wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

8рангиГҮ2025ЖИШИГ5-н хуулбар

Total questions: 22

Worksheet time: 11mins

Name
Class
Date
1.
Ангиа сонгоорой.
a)
b)
c)
d)
e)
2.
Овог нэрээ бичээрэй.
4 lines
3.
1. Хулангийн унага босоо төрдөг гэсэн домгийг нотлох зүйлийг өгүүлэгч юу гэж үзсэн бэ?
a)
Хулангийн гүү гол төлөв харуй бүрийд, эсвэл үүр шөнийн заагт унагалдаг.
b)
Зэлүүд их говийн хайрган хөрсийг үүрээр тамгалж хөлд ороод жаргах нартай уралдан чангарч буй нь илт.
c)
Түүнд айх, сэрдэх, бултах зэрэг нь шинэ мэдрэмж.
d)
Галбын говийг бүхэлд эзлэн заяасан түүхтэй боловч эдүгээ орон зай, ус, бэлчээр нь хумигдсаар цөөрч буй
4.
2. Хал үзүүлж, халуун чулуу долоолгож байгаа биз." гэсэн өгүүлбэрийн хэлцийг хамгийн оновчтой утга дүйх хэлцээр солин найруулаарай.
a)
хашир суулгаж, хамаг зовлонг туучуулах
b)
юм үзүүлж, нүд тайлуулах
c)
бие даалгаж сургах
d)
санаа суулгах
5.
3. Эх нь "Нялх үр минь хатуу хувь тавилантай учирч байна даа?…” гэж шаналж байгаад үл хамаарах хэсгийг олоорой.
a)
Хулангийн гүү гол төлөв харуй бүрийд, эсвэл үүр шөнийн заагт унагалдаг.
b)
Гишгэх орон зай ч үлдсэнгүй.
c)
Гандаж хатсан халуун хөрс үлдсэн.
d)
Амсах усны үнэр ч алга
6.
4. "Цаанаа л нэг гунигтай, бас гомдолтой ч юм шиг санагдах."мэдрэмж юунаас болж зохиогчид төрсөн бэ
a)
Хулангийн тоо толгой цөөрч, амьдрах орчин нөхцөлгүй болж байгааг мэдэрсэн.
b)
Азарган хулангийн дүрэм хатууг мэдээд өрөвдсөн.
c)
Хар багаасаа унага нь бие дааж, халуун чулуу долоодогт өрөвдсөн.
d)
Хулангийн гүү унага хоёрт ховсдуулснаас болсон.
7.
5. "Зохиолчийг навс ховсодсон тэдний хүүрнэл нь юу байсан бэ?
a)
энэ гандаж хатсан халуун хөрсөнд гишгэх орон зай, амсах усны үнэр ч бидэнд үлдээгүй шүү. Хүмүүн, мал, машин техникийн хөлд хөөгдөөд харсан зүгтээ хатирч явна. Нялх үр минь хатуу хувь тавилантай учирч байна даа?…”
b)
Эм унага нь тийнхүү өөр сүргийн азаргын атганд орох, эр нь энд тэнд бэдэрсээр хязаалан насандаа хэд гурван гүү хурааж эхлэх тавилантай
c)
Хэвтээ чигтээ хөшиж хоцорсон намайг царцаа, голио мэт нь тойрч бужигнана. Тэд гал халуун зуны бүгчим үдшийг тоосон шинжгүй шаагилдана.
d)
Идэш ууш нь элбэг дэлбэг учраас өлсөж цангахын зовлонгүй бололтой.
8.
6. Зохиогчийн чин хүслийг илэрхийлсэн өгүүлбэрийг олоорой.
a)
Эх, унага хоёрт чимх өвс ногоо, балга ус олдох болтугай.
b)
Галбын говийг бүхэлд эзлэн заяасан түүхээ сэргээгээсэй.
c)
Бушуухан босож биеийн чилээг гаргах сан.
d)
Хулангийн унага босоо төрдөг гэх домгийг нотлох мэт.
9.
7. "Галбын говийг бүхэлд нь эзлэн заяасан түүхтэй боловч эдүгээ орон зай, ус, бэлчээр нь хумигдсаар цөөрч буй энэ зэрлэг адууны төрлийг Монгол хулан гэдэг." Онцолсон холбоосын утгад үл тохирохыг сонгоорой.
a)
гэлээ ч
b)
мөртөө
c)
гэвч
d)
бөгөөд
10.
8. Холбоо үгсийг ажиглаад бүтцийн хувьд бусдаасаа ялгаатай байгааг олоорой.
a)
анир чимээ
b)
орон зай
c)
хувь тавилан
d)
азарган хулан
11.
9. Гадаад үгийг зөв бичсэн хэсгийг олоорой.
a)
Аль групп бэ?
b)
Хэчнээн техник вэ?
c)
Хэдэн рубль бэ?
d)
Аль нь франц вэ?
12.
10. "Хулан 25 орчим насалдаг гэхлээр үрсээ хар нялхаар нь “хал үзүүлж, халуун чулуу долоолгож” байгаа биз." гэсэн өгүүлбэр дэх хар нялх нь ямар насыг нь хэлж байна вэ?
a)
Эм унагыг шүдлэнд, эр унагыг дааганд нь
b)
Эм эр унага хоёуланг нь дааганд нь
c)
Эр эм унага хоёуланг нь шүдлэнд нь
d)
Эм унагыг дааганд нь, эр унагыг шүдлэнд нь
13.
11. Туульд "Дархан хар бөх, Хан Харангуй хоёрыг зодог шуудаг өмсгөн тавиад орхив гэнэ." гэсэн хэсэг нь ямар хам сэдэвт хамаарах вэ?
a)
Соёлын хам сэдэв
b)
Нийгмийн хам сэдэв
c)
Шашны хам сэдэв
d)
Түүхийн хам сэдэв
14.
12. Туульсын зохиолд "хазаар"-ыг хэрхэн тодотгосныг олоорой.
a)
дөш хар
b)
долоон цагаан
c)
довцог хар
d)
хүрэн мөнгөн
15.
13. Бөхийн цол дуудахад ..өргөн их цолоо дуудуулагч өнө удаан жилийн баясгалантай..." гэж хэлдэг. Өргөн гэдэг нь ямар утгаар орсон байдаг вэ?
a)
үлэмж, арвин, их
b)
том, нүсэр
c)
уудам, уужим
d)
олон удаа
16.
14. Гэрийн ерөөлд ямар дүрслэл ашиглан бичсэн байна вэ? Төр засаг нь Төмөр хүрээ мэт батжиж Төрсөн бид нар нь Хаврын цэцэг мэт дэлгэрч байхын Үүрдийн сайхан ерөөлийг Өндөр дуугаар өөд өөд нь Өргөн дэвшүүлье ээ!
a)
Шинэ гэрийн эздийг жаргал дүүрэн амьдрахыг адилтган ерөөжээ.
b)
Шинэ гэрийн эздийг жаргал дүүрэн амьдрахыг тойруулан ерөөжээ.
c)
Шинэ гэрийн эздийг жаргал дүүрэн амьдрахыг уран давталт ашиглан ерөөжээ.
d)
Шинэ гэрийн эздийг жаргал дүүрэн амьдрахыг ихэсгэн ерөөжээ.
17.
15. Хүмүн бичиг шүлгийн энэ хэсэгт ямар ур маяг ашигласныг олоорой. Үсэг болгон эрдэнийн шинжтэй Үе болгон эрдэмийн шимтэй Соёл мандлын буурал тэргүүн Соёмбын өвөг таныгаа яах вэ?
a)
яруу асуулт
b)
уран давталт
c)
ахиулал
d)
харшуулал
18.
16. "Э" гэсэн бүтэцтэй урт эгшигтэй үгийг олоорой.
a)
ᠨᠣᠣᠰᠤ
b)
ᠬᠣᠣᠰ
c)
ᠳᠡᠭᠦᠦ
d)
ᠦᠷ
19.
17. " Тэр өглөө хул азаргатай сүргийн барааг алсаас авч дөхөх гэж чармайсан боловч аальгүй салхи хувьсаж гай болсон юм. " гэсэн өгүүлбэрийн үйл үгсээс буруу бичсэнийг нь олоорой.
a)
ᠬᠤᠪᠢᠰᠤᠵᠦ
b)
ᠳᠦᠬᠦᠬᠦ
c)
ᠴᠢᠷᠮᠠᠢᠭᠰᠠᠨ
d)
ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ
20.
18."Үйилэд" гэсэн үйл үгийг зөв хувилган бичсэн үгийг сонгоорой.
a)
ᠦᠢᠯᠡᠳᠴᠦ
b)
ᠦᠢᠯᠡᠳᠦᠪᠡᠰᠦ
c)
ᠦᠢᠯᠡᠳᠡᠨ
d)
ᠦᠢᠯᠡᠳᠦᠪᠡ
21.
19. Зөв уншсан хэсгийг сонгоорой.
a)
Голын мөсөн хойд далайд нүүн одож булгийн усан хөгжим мэт эгшиглэн мяралзана.
b)
Голын мөс хойд далайд нүүн одож булгийн ус хөгжим мэт эгшиглэн мяралзана.
c)
Голын мөс хойд далайд нэхэн одож булгийн ус хөгжим мэт эгшиглэн мяралзана.
d)
Голын мөсөн хойд далайд нүүн ууж булгийн усан хөгжим мэт эгшээн мяралзана.
22.
20. "нүүдэл дагах, чулуу даах" гэсэн холбоо үгсийг зөв бичсэн хэсгийг сонгоорой.
a)
ᠨᠡᠭᠦᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ
b)
ᠨᠦᠭᠦᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠤᠯᠤᠭᠤ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ
c)
ᠨᠡᠭᠦᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠳᠠᠭᠠᠬᠤ
d)
ᠨᠦᠭᠦᠳᠡᠯ ᠳᠠᠭᠠᠬᠤ᠂ ᠴᠢᠯᠠᠭᠤ ᠳᠠᠭᠠᠬᠤ