлийн нэр хүнд нь хүний боловсрол, орлогын хэмжээгээр тодорхойлдог

7.

7.2020-2023 оны “Зам тээврийн ослын бүртгэл” гэсэн баримт бичгээс хүүхдийн зам тээвэрт өртсөн хэсгийг сонгон, тус онуудын давтамж хоорондын хамаарлыг статистик шинжилгээ ашиглан шинжилсэн гэж үзвэл судалгааны аль арга вэ?

a)

А. Контент анализ

b)

В. Туршилтын арга

c)

С. Тоон судалгаа

d)

D. Асуулга

e)

Е. Дедукц

8.

8.“Нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдалтай, учир нь нийгэм өөрчлөгдөхөд эдийн засгийн адил төр, арми, шашин чухал үүрэг гүйцэтгэдэг” гэдэг нь хэний үзэл баримтлал вэ?

a)

А. Г. Ленский, Ж. Ленский

b)

В. К. Маркс

c)

С. М. Вебер

d)

D. Т. Парсонс

e)

Е. Тённис

9.

9.“Нэг хэсэг байр суурь нь бусдаас илүү чухал бөгөөд өндөр ур чадварыг шаарддаг,

хүмүүсийн сонирхлыг татахын зэрэгцээ илүү хүндлэл хүлээж байдаг” гэж аль онолын ямар

эрдэмтэн үзсэн бэ?

a)

А. Шүүмжлэлт онол – К.Маркс

b)

В. Бүтэц чиг үүргийн онол – Т.Парсонс

c)

С. Бүтэц чиг үүргийн онол – Э.Дюркгейм

d)

D. Бүтэц чиг үүргийн онол – Дэвис, Мур

e)

Е. Индивидуалист онол – Ж.Мид, Ж.Линд

10.

10.Дараах ойлголтуудаас тоон судалгаанд аль нь хамаарах вэ?

1. Цөөн тооны хувьсагч хоорондын хамаарлыг шалгахад анхаарна.

2. Судлагчдын яриа, үйлдлээс хамаарсан олон тооны хувьсагч байна.

3. Мэдээлэл цуглуулах үйл явц нэг ижил горимоор явагдана.

4. Хэмжилт мэдээлэл цуглуулах явцад эсвэл дараа нь хийгдэнэ.

5. Стандартчилагдсан загварын дагуу үр дүнг бичих албагүй.

a)

a. 2,3

b)

b. 1,3

c)

c. 3,5

d)

d. 2,4

e)

e. 1,4