wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

гэр бүлийн социологийн онол

Total questions: 11

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Гэр бүл бол харилцан таалагдах, татагдах мэдрэмж дээр суурилсан сэтгэл зүйн холбоо хамаарал юм.

a)

О.Конт

b)

К.Маркс

c)

М.Вебер

d)

Т.Парсонс

2.

Ямар онолоор "Гэр бүл нь нийгмийн тодорхой хэрэгцээг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг нийгмийн институт юм" гэж үздэг вэ?

a)

Солилцооны онол

b)

Бэлгэдлийн харилцан үйлдлийн онол

c)

Системийн онол

d)

Бүтэц чиг үүргийн онол

3.

Гэр бүлийн үүргийг

1.Арга хэрэгслийн 2.Илэрхийллийн гэсэн 2 төрөлд хуваасан.

a)

Тийм

b)

Үгүй

4.

Илэрхийллийн үүрэгт хамааралгүй нь аль нь вэ?

a)

Сэтгэл санаагаар дэмжих

b)

Асран халамжлах

c)

Орон байраар хангах

d)

Гэр бүлийн нэгдэл нягтралыг хангах

5.

Арга хэрэгслийн үүргийг хэн гүйцэтгэх вэ?

a)

Эцэг буюу нөхөр

b)

Эх буюу эхнэр

c)

Хүүхдүүд

6.

Нэг талаас гэр бүл нөгөө талаас гэр бүлд орчин нь хэрхэн нөлөө үзүүлдэг талаар анхаарлаа хандуулдаг онол?

a)

Экологийн онол

b)

Зөрчилдөөний онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

d)

Солилцооны онол

7.

Гэр бүл дэх эрх мэдэл, нөөц баялаг, хөдөлмөрийн хуваарилалт зэрэг тэгш бус байдлыг судална.

a)

Солилцооны онол

b)

Парсонс болон Бейлис нарын үзэл

c)

Зөрчилдөөний онол

d)

Системийн онол

8.

Гэр бүлийн гишүүд харилцан үйлдэх явцдаа өөрсдийн бодит байдлыг хүлээн авч, өөрийн гэр бүлийг бүтээдэг. Өөрсдийнхөө тухай, өөрийн чадамж, шинж чанар, үнэ цэнийн тухай суурь мэдрэмж болох “Би-өөрөө” өвөрмөц байдал хийгээд дотроосоо ижилсэх гэсэн ойлголтуудыг ашиглаж нийгмийн бодит байдлыг энэ онолоор тайлбарладаг.

a)

Бэлгэдлийн харилцан үйлдлийн онол

b)

Экологийн онол

c)

Бүтэц чиг үүргийн онол

d)

Солилцооны онол

9.

Гэр бүлийн хоорондын зөрчил маргаан бие биетэйгээ ойлголцохгүй байдал нь дахин гэрлэлтийг бий болгож байна. Залуу хосуудын харилцаа харилцан үүрэг хүлээж, бэрхшээлийг давах итгэл найдвар дээр суурилан явагддаг учраас хамгийн эмзэг байдаг.

a)

Солилцооны онол

b)

Бүтэц чиг үүргийн онол

c)

Зөрчилдөөний онол

d)

Системийн онол

10.

Зөрчилдөөний онол нь гэр бүлийг нийгэм дэх эрх мэдэл, баялаг, нөөцийн тэгш бус хуваарилалтын илрэл гэж үздэг.

a)

Тийм

b)

Үгүй

11.

.......................... онолын дагуу гэр бүл нь нийгмийн тогтвортой байдлыг хангаж, гишүүддээ ёс суртахуун, боловсрол, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж нийгэмшүүлэх гол институт.

a)

Зөрчилдөөний онол

b)

Бүтэц үүргийн онол

c)

Системийн онол