WorksheetsСод-Эрдэм ЭЕШ сорил-2 хувилбар- В
Total questions: 21
Worksheet time: 11mins
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
Санамж: Хариултын хуудасны заавартай сайтар танилцаарай.
• Энэ хэсэг нь 40 сонгох даалгавар, нийт 80 оноотой.
• Даалгавар бүр 5 сонгох хариулттай бөгөөд зөвхөн нэгийг сонгон хариултын хуудсанд балын харандаагаар будаж тэмдэглээрэй.
• Эхийг анхааралтай уншиж ойлгоод, даалгаврыг гүйцэтгээрэй.
• 1-7 дугаар даалгаврыг эхийн утга санаатай холбон ажиллаарай.
Оор мэнгэ /эсээ/
Монгол хүүхдийн хондлой/ахар сүүл/ дээр байдаг алга дарам төрмөл хөх толбыг оор мэнгэ гэж нэрлэдэг. Оор мэнгэ буюу монгол толбо бол одоо болтол тайлагдаагүй үзэгдэл, таниагүй асуудлын нэг. Энэ талаар санал солилцох үүднээс тэрлүүлсэн бичил нийтлэл эсээгээ уншигч танаа толилуулсуу.
Тийм ээ, монгол толботууд билгийн номтныг бишрүүлж, бяцхан ухаантныг мэгдүүлж иржээ… Монгол хүнээс өөр хэн ч тийм хөх толботой төрдөггүй. Тэгэхээр оор мэнгэ гэмээ нь зөвхөн монголчуудын биед заяасан сонин үзэгдэл юм. (1)
Монгол толботой хүмүүс бөмбөрцөг дэлхийн өөр өнцөг буланд суудгийг гайхалтгүй. Тэд бидний ахан дүүс. Мажар үндэстний зарим хэсгийн дотор монгол толботой хүүхэд цөөнгүй мэндэлдэг гэнэ. Түүний шалтгааныг Хүннү нарын удам угсаа гэдгээр тайлбарладаг. Америкийн Индианчуудын дунд монгол толботой маамуунууд төрдөг гэлцдэг. Тэдний өвөг дээдсийг эдүгээгээс мянган жилийн тэртээ Төв Азиас Америк тивд очсон гэж эрдэмтэд нотолсон буй. Үүнийг тэд “Тив салсан” онолтой холбож үздэг юм билээ. Түүнчлэн Наран, Гуулин улсад оор мэнгэ монгол толботой хүмүүс идээшин суурьшсаныг сүүлийн жилүүдэд нэг биш удаа мэдээллээ. “Хусавч яс нэг, хутгавч цус нэг” гэдгийг оор мэнгэ харуулаад байх шиг. (2)
Хүүхэд өсөж, бойжиж, хөлд орж, үе мөч чангарахын хэрээр оор мэнгэ бүдгэрсээр аажимдаа арилдаг. Төрмөл мэнгэ маань өсөх насанд үзэгдэхээ больдог. Энэ юуных вэ? Хүүхдийн өгзөг олон яс нийлэх орчимд оор мэнгэ тодордог шүү дээ. Энд мэдрэлийн нарийн судал, салбар зангилаа байдгийг анагаах ухааны ном зохиолд бичжээ. Хөх судсаар халуун цус гүйдэг нь мэдээж. Тийн атал алга дарам газар хөх толбо үнэхээр соньхон байгаа юм шүү! Удамшил гэж дэндүү ерөнхий үг шиг санагддаг. Учиг сүлдсийг нь олох сон. (3)
Чингис хааны язгуурыг дээд тэнгэрээс заяатай гэдэг. Хөх монгол хэмээсний бэлгэдлийг мөнх тэнгэртэй холбон тайлбарладгийг үгүйсгэх аргагүй. Оор мэнгэ маань мөнх тэнгэрийн тасархай шиг хөх өнгөтэй байдаг. Оор мэнгээрээ хөх монгол хэмээн нэршсэн буй за гэж бодном. Оор гэж заяаны буюу язгуурын гэж үндсэн утгатай үг. Язгуурын тийм арилшгүй чанар нь Оросын гарамгай эрдэмтэн Л.Н.Гумилевийн дэвшүүлсэн “Сансраас тусдаг зарим эрчимт цацраг туяа гэрэл гэгээний нөлөөллөөс хүний удамшилд давуу хүчин зүйл хуримталсны ул мөр үү” гэж эргэцэхэд хүргэлээ. (4)
Ямар ч болов оор мэнгийг монголын гарлын тэмдэг, удамшлын гэрч гэхэд даваадахгүй. Бие, хэл, сэтгэл гурав бодгалийг бүрдүүлдэг. Нярайн биед удамшсан арилшгүй оор мэнгэ нь бурхны өглөг биз. Зүйрлэн бодохуй хүн төрөлхтөн морин тогоо дүүрэн будаа тариа шиг өнөр өтгөн буюу түүний дотор монголчууд атгахан арвай шиг цөөхөн билээ.
Иймээс хэлд, сэтгэлд, ахуй бүрийд “оор мэнгэ” шиг язгуурын чанараа гээхгүй явах сан. Тэгж гэмээ нь монголын тэнгэр хазайхгүй. Тэнгэрийн хөх тамга – Оор мэнгэ мину! (5)
Л. Гомбожав
A
B
C
D
E
2. Эсээний хөтөч санаа аль нь вэ?
A. Монгол толботой хүмүүс бөмбөрцөг дэлхийн өөр өнцөг буланд суудгийг гайхалтгүй.
B. “Хусавч яс нэг, хутгавч цус нэг” гэдгийг оор мэнгэ харуулаад байх шиг.
C. Оор мэнгэ буюу монгол толбо бол одоог болтол тайлагдаагүй үзэгдэл, таниагүй асуудлын нэг.
D. Оор гэж заяаны буюу язгуурын гэж үндсэн утгатай үг.
E. Монгол хүүхдийн хондлой/ахар сүүл/ дээр байдаг алга дарам төрмөл хөх толбыг оор мэнгэ гэж нэрлэдэг.
3. “Чингис хааны язгуурыг дээд тэнгэрээс заяатай гэдэг” гэсэн толгой өгүүлбэрийг дэмжих цогцолбор аль нь вэ?
A. (5) цогцолбор
B. (3) цогцолбор
C. (1) цогцолбор
D. (4) цогцолбор
E. (2) цогцолбор
4. Эхийн дэвшүүлсэн асуудал аль өгүүлбэрээр илэрч байна вэ?
A. “Хусавч яс нэг, хутгавч цус нэг” гэдгийг оор мэнгэ харуулаад байх шиг
B. Монгол хүнээс өөр хэн ч тийм хөх толботой төрдөггүй.
C. Оор мэнгэ одоо болтол тайлагдаагүй үзэгдэл, таниагүй асуудлын нэг.
D. Төрмөл мэнгэ маань өсөх насанд үзэгдэхээ больдог.
D. Оор мэнгэ маань мөнх тэнгэрийн тасархай шиг хөх өнгөтэй байдаг.
5. “Хусавч яс нэг, хутгавч цус нэг гэдгийг оор мэнгэ харуулаад байх шиг” гэсний учир юу вэ?
A. Хүүхэд өсөж, бойжиж, хөлд орж, үе мөч чангарахын хэрээр оор мэнгэ бүдгэрсээр аажимдаа арилдаг учраас
B. Хүүхдийн өгзөг олон яс нийлэх орчимд оор мэнгэ тодордог учраас
C. Оор мэнгээрээ хөх монгол хэмээн нэршсэн буй за гэж бодсон учраас
D. Сансраас тусдаг зарим эрчимт цацраг туяа гэрэл гэгээний нөлөөллөөс хүний удамшилд давуу хүчин зүйл хуримталсны ул мөр учраас
E. Монгол толботой хүмүүс бөмбөрцөг дэлхийн өөр өнцөг буланд суудгийг гайхалтгүй учраас
6. Эхийн гол санааг илэрхийлэх түлхүүр өгүүлбэрийг олоорой.
A. Оор мэнгээрээ хөх монгол хэмээн нэршсэн буй за гэж бодном.
B. “Оор мэнгэ” шиг язгуурын чанараа гээхгүй явах сан.
C. Бие, хэл, сэтгэл гурав бодгалийг бүрдүүлдэг.
D. “Хусавч яс нэг, хутгавч цус нэг” гэдгийг оор мэнгэ харуулаад байх шиг.
E. Төрмөл мэнгэ маань өсөх насанд үзэгдэхээ больдог.
7. Эхийн (3) дугаар цогцолборын хэв маягийг зөв тодорхойлсон нь аль вэ?
A. Оор мэнгэ аяндаа уусаж, алга болж буй талаар оюун дүгнэлт гарган бичсэн тул эргэцүүлэмж
B. Оор мэнгэ үзэгдэлгүй алга болдгийг нэгэн цагт зэрэгцүүлэн тоочсон тул тоочимж
C. Хүүхэд өсөж, бойжиж, хөлд орж, үе мөч чангарахын хэрээр оор мэнгэ бүдгэрсээр аажимдаа арилдаг тухай учир зүйн дэс дараатай өгүүлсэн тул хүүрнэмж
D. Өсөх насанд оор мэнгэ бүдгэрэн үзэгдэхээ больж буйн шалтгааныг мэдээлэн тайлбарласан тул тайлбарламж
E. Төрмөл мэнгэний талаар учир зүйн дэс дараатай өгүүлж, тоочсон тул тоочимж, хүүрнэмж хосолсон
8. “Хүүхэд өсөж, бойжиж, хөлд орж, үе мөч чангарахын хэрээр оор мэнгэ бүдгэрсээр аажимдаа арилдаг онцлогтой” гэсэн өгүүлбэрт ямар уран хэрэглүүр байна вэ?
A. санаагаа аажмаар өсгөн дүрсэлж, хүч нэмсэн тул ахиулал
B. төстэй хэлбэрээр, тэгш эрхтэйгээр зэрэгцүүлсэн тул зэрэгцүүлэл
C. эсрэг тэсрэг зүйлсийг сөргөцүүлэн дүрсэлсэн тул харшуулал
D. ижил төстэй үгсийг сөөлжүүлэн, салаавчлан бичсэн тул сөөлжүүлэл
E. сэтгэлийн өнгө аяс, санаагаа гаргахдаа урнаар асуусан тул уран асуулт
A. санаагаа аажмаар өсгөн дүрсэлж, хүч нэмсэн тул ахиулал
B. төстэй хэлбэрээр, тэгш эрхтэйгээр зэрэгцүүлсэн тул зэрэгцүүлэл
C. эсрэг тэсрэг зүйлсийг сөргөцүүлэн дүрсэлсэн тул харшуулал
D. ижил төстэй үгсийг сөөлжүүлэн, салаавчлан бичсэн тул сөөлжүүлэл
E. сэтгэлийн өнгө аяс, санаагаа гаргахдаа урнаар асуусан тул уран асуулт
9. Аль нь хэлц өгүүлбэр вэ?
A. Хусавч яс нэг, хутгавч цус нэг.
B. Нярайн биед удамшсан оор мэнгэ арилшгүй.
C. Оор мэнгэ маань мөнх тэнгэрийн тасархай.
D. Хөх толбо үнэхээр соньхон байгаа юм шүү!
E. Учиг сүлдсийг нь олох сон.
10. “Хөх судсаар халуун цус гүйдэг нь мэдээж” өгүүлбэрийг тонгоргон хувиргасан нь аль вэ?
A. Хөх судсаар хав халуун цус гүйдэг нь мэдээж.
B. Халуун цусаар хөх судас гүйдэг нь мэдээж.
C. Мэдээж халуун цус хөх судсаар гүйдэг.
D. Хөх судсаар минь гүйдэг халуун цус.
E. Мэдээж судсаар цус гүйдэг
11. “Ямар ч болов оор мэнгийг монголын гарлын тэмдэг, удамшлын гэрч гэхэд даваадахгүй” өгүүлбэр дэх тодруулсан үгийг солин найруулахад хамгийн оновчтой нь аль вэ?
A.болохгүй B.зөрөхгүй C.нөлөөлөхгүй D.хилсдэхгүй E.анзаарахгүй
A.болохгүй
B.зөрөхгүй
C.нөлөөлөхгүй
D.хилсдэхгүй
E.анзаарахгүй
12. ”Энд мэдрэлийн нарийн судал байдгийг анагаах ухааны ном зохиолд бичжээ.” нийлмэл өгүүлбэрийг зөв тодорхойлоорой.
A. зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр
B. тодотгол гишүүн өгүүлбэртэй УНӨ
C. байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
D. шууд бус тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ
E. шууд тусагдахуун гишүүн өгүүлбэртэй УНӨ
13. “Чамайгаа би хайраа гэж дуудлуу?” гэснийг зөв бичсэн нь аль вэ?
A. Чамайгаа би хайраа гэж дуудав уу?
B. Чамайгаа би хайраа гэж дуудсан юм уу?
C. Чамайгаа би хайраа гэж дуудсан билүү?
D. Чамайгаа би хайраа гэж эс дуудсан билээ?
E. Чамайгаа би хайраа гэсэн үү?
14. “дагуул үг+цөм үг” гэсэн бүтэцтэй холбоо үгийг олоорой.
A. онгоц буух
B. хөхөө шувуу
C. торгон дээл
D. бодол санаа
E. хар санаа
15. Хам холбохын “–н” нөхцөлөөр холбогдсон холбоо үгийг олоорой.
A. хурдан бичих
B. даган дуурайх
C. загасан нуруу
D. баярласан сэтгэл
E. алтан товч
16. “авхаалжтай” гэдэг үг үгсийн аймгийн хувьд аль хэсэгт багтах вэ?
A. дээр, доор, хажууд
B. мазаалай, оймс, нэрс
C. хайрласан, шүтсэн
D. шулуун, заргач, эрэлхэг
E. тэгэхээр,болохоор,бөгөөд
17. Төрөл үгээс бүрдсэн хэсгийг олоорой.
A. холдох, холхи, холцруу, холтос
B. салаа, салбар, салхи, саланги
C. санамж, санаачил, сандрал, санаа
D. суумал, суунаг, суумтгай, суутан
E. хатах, хатаамал, хатанги, хатаа
18. Хэлц үгээс бүтсэн хэсгийг сонгоорой.
A. ямаан омог, чөдрийн ганц
B. бор ат, цэцэгт нуга
C. хар санаа, хар цаас
D.хархурд,цэлмэгтэнгэр
E.хээрадуу,чөдрийнором
19. Ойрад нутгийн аялгууны “гэргэн” хэмээх үгийг халх аялгуунд зөв буулгасныг олоорой.
A. гэртэн
B. гарган
C. гэргий
D. гэргээ
E. гэрэгэ
20. Бүтээврийн нийлцийг ажиглаад, ялгаатай үгийг олоорой.
A. салаавчил
B. түргэвчил
C. элгэвчил
D. чихэвчил
E. хатавчил
21. Үгсийг утгаар нь зөв харгалзуулсныг олоорой.
1. арга a. сүвэгчилсэн ухаан
2. араг b. арви гам
3. ариг c. бургасыг матаж, үдээрээ боож хийсэн сав
A. 1a, 2b, 3c
B. 1c, 2b, 3a
C. 1a, 2c, 3b
D. 1c, 2a, 3b
E. 1b, 2a, 3c
