Font size
Worksheetsулиралын шалгалт
Total questions: 5
Worksheet time: 4mins
Хүүхдийн цагаахан сэтгэл
Тэр өдөр цаг агаар их муухай байлаа. Цахилгаан цахиж, бороо хувингаар цутгах мэт орж байлаа. Бяцхан охин өглөө ээжийгээ дуудахад нойрноосоо сэрээд өглөөнийхөө цайг уун бусад өглөөний л адил сургууль руугаа алхахаар гарлаа.
Цахилгаан хүчтэй цахилж нүргэлсэн дуу чимээ гарахад охины эх гэнэт сандран “Охин минь замдаа явж байгаад айх вий дээ” гэж бодон машиндаа санд мэнд яаран суугаад охиныхоо араас гарлаа. Тэгээд охиноо замаар явж байхыг олж харлаа. Охин ойр ойрхон алхлан явж байв. Харин цахилгаан цахихад дороо зогсоод тэнгэр өөд харан инээмсэглэж байв. Ингэхийг нь ээж нь хараад эхэндээ ойлгосонгүй. Ихэд гайхан машинтайгаа дөхөн очив. Тэгээд “Үр минь энэ аймаар бороонд ганцаар явахдаа айсангүй юу? Цахилгаан цахихаар яагаад тэнгэр өөд хараад байгааг ээждээ хэлээч!” гэв.
Тэгэхэд охин: “Инээмсэглэсэн юмаа. Яагаад гэвэл Бурхан миний зургийг дээрээс авч байна” гэжээ. \ үг 126\.
1. Тэр өдрийн цаг агаарын байдлыг тодорхойл.
. Цэлмэг нартай өдөр
. Үүлэрхэг сэрүүн өдөр
Дуу цахилгаантай бороотой өдөр
Үүлэрхэг шиврээ бороотой өдөр
1. Ээж нь яагаад яаран охиныхоо араас гарсан бэ?
Цахилгаан хүчтэй цахилж, нүргэлсэн дуу чимээ гарсан.
Охиноо замдаа явж байгаад айх вий гээд
Ажилдаа явах цаг нь болсон
Маш их усархаг бороо орсон учир
1. Энэ эхэд юуны тухай өгүүлсэн бэ?
Аадар борооны тухай
Эхийн сэтгэлийн тухай
Сурагч охины тухай
Хүүхдийн гэнэн. Цагаахан сэтгэлийн тухай
1. Үгийн утгыг тайлбарлаарай. Газрын мухар -
(a)
1. Ойролцоо утгатай үгийг олж бичээрэй. Айлчлах - (a)
