wayground logo

Free Printable Worksheets

NEW

Font size

S
M
L
XL
Worksheets

12В Nomin-Erdene Хувилбар 19

Total questions: 55

Worksheet time: 28mins

Name
Class
Date
1.

1. Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж тогтвортой чанарыг хангадаг нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл нь:

a)

А.Нийгэм

b)

B.Нийгмийн харилцаа

c)

С.Нийгмийн тогтолцоо

d)

D.Нийгмийн харилцан үйлдэл

e)

E.Нийгмийн бүтэц

2.

2.Дундад зууны үед өрнө дахинд газрын эзэн хийгээд таричан хооронд газрын түрээсийн аж үйлдвэржсэн нийгэмд ажилчин хийгээд капиталын эзэн хооронд хөлсний хөдөлмөрийн харилцаа оршин байдаг дурдсан давхраа хоорондын харилцаанд тодорхой бичигдмэл хийгээд бичигдмэл бус хэм хэмжээ зохицуулалт хэвшин тогтсон байх ба энэ нь хүний амьдрал үйл ажиллагаанд хувийн хүчин зүйлийг даван нөлөөлдөг

a)

A.Нийгмийн ялгарал

b)

B.Тэгш бус байдал

c)

C.Нийгмийн давхраажилт

d)

D.Нийгмийн давхраа

e)

E.Тэгш бус байдлын тогтолцоо

3.

3.Дуу хоолой/Чанга сул өргөлт гэх мэт/энэ нь харилцааны ямар хэлбэр бэ?

a)

А.Аман бус үгэн харилцаа

b)

В.Аман үгэн бус харилцаа

c)

С.Аман үгэн харилцаа

d)

D.Аман бус үгэн бус харилцаа

e)

Е.Үгэн харилцаа

4.

4.Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах объектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар нийгмийн бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна

a)

А.Бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

b)

В.Марксизм

c)

С.Шүүмжлэлт онол

d)

D.Бүтэц чиг үүргийн онол

e)

Е.Зөрчилдөөний онол

5.

Зөв харгалзуул

a)

А.1а,2в,3с

b)

В.1в,2с,3а

c)

С.1а,2с,3в

d)

D.1в,2а,3с

e)

Е.1с,2а,3в

6.

6.Зөрчилдөөнийг ангилах ангилалуудаас илүүцийг олно уу?

a)

А.Шалтгаан

b)

В.Эрчим

c)

С.Хэлбэр

d)

D.Цар хүрээ

e)

Е.Шаардлага

7.

7.Нэг талаас хувь хүн нийгмийн орчны хүлээлтэд зохицох нөгөө талаас тэрхүү хүлээлт шаардлагыг өөрчлөх өөрийнхөөрөө бүтээх гэсэн хоёр талт үйл явц

a)

А.Адилсал

b)

В.Нийгмийн үүрэг

c)

С.Нийгэмшилт

d)

D.Харилцан үйлдэл

e)

Е.Нийгэмшлийн агент

8.

8.Энэ ангид мэргэжилтэн жижиг бизнес эрхлэгч инженер техникийн ажилтан зэрэг цагаан захтан нарийн мэргэжсэн хөх захтан багтдаг.

a)

А.Дундын дунд

b)

В.Дундын дээд

c)

С.Дээдийн доод

d)

D.Дундын доод

e)

Е.Доод анги

9.

9.Хүүхэд өсвөр үеийнхний сайн дурын үйл ажиллагаа олон чиглэлээр явагдаж болно үүнд хамарлаагүй чиглэлийг олно уу

a)

А.Ахмад настанд чиглэсэн

b)

В.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн

c)

С.Үндэсний ба олон улсын асуудалд чиглэсэн

d)

D.Хүүхэд өсвөр үеийхэнд чиглэсэн

e)

Е.Жирэмсэн эмэгтэйчүүдэд чиглэсэн

10.

10.Хоёр ба түүнээс дээш утга шинжээр илэрч байдаг зүйл жишээ нь хүйс нь эрэгтэй эмэгтэй гэсэн хоёр шинжээр илрэх.

a)

А.Хамаарах хувьсагч

b)

В.Хувьсагч

c)

С.Үл хамаарах хувьсагч

d)

D.Туршилт

e)

E.нийгмийн судалгаа

11.

11.Тухайн хувь хүнд тодорхой цаг хугцааны туршид бүтэн болон цагийн ажил үйлчилгээ гүйцэтгэх тусламж дэмжлэг хүртэх замаар орох мөнгөн дүн дараах өгөгдөлд тохирох хариултыг нөхнө үү

a)

А.ажил мэргэжил

b)

В.боловсрол

c)

С.орлого

d)

D.эдийн засгийн баялаг

e)

E.Эрх мэдэл

12.

12.улс төр эдийн засгийн олигархиуд гэж нэрлэгддэг цөөнх энэ ангийг үндсэндээ бүрдүүлж байна энэхүү ангид төрийн өндөр албан тушаалтнууд томоохон компанийн ерөнхийлөгч захирлууд багтаж байгаа тухай судалсан судлаач хэн бэ?

a)

А.Мөнхбат

b)

В.уртнасан

c)

С.амартүвшин

d)

D.гүндсамбуу

e)

E.гилберт калл

13.

13.хүмүүс өөрсдийнхөө түүхийг бүтээж байдаг яаж бодсоноороо бус өөрсдөө сонгоогүй бөгөөд байж байсан тэдэнд өгөгдсөн өнгөрсөн үеэс дамжиж ирсэн нөхцөлд бүтээж байдаг гэж ямар эрдэмтэн тодорхойлсон бэ?

a)

А.дюркгейм

b)

В.Ж.Г. Мид

c)

С.М.вебер

d)

D.К.маркс

e)

Е.Т.парсонс

14.

14.ээжтэйгээ харилцах явцдаа ээжийн үүргийн талаарх хувийн төсөөлөл бүрэлдэн тогтож бүх ээжүүдээс энэ төсөөллийнхөө дагуу тодорхой зан үйлийг хүлээж байдаг нь юуны жишээ вэ?

a)

А.харилцан үйлдэл

b)

В.харилцан үйлчлэл

c)

С.нийгмийн харилцаа

d)

D.нийгмийн үүрэг

e)

Е.байр суурь

15.

15.эдийн засгын амьдрал бол нийгмийн өөрчлөлтийн суурь түүнийг дагаж давхаргын шинжтэй улс төр шашин зэрэгт өөрчлөлт гардаг хэмээдэг.Гэнтийн өөрчлөлт нь тэгш бус байдлыг өөрчилж шударга ёсыг тогтооход чухал үүрэгтэй гэж үздэг.

a)

А.зөрчилдөөний онол

b)

В.шүүмжлэлт онол

c)

С.бүтэц чиг үүргийн онол

d)

D.марксизм

e)

E.неомарксистуудын онол

16.

16.нэг талаас нийгмийн өөрчлөлтийн эх сурвалжийн нэг нөгөө талаас орчин үеийн нийгмийн салашгүй шинжүүдийн нэг.Гол төлөв оршин буй нийгмийн ёс журамд дургүйцсэнтэй холбогдон үүсдэг бөгөөд нийтлэг ашиг сонирхлыг тогтсон ёс журам хэм хэмжээний хүрээнээс гадуур хэрэгжүүлэх гэсэн хамтын үйлдлийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй нийтийн оролдлого.Дараах өгөгдөлд тохирох хариултыг олно уу

a)

А.нийгмийн хөдөлгөөн

b)

В.нийгмийн хувьсгал

c)

С.нийгмийн хувьсал

d)

D. Нийгмийн өөрчлөлт

e)

Е.нийгмийн шинэчлэл

17.

17.шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж нүүрээ будаж эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн гэж тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч ад үзэн буруушаадаг дараах өгөгдөлд тохирох хариултыг нөхөн үү.

a)

А.нийгмийн хяналт

b)

В.сэтгэцийн өвчин

c)

С.нийгмийн гажуудал

d)

D.гэмт хэрэг

e)

Е.албан бус хяналт

18.

18.индукцыг аргыг зөв задалсныг хэсгийг олоорой

a)

А.Асуулт-ажиглалт-туршилт-нэгтгэн-дүгнэх-онол

b)

В.онолоос асуулт-таамаглал-ажиглалт-туршилт-нэгтгэн дүгнэх

c)

С.асуулт-ажиглалт-туршилт-онол-нэгтгэн дүгнэх

d)

D.онолоос асуулт-ажиглалт-таамаглал-туршилт-нэгтгэн дүгнэх

e)

Е.зөв хариулт байхгүй

19.

19.энэ бусадтай хамтрах хүсэл сонирхолтой боловч дайчин шаргуу бус зан төлөвөөр илэрдэг зөрчилдөөнтэй байдалд тодорхой асуудал дээр өөрийн итгэл үнэмшил байр сууринаасаа ухрах татгалзах замаар асуудлыг шийдвэрлэх эрмэлзэлтэй байдаг

a)

А.зайлсхийх

b)

В.харилцан буулт хийх

c)

С.зөрчилдөх

d)

D.буулт хийх

e)

Е.сөргөлдөөн

20.

20.сөрөг тааламжгүй тэнцвэр алдагдуулах нөлөөлийн хариуд үүссэн хүний бие махбод болон сэтгэл санааны таагүй байдал нь ямар ойлголт вэ?

a)

А.зөрчилдөөн

b)

В.стресс

c)

С.сөргөлдөөн

d)

D.солилцоо

e)

Е.албадлага

21.

21.соёл гэдэг нь нийгмийн болон нийгмийн хэсэг бүлгийн оюун санаа материаллаг байдал мэдлэг оюун сэтгэл санааны шинж байдлын цогц соёл нь урлаг утга зохиол төдийгүй амьдралын арга зам үнэ цэнтэй систем уламжлал итгэл үнэмшлийг хамаарна гэж үзсэн эрдэмтнийг олноуу

a)

А. А.Гидденс

b)

В. Р.Бенедикт

c)

С. Э.Тайлор

d)

D. Э.Кассирер

e)

Е. Юнеско

22.

22.соёлын аялал жуулчлалын ач холбогдолд илүүц зүйл оруулсаныг олно уу

a)

А. Бусдын соёлд хүндэтгэлтэй хандах хүн төрөлхтний оюун ухааны ололт амжилтай танилцах танин мэдэх арга хэрэгсэл болдог

b)

В.соёлын олон янз байдал баялаг шинжийг зөв ойлгох хүлээн авах хүндэтгэх боломжийг бүрдүүлдэг

c)

С.улс орнуудыг соёл ёс заншилаар нь ялган таниулах гол арга зам болдог

d)

D.хүн төрөлхтнийг оюун санааны болон ёс суртахууны нэгдмэл байдал уриалан дуудах хүчин зүйлийн нэг болдог

e)

Е.хөдөө орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлснээр хотруу чиглэх хүн амын урсгалыг багасгадаг зэрэг ач холбогдолтой юм.

23.

23.соёл судлаачид бүхий л соёлын хэлбэрт олон тооны нийтлэг ойлголт зарчмууд илэрч байдгийг судалжээ энэ судалгаанд хамаарахгүй эрдэмтийг олно уу

a)

А.Л.Кеви строс

b)

В. Ж.Мердок

c)

С. Клайд клакхон

d)

D. К.леви строс

e)

Е.Э.тайлор

24.

24.нийтлэг аялга зан заншил сэтгэл зүй аж ахуй нутаг дэвсгэр бүхий овгуудын нэгдлийг хэрхэн нэрлэдэг вэ

a)

А.угсаатан зүй

b)

В.угсаатан

c)

С.үндэсний соёл

d)

D.ястан

e)

Е. Овог

25.

25.соёлын суурь үнэлэмжүүд өөр өөр байж болно дараах өгөгдөлд тохирох өгөдөлийг олно уу

a)

А.нэг хэв загварын ба олон хэв загварын

b)

В. Олон улсын соёл монголчуудын соёл баруун монголын соёл

c)

С.эртний соёл дундад зууны соёл орчин үеийн соёл

d)

D.олон улсын улс үндэстний

e)

Е.ёс суртахууны соёл шашны соёл дугуй сонирхогчдын соёл

26.

26.монгол улс дэлхийн өвийн конвенцид хэдэн онд нэгдэн орсон бэ

a)

А.1990

b)

В.1972

c)

С.2013

d)

D.2003

e)

E.2014

27.
  1. 1948 оны хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршил хэсэгт юу гэж заасан байдаг вэ

a)

А. Хүн бүр хүмүүн болохынхоо хувьд адаил үнэ цэнтэй бөгөөд тодорхой үндсэн эрх эрх чөлөөг эдэлдэг хэмээн заасан

b)

В. Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн хүний эрхэм чанар болон салашгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх энх тайван эрх чөлөө шудрга ёсны үндэс гэсэн байдаг

c)

С.хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр үзэл бодлоо илэрхийлэх шашин шүтэх эвлэлдэн нэгдэх хувийн амьдрал халдашгүй байх зэрэг үндсэн эрх эхр чөлөөг баталгаатай эдлэх талаар тусган хамгаалах механизмыг заасан байдаг

d)

D.хүний эрх нь арьсны өнгө үндэс угсаа шашин шүтлэг нийгэмд эзлэх байр суурь нас хүйс улс төрийн үзэл бодлын ялгаатай байдлыг үл харгалзан хүн төрөлхтний гишүүний хувиар хүн бүрд эрх тэгш заяагдсан өгөгдөл юм.

28.

28.хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж адил хүндэтгэлийг эдэлнэ энэ хүний эрхийн түгээмэл эрхийн тунхаглалын аль зарчим бэ

a)

А. Хүн үнэ цэн нэр төртөй байх

b)

В.тэгш байдлыг хангах

c)

С.түгээмэл салашгүй байх

d)

D.харилцан хамааралтай байх

e)

E.ялгаврлан гадуурхахгүй байх

29.

29.шүүхийн шийдвэргүйгээр улсын хуулиас гадуур хүнийг гэм буруутайд тооцож үл болох зарчмыг анхлан тунхаглаж өгсөн баримт бичиг аль нь вэ?

a)

А.монгол улсыг үндсэн хууль

b)

В.хүний эрхийн түгээмэл тунхаглал

c)

С.эрх чөлөөний харти

d)

D.эрүүгийн хууль

e)

E.зөрчилийн тухай хууль

30.
  1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан төрлүүдээс илүүц зүйл оруулсан бол олно уу

a)

А. Өндөр настны

b)

В. Тахир дутуугийн

c)

С.тэжээгчээ алдсаны

d)

D. Жирэмсэний

e)

Е.илүүц зүйл байхгүй

31.
  1. Захиргааны байгууллагын нийтлэг шинжүүдэд буруу зүйл дурдсан бол олно уу?

a)

А. Хуульд захирагдаж хуулийн дагуу үйл ажиллагааг явуулдаг

b)

В.Нийтийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэхийн төлөө ажилладаг

c)

С.хувь хүн байгууллагын эрх ашгийн хөндөөгүй шийдвэр гаргаж нийтийн засаглах

d)

D..бүг зөв

e)

Е.бүгд буруу

32.

32. Нэг цэгийн үйчилгээний төвөөс үзүүлдэг үйчилгээнд дурдсанаас илүүцийг олно уу

a)

А.нийгмийн даатгал

b)

В.нотариат банк

c)

С.иргэний өргөдөл гомдол

d)

D.эд хөрөнгийн бүртгэл

e)

Е.төрсөний гэрчилгээ

33.

33.эдийн засгийн салбар дахь хуулиас гадуур болон нарийн үнэлж чаддагүй зарчимыг ерөөс үнэлэх боломжгүй үйл ажиллагааг ерөнхийд нь юу гэж нэрлэх вэ?

a)

А.далд эдийн засаг

b)

В.сүүдрийн эдийн засаг

c)

С.давхар ажил эрхлэлт

d)

D. Хууль бус ажиллагаа

e)

Е зөв хариулт байхгүй

34.

34.улс төрийн нэг нам ялснаар нөгөө намыг төрийн албан хаагчид олноор ажлаасаа халагдсан нь ажилгүйдлийн аль хэлбэр вэ?

a)

А. Мөчлөгийн

b)

В.бүтцийн

c)

С.шилжилтийн

d)

D.улирлын

e)

Е.хямралын

35.

35.английн эрдэмтэн окуен ажилгүйдэл 1.0%өсөхөд юу нь 2.5%-иар буурдаг болохыг баталсан бэ?

a)

А.үйлдвэрлэлийн хэмжээ

b)

В. Хөдөлмөрийн нийлүүлэлт

c)

С.хөдөлмөрийн бууралт

d)

D.хөдөлмөрийн нөөц

e)

Е үйлдвэрлэлийн нөөц

36.
  1. Их хэмжээний мөнгө харьцангуй бага хэмжээний бүтээгдэхүүнд ногдох болж эрэлтийн хэмжээ нийлүүлэлтийн хэмжээнээс давж үнэ өсөх нь ямар инфляци вэ?

a)

А.Инфляци

b)

В. Дэфляци

c)

С. Эргэлтийн инфляци

d)

D.Зардлын инфляци

e)

Е.зөв хариулт байхгүй

37.

37.Инфляцийн үед хэн хожих вэ?

a)

А.төрийн албан хаагчид

b)

В.банкинд хадгаламжтай хүмүүс

c)

С.мөнгөө бэлнээр хадгалж буй хүмүүс

d)

D.Өр зээлээ төлж байгаа хүмүүс

e)

Е.банкнаас зээл авсан хүмүүс

38.

38.Монгол улсад хөдөлмөрийн насны хүн ам гэж хэдээс хэдэн насны хүмүүс хэлэх вэ?

a)

А. 16-с дээш

b)

В.18-60 хүртэлх

c)

С.15-29 хүртэлх

d)

D.18-55 хүрсэн эмэгтэй 60 хүрсэн эрэгтэй

e)

Е.17-55хүрсэн эмэгтэй 60хүрсэн эрэгтэй

39.

39.Мөнгө цаг хугцаа болоод бусад зардлыг бууруулах замаар эдийн засгийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлнэ гэсэн нь мөнгөний онцлог шинжүүдээс аль нь вэ?

a)

А.мөнгө төлбөрийн хэрэгсэл

b)

В.мөнгө өртгийн хэмжүүр

c)

С.мөнгө хуримтлалын хэрэгсэл

d)

D.мөнгө гүйлгээний хэрэгсэл

e)

Е.мөнгөний үүрэг

40.

40.банк санхүүгийн байгууллагад хувь хүн ба хуулийн этгээдээс тодорхой нөхцөлөөр хүү хугацаа хаилцан тохиролцож хадгалуулсан мөнгө аль нь вэ?

a)

А.хадгаламж

b)

В.санхүүгийн байгууллага

c)

С.хуримтлал

d)

D.хүүтэй хадгаламж

e)

Е.хугацаагүй хадгаламж

41.

41.ардчиллын зарчимд хамааралгүй зүйл оруулсан бол аль вэ?

a)

А.нээлттэй байх

b)

В.хүний эрх эрх чөлөө

c)

С.хууль дээдлэх зарчим

d)

D.зөвшилцлийн зарчим

e)

Е.цөөнхийг хүндэтгэх

42.

42.улс төр бол эрх мэдэлд хүрэх эрх мэдлийг тогтоон барьж байх ба ашиг хонжоо олохын тулд эрх мэдлийг ашиглан албадлагын арга хэрэгслийн цогц юм хэмээн тодорхойлсон улс төрч хэн бэ?

a)

А.монтескье

b)

В. Макиавелли

c)

С.Д.Истон

d)

D.Даль

e)

Е.линколин

43.

43.иргэд улс төрийн шийдвэр гаргах хууль боловсруулах үүрэг бүхий албан тушаалтныг сонгож түүгээр дамжуулан засаглалыг хэрэгжүүлэх хэлбэр аль нь вэ?

a)

А. Ардчилал

b)

В.шууд ардчилал

c)

С. Ардчилсан бус

d)

D.Төлөөллийн ардчилал

e)

Е.консервитав

44.

44.ардчиллын үнэт зүйлсийг зөв харгалзуулна уу.

a)

А.1а,2в,3d,4с

b)

В.1в,2a,3d,4с

c)

С.1в,2d,3с,4а

d)

D.1в,2с,3d,4а

e)

E.1а,2с,3d,4в

45.

45.фрийдом хаус байгууллага НҮБ-ын гишүүн 193 улсад хүний эхр эрх чөлөө ямар байгааг судалж дүгнэлт гаргадаг төрийн бус байгууллага юм тус байгууллагын 2016оны судалгаагаар монгол улс 1.5 гэсэн үзүүлэлтээр аль ангилалд багтаж байсан бэ?

a)

А.чөлөөт буюу эхр чөлөөт

b)

В.хагас чөлөөт

c)

С.бүрэн чөлөөт

d)

D.ардчилсан улс

e)

Е.энх тайван улс

46.

46.монгол улсын үндсэн хуулийн 1-р бүлэгт юуг тодорхойлон зааж өгсөн байдаг вэ?

a)

А.монгол улсын ерөнхийлөгчийн тухай

b)

В.монгол улсын бүрэн эрхт байдал

c)

С.хүний эрх эрх чөлөө

d)

D.монгол улсын эргүүгийн хууль

e)

Е.монгол улсын зөрчилийн хууль

47.

47.үндсэн хууль болон бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд төрийн зорилт чиг үүргийг бүтээгдэхүүний хэлбэрээр болон үйлчилгээ үзүүлэх замаар хэрэгжүүлж буй төрийн байгууллагын үйл ажиллагаа бөгөөд явцуу утгаараа засгын газрын үйл ажиллагааг юу гэж нэрлэдэг вэ?

a)

А.төрийн байгууллага

b)

В.засгийн газар

c)

С.төрийн бус байгууллага

d)

D.төрийн бус байгууллага

e)

Е.төрийн үйлчилгээ

48.

48.хууль бүтээх үйл ажиллагаанд илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?

a)

А.хууль санаачлах

b)

В.хуулийн төсөл боловсруулах

c)

С.хуулийн төсөл өргөн мэдүүлэх

d)

D.иргэдэд нээлттэй ил тод байх

e)

Е.байнгын хороогоор хэлэлцэх

49.

49.монгол улсын зэвсэгт хүчний VI ээлжийн мотобуудлагын батальоны бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын эхний төлөө медалиар ......шагнасан

a)

А.энхийг сахиулах үйл ажиллагаа

b)

В.аюулгүйн зөвлөл

c)

С.эрүүл мэндийн сан

d)

D.ACEM

e)

E.олон улсын шүүх

50.

50.гаалийн үйл ажиллагааны зорилгуудаас илүүц зүйл оруулсан бол олно уу

a)

А.эдийн засгийн

b)

В.зохицуулалтын

c)

С.эрх зүйн хамгаалалтын

d)

D.аюулгүйн байдлын

e)

Е.илүүц зүйл байхгүй

51.

51.гадаадад байгаа иргэддээ тэдний хууль ёсны эхр эхр чөлөө үүрэг хариуцлагын талаарх шаардлагтай бусад мэдээдлэл өгч байх нь:

a)

А.МУ-н гадаад харилцаа

b)

В.МУ-н гадаад бодлогын үзэл баримтлал

c)

С.ОУ-н харилцаа

d)

D.ОУ-н гадаад харилцаа

e)

Е.МУ-н гадаад бодлого

52.
  1. 1993 онд монгол улсын ерөнхийлөгч П.очирбатын ОХУ-д хийсэн төрийн айлчлалын үер монгол оросын хооронд байгуулсан гэрээ аль нь вэ

a)

А.найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ

b)

В.улаанбатарын тунхаглал

c)

С.мосвагийн тунхаглал

d)

D.стратегийн түншлэл хөгжүүлэх тухай тунхаглал

e)

Е.иж бүрэн стратегийн түншлэл

53.

53.монгол улс АСЕМ-д хэдэн онд хэд дэх уулзалтын үеэр нэгдэн орсон бэ?

a)

А.2006онд 11дэх уулзалт

b)

В.2016онд 11дэх уулзалт

c)

С.2006онд 6дахь уулзалт

d)

D.2016онд 6дахь уулзалт

e)

Е.1961оны 6дахь уулзалт

54.

54.НҮБ болон түүний төрөлжсөн байгууллагууд ОУВС ,ДБ, АХБ-тай хамтран ажиллах гэсэн нт монгол улсын гадаад бодлогын хэд дэх чиглэл вэ?

a)

А.2

b)

В.3

c)

С 4

d)

D.5

e)

Е.6

55.

55.энэ зарчим бол стратегийн зорилтыг хэрэгжүүлэхдээ шат дарааллыг эрхэмлэсэн монгол улсын хувьд стратегийн ач холбогдол бүхий гүрнүүдийн монгол дахь эдийн засгийн болон бусад сонирхлыг тэнцвэржүүлэхэд чиглэнэ гэсэн МУ-н олон улсын хамтын нийгэмлэг дэх оролцооны зарчим тэдгээрийн агуулгаас аль нь вэ?

a)

А.олон тулгуурт байх

b)

В.идэвхтэй байх

c)

С.тэнцвэртэй байх

d)

D.үндэсний эрх ашигт нийцсэн байх

e)

Е.үндэсний язгуур эрх ашигт нийцсэн байх