Font size
WorksheetsЭмнэлзүйн бие бялдар засал хичээлийн тест
Total questions: 10
Worksheet time: 6mins
Гемоглобин ямар нөхцөлд хүчилтөрөгч ялгаруулахад бэрхшээл болдог вэ?
Биеийн температур нэмэгдсэн
PaCO2-ын буурсан
Цусны PH буурсан
Цусан дах кетон биетүүд нэмэгдсэн
Цусан дахь 2,3-DPG ихэссэн
Гүйж эхэлснээс 30 мин дараа физиологийн өөрчлөлтийн талаар амрах үеийнхтэй харьцуулахад аль нь буруу вэ?
Зүрхний цохилт ихсэх
Систолын цусны даралт ихсэх
Амьсгалын гарах нөөц эзлэхүүн
Зүрхний цохилт нэмэгдэх
Амьсгалын тоо нэмэгдэх
Бодисын солилцооны талаах дараах зүйлсээс аль нь үнэн вэ?
Сүүний хүчил исэлдэлтийн фосфоржилтоор нэмэгддэг
Глюкоз нь өөх тосны хүчлээс шинээр үүсдэг
Глюкагон нь гликогенийн нийлэгжилтийг дэмждэг
Адреналин нь гликогенолизийг хурдасгадаг
Глюкокортикойдууд нь глюкозын ялгаруулалтыг түргэсгэдэг
52 настай эрэгтэй, 2р хэлбэрийн чихрийн шижин гэж оношлогдсон. Биеийн өндөр 160 см, жин 70 кг. Эргометрээр ачаалал тооцох сорилоор, тайван үеийн хүчилтөрөгчийн хэрэглээний хэмжээ нь 0.98л/мин хэдэн мет вэ?
Ойролцоогоор 2 мет
Ойролцоогоор 3 мет
Ойролцоогоор 4мет
Ойролцоогоор 5 мет
Ойролцоогоор 6 мет
Нэг өдрийн энерги зарцуулалт нь 2000 ккал.Нэг долоо хоногт 1 кг (7000 ккал) зарцуулахын тулд нэг өдрийн дасгал хөдөлгөөн (200 ккал) бол нэг өдрийн авах илчлэг нь хэд вэ?
1000 ккал
1100ккал
1200ккал
1300ккал
1400ккал
55 настай эмэгтэй, УАБӨ-өөр оношлогдсон байнгын хүчилтөрөгч хэрэглэдэг ба Хюү-Жонисийн ангилалаар 4. Уг эмчлүүлэгчид тохирох хөдөлгөөн засал эмчилгээ аль нь вэ?
Хөнгөн алхах
Мөчдийн сунгалт
Хурдан алхах
Гольф тоглох
Шатаар өгсөх
Дараахаас аль амьсгалын техник нь минутын агааржуулалтыг өөрчлөхгүйгээр цулцангийн агааржуулалтыг нэмэгдүүлэх вэ?
нэг удаагийн агааржуулалтын хэмжээг нэмэх
forced lip амьсгалын техник ашиглах
өрцний амьсгал хийлгэх
амьсгалын тоог нэмэг
амьсгалын урсгалын хурдыг нэмэгдүүлэх
Амьсгалын сэргээн засахаас дараахаас аль нь зөв вэ?
Доргилтын арга нь хавирга хоорондын булчинг суллах зорилготой
Өрцний амьсгал нь амьсгалын туслах булчингийн үйл ажиллагааг дэмждэг
Амьсгалахад бэрхшээлтэй тохиолдолд шинж тэмдгийг бууруулахын тулд түрүүлгээ харсан байрлал нь үр дүнтэй
Incentive spirometry нь удаанаар амьсгал авахыг дэмжиж өгдөг
Хошуу цорвойлгох дасгал нь эмчлүүлэгчийг амьсгал гаргахаас илүү амьсгал авахыг удаанаар хийхийг зөвлөдөг
Дараахаас хэвлийн амьсгалын аль нь буруу вэ?
Хошуу цорвойлгох амьсгалын дасгалтай цуг хийх
Амьсгалын туслах булчингуудын үйл ажиллагааг хориглох
Цээжний амьсгал болон хэвлийн дасгалын үед аль аль тохиолдолд гарыг байрлуулах
Амьсгал гаргах үед хэвлий гадагш түмбийсэн эсэхийг шалгах
Амьсгал гаргах нь амьсгал авахаас 2 дахин удаан байна
УАБӨ үед хэвлийн амьсгал хийлгэж байгаа нь ямар зорилготой вэ?
Амьсгалын туслах булчингийн хүчийг нэмэгдүүлэх
Нэг удаагийн агааржуулалтын хэмжээг нэмэх
Үйл ажиллагааны хувьд үлдэгдэл амьсгалын хэмжээг нэмэгдүүлэх
Өрцний дээш чиглэлтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх
Амьсгал гаргах үед амьсгалын замын дотоод даралтыг бууруулах
