wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Эдийн засаг 10,11 нэгдмэл агуулга

Total questions: 50

Worksheet time: 32mins

Name
Class
Date
1.
1. Тухайн улсын хэмжээгээр нэг жилийн хугацаанд үйлдвэрлэсэн, эцсийн бараа, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнг ...............гэнэ.
a)
Дотоодын нийт бүтээгдэхүүн
b)
Үндэсний нийт бүтээгдэхүүн
c)
Нэрлэсэн Дотоодын нийт бүтээгдэхүүн
d)
Үндэсний цэвэр орлого
e)
Тохирох өгөгдөл алга
2.
5. Хэрэглэгчдийн эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлын нийлбэр дүнгээр ДНБ-ийг тодорхойлох аргыг...........................гэнэ.
a)
Орлогоор тооцох
b)
Зардлаар тооцох
c)
Хэрэглээний нийлбэрээр тооцох
d)
Худалдан авалтаар тооцох
e)
Тохирох өгөгдөл алга
3.
4. Дараах өгөгдлүүдээс аль ДНБ-д хамаарах вэ?
a)
Тухайн жилд үйлдвэрлэсэн талхны үнэ
b)
Тухайн орны нутаг дэвсгэр дээр гадаадын хөрөнгөөр баригдсан үйлдвэрийн газруудын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ
c)
Тухайн жилд үйлдвэрлэсэн боловч борлогдож амжаагүй бүтээгдэхүүний үнэ
d)
Үр тариа, гурилын өртөг талхны өртгийн хамт
e)
Дээрх бүгд хамаарна.
4.
8. Тухайн улсын хэмжээнд жилийн турш үйлдвэрлэсэн баялгийг орлогын нийлбэр дүнгээр тодорхойлох аргыг ДНБ-ийг ...........гэнэ.
a)
Орлогоор тооцох
b)
Зардлаар тооцох
c)
Хэрэглээний нийлбэрээр тооцох
d)
Худалдан авалтаар тооцох
e)
Тохирох өгөгдөл алга
5.
7. Гадаадын хэрэглэгчийн зардлыг хэрхэн тооцдог вэ?
a)
Нийт экспортоос импортыг хасаад гаргана
b)
Нэг жилийн хугацаан дахь нийт импортын нийлбэр
c)
Нэг жилийн хугацаан дахь нийт экспортын нийлбэр
d)
Гадаадын хэрэглэгчдийн Монгол дахь худалдан авалтын нийлбэр
e)
Тохирох өгөгдөл алга
6.
9. ДНБ-ийг орлогоор тооцох аргыг тодорхойлохдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Цалингийн орлого
b)
Төрийн зардал
c)
ААН-ийн ашиг
d)
Түрээсийн орлого
e)
Шууд бус татварын орлого
7.
20. Ажилгүйдэл 1.0% өсөхөд үйлдвэрлэлийн хэмжээ 2.5% буурдаг болохыг Английн эрдэмтэн баталжээ. Энэхүү ажилгүйдэл ба ДНБ-ний хоорондох хамаарлыг.....................гэнэ.
a)
Лафферийн муруй
b)
Оукены хууль
c)
Госсений муруй
d)
Лоренцийн муруй
e)
Ажилгүйдлийн түвшин
8.
21. “Үлээх”, “хөөрөгдөх” гэсэн утгатай латин гаралтай үг бөгөөд эдийн засагт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ерөнхийдөө өсөж хүн амын худалдан авах чадвар буурах үзэгдлийг юу гэж нэрлэдэг вэ?
a)
Дефляци
b)
Инфляци
c)
Үнийн өсөлт
d)
Хэрэглээний сагс
e)
Хэрэглээний үнийн индекс
9.
22. XX зууны эхээр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ нь бүтээгдэхүүн, үйлчилгээинй үнийн түвшинд нөлөөлдөг болохыг судлан гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ хэдий их байна, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ төдийн чинээ өндөр болдгийг тогтоосон эдийн засагч хэн бэ?
a)
Фридман
b)
Кейнс
c)
Фишер
d)
Оукен
e)
Лаффер
10.
Энэ томьёоллын үед эдийн засагт аль нөхцөл үүсэх вэ?
a)
Эдийн засагт мөнгөний илүүдэл бий болж, мөнгө үнэ цэнээ алдаж, улмаар инфляци үүснэ.
b)
Мөнгөний хомсдол бий болж нийт эрэлт буурна.
c)
Мөнгөний тоо үйлдвэрлэсэн бараа үйлчилгээ тэнцэж, эдийн засаг тогтвортой байна. d. В ба С нөхцөл үүснэ.
d)
Тохирох өгөгдөл алга.
11.
27. Дараах өгөгдлийг зөв харгалзуулна уу?
a)
1c2b3d4a5e
b)
1e2d3c4b5a
c)
1a2b3c4d5e
d)
1e2b3d4c5a
12.
29. Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс гаргасан бүх төрлйн хувьцаа болон бонд, түүнийг худалдах, худалдан авах эрхийн бичгийг нийтэд нь ............................................гэж нэрлэнэ.
a)
Үнэт цаас
b)
Ягаан тасалбар
c)
Цэнхэр тасалбар
d)
Эрхийн бичиг
e)
Зөв хариулт алга
13.
30. Цэгийн оронд тохирох өгөгдлийг бичнэ үү? ........................ямар нэг компанийн өмчийн тодорхой хэсгийг эзэмшиж буйг гэрчилсэн баримт юм.
a)
Ягаан тасалбар
b)
Цэнхэр тасалбар
c)
Зээл
d)
Бонд
e)
Хувьцаа
14.
31. Хувьцааны давуу талуудыг нэрлэхдээ илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
a)
Ногдол ашиг авах
b)
Ханшийн зөрүүнээс ашиг олох
c)
Хувьцаа хөрвөх чадвартай
d)
Компанийн удирдлагын шийдвэр гаргах үйл явцад оролцох боломжтой
e)
Хувьцааны ханш унаж болно
15.
32. Цэгийн оронд тохирох өгөгдлийг бичнэ үү? ...........................тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа, зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас юм.
a)
Ягаан тасалбар
b)
Цэнхэр тасалбар
c)
Зээл
d)
Бонд
e)
Хувьцаа
16.
33. Дараах өгөгдлүүдээс аль нь мөнгө босгох арга болох Бонд гарган хэрэглэх эрхгүй вэ?
a)
Засгийн газар
b)
Орон нутгийн засаг, захиргаа
c)
Банк
d)
Компани
e)
Иргэн
17.
34. Бонд хэмээх ойлголтод хамаарах ойлголт нь:
a)
Банкны зээлийн хүүгээс илүү бага хүү төлдөг
b)
Бонд гаргагч үүргээ биелүүлж чадахгүй бол хөрөнгөө худалдаж өрийн бичиг эзэмшигчийг хохиролгүй болгох үүрэгтэй.
c)
Хугацааны хувьд уян хатан
d)
Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалтыг татах боломжтой байдаг
e)
Дээрх бүгд зөв
18.

Татвараа төлдөггүй жирийн иргэд хаана хамаарах вэ?

a)

Сөрөг хүчин

b)

Сүүдрийн эдийн засаг

c)

эмзэг бүлгийнхэн

d)

гэмт хэрэгтэн

19.

Эдгээрээс “Үнэт цаасны худалдаачин” гэж хэнийг нь хэлэх вэ?

a)

Брокер

b)

Диллер

c)

Андеррайтерт

d)

Үнэт цаас гаргагч

20.

Хөрөнгийн биржийн тодорхойлолт аль нь вэ?

a)

Үнэт цаас зах зээлд гаргах үйл ажиллагааг хэлнэ


b)

Үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг эсвэл тодорхой хэсгийг худалдан авах, худалдах эсвэл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нийтэд санал болгон арилжих арилжааг


c)

Тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа зохих хүүтэйгээр эргүүлэн төлөхөө амлаж байгааг баталсан үнэт цаас

d)

Үнэт цаасыг худалдах, худалдан авах, бусдад шилжүүлэх гэх мэт үнэт цаасны арилжаа явагдаж байдаг газар

21.

Ургац муутай жил үр тарианы үнэ өсөх, нефтийн үнэ өсөхөд бараг бүх бүтээгдэхүүний үнэ дагаж өсдөг нь бидний өдөр тутмын амьдралд мэдрэгддэг бол энэ нь аль инфляци вэ? ”

a)

Эрэлтийн инфляци

b)

Зардлын инфляци

c)

Гипер инфляци

d)

Мөлхөө инфляци

e)

Цогио инфляци

22.

Хэрвээ төр өөрийн хөрөнгөөр нийтийн шинжтэй ажил, тухайлбал зам гүүр, бусад объектуудыг барьж байгуулснаар олон тооны хүмүүс ажилтай болж, тэдний орлого нь нэмэгдэж, улмаар нийт эрэлт нэмэгддэг гэвэл энэ нь:

a)

Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх бодлого

b)

Төсвийн орлогыг бууруулах бодлого

c)

Зээлийн хүүгийн бодлого

d)

Татварын хэмжээг бууруулах бодлого

23.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний болон зээлийн хүүд нөлөөлөх бодлогыг төрийн .................... гэнэ.

a)

Хүүгийн бодлого

b)

Мөнгө, зээлийн бодлого

c)

Сангийн, төсвийн бодлого

d)

Татварын бодлого

24.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнд мөнгө нэмж оруулах буюу мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогыг .................... гэнэ.

a)

Мөнгөний тэлэх бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Ажил эрхлэлтийн бодлого

25.

Цэгийн оронд тохирох хариултыг олно уу? Гүйлгээнээс мөнгө татах буюу мөнгөний нийлүүлэлтийг бууруулах бодлогыг .................... гэнэ.

a)

Татварын бодлого

b)

Мөнгөний хумих бодлого

c)

Мөнгөний тэлэх бодлого

d)

Хүүгийн хатуу бодлого

26.

Цалингийн төрлийг ялган бичжээ. 1. Нэрлэсэн 2....................

Цэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичээрэй.

a)

Бодит

b)

Үндсэн

c)

Тогтмол

d)

Хэвийн

27.

Төр, засгийн газраас хувь хэмжээг нь тогтоодог. Тухайн улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх татварыг юу гэдэг вэ?

a)

Шууд татвар

b)

Шууд бус татвар

c)

Улсын татвар

d)

Орон нутгийн татвар

28.

Сурагч банкны үндсэн ангиллыг бичжээ. Асуултын тэмдэгийн оронд тохирох хэлбэрийг нөхөж бичнэ үү?

1.Төв банк 2...............?

a)

A. Худалдааны банк

b)

B. Арилжааны банк

c)

C. Зээлийн банк

d)

D. Санхүүгийн банк

29.
10. Улс орнуудын хооронд бараа, үйлчилгээ шилжих хөдөлгөөнийг .............................. гэнэ. Цэгийн оронд зөв өгөгдлийг нөхөж бичнэ үү.
a)
Гадаад худалдааны тэнцэл
b)
Гадаадын шууд хөрөнгө оруулалт
c)
Олон улсын худалдаа
d)
Гадаад худалдааны бараа эргэлт
30.
9. Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого бол.......................................юм. Цэгийн оронд зөв өгөгдлийг нөхөж бичнэ үү.
a)
Сангийн буюу төсвийн бодлого
b)
Мөнгө, зээлийн бодлого
c)
Олон улсын худалдаа
d)
Гадаад худалдааны бараа эргэлт
31.
11. Тухайн улс орны экспорт, импортын нийлбэрийг.......................... гэнэ. Цэгийн оронд зөв өгөгдлийг нөхөж бичнэ үү.
a)
Гадаад худалдааны тэнцэл
b)
Гадаад худалдааны онол
c)
Олон улсын худалдаа
d)
Гадаад худалдааны бараа эргэлт
32.
12. Валютын ханш хэмээх ойлголтыг илэрхийлсэн тодорхойлолтыг доорх өгөгдлүүдээс сонгоно уу.
a)
Гадаадын нэгж валютыг өөрийн валютаар худалдан авах үнэ
b)
Төв бакнаас валютын ханшийг өсгөх үйл ажиллагаа
c)
Төв бакнаас валютын ханшийг бууруулах үйл ажиллагаа
d)
Төв банк өөрийн нөөцөөр валютыг худалдан авах үйл ажиллагаа
33.
13. Валютын ревальваци хэмээх ойлголтыг илэрхийлсэн тодорхойлолтыг доорх өгөгдлүүдээс сонгоно уу
a)
Гадаадын нэгж валютыг өөрийн валютаар худалдан авах үнэ
b)
Төв бакнаас валютын ханшийг өсгөх үйл ажиллагаа
c)
Төв бакнаас валютын ханшийг бууруулах үйл ажиллагаа
d)
Төв банк өөрийн нөөцөөр валютыг худалдан авах үйл ажиллагаа
34.
15. Валютын интервенци хэмээх ойлголтыг илэрхийлсэн тодорхойлолтыг доорх өгөгдлүүдээс сонгоно уу.
a)
Гадаадын нэгж валютыг өөрийн валютаар худалдан авах үнэ
b)
Төв бакнаас валютын ханшийг өсгөх үйл ажиллагаа
c)
Төв бакнаас валютын ханшийг бууруулах үйл ажиллагаа
d)
Төв банк өөрийн нөөцөөр валютыг худалдан авах үйл ажиллагаа
35.
14. Валютын девальваци хэмээх ойлголтыг илэрхийлсэн тодорхойлолтыг доорх өгөгдлүүдээс сонгоно уу.
a)
Гадаадын нэгж валютыг өөрийн валютаар худалдан авах үнэ
b)
Төв бакнаас валютын ханшийг өсгөх үйл ажиллагаа
c)
Төв бакнаас валютын ханшийг бууруулах үйл ажиллагаа
d)
Төв банк өөрийн нөөцөөр валютыг худалдан авах үйл ажиллагаа
36.
16. Гадаад худалдааны бодлого гэдэг ойлголтыг аль өгөгдөл нь зөв илэрхийлж байна вэ?
a)
Улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц үйл ажиллагаа
b)
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрлэлээ байгуулах эсвэл худалдан авах үйл ажиллагаа
c)
Гадаад орнуудад хоёр болон түүнээс олон үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай томоохон компаниудын үйл ажиллагаа
d)
Аль болох олон улс оронтой харилцан ашигтай байдлаар гадаад худалдаа, харилцаагаа өргөжүүлэн явуулах үйл ажиллагаа
37.
17. Гадаадын шууд хөрөнгө оруулалт гэдэг ойлголтыг аль өгөгдөл нь зөв илэрхийлэх вэ?
a)
Улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц үйл ажиллагаа
b)
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрлэлээ байгуулах эсвэл худалдан авах үйл ажиллагаа
c)
Гадаад орнуудад хоёр болон түүнээс олон үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай томоохон компаниудын үйл ажиллагаа
d)
Аль болох олон улс оронтой харилцан ашигтай байдлаар гадаад худалдаа, харилцаагаа өргөжүүлэн явуулах үйл ажиллагаа
38.
18. Үндэстэн дамнасан корпарци гэдэг ойлголтыг аль өгөгдөл нь зөв илэрхийлж байна вэ?
a)
Улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулах зорилгоор төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц үйл ажиллагаа
b)
Бүтээгдэхүүн экспортлохын оронд гадаадад үйлдвэрлэлээ байгуулах эсвэл худалдан авах үйл ажиллагаа
c)
Гадаад орнуудад хоёр болон түүнээс олон үйлдвэрлэл, үйлчилгээний салбартай томоохон компаниудын үйл ажиллагаа
d)
Аль болох олон улс оронтой харилцан ашигтай байдлаар гадаад худалдаа, харилцаагаа өргөжүүлэн явуулах үйл ажиллагаа
39.
20. Эдгээрээс аль нь Ж.Кейнсийн үзэл санаанд хамаарахгүй вэ?
a)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч үл чадна
b)
Төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь үр ашигтай.
c)
Зах зээлийн харилцаа нь “үл үзэгдэгч гар”-ын онолын дагуу явагдвал илүү үр дүнд хүрнэ.
d)
Нийт эрэлтийг нэмэгдүүлэхдээ төрийн худалдан авалтын зардлыг аль болох чухалд үзэх хэрэгтэй.
40.
21. Эдгээрээс аль нь А.Смитийн үзэл санаанд хамаарах вэ?
a)
Зах зээлийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч үл чадна.
b)
Төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх замаар эдийн засагт зохицуулалт хийх нь үр ашигтай.
c)
Зах зээлийн харилцаа нь “үл үзэгдэгч гар”-ын онолын дагуу явагдвал илүү үр дүнд хүрнэ.
d)
Нийт эрэлтийг нэмэгдүүлэхдээ төрийн худалдан авалтын зардлыг аль болох чухалд үзэх хэрэгтэй.
41.
22. Демпингийн үйл ажиллагаа гэж юу вэ?
a)
Импортын бараанд үнэ тарифийн хязгаарлалт хийх үйл ажиллагаа
b)
Импортын барааны тоо хэмжээнд нь хязгаар тогтоох үйл ажиллагаа
c)
Импортлож байгаа бараанд татвар ноогдуулах үйл ажиллагаа
d)
Бараа, үйлчилгээг гадаад зах зээлд нэвтрүүлэхийн тулд өрсөлдөгчөөсөө доогуур үнээр худалдаалах үйл ажиллагаа
42.
23. Квот тогтоох үйл ажиллагаа гэж юу вэ?
a)
Импортын бараанд үнэ тарифийн хязгаарлалт хийх үйл ажиллагаа
b)
Импортын барааны тоо хэмжээнд нь хязгаар тогтоох үйл ажиллагаа
c)
Өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа зарж, энэ үнэдээ тогтох
d)
Өрсөлдөгчөөсөө доогуур үнээр бараагаа зарж, дараа нь үнээ өсгөх
43.
25. Доор дурдсан үзэгдлүүдийн аль нь микро эдийн засгийн судлагдахуун бэ?
a)
Талхны үнэ өссөн
b)
Татварын тухай хууль баталсан
c)
Мөнгө зээлийн бодлого
d)
Улсын төсвийн хуваарилалт
44.
29. Эдийн засгийн харилцаан дахь дефляцийн үзэгдлийг тэмдэглэнэ үү.
a)
Барааны үнийн өсөлт, мөнгөний худалдан авах чадварын бууралт
b)
Барааны үнийн бууралт, мөнгөний худалдан авах чадварын өсөлт
c)
Худалдан авах чадвараар баталгаажсан хүсэл бүхий хэрэгцээ
d)
Тухайн зах зээлийн борлуулалт ба бодит хэрэглээний тэнцвэр
45.
33. “Зах зээлийн эдийн засгийн тогтолцоо нь эдийн засгийн уналтаас өөрийгөө аварч чадахгүй, харин төрийн оролцоотойгоор нийт эрэлтийг нэмэгдүүлэх ёстой” гэсэн макро эдийн засгийн онолыг хэн үндэслэсэн бэ?
a)
А.Смит
b)
А.Маршалл
c)
М. Фридман
d)
Ж.Кейнс
46.
34. Гүйлгээнд байгаа мөнгөний хэмжээ болон үнийн түвшний хооронд шууд холбоо байхгүй бөгөөд төрийн идэвхтэй оролцоо нь эдийн засагт хор учруулна гэж хэн үзсэн бэ?
a)
А.Смит
b)
Ф. Хайек
c)
М. Фридман
d)
Ж.Кейнс
47.

. Төрийн мөнгөн хөрөнгийн гол эх үүсвэр нь бүх төрлийн татвар байдаг. Татварын шударга байх, ил тод байх зэрэг зарчмуудыг өөрийн бүтээлдээ тодорхойлсон ба Зах зээлийн онолыг үндэслэгч хэн бэ?

a)

Д.Рикардо

b)

Артур Лаффер

c)

Ф.Хайек

d)

А.Смит

e)

Ж.Кейнс

48.

Гадаад худалдааны протекционист бодлогыг аль нь тодорхойлж байна вэ?

a)

Бусад улс орнуудтай тогтоосон худалдааны харилцааг зохицуулахзорилгоор төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нийлбэр цогц


b)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор мөнгөний хэмжээ болон зээлийн хүүд нөлөөлөх бодлого

c)

Нийт эрэлтийг нэмэгдүүлэх зорилгоор улсын орлого, зарлагыг өөрчлөх бодлого

d)

Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж дэмжихийн тулд импортын барааны татварыг нэмэх юмуу импортод хязгаарлалт тогтоох бодлого

e)

Импортын татварыг бууруулж хязгаарлалтыг үгүй болгох бодлого

49.

Сүүлийн үед манай улсын уул уурхайн компаниуд хөрөнгө оруулалт татах зорилгоор дэлхийн томоохон биржүүд дээр хувьцаагаа зарж эхэлсэн явдлыг хөрөнгө оруулалтын ямар хэлбэрээр тайлбарлаж болох вэ?

a)

Капиталын хөрөнгө оруулалт

b)

Шууд хөрөнгө оруулалт

c)

Шууд бус хөрөнгө оруулалт

d)

Портфелийн хөрөнгө оруулалт

e)

Татварын хөрөнгө оруулалт

50.

. Гадаадын худалдааны бодлогыг хэрэгжүүлэх арга, механизмд аль нь хамаарахгүй вэ?

a)

Гаалийн татвар

b)

Гаалийн хөнгөлөлт

c)

Гаалийн хязгаарлалт

d)

Гаалийн орлого

e)

Дээрх бүгд хамаарна