wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

Сонирхлын бүлэг

Total questions: 10

Worksheet time: 5mins

Name
Class
Date
1.

Сонирхлыг нэгтгэдэг улс төрийн институтыг олно уу

a)

улс төрийн нам

b)

сонирхлын бүлэг

c)

төр

d)

хэвлэл мэдээллийн хэрэгсэл

2.

............................................... гэдэг бол хувийн эрх ашгийн төлөө бус, бүлгийн буюу нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх зорилгоор иргэдээс сайн дураар үүсгэн байгуулсан байгууллага, хөдөлгөөн юм.

a)

иргэний нийгэм

b)

хэвлэл мэдээлэл

c)

сонирхлын бүлэг

d)

нийгмийн хөдөлгөөн

3.

Онцгой ашиг сонирхлоо хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагуудад сонирхлын бүлгүүд зорилго, чиглэл бүхий нөлөө үзүүлэхийг ......................... гэдэг

a)

лобби

b)

лоббизм

c)

сонирхлын бүлэг

d)

нам

4.

Өөрийн гэсэн тодорхой зорилго, чиглэлд үндэслэгдсэн зохион байгуулалттай бүлэг. Сонирхлын бүлгийн аль хэв шинж вэ?

a)

аномик

b)

байгууллагажсан

c)

эвсэл холбооны

d)

эвсэл холбооны бус

5.

Тодорхой зохион байгуулалтгүй хэсэг бөөн хүмүүсийн цугларалт, бослого, үймээнийг ........................ гэнэ.

a)

эвсэл холбооны

b)

аномик

c)

байгууллагажсан

d)

эвсэл холбооны бус

6.

сонирхол илэрхийлэх үйл ажиллагааны зөв бүрдэл хэсгийг олно уу?

a)

Сонирхол бүрэлдэн бий болох-сонирхол илэрхийлэх үйл ажиллагааны бүрдэлжилт-сонирхлыг томьёолох-шаардлага тавих-шийдвэрт тусгуулах

b)

Сонирхол бүрэлдэн бий болох-сонирхол илэрхийлэх үйл ажиллагааны бүрдэлжилт-сонирхлыг томьёолох-шийдвэрт тусгуулах

c)

Сонирхол бүрэлдэн бий болох-сонирхол илэрхийлэх үйл ажиллагааны бүрдэлжилт-сонирхлыг томьёолох-шийдвэрт тусгуулах-шаардлага тавих

d)

Сонирхол бүрэлдэн бий болох-сонирхол илэрхийлэх үйл ажиллагааны бүрдэлжилт-шаардлага тавих-шийдвэрт тусгуулах

7.

сонирхлыг илрүүлэн гаргах нь

a)

агрегаци

b)

артикуляци

c)

интеграци

d)

лоббизм

8.

АНУ-д сонирхлын бүлгүүд нь мужийн засаг захиргаатай зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа нөхцөлд уг асуудлаа нийт улсын хэмжээнд дэлгэн тавьж ................................. шийдвэрлүүлэх жишээтэй

a)

хуулиар

b)

зөвшилцлөөр

c)

иргэдийн санал асуулгаар

d)

жагсаал цуглаан

9.

сонирхлын бүлэг нь явцуу олон шаардлагыг цэгцлэн, нэгтгэн боловсруулах бөгөөд үүнийг сонирхлын ........................... гэдэг

a)

артикуляци

b)

интеграци

c)

агрегаци

10.

ажил олгогчдын болон ажил хайгчдын холбоо, мэргэжлийн холбоод, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүд нь сонирхлын бүлгийн аль чиглэлд хамаарагдах вэ?

a)

Амралт, чөлөөт цагийн бүлэгт

b)

Эдийн засаг, аж ахуй, үйлдвэрлэгчдийн бүлэгт

c)

Шинжлэх ухаан, соёл, урлаг, боловсролын бүлэгт

d)

Нийгмийн асуудал болон эрүүл мэндийн бүлэгт: