wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11 анги нийгмийн давхраажилт тест

Total questions: 15

Worksheet time: 8mins

Name
Class
Date
1.

Хүмүүс нас, хүйс, орлого, ажил мэргэжил гээд нийгмийн шинжүүдээрээ ялгаатай бөгөөд үүнийг........... гэнэ.

a)

Нийгмийн ялгарал

b)

Тэгш бус байдал

c)

Нийгмийн давхраажилт

d)

Анги

2.

Ямар байр суурьт хүрэх вэ гэдэг нь..................... болон ....................... хүчин зүйлээс хамаардаг.

a)

Нийгмийн, бүлгийн

b)

Хувийн, институт

c)

хувийн, гэр бүл

d)

Сургууль, үе тэнгийнхэн

3.

Нийгмийн гишүүдийн хоорондын тэгш бус нөхцөл байдал нэг үеэс нөгөө үед замлгамжлагдсанаар бүрэлдэн тогтдог гэж үздэг.

a)

Тийм

b)

Үгүй

c)

Хааяадаа

4.

Ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж ямар эрдэмтэн үзсэн бэ?

a)

М.Вебер

b)

К.Маркс

c)

Т.Парсонс

d)

Девис ба Мур

5.

Эрх мэдэл бүхий хэсэг өөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх давуу нөхцөлд байх бол бусад нь тэрхүү ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр хүчин зүтгэх нөхцөлд байна гэж ямар эрдэмтэн авч үзсэн бэ?

a)

К.Маркс

b)

М.Вебер

c)

Р.Дарендорф

d)

Т.Парсонс

6.

Неомарксист гэдэг нь ямар онолыг хэлж байна вэ?

a)

Зөрчилдөөний онол

b)

Шүүмжлэлт онол

c)

Марксизм

d)

Бүтэц чиг үүрэг

7.

Дункан нь социологийн шинжлэх ухаанд ямар хувь нэмэр оруулсан бэ?

a)

нийгэм, эдийн засгийн индекс

b)

нийгэм, улс төрийн индекс

c)

нийгмийн давхраажилт

d)

нийгэм, соёлын индекс

8.

Капиталист төр хөрөнгөтөн ангийн эрх ашгийг хамгаалан, ямар нэгэн хувьсгалд хүргэхээс сэргийлсэн бодлого хэрэгжүүлдэг гэж ямар онол авч үздэг вэ?

a)

зөрчилдөөн

b)

марксизм

c)

М.Вебер

d)

шүүмжлэлт

9.

...................нийгмийн бүлгүүдийн нэр хүндийн ялгаралтай холбоотой.

a)

Бүлгийн

b)

Статусын бүлэг

c)

Институт

d)

Бюрократ байгууллага

10.

М.Веберийн гол бүтээл аль нь вэ?

a)

Анги, статус, нам

b)

Комунист намын тунхаг

c)

Капитал

11.

Ангийн ялгаа нь ашиг сонирхлын ялгаанд хүргэдэг гэж хэн үзсэн бэ?

a)

Вебер

b)

Дарендорф

c)

Райт

d)

Маркс

12.

Байр суурийн ялгаанаас үүдэлтэй адил бус боломж бүхий байдлыг ......................гэнэ.

a)

Нийгмийн тэгш бус байдал

b)

Давхраажилт

c)

Нийгмийн ялгарал

d)

Шударга ёс

13.

Их Монгол улсын үед Чингис хааны удмын язгууртнууд өндөр байр суурь эзэлж, үндэсний төдийгүй улс дамнасан шийдвэрийг гаргаж байв. Ийнхүү тэгш бус байдал нь түгээмэл, зайлшгүй мөн чанаргүй.

a)

тийм

b)

үгүй

14.

Зарим хүн спорт, урлагийн авьяастай төрж, түүнийгээ хичээл зүтгэл, хөдөлмөрөө тэтгэсний үр дүнд түмэн олноо гайхшруулсан амжилтанд хүрдэг. Энэ нь ямар хүчин зүйл вэ?

a)

Хувийн

b)

Институтын

c)

Бүцтцийн

15.

Нэр хүнд, ажил мэргэжлийн байр суурийн ялгарлыг нийгмийн давхраажилтын суурь шалтгаан гэж үздэг. Энэ нь ямар онол вэ?

a)

Бүтэц чиг үүргийн онол

b)

Шүүмжлэлт онол

c)

Функциональ зөрчилдөөний онол

d)

Марксизм