wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

10-р анги сонгон заавал судлах

Total questions: 23

Worksheet time: 23mins

Name
Class
Date
1.

2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?

a)

а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.

b)

б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ

c)

в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл

d)

г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.

2.

3.” Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.

Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?

a)

а.Н. Коперник

b)

б. Спиц

c)

в. М.Калмижн

d)

г. М.Вебер

3.

. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

4.

. “ Нийгмийн бодит байдлыг обьективоор судлах боломжгүй ч далд оршин буй жинхэнэ бодит байдлыг илрүүлэхийн тулд зонхилох тайлбарт захирагдалгүйгээр судлан, бүтээгдсэн мэдлэгт дулдуйдан нийгмийг өөрчлөх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

5.

. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

6.

Судлаач нийгмийн тухай үнэн бодит, шинэ зүйлийг илрүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх аргуудын цогцыг ... гэнэ.

a)

а. Нийгмийн бүтэц

b)

б. Нийгмийн үйл явц

c)

в. нийгмийн судалгаа

d)

г. Нийгмийн харилцан үйлдэл

7.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ... гэнэ.

a)

а. Эрх

b)

б. Үүрэг

c)

в. байр суурь

d)

г. Хэм хэмжээ

8.

. Шинэ Гвинейн Чамбули омгийнхны эрчүүд гэртээ сууж , нүүрээ будаж, эмэгтэйдээ тоогдохыг хичээхийг хэвийн үзэгдэл тооцдог бол манайд ийм эрэгтэйчүүдэд нэр хоч өгч, ад үзэн буруушаадаг. Үүний тайлбарыг олоорой.

a)

а. Хүний эрхийн үүднээс буруу бөгөөд гэмт үйлдэл

b)

б. хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг ямар нөхцөлд үйлдэв гэдгээс хамааран ялгаатайгаар үнэлдэг.

c)

в. гажуудал ниймээсээ хамаараад харьцангуй мөн чанартай

d)

г. гажуудлын талаарх нийгмийн нийтлэг, давхраануудын санал зөрөлддөг

9.

Хувь хүн өдөр тутамдаа ямар үйлдлийг хэрхэн хийх вэ гэдэг сонголт нь ....... хамаардаг.

a)

а. Хандлагаас

b)

б. Үүргээс

c)

в. эрхээс

d)

г. байр сууриас

10.

Тухайн байр сууриас үүдэн бий болж , заавал биелүүлэх ёстой хэм хэмжээлэг шинжтэй зан үйлүүдийн цогцыг... гэдэг.

a)

а. Эрх

b)

б. Үүрэг

c)

в. байр суурь

d)

г. Хэм хэмжээ

11.

. Нийгмийн гажуудал бүхэн сөрөг үр дагавартай биш.

a)

а. Үнэн

b)

б. Худал

12.

Нийгэм , нийгмийн бүлгийн олонхи гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөв.

a)

а. Нийгмийн хяналт

b)

б. нийгмийн хэм хэмжээ

c)

в. девиаци

d)

г. Конформист

13.

Урьд өмнө нь тогтсон үнэт зүйлс, өөрийн мэдрэмж, зан үйлийн загвараа эрс өөрчлөхийг юу гэх вэ?

a)

Нийгэмшилт

b)

Дахин нийгэмшилт

c)

Төлөвшил

d)

Хүмүүжил

e)

Боловсрол

14.

Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүргийг гүйцэтгэдэг гэж хэлсэн бэ?

a)

Занден

b)

Дюркгейм

c)

Калмижн

d)

Мид

e)

Маркс

15.

............... нь хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцаанд илрэх ба тодорхой орон зай, цаг хугацаанд тогтвортойгоор буюу дахин давтагдах байдлаар ажиглагдана.

a)

Нийгмийн харилцаа

b)

Нийгмийн харилцан үйлдэл

c)

Нийгмийн институт

d)

Нийгмийн бүтэц

16.

Хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт, эмх цэгц бүхий, улс төрийн хувьд биеэ даасан өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдлийг юу гэдэг вэ?

a)

Бүлэг

b)

Нийгэм

c)

Үндэстэн

d)

Гэр бүл

e)

Нийтлэг

17.

“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоо ’’ гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Г.Мид

c)

В.Занден

d)

К.Маркс

e)

М.Вебер

18.

Нийгэмшилтийн явцад хувь хун өөрийгөө нийгмийн тодорхой бүлэг, нийтлэг, нийгэмд харьяалуулан, тэрхүү бүлэг, нийтлэг, нийгмээ илэрхийлэгч онцлог шинжийг нь тээгч нь болдог. Үүнийг ямар ойлголтоор илэрхийлдэг вэ?

a)

Нийгэмшилт

b)

Адилсал

c)

Тээгч

d)

Нийгмийн нийтлэг

e)

Бүлэг

19.

Нийгэм, нийгмийн бүлгийн олонх гишүүдийн хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, хүлээлттэй үл нийцэх төлөвийг нийгмийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

Аялдах үйлдэл

b)

Нийгмийн хяналт

c)

Нийгмийн гажуудал

d)

Гэмт хэрэг

e)

Нийгмийн зан үйл

20.

Нэг хүний үүргүүд нь нөгөөгийн хэрэгжилтэд саад учруулах зэргээр зөрчигддөг. Жишээ нь багш хүн албан үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүлийн зарим үүргээ биелүүлж чадахгүйд хүрдэг. Энэ нь нийгмийн ямар ойлголтын жишээ вэ?

a)

Нийгмийн үүрэг

b)

Үүргийн шинж

c)

Үүргийн тогтолцоо

d)

Иргэний үүрэг

e)

Үүргийн зөрчил

21.

Хэм хэмжээг зөрчсөний төлөө сануулга өгөх, ажлаас нь халах, торгох, эрхийг нь хязгаарлах, хорих, цаазаар авах зэрэг үүрэг хүлээсэн байгууллагуудын хүчээр хэрэгждэг үйл ажиллагаа нь хяналтын ямар төрөлд хамаарах вэ?

a)

Албан бус хяналт

b)

Албан хяналт

c)

Хариуцлага

d)

Дүрэм

e)

Эрх зүйн хэм хэмжээ

22.

Нийгмийн институтийн чиг үүргийг судална гэдэг нь түүний гүйцэтгэж буй үүрэг буюу үйлдлийн үр дүнд ямар үр дагавар бий болов гэдгийг судлах хэрэг гэж үзсэн социологич хэн бэ?

a)

О.Конт

b)

Э.Дюркгейм

c)

М.Вебер

d)

Р.Мертон

e)

Ж.Мид

23.

Нийгмийн харилцан үйлдлийн явцад хувь хүн бусдын үүргийг хүлээн авах замаар “Би нь бүрэлдэн бий болдог" гэж үзсэн эрдэмтэн хэн бэ?

a)

Э.Дюркгейм

b)

Р.Мертои

c)

К.Маркс

d)

Ж.Г.Мид

e)

Т.Парсонс