wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Иргэний нийгэм

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

1992 оны Монгол улсын үндсэн хуулийн эрхэм зорилгыг сонгоно уу?

a)

Азийн бар орон болох

b)

Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх

c)

Шударга ёс чөлөөт ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэх

d)

Иргэн бүрийн оролцоог хангасан нийгмийг бүрдүүлэх

e)

Иргэний эрх, эрх чөлөөг тэргүүн зэрэгт тавих

2.

Хүмүүнлэг байна гэж юуг хэлэх вэ?

a)

Нийтийн эрх ашгийг эрхэмлэдэг

b)

Иргэний эрхийг дээд зэргээр олгодог

c)

Иргэнээ хүндэлдэг

d)

Хүн бүрийн сайн сайхны төлөө

e)

Дээрх бүгд

3.

Иргэний нийгмийн гол шинжид үл хамаарахыг олно уу?

a)

Хүний эрх, эрх чөлөөг хуулийн хүрээнд адил тэгш эдлүүлдэг

b)

Эрх зүйт төрийг төлөвшүүлэх

c)

Эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх

d)

Иргэдийн оролцооны хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх

e)

Нийгийн нөөцөөс хүртэх арга замыг олоход хүмүүст дэмжлэг үзүүлэх

4.

Иргэний нийгмийн тухай ойлголт анх хаана үүссэн бэ?

a)

Эртний Грек, Ром

b)

Эртний Египет

c)

Дундад зууны Итали

d)

Дундад зууны Испани

e)

Орчин үеийн Герман

5.

Хэддүгээр зуунаас иргэний нийгэм гэдэг ойлголт нь улс төрийн шинжлэх ухааны тусгай бие даасан ойлголт болж эхэлсэн бэ?

a)

XVII зууны эхэнд

b)

XVIII зууны сүүлч

c)

XVIII зууны сүүлч, XX зууны эхэнд

d)

XIX зууны сүүлч, ХХ зууны эхэнд

e)

ХХ зууны сүүлч

6.

Иргэний гэсэн үг нь Латин хэлний "civilis" буюу ............... гэсэн үгнээс үүсэлтэй.

a)

Хотожсон

b)

Хөдөөний нийгмээс эрс ялгаатай

c)

Соёлтой

d)

Хүмүүнлэг

e)

Хөгжсөн

7.

Иргэний нийгэм нь төрөөс үл хамаарах өөр хоорондын харилцаа, эрх зүйгээр зохицуулагддаг хувь хүмүүс, анги, бүлэг, институтуудын нийлбэр цогц юм гэж хэн хэлсэн бэ?

a)

Г. Гегель

b)

Р. Дарендорьф

c)

Р. Путнам

d)

Д. Истон

e)

Г. Алмонд

8.

"Аливаа зүйлийг хийж бүтээнэ гэдэг нь өчүүхэн ч атугай бусадтай чөлөөтэй хамтран ажиллана гэсэн үг" гэж хэн хэлсэн бэ?

a)

Г. Гегель

b)

Р. Дарендорьф

c)

Р. Путнам

d)

Д. Истон

e)

Г. Алмонд

9.

Иргэний нийгмийн зорилтод хамааралгүйг олно уу?

a)

Тулгарч буй асуудлаа шийдвэрлүүлэхээр төрийн бодлогод нөлөөлөх

b)

Иргэдийн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх

c)

Нийгмийн нөөцөөс хүртэх арга замыг олоход хүмүүст дэмжлэг үзүүлэх

d)

Нийгмийн амьдралд оролцох, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжийг хүмүүст олгох

e)

Дээрх бүгд

10.

Төр, эдийн засаг, гэр бүлээс ангид орших нийгмийн хүрээг иргэний нийгэм гэнэ гэж хэн хэлсэн бэ?

a)

Г. Гегель

b)

Р. Давендорьф

c)

Р. Путнам

d)

Д. Истон

e)

Г. Алмонд

11.

Өнөөдөр МУ-д хэдэн наснаас дээш сонгох эрхээ эдэлж байна вэ?

a)

16 нас

b)

18 нас

c)

21 нас

d)

22 нас

e)

45 нас

12.

Сонгох, сонгогдох гэсэн хоёр ухагдахууныг өөртөө агуулсан ойлголт аль нь вэ?

a)

Улс төрийн эрх

b)

Сонгууль

c)

Шударга ёс

d)

Ардчилал

e)

Хүнлэг байх

13.

Дотроо энгийн олонх, Үнэмлэхүй олонх, харьцангуй олонх гэсэн хэлбэрүүдтэй сонгуулийн тогтолцоо аль нь вэ?

a)

Мажоритари тогтолцоо

b)

Пропорцианаль тогтолцоо

c)

Холимог тогтолцоо

d)

Аль нь ч биш

14.

Парламентад хэт олон нам төлөөлөгдөх магадлалтай байдаг нь эцэстээ нэгдсэн шийдвэр, зөвшилцөлд хүрэхэд бэрхшээлтэй болгодог нь сонгуулийн аль тогтолцоо вэ?

a)

Мажоритари тогтолцоо

b)

Пропорцианаль тогтолцоо

c)

Холимог тогтолцоо

d)

Аль нь ч биш

15.

Парламентын суудлыг улс төрийн сонгуульд авсан саналын тоогоор хувь тэнцүүлэн хуваарилах нь сонгуулийн ямар тогтолцоо вэ?

a)

Мажоритари

b)

Пропорцианаль

c)

Холимог

d)

Энгийн олонх

16.

Сонгуулийн эрх хэмээх ойлголтод бүрэн хамаарах өгөгдлийг ол

a)

Иргэн төмөр УИХ-ын 69 -р тойрогт нэрээ дэвшүүлсэн

b)

Иргэн Гомбо өөрийн дэмждэг нэр дэвшигчийн төлөө саналаа өгөв

c)

Иргэн тулга сонгуульд нэрээ дэвшүүлж, өөрийнхөө төлөө саналаа өгөв

d)

Иргэн Бат ирэх жил 18 нас хүрч УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй болно

e)

Бүрэн хамаарах өгөгдөл байхгүй

17.

1924-1951 оны хооронд явагдаж байсан сонгуулийн онцлогийг хэрхэн тайлбарласан байдаг вэ?

a)

Хэлбэр төдийн сонгууль

b)

Ангийн сонгууль

c)

Шударга сонгууль

d)

Хууль бус сонгууль

e)

Ардчилсан сонгууль

18.

Сонгогдож чадаагүй нэр дэвшигчдийн төлөө саналаа өгсөн иргэд төлөөлөлгүй хоцордог нь сонгуулийн аль тогтолцоо вэ?

a)

Мажоритари

b)

Холимог

c)

Пропорцианаль

d)

Аль нь ч биш

19.

Нийт саналын 2/3 эсвэл 3/4 хувийн саналыг авсан тохиолдолд ялсанд тооцох аргыг хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Энгийн олонх

b)

Үнэмлэхүй олонх

c)

Харьцангуй олонх

d)

Мажоритари

20.

Хуульд заасан хязгаарлалтаас бусад тохиолдолд тухайн улсын насанд хүрэгчид бүгд сонгуульд оролцоно гэсэн өгөгдөл нь сонгуулийн аль зарчимд хамаарах вэ?

a)

Бүх нийтийн

b)

Тэгш эрхийн

c)

Шууд

d)

Чөлөөтэй

e)

Саналаа нууцаар өгөх