Worksheetsнийгэм-Х ДНБ, ҮНБ
Total questions: 10
Worksheet time: 10mins
Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг юу гэх вэ?
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Үндэсний нийт бүтээгдэхүүн
Нэг хүнд ногдох ДНБ
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
Хилийн чанад дахь Монгол Улсын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн (ААН) үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг болон монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөгийг аль үзүүлэлтэд тооцох вэ?
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Үндэсний нийт бүтээгдэхүүн
Нэг хүнд ногдох ДНБ
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
Улс орнуудын эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааны түвшин илэрхийлэх үзүүлэлт аль нь вэ?
Дотоодын нийт бүтээгдэхүүн
Үндэсний нийт бүтээгдэхүүн
Нэг хүнд ногдох ДНБ
Үндэсний цэвэр бүтээгдэхүүн
Улаанбаатар хотод Япон улсаас зочид буудал барьж нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулжээ. Барилгын материалыг Хятадаас, тавилгыг Финляндаас оруулж ирсэн бол Япон улсын ҮНБ аль нь вэ?
Хөрөнгө оруулсан зочид буудал
Тавилга
Барилгын материал
Барилга
Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг .............................. гэнэ.
зардлаар тооцох
орлогоор тооцох
нийлүүлэлтээр тооцох
нийлбэрээр тооцох
Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ДНБ-ийг .............................. гэнэ.
зардлаар тооцох
орлогоор тооцох
нийлүүлэлтээр тооцох
нийлбэрээр тооцох
Манай орон экспортлох замаар гадаадын хэрэглэгчдэд бараагаа худалдаж орлого олно. Энэ нь манай гадаад худалдааны орлого буюу .............................. болно.
импортын зардал
экспортын орлого
гадаад хэрэглэгчийн зардал
цэвэр экспорт
ДНБ-ийг өнөөгийн үнээр тооцсоныг ............................ гэнэ.
Нэрлэсэн ДНБ
Бодит ДНБ
гадаад хэрэглэгчийн зардал
цэвэр экспорт
Цалингийн орлого хэний орлого болох вэ?
Ажиллагсдын
Түрээслэгчийн
Төрийн
Банкны
ДНБ-ийг орлогоор тооцох арга аль нь вэ?
Гадаад хэрэглэгчийн зардал
Өрх гэрийн хэрэглээний зардал
Төрийн зардал
Цалин
