wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Нийгэм-Х Асуудал

Total questions: 10

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

Сугар барилга дээр ажилладаг ч өвлийн улиралд ажил нь түр хугацаагаар зогссон тул одоо ажилгүй байгаа. Энэ нь ажилгүйдлийн аль төрөлд хамаарах вэ?

a)

Бүтцийн ажилгүйдэл

b)

Улирлын ажилгүйдэл

c)

Мөчлөгийн ажилгүйдэл

d)

Завсрын ажилгүйдэл

2.

Иргэдийн худалдан авалт муудаж олон үйлдвэрийн газар хаалгаа барьснаас Хуяг ажилгүй болсон. Энэ нь ажилгүйдлийн аль төрөлд хамаарах вэ?

a)

Бүтцийн ажилгүйдэл

b)

Улирлын ажилгүйдэл

c)

Мөчлөгийн ажилгүйдэл

d)

Завсрын ажилгүйдэл

3.

Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой томоохон уурхай хаагдаж олон уурхайчид ажлаа алдсан. Энэ нь ажилгүйдлийн аль төрөлд хамаарах вэ?

a)

Бүтцийн ажилгүйдэл

b)

Улирлын ажилгүйдэл

c)

Мөчлөгийн ажилгүйдэл

d)

Завсрын ажилгүйдэл

4.

Ажилгүйдэл 1.0 хувь өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5 хувиар буурдаг болохыг баталсан эрдэмтэн хэн бэ?

a)

Английн эрдэмтэн Оуэкен

b)

Америкийн эдийн засагч Фишер

c)

К.Маркс

d)

М.Вебер

5.

Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төдий чинээ өндөр болдгийг тогтоосон эрдэмтэн хэн бэ?

a)

Английн эрдэмтэн Оуэкен

b)

Америкийн эдийн засагч Фишер

c)

К.Маркс

d)

М.Вебер

6.

Хурдтай инфляцийн үед хэн хожих вэ?

a)

банкнаас зээл авсан хувь хүн

b)

тэтгэмж тэтгэвэр авдаг хүмүүс

c)

Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид,

d)

банкинд хадгаламжтай хүмүүс

7.

Инфляцид илүүтэй өртөж буй /хохирч буй хүмүүс/ хүмүүсээс илүүцийг олно уу?

a)

Мөнгөө бэлнээр хадгалж буй хүмүүс

b)

тэтгэмж тэтгэвэр авдаг хүмүүс

c)

Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид,

d)

Биет хөрөнгө эзэмшиж буй хүмүүс

e)

Өр зээлээ төлж буй хүмүүс

8.

Их хэмжээний мөнгө харьцангуй бага хэмжээний бүтээгдэхүүнд ногдох болж эрэлтийн хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давж үнэ өсдөг. Үүнийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Эрэлтийн инфляци

b)

Нийлүүлэлтийн инфляци

c)

Зардлын инфляци

d)

Мөнгөний инфляци

9.

Эрчим хүч, үр тариа, бензих, шатахуун зэрэг үйлдвэрлэлийн чухал нөөцүүдийн үнэ эсвэл цалин хөлс өсөх үед үнэ өсдөг. Үүнийг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Эрэлтийн инфляци

b)

Зардлын инфляци

c)

Мөнгөний инфляци

10.

Үнэ аажмаар хэлбэртгүй өсч буй инфляцийг ...................... гэнэ.

a)

Цогио

b)

Хэтрүү

c)

Мөлхөө