wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги бататгал

Total questions: 40

Worksheet time: 31mins

Name
Class
Date
1.

      ......................................гэдэг нь хувь хүний эдлэх эрх, боломж, гүйцэтгэх үүрэг, бусдын зүгээс хандах хандлагын цогц юм.

a)

Эрх

b)

Социал үүрэг

c)

Үндсэн үүрэг

d)

Статус буюу байр суурь

2.

Хүйс үндэс угсаа зэрэг нь ямар байр суурь

вэ?

a)

Төрөлх

b)

Олдмол

c)

Үндсэн

d)

Мастер

3.

  Нийгмийн бүтцийн макро түвшний ойлголт нь:

a)

Нийгмийн институт

b)

Нийгмийн байр суурь

c)

Нийгмийн үүрэг

d)

Бүгд зөв

4.

  Нийгэмшилтэд нөлөөлж буй хувь хүн, бүлэг, байгууллага, нийгмийн тодорхой нөхцөлүүдийн цогцийг .........................гэнэ.

a)

Нийгэмшилтийн агент 

b)

Нийгэмшилтийн зохицуулагч  

c)

Нийгэмшилт

d)

Нийгмийн бүтэц

5.

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлвийг ................. гэнэ

a)

Нийгэмшилт

b)

Нийгэм

c)

Гажуудал

d)

Хяналт

6.

  Албан ёсны хяналтад үл хамаарах өгөгдлийг олно уу?

a)

Ажлаас нь халах

b)

Торгох      

c)

Эрхийг нь хасах

d)

Нүд үзүүрлэх

e)

Хорих  

7.

Төрөөс албадлага ашигладаг гажуудлын төрлийг сонгоно уу

a)

Гэмт хэрэг

b)

Сэтгэцийн өвчин

c)

Биеэ үнэлэлт

d)

Хар тамхи

e)

Зөвхөн А ба В

8.

Зөв ойлголтыг сонгоно уу.

a)

Нийгэмшилт нь хүн эхийн хэвлийд бүрэлдсэнээс эхлээд насанд хүрсэн бие хүн болтол нь үргэлжилдэг

b)

Нийгэмшилт хүнийг төрөхөөс эхлэн насан эцэслэх хүртэл нь тасралтгүй үргэлжилдэг

c)

Нийгэмшилт нь хүн удамшихаар дамждаг

d)

Нийгэмшилт нь төрөлхөөс заяагдмал

9.

Өсвөр үеийн хүүхдийн нийгэмшилтэд хүчтэй нөлөөлөгч агент аль нь вэ?

a)

Хэвлэл мэдээлэл

b)

Гэр бүл

c)

Сургууль

d)

Үе тэнгийнхэн

10.

Л.Толстойн “Анна Каренина” зохиолд XIX зууны  үеийн гэрлэсэн эмэгтэйн хайр сэтгэлийн тухай өгүүлдэг. Залуу офицер гүн Вронский, Анна Каренина нар гэрлэлтээс гадуур хайр сэтгэлийн холбоотой болсноо хүмүүсээс нуугаагүй юм. Гэвч олон нийтийн зүгээс ёс заншил, шашин уламжлалаа сахиагүй, ёс суртахуунгүй эмэгтэй хэмээн Аннаг ад шоо үздэг. Тохиолдолд ямар асуудлыг хөндсөн байна вэ?

a)

Нийгмийн судалгаа

b)

Нийгмийн гажуудал

c)

Нийгмийн аялдах үйлдэл

d)

Нийгмийн бүтэц

11.

Соёл бол янз бүрийн бэлгэ тэмдгүүдийн (хэл, бичгийн хэл, урлаг, шинжлэх ухаан гэх мэт) нэгдэл мөн гэж хэн хэлсэн бэ?

a)

А.Гидденс

b)

Р.Бенедикт

c)

Э.Тайлор

d)

Э.Кассиер

12.

Цэгийн оронд тохирох хариудтыг нөхөж бичнэ үү?

Юуг зөв гэж хүлээн зөвшөөрөх бас юуг зохисгүй гэж үзэх талаар нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанаруудыг ............. гэнэ.

a)

Бэлгэ тэмдэг

b)

Мэдлэг

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

13.
9. Ард Аюушийн хөшөө нь соёлыг бүрдүүлэгч аль элементэд хамаарах вэ?
a)
Хэл
b)
Үнэлэмж
c)
Бэлгэ тэмдэг
d)
Хэм хэмжээ
e)
Мэдлэг
14.
12. Цэгийн оронд тохирох хариултыг бичнэ үү? .....................нь тухайн ард түмний түүх соёлыг хадгалан дамжуулах үндсэн арга хэрэгсэл юм.
a)
Төрөлх хэл
b)
Техникийн хэл
c)
Зохиомол хэл
d)
Философийн хэл
e)
Математикийн хэл
15.
16. Хүмүүс үзэл санаа, итгэл үнэмшил, ёс суртахууны хувьд харилцан адилгүй сонголт хийдэг. Энэ нь:
a)
Үнэлэмжийн баримжаа
b)
Үнэлэмж
c)
Үнэлгээ
d)
Үнэт зүйл
e)
Шударга ёс
16.
20. Нийгэмд үйлчилж байдаг хэм хэмжээг эзэмшсэнээр хүмүүс амьдралын чиг баримжаагаа олж байдаг. Энэ нь:
a)
Бэлгэдлийн чиг үүрэг
b)
Үнэлэмж, хэм хэмжээний чиг
c)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
d)
Үйл ажиллагааны чиг үүрэг
e)
Илүүц зүйл алга
17.
23. Өмнөх үеийн бүтээсэн нийгэм-соёлын уламжлалыг өвлүүлэх нь нийгмийн оршихуйн үндэс юм. Энэ нь:
a)
Бэлгэдлийн чиг үүрэг
b)
Үнэлэмжийн чиг үүрэг
c)
Нэгтгэн, зохицуулах чиг үүрэг
d)
Үйл ажиллагааны чиг үүрэг
e)
Илүүц зүйл алга
18.
24. Соёл нь хүний амьдрах арга ухаан, хуримтлагдсан туршлага болж байдаг гэдэг утгаараа...................................мөн.
a)
. Хэл
b)
Мэдлэг
c)
Үнэлэмж
d)
Хэм хэмжээ
19.

"Ц", "Б" хоёр олон жилийн турш найзалж нөхөрлөсөн. "Ц"-г бусдын талаар бодсон бүхнээ ярихад нь "Б" дургүйцэн шүүмжлэн, энэ занг нь засахыг оролдож байв. Энэ нь нийгийн ямар ойлголттой хамааралтай вэ?

a)

Нийгмийн гажуудал

b)

Албан бус хяналт

c)

Албан хяналт

d)

Үүргийн зөрчил

20.

Алъ нъ олдмол статусын жишээ болох вэ?

a)

Би айлын дунд хүү

b)

Миний ээж Боржигин овогтой

c)

Иргэн Г.Сүхээ Завхан аймгийн уугуул

d)

Сурагч Б.Эрхсаран РМ радиогийн хөтлөгчөөр ажилладаг

e)

Сурагч Б.Эрмүүн айлын дунд хүү бөгөөд өндөр нуруутай

21.

Урьдчилан бэлтгэсэн асуулт, хариулт бүхий хуудсаар мэдээлэл цуглуулах арга

a)

Асуулгын арга

b)

Туршилтын арга

c)

Ажиглалтын арга

22.

Хөгжих гэхээсээ бие сэтгэхүйн чадамж буурсантайгаа зохицох даван туулахад чиглэдэг нь аль насны нийгэмшлийн онцлог вэ?

a)

Хүүхэд

b)

Насанд хүрэгсэд

c)

Ахмад настан

d)

Дахин нийгэмшилт

23.

Ямар зорилготой судалгааг хаанаас авч байгааг товч танилцуулдаг судалгааны хэсэг аль нь бэ?

a)

Удиртгал хэсэг

b)

Үндсэн мэдээллийн хэсэг

c)

Судлаачийн тэмдэглэлийн хэсэг

d)

Төгсгөл хэсэг

24.

Нэгжийг ажиглах замаар ерөнхий дүгнэлт буюу оноолд хүрэх аргыг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Дедукци

b)

Индукци

c)

Асуулга

d)

Ажиглалт

25.

Соёлын суурь үнэлэмжүүдээс хамааран илрэх соёлын хэлбэрүүд аль нь вэ?

a)

Ёс суртахууны соёл, шашны соёл

b)

Олон улсын, Монголчуудын соёл

c)

Эртний соёл, дундад зууны соёл

d)

Ардын, нийтийн, элитийн соёл

26.

Өмнөд Азид гүнцэг барихдаа баруун гараараа барьдаг, Алс дорнодод савхаар, харин Европд халбага, сэрээ хэрэглэдэг . Хүмүүс энэ ертөнцийн хаана ч амьдарч байсан ялгаагүй адилхан биологийн хэрэгцээтэй байж, ижил түгээмэл асуудалтай байнга тулгарч байдаг. Энэ нь соёлын ямар шинжийг илэрхийлж байна вэ?

a)

соёлын түгээмэл шинж

b)

соёлын нэгдмэл

c)

соёлын олон янз байдал

d)

олон загварын соёл

27.

Тухайн нийгмийн гишүүдийн дийлэнхид нь зонхилж буй амьдрах зан үйл, үйлдлийн загварыг тодорхойлогч соёлыг ....

a)

үндэсний соёл

b)

олон улсын соёл

c)

зонхилогч соёл

d)

дэд соёл

28.

Түүх, соёл, амьдрал ахуйн хувьд бие биетэйгээ ойр төрөл, нэгэн угсаа гаралтай хүмүүсийг ... гэдэг.

a)

Ястан

b)

Аймаг.

c)

Үндэстэн

d)

Угсаатан

29.

Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох, туслах арга, аргачлал, зарчимд тулгуурладаг нь мэдлэгийн аль төрөл вэ?

a)

шашин

b)

домог

c)

философи

d)

шинжлэх ухаан

30.

Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

соёлын хэм хэмжээ

b)

соёлын нийтлэг

c)

соёлын түгээмэл

d)

соёлын нэгдэл

31.

Угсаатны хоёр дахь нэгж бөгөөд нийтлэг аялга, зан заншил, сэтгэл зүй, аж ахуй, нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдэл Энэ нь:

a)

Аймаг

b)

Ястан

c)

Угсаатан

d)

Үндэстэн

e)

Овог

32.

Соёлыг олон янзаар ангилж болдог. Тэгвэл олон улсын соёл, улс үндэстний соёл гэсэн ангилал нь:

a)

Соёлын түвшин


b)

Соёлын бүсчлэл

c)

Соёлын үнэ цэнэ

d)

Соёлын шинэчлэл

33.

19. Зонхилогч соёлоос бага зэргийн ялгаатай боловч түүнтэй нийцэж байдаг соёлыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Сөрөг соёл

b)

Дэд соёл


c)

Ардын соёл

d)

Нийтийн соёл

e)

. Дагуул соёл

34.

Соёлыг бүтээгч, хэрэглэгчдээс нь хамааруулан ангилсан соёлын хэлбэрүүд аль нь вэ?

a)

a. Ёс суртахууны соёл, шашны соёл

b)

b. Олон улсын соёл, Монголчуудын соёл

c)

c. Нэг хэв загвар, олон хэв загварын соёл

d)

d. Эртний соёл, дундад зууны соёл

e)

е. Ардын, нийтийн, элитийн


35.
9. Мэдлэгийн төрлүүдээс аль анхдагч вэ?
a)
Философийн мэдлэг
b)
Шашны мэдлэг
c)
Шинжлэх ухааны мэдлэг
d)
Домгийн мэдлэг
e)
Урлагийн мэдлэг
36.

Соёлын түгээмэл шинжийн учир шалтгааныг хүмүүсийн суурь хэрэгцээ, зорилго, итгэл үнэмшилтэй холбон тайлбарласан эрдэмтэн хэн бэ?

a)

а. Ж.Мёрдок

b)

б. К. Клакхон

c)

в. К. Леви-Строс

d)

г. Э. Кассирер

37.

13. Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

а. Соёлын хэм хэмжээ

b)

б. соёлын нийтлэг

c)

в. соёлын түгээмэл

d)

г. соёлын нэгдэл

38.
1. Өвөр Монголчуудыг хятаджсан гэх боловч өнөөг хүртэл монгол хэлээрээ ярьж байгаа бол энэ нь соёлын ямар шинжийг илтгэн харуулж байна вэ?
a)
A. Соёлын тогтворгүй шинж
b)
B. Соёлын хувирамтгай шинж
c)
D. Соёлын хөдөлгөөнт шинж
d)
E. Соёлын тогтонги шинж
39.
Монгол соёлыг нэгтгэгч язгуур үнэлэмжид монгол аж төрөх ёс, ардын урлаг, ёс заншил бусад үндэстнээс ялгарсан өвөрмөц төрхтэй гэсэн нь соёлын аль ойлголтыг илэрхийлж байна вэ?
a)
түгээмэл шинж
b)
нэгдмэл шинж
c)
динамик шинж
d)
үнэт зүйл
40.
Дэд соёлд хамаарах өгөгдлийг олно уу?
a)
цагаан сар
b)
ургийн баяр
c)
наурызын баяр
d)
наадам