WorksheetsЭрх зүй бүлгийн жишиг даалгавар
Total questions: 40
Worksheet time: 30mins
Иргэний эрх зүйн харилцаанд иргэд хоорондын эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус амины харилцаанд оролцож, хуулиар олгогдсон эрх эдэлж, үүрэг хүлээж байгаа эрх зүйн чадвар, чадамжтай этгээд аль нь вэ?
Субьект
обьект
иргэн
хуулийн этгээд
Эрх эдэлж үүрэг хүлээх ерөнхий ойлголтыг юу гэж нэрлэдэг вэ?
чадвар
чадамж
эрх
Үүрэг
Ямар нэг үйлдлээр эрх олж авах, үүрэг бий болгох, үүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг биечлэн хариуцах онцгой чадварыг юу гэдэг вэ?
чадвар
чадамж
эрх
Үүрэг
Иргэний эрх зүйн харилцаанд эдийн баялаг болох эд юмс, эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, мөн эрх эзэмших, ашиглах, захиран зарцуулах-ийг юу гэдэг вэ?
Субьект
обьект
иргэн
хуулийн этгээд
Хоёр ба түүнээс дээш тооны этгээдүүд үр дагаврыг бий болгох байдлаар харилцан тохиролцож хийсэн бичвэрийг ... гэнэ.
Гомдол
хэлцэл
гэрээ
Шийдвэр
Гэрээ байгуулах санал гэж ойлголт аль нь вэ?
Харилцан тохиролцсон баримт бичиг
нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитой, хангалттай, тодорхой илэрхийлсэн илэрхийлэл
гэрээний гол нөхцлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлж авах тухай бичиг
гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд баримт бичиг үйлдэн , гарын үсэг зурсан баримт бичиг
Нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ хэлэлцээрт заасан хөдөлмөрийн нөхцлөөр хангах үүрэг хүлээсэн тохиролцоог... гэнэ
Гэрээ
хэлцэл
хөдөлмөрийн гэрээ
үр дүнгийн гэрээ
Хөдөлмөрийн гэрээ нь 2 янз байна
Бичгээр ,амаар
хугацаатай , хугацаагүй
түр ба бүрмөсөн
хуул ёсны ба хууль ёсны бус
Аль нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл вэ?
Ажлын байрны буюу албан тушаалын нэр
ажлын байрны тодорхойлолтод заасан ажил,үүрэг
үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
хөдөлмөрийн нөхцөл
Бүгд мөн
Аль нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл биш вэ?
Аж ахуйн нэгж болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн
мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
ажилтан 50 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүсээгүй бол
ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд шууд заасан ноцтой зөрчил гаргасан.
Сахилгын зөрчил гаргаснаас хойш хэдийн хугацаанд шийтгэл ноогдуулах вэ?
6 сарын дотор
3 сарын дотор
10 сарын дотор
нэг жилийн дотор
Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хэдийн хугацаанд шийтгэлийг ноогдуулдаг вэ?
1 сарын дотор
3 сарын дотор
14 хоногийн дотор
5 сарын дотор
Иргэн хүн захиргааны байгууллагатай харилцах үндсэн хэлбэрийг тоочихдоо илүүц зүйл оруулсан бол аль нь вэ?
гомдол гаргах
өргөдөл гаргах
нотлох баримт гаргах шалгуулах
санал, хүсэлт гаргах
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хуульд зааснаар " тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэвэр нь:...............,..................,.................. тэтгэвэр гэсэн төрөлтэй байдаг.
ажилгүйдлийн, өндөр насны, тахир дутуугийн
жирэмсний , хөдөлмөрийн чадвар түр алдсаны, өндөр насны
тахир дутуугийн, өндөр насны, тэжээгчээ алдсан
тэжээгчээ алдсаны, ажилгүйдлийн, жирэмсний
Иргэд өндөр наслах, эмнэлгээр эмчлүүлэх, өвдөх, хөглжийн бэрхшээлтэй болох зэрэг тохиолдолд нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн туслалцаа авах, түүнийг дуусгавар болгохтой холбогдон үүсч буй харилцаа аль нь вэ?
иргэний рэх зүйн харилцаа
захиргааны эрх зүйн харилцаа
нийгмийн хамгааллын эрх зүйн харилцаа
хөдөлмөрийн эрх зүйн харилцаа
Иргэн болон төр аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход нь өөрт нь, тэрчлэ даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм , эдийн засгийн харилцаа аль нь вэ?
хөдөлмөрийн харилцаа
нийгмийн хамгааллын тогтолцоо
нийгмийн даатгал
нийгмийн халамж
Хүн амын тодорхой хэсэг болж буй бусдаас дэмжлэг туслалцаа шаардаж байгаа ахмад настан, эх, хүүхэд, тахир дутуу хүн, нэн ядуу амьдралтай иргэнд тэтгэвэр, тэтгэмж олгох, хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэх чиглэлээр тэдний амьжиргааг дээшлүүлэх, түүнчлэн хүүхэд төрүүлсэн эх, бүтэн өнчин хүүхэд үрчлэн авсанэх \эцэг\ болон ихэр хүүхдэд тэтгэмж олгох тагуулга бүхий арга хэмжээ аль нь вэ?
хөдөлмөрийн харилцаа
нийгмийн хамгааллын тогтолцоо
нийгмийн даатгал
нийгмийн халамж
Өндөр насны тэтгэврийн доод хэмжээ нь засгийн газрын тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний ........хувиас, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ нь мөн хөлсний ...... хувиас багагүй байна.
80%, 40%
75%, 50%
50%,50%
50%,75%
Ажилгүйдлийн тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?
ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 18 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 5 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 3 болон түүнээс дээш сар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын үргэлжлэх хугацаа 66 хоногоос хэтрэхгүй байна.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 болон түүнээс дээш сар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын үргэлжлэх хугацаа 48 хоногоос хэтрэхгүй байна.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 12 болон түүнээс дээш сар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын үргэлжлэх хугацаа 66 хоногоос хэтрэхгүй байна.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 24 болон түүнээс дээш сар төлсөн тохиолдолд тэтгэмж авах эрх үүсэх ба хөдөлмөрийн чадвар алдалтын үргэлжлэх хугацаа 80 хоногоос хэтрэхгүй байна.
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг ямар нөхцөлд олгодог вэ?
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сар, түүний сүүлийн 3 сард тасралтгүй төлсөн нөхцөлд олгоно.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 12 сар, түүний сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн нөхцөлд олгоно.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 12 сар, түүний сүүлийн 3 сард тасралтгүй төлсөн нөхцөлд олгоно.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 24 сар, түүний сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн нөхцөлд олгоно.
Нийгмийн даатгалд шимтгэл төлж байсан иргэн нас барвал ямар нөхцөлд оршуулгад зориулж тэтгэмж олгох вэ?
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн байна.
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 24 сараас доошгүй хугацаагаар төлсөн байна
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн байна
Даатгуулагч нийгмийн даатгалын шимтгэлийн 48 сараас доошгүй хугацаагаар төлсөн байна
Аль нь зөрчлийн тухай хуулийн зөрчлийн шийтгэл вэ?
сануулах, торгох, ажлаас халах
Торгох, эрх хасах , сануулах
эрх хасах, ажлаас халах, баривчлах
торгох, баривчлах, эрх хасах
Зөрчлийн тухай хуулийн шийтгэлүүдээс аль нь нэмэгдэл шийтгэл вэ?
торгох
баривчлах
тусгайлан олгосон эрх хасах
Нийгмийн даатгалын шимтгэлийг яаж төлсөн даатгуулагч бүрэн тэтгэвэр авах эрх үүсэх вэ?
нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 30-иос доошгүй жи�� төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй
нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй
нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доош жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй
нийгмийн даатгалын тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 хүртэлх жил төлсөн 60 насанд хүрсэн эрэгтэй, 55 насанд хүрсэн эмэгтэй
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн хуваагдашгүй байх зарчим аль нь вэ?
Иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын зэрэг хүний бүх эрх нэгдмэл байна.
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
Эрх зүйд захирагдах ёсны дагуу орчин цагийн үндсэн хуульд удирдлага болгодог зарчмуудаас хамааралгүй ойлголтыг олно уу.
Иргэний нийгмийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх
Хүний эрхийг баталгаажуулах
Эрх зүйт төрийн үндсийг бэхжүүлэх
Засаг, төрийн эрх мэдлийг хуваарилах
Социалист төрийг бэхжүүлэх
Монгол улсын иргэний журамт үүрэг аль нь вэ?
Хууль дээдэлж, сахин биелүүлэх
Албан татвар төлөх
Эх орноо хамгаалан цэргийн алба хаах
Хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх
Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийн ялгаварлан гадуурхахгүй байх зарчим аль нь вэ?
Хүн оршин байгаа цагт эрхийг хүнээс тусгаарлах, салгах боломжгүй
Хүн болж төрснийхөө хувьд хүн бүр ижил үнэ цэнтэй байж, адил хүндэтгэлийг хүлээнэ.
Иргэний, улс төрийн, нийгэм, эдийн засаг, соёлын эрх зэрэг хүний бүх эрх нэгдмэл байна.
Арьс өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, нийгмийн гарал, нийгэмд эзэлж буй байр сууриас үл хамааран хэнийг ч ялгаварлан гадуурхаж болохгүй
Бат 14 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу?
Бат өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
Бат нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр мэргэжлийн чиг баримжаа, ажлын дадлага олох зорилгоор хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Бат нь 14 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр насны хязгаарлалтгүй ажил эрхлэх боломжтой.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд үл хамаарах жишээг олоорой.
Иргэн Т-ийн ажилладаг аж ахуйн нэгж татан буугдсан
Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
Иргэн Л нь өндөр настны тэтгэвэр авах эрх үүссэн
Иргэн А нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан
Иргэн Б нь томилолтоор өөр орон тооны ажилд ажиллах болсон
Бүрэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ?
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.
Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа, дүнг харгалзан үзэж тооцно.
Иргэнд захиргааны байгууллага мэдээлэл өгөхөөс татгалзвал 2 үе шатаар шийдвэрлүүлэх эрхтэй. 1-р үе шатад иргэн байгууллагатай харилцах аль хэлбэрт хамаарахыг сонгоорой.
Захиргааны байгууллагын дараагийн шатны байгууллагад өргөдөл гаргах
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан магадлал гаргах
Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргах
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр хүсэлт гаргах
Дээд албан тушаалтанд нь хандан амаар болон бичгээр гомдол гаргах.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарах жишээг олоорой.
Иргэн А нь ажлаа шалтгаангүйгээр тасалсан энэ нь анхны тохиолдол
Иргэн М нь албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон
Иргэн С нь сахилгын зөрчил гаргаж сануулах шийтгэл авсан
Иргэн Т нь сахилгын зөрчил гаргаж цалингийн 20% аар шийтгүүлсэн
Иргэн Д нь ээлжийн амралтаа авсан (48 хоног амарсан)
Сахилгын зөрчлийн үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах шийтгэлийг хэдэн сарын дотор ноогдуулах ёстой вэ?
Зөрчил гаргаснаас хойш 5 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
Зөрчил гаргаснаас хойш 4 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 2 сарын дотор
Зөрчил гаргаснаас хойш 6 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
Зөрчил гаргаснаас хойш 2 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 3 сарын дотор
Зөрчил гаргаснаас хойш 7 сарын дотор, зөрчлийг илрүүлснээс 1 сарын дотор
Дорж 15 настай бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцож болох уу? /2 оноо/
Дорж өөрийн хүсэлтээр ажил эрхлэх сонирхолтой бол хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
Дорж нь эцэг эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлтэйгөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Дорж нь 15 настай тул иргэний эрх зүйн заримдаг чадамжтай гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээний нэг талаар оролцох боломжгүй.
Монгол улсын иргэн бүр өөрийн хүсэлтээр
Хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээг хэрхэн тооцдог вэ? /1 оноо/
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд үржүүлж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор хувааж тооцно.
Тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих нийт сарын тоонд хувааж шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.
Даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сарын дундаж хөдөлмөрийн хөлсний 45 хувиар тооцно.
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч буюу төрийн албан хаагчид сүүлийн 12 сарын цалингийн дунджийн 100 хувиар тооцно.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хорооноос тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжэээний 75 хувиас багагүй байхаар тооцно.
Захиргааны байгууллагын хууль бус актын улмаас эрх зөрчигдсөн иргэн, хуулийн этгээд нь дээд шатны захиргааны байгууллагын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол захиргааны хэргийн шүүхэд хэд хоногийн дотор нэхэмжлэл гаргах вэ?
7 хоног
14 хоног
30 хоног
45 хоног
60 хоног
Баянгол дүүргийн Засаг дарга 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 59 дүгээр захирамжаар иргэн Б-д, мөн оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 274 дүгээр захирамжаар иргэн Г-д газар олгохдоо иргэн Б-ийн нэр дээр байдаг "Очир" дэлгүүрийн газартай давхцал бүхий хэсгийг давхардуулан олгосон байна. Дээрх тохиолдолд иргэн Б эрх зөрчигдсөн гэж үзэн дээд шатны байгууллагад гомдол гаргажээ. Б-гийн хувьд аль субьектэд хамаарах вэ?
Хуулийн этгээд
Гомдол гаргаж буй иргэн
Хариуцагч
Албан тушаалтан
Гуравдагч этгээд
Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх үүснэ. Ажилгүйдлийн тэтгэмж олгох нөхцөлийг олно уу?
Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 12 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
Ажилгүй болохоосоо өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд
