wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Ядуурал бататгал

Total questions: 10

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.

"Иргэн А-ын аав нь нас барсны улмаас тэрээр гэр бүлээ тэжээх хүнд үүрэг хариуцлага үүрэх болжээ. Сургуулиас гарч, ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна. Зах дээр тэрэг түрэх, ачаа буулгах, барилгын туслах зэрэг тусгай чадвар шаардахгүй олдсон бүх ажлаа хийх болжээ. Гэвч түүний эрхэлж буй хөдөлмөрүүд ихэвчлэн хүнд хүчир мөн аюултай дээрээс нь цалин бага тул ээж болон дүүгийнхээ мөн өөрийнхөө сарын хоол ундны хэрэглээг хүргэхтэй үгүйтэй байдаг байна."

  • Энэ тохиолдолд иргэн А-ын ядууралд өртөж буй шалтгаан ядуурлыг тайлбарлах онол, хандлагын алинд нь хамаарах вэ?

a)

А.  Социал дарвинизмын онол

b)

В. Бүтэц чиг үүргийн онол

c)

С. Хувь хүний хөгжлийн онол 

d)

D.  Марксист онол

2.

Иргэн Ж нь ааваасаа томоохон салбар бүхий худалдааны төв өвлөн авч үйл ажиллагааг нь үргэлжлүүлэн явуулж байгаа юм. Харин түүний худалдааны төвүүдэд нийтдээ 500 гаруй хүн ажиллаж, хөдөлмөрлөж амьдарч байдаг.  Эдгээр ажилчдаас бараа ачигч, өрөгч, хүргэлт түгээлтийн ажилчид нь хамгийн бага цалинтай буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг ажлын байранд ажилладаг байна. Зарим хүмүүс нь гэр бүлээсээ ганцаараа ажилладаг тул гэр бүлийнхээ амьжиргааны зардлыг хангахад үнэхээр хүндрэлтэй байдаг байна. Дараах тохиолдол ядуурлын шалтгааныг тайлбарлах аль онолд хамаарах вэ? 

a)

А. Социал дарвинизмын онол

b)

В. Бүтэц чиг үүргийн онол

c)

С. Марксист онол

d)

D. Хувь хүний хөгжлийн онол

3.

Зөв харгалзуулаарай.

a)

1d2a3e4b5c

b)

1d2b3c4a5e

c)

1c2a3a4b5e

d)

1d2a3c4b5e

4.

Нийт ядуу хүн амын ойролцоогоор 3 хүн тутмын 2 нь хот суурин газарт, 42 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар хотод ядуу хүн ам их ядуурлын түвшин өндөр байгаа шалтгаан аль нь вэ? 

a)

А. Хүн амын нягтшил их учраас ажлын байрны олдоц бага, ажилд горилогч хүмүүсийн тоо их 

 

b)

В. Монгол улсын нийт хүн амын дийлэнх нь амьдардаг учраас 

c)

С. Нийгмийн халамжийн үр ашиггүй бодлогоос болж хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон

d)

D. Ковид-19 цар тахал дэгдсэний улмаас ядуурлын түвшин өндөр болсон  

5.

Эдгээрээс аль нь ядуурлын үр дагавруудад үл хамаарах вэ?

a)

А. “ЯДУУРАЛ-ӨЛСГӨЛӨН-ӨВЧИН” гэсэн гинжин холбоонд орох

b)

С. Хөдөлмөрч бус бэлэнчлэх сэтгэлгээтэй болох

c)

E. Орон гэргүй болох, архидалт ихсэх, өр зээлд баригдах

d)

В. Ядуу хүмүүс хүч чадалгүй, аюултай, эрсдэлтэй, эмзэг байдал буюу ядуурлын мэдрэмжийг байнга мэдэрч байдаг.

6.

Ядуурлыг бууруулах бодлогыг тив дэлхий, улс орон, бүс нутгийн түвшинд яагаад хэрэгжүүлдэг вэ?

a)

А. Ядуу хүн аюултай, эрсдэлтэй, эмзэг байдалд байдаг тэд энэ байдлаа сайжруулах арга хэмжээ авах бус, өөрсдийнх нь амьдралын талаар гаргах бусдын шийдвэрээс хараат амьдардаг учраас

b)

В. Дэлхийн улс орны хөгжлийн ялгаа ихсэх учраас

c)

С. Ядуу хүмүүсийн хувьд шинэ санаачилга гарган ядуурлаас ангижрах

d)

D. Ядуу байдал нь улс орны хөгжил, дэвшлээс хойш татаж, нийгмийн хөгжил, хувь хүний ухамсрын түвшнийг доройтуулж байдаг учраас

7.

Аж байдлын үзүүлэлтийг юунд үндэслэн тооцдог вэ? 


a)
  • Орлого

b)
  • Хүнсний бус ядуурлын шугам

c)
  • Хүнсний ядуурлын шугам

d)
  • Хэрэглээ

8.

Нийт хэрэглээг хэд ангилдаг вэ? 

a)

4

b)

2

c)

1

d)

3

9.

Иргэн Б нь бүрэг ичимхий бөгөөд бусадтай харилцахад түүнд бэрхшээл тулгардаг. Тийм ч учраас тэрээр тариалангийн талбайн манаачаар ажилладаг юм. Цалин бага тул амьдралд нь  хүрэхтэй үгүйтэй байх боловч олон хүнтэй харилцаад байхгүй нь тааламжтай байдаг байна. Энэ тохиолдол ядуурлыг тайлбарлах аль онолд хамаарах вэ? 

a)
  • Хувь хүний хөгжлийн онол

b)
  • Социал дарвинизмын

c)
  • Бүтэц чиг үүргийн онол

d)
  • Марксист онол

10.

Өмч хөрөнгийн ялгаанаас үүдэн хөдөлмөрийн мөлжлөг үүсэж үүнээс болж ядуурал бий болдог хэмээн ямар онолд үздэг вэ? 

a)
  • Марксист онол

b)
  • Социал дарвинизмын онол

c)
  • Социал дарвинизмын онол

d)
  • Бүтэц чиг үүргийн онол