wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Х анги "Ардчилал"

Total questions: 17

Worksheet time: 17mins

Name
Class
Date
1.

"Ардчилал нь ард түмнээс сонгогдсон, ард түмний төлөө, ард түмний өөрсдийнх нь засаглал юм" гэж хэн хэлсэн бэ?

a)

А.Линкольн

b)

Р.Даль

c)

Д.Истон

d)

Н.Д.Б.Макиавелли

2.

"Улс төр бол эрх мэдэлд хүрэх, эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юм" гэж хэн хэлсэн бэ?

a)

А.Линкольн

b)

Р.Даль

c)

Д.Истон

d)

Н.Д.Б.Макиавелли

3.

"Улс төр бол нийгэм дэх үнэт зүйлсийг эрх мэдэлд тулгуурлан хуваарилан байршуулах үйл явдал юм" гэж хэн хэлсэн бэ?

a)

А.Линкольн

b)

Р.Даль

c)

Д.Истон

d)

Н.Д.Б.Макиавелли

4.

1989 оны 12 дугаар сарын 10-ны өдөр МоАХ-ны анхны цуглаан хаана болсон бэ?

a)

Залуучуудын соёлын төвийн өмнөх талбайд

b)

Залуучуудын соёлын төвд

c)

Сүхбаатарын талбайд

d)

Соёлын төвийн өмнө

5.

МоАХ-ны цуглааны үеэр хүмүүсийн барьж байсан уриа лоозонгоос аль нь илүүц вэ?

a)

Ардчилал бидний зорилт

b)

Эрх зүйт төрийн төлөө

c)

Хүний эрхийг дээдлэе

d)

Социализмын төлөө

6.

"Ард түмнээс олгосон эрх мэдлийн хүрээнд ажиллах төрийн хэлбэр, дээд эрх
мэдлийг ард түмэнтэй хамтран эдлэх эрхийн тогтолцоо" бол?

a)

Ардчилал

b)

Эрх зүйт төр

c)

Хүний эрх

d)

Ардчиллын үнэт зүйл

7.

Эртний Грект иргэн бүрийг төрийг удирдах хэрэгт оролцуулдаг ардчилсан төрийн хэлбэр анх үүссэн. Энэ нь ардчиллын аль хэлбэр вэ?

a)

Шууд

b)

Төлөөллийн

c)

Нээлттэй

d)

Хаалттай

8.

Төлөөлөгчид тогтмол явагдах сонгуулиар ард түмний өмнө ажлаа тайлагнана. Энэ нь ардчиллын аль хэлбэр вэ?

a)

Шууд

b)

Төлөөллийн

c)

Нээлттэй

d)

Хаалттай

9.

Ардчилсан нийгэм бүх иргэдэд адил тэнцүү боломж олгодог онцлогтой. Энэ нь хэн нэгнийг илүү харж, эрх дарх олгохгүй гэсэн үг. Энэ нь ардчиллын аль зарчим бэ?

a)

Шударга байх

b)

Хууль дээдлэх зарчим

c)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

d)

Нээлттэй зарчим

10.

Ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн хүрээнд ажиллаж, амьдрах үүрэгтэй. Энэ нь шударга ёсыг тогтоох зарчим бөгөөд төр ба иргэний хоорондын харилцаанд үйлчилж байх шаардлагатай. Энэ нь ардчиллын аль зарчим бэ?

a)

Шударга байх

b)

Хууль дээдлэх зарчим

c)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

d)

Нээлттэй зарчим

11.

Ардчилсан нийгэмд төрийн үйл ажиллагаа нээлттэй байснаар иргэдийн зүгээс улс төрчид төрийн албан хаагчдад хяналт тавих, тэдний үйл ажиллагааг сайжруулах, авлига, хээл хахуульд өртөхөөс урьдчилан сэргийлэх орчныг бүрдүүлдэг.   Энэ нь ардчиллын аль зарчим бэ?

a)

Шударга байх

b)

Хууль дээдлэх зарчим

c)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

d)

Нээлттэй зарчим

12.

Сонгуульд саналаа өгөх, нэрээ дэвшүүлэх, сонирхлын бүлэгтэй хамтран ажиллах, жагсаал цуглаан хийх, төрийн байгууллага, албан тушаалтанд хандан захидал бичих, санал хүсэлт тавих зэрэг олон хэлбэрээр хэрэгжинэ. Энэ нь ардчиллын үнэт зүйлсийн аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөө

b)

Иргэдийн улс төрийн оролцоо

c)

Нийтэд тайлагнах, ил тод байх ёс

d)

Хуулийн засаглал

13.

Ардчилсан нийгэмд хаан, ерөнхийлөгч, сайд хэн нь ч хуулиас дээгүүр эрх эдлэхгүй, зөвхөн хуулиар баталгаажсан эрхийг л эдэлнэ. Энэ нь ардчиллын үнэт зүйлсийн аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөө

b)

Иргэдийн улс төрийн оролцоо

c)

Нийтэд тайлагнах, ил тод байх ёс

d)

Хуулийн засаглал

14.

Нийгмийн харилцаанд оролцох боломжийн хэм хэмжээг илэрхийлсэн ойлголт бөгөөд ардчилал нь хүний эрхийг тунхаглан баталгаажуулж, хүндэтгэн үзэхийг чухалчилдаг. Энэ нь ардчиллын үнэт зүйлсийн аль нь вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөө

b)

Иргэдийн улс төрийн оролцоо

c)

Цөөнхийг хүндэтгэх зарчим

d)

Нээлттэй зарчим

15.

Анхдугаар үндсэн хууль хэзээ гарсан бэ?

a)

1924 оны 11 сарын 26

b)

1924 оны 1 сарын 13

c)

1992 оны 1 сарын 13

d)

1992 оны 11 сарын 26

16.

Үндсэн хуулийн 2-р бүлэгт юуны тухай байдаг вэ?

a)

Хүний эрх, эрх чөлөө

b)

Монгол улсын бүрэн эрхт байдал

c)

Монгол улсын төрийн байгуулал

d)

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж

17.

Үндсэн хууль хэдэн бүлэг, хэдэн зүйлтэй вэ?

a)

6 бүлэг, 72 зүйл

b)

5 бүлэг, 70 зүйл

c)

6 бүлэг, 75 зүйл

d)

6 бүлэг, 70 зүйл