NEW
Font size
Worksheets9-Р АНГИ Эхийг анхааралтай уншиж ойлгоод, асуултад хариулаарай
Total questions: 30
Worksheet time: 15mins
9-Р АНГИ
Эхийг анхааралтай уншиж ойлгоод, асуултад хариулаарай
Хариултын олон хувилбараас зөвхөн нэгийг сонгоорой.
Зам
Монгол орны жирийн нэгэн хөндий. Холын уулсын цаанаас урган улам л томорсоор наашлах цагаан үүлсийн зүг элдвийг хөөрөлдөх хоёр морьтой хүн зам даган улам цаашилсаар жижгэрэх бөгөөд бүсгүйн улаан алчуур тэнгэрийн цэнхэр өнгөн дээр бяцхан толбо мэт тодхон. Зургийн доороос хөдөөгийн зам ухасхийн гарч, тахиралдан мушгиралдсаар тэртээд сураг бараа тасарна.
Зам дээр тогстон шалбааг наранд хатаж амжаагүй байгаа нь саяхан, магадгүй, өчигдөр ч юм уу бороо оржээ. Байгаль ертөнц жирийн боловч ер бусын үзэсгэлэнтэй агаад ер бусын нууцлаг. Алсыг зорьсон шонгийн мод замын дэргэдүүр шулуухан жирийлгэсээр зургийн гүн рүү шингэсэн үзэгдэнэ. Хөл доороос ээх зөөлөн шар зам бүхий хөдөө, нар, хур, агаар тэгш зуны дуниартсан тийм л нэг өдөр.
Зураач маань энэ л замаар давхиж явахдаа байгалийн тэрхүү сайхныг гайхаж гэнэт зогтуссаныг төсөөлөхөд амархан. Эргэн тойронд хөгжилтэй шулганах шувуудыг үргээхээс айсан мэт хөдөлгөөнгүй, тэртээд одох замын тухай гүн бодолд дарагдан зогсож байсан болов уу.
Байгаль дах өнгө, дүрсийн үзэсгэлэнт зохицол нүд булааж, сэтгэл ганхьруулан хөдөөгийн зун хөх тэнгэр аялгуугаараа бүх л биеийг эзэмдэхийн ялдамд онгон байгаль, түүн дээр хүний гараар бий болсон шонгийн модны шулуухан цуваа хоёр эсрэг тэсрэг мэдрэмж төрүүлнэм.
1. Дээрх эхийн сэдвийг олоорой. /1оноо/
А. Хүн байгалын тухай
В. Морьтой хүний тухай
С. Зам болгон дардан байдаггүй
D. Хүний амьдралын тухай
2. Дээрх эхийн гол санаа юу вэ? /1оноо/
А. Зам болон хүний амьдрал хоёрын ижил болон ялгаатай талын тухай
b. Хүний амьдралын зам хэзээ ч шулуун дардан байдаггүй.
c. Хүн өөрийнхөө амьдралын замыг өөрөө сонгодог.
D. Зам бол хотоод хөдөөд авчирдаг гүүр
3. Дээрх эхийн хэв маягийг зөв тодорхойлсныг олоорой. /1оноо/
А. Тоочимж эх
В. Эргэцүүлэмж эх
с. хүүрнэмж
D. эргэцүүлэмж
4. Дээрх эхийн түлхүүр үгийг зөв тодорхойлсон хэгсийг олоорой. /1оноо/
А. Зам, морьтой хүн , шонгийн мод, бүсгүй, алдарт зураач
Б. . алс зэлүүд дэх айл, хөдөөгийн зам, цагаан, сайхан байгаль
В. Нимгэн хувцасны, , өгөө аваа, зусардах, нөхөр,
D. Шулуун цуваа, улам цаашилсаар, наранд хатаж амжаагүй
5. “Байгаль дах өнгө, дүрсийн үзэсгэлэнт зохицол нүд булааж” гэсэн хэсгээс ямар өнгө аяс илэрч байна вэ? /1 оноо/
А. сэтгэл эмзэглүүлсэн.
б. Тааламжгүй
С. ерийн
D. Тааламжтай , сайхан
6. Зам дээр тогстон шалбааг наранд хатаж амжаагүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
А. Наранд хатаж амжаагүй
Б. Саяхан юм уу өчигдөр бороо
С. замын дэргэдүүр
d. Бүүдгэр байгаа учраас
7. Дараах өгүүлбэрүүдээс таамагласан өнгө аястай өгүүлбэрийг олоорой.
А. Байгаль дах өнгө, дүрсийн үзэсгэлэнт зохицол нүд булааж байгаа байх
Б. Шонгийн модны шулуухан цуваа хоёр эсрэг тэсрэг мэдрэмж төрүүлж байна.
В. Голдоо нүхтэй хуурай модыг цүүцдэн ухаж жилд нэг үүр засна.
D. Газарт боргоцойг заавал модонд хавчуулж байж иддэг.
8. Гурван бүрэлдэхүүнт цөм өгүүлбэрийг олоорой. /1оноо/
А. Би мэднэ, энхрий үрээ эх нь голох
В. энхрий үрээ эх нь голохыг би мэднэ
С. Үрээ эх нь голдог юм
D. Шувууны эх нь голдог юм
9. “Цагаан хөөс тургин байсан хар тайлгийг ногтолчхов”- онцолсон үг өгүүлбэрт ямар гишүүн болох вэ? /1 оноо/
А. Шууд тусагдахуун
В. Шууд бус тусагдахуун
С. Харьяалахын тодотгол
D. өгүүлэхүүн
10. “Намрын шар наран над дээр, чам дээр тусна” гэсэн өгүүлбэрийн бүтцийг зөв тодорхойлсныг олоорой. /1 оноо/
А. Байц гишүүн өгүүлбэртэй УНӨ
В. Шууд тусагдахуун ГӨ УНӨ
С. энгийн дэлгэрэнгүй өгүүлбэр
D. Холимог нийлмэл өгүүлбэр
11. Дараах үгсийг утгатай нь зөв харгалзуулсан хэсгийг олоорой. /1 оноо/
1. Ховоо А. Хөндий, уудам тал
2. цайдам В. худгаас ус хутган гаргах хэрэгсэл
3. урьхан С. богино
4. охор D. тааламжтай, дулаан, зөөлөн
А. 1c 2b 3d 4a
B. 2a 1c 3d 4b
C .1b 2a 3d 4c
d. 1d 2a 3c 4b
12. Үгийн бүтцээр зөв задалсныг олоорой. /1 оноо/
А. хүзүү+0+г+ ээ
В. цэнхэр+т+0+ж
С. уруул+аас+аа
D. дүнх+ий+0+0+дэг
13. “ өдрийн хоол” холбоо үгийн -ийн бүтээвэр нь ямар утга ялгаж байна вэ? 1 оноо
А. Цаг хугацааны утга
Б. орны утга
c. зориулалтын утга
D. Бүхэл хэсгийн утга
14. Эсрэг утга бүхий хэсгийг олоорой.
А. Орилох чарлах
Б. нотлох батлах
c. Уйлах дуулах
d. Бүжин бүжин
15. Дараах холбоо үгсийн ажиглаад үндсэн утгаараа байгаа үгийг олоорой. 1 оноо
А. Ам халах
Б. ам уралдах
в. хошуу нэмэх
d. Ам цангах
21. Нөхцөлдүүлэн холбох нөхцөлтэй үгийг олоорой. /1 оноо/
А. Багш нар
b. яваад
С. найзууд
D. нойроос
26. Ж.Лхагвын “Эвэр” өгүүллэгийн хэсгээс тодруулсан хэсгийн уран дүрслэлийн хэв маягийг зөв тодорхойлныг олоорой. /1 оноо/
Янгирын бор ишиг өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт- албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд өгөхгүй удах мэт аятайхан санагдана.
А. Егтлол А. Егтлол
b. адилтгал
c. хүншүүлэл
d. зүйрлэл
27. Б.Лхагвасүрэн “Боржигины бор тал” шүлгийн мөрийг зөв тохируулна уу? /1оноо/
Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
....................................................................
А. Эхийн минь сүү тагнайд амтагдаж
b. Нандин эрхэмсэг эгэл борилын туйл
c. Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
d. Торго шиг зөөлөн байсан
28. “Тэлээлэх” гэдэг үгийн утгыг зөв тайлбарласан хэсгийн олоорой. /1 оноо/
А. Үнэн шударга
Б. өөрийн болгох
с. маргааш гэсэн утгатай
d. Төл мал хоёр ба хоёроос дээш эхийг хөхөж өсгөх
29. Дараах зохиолыг зохиолчтой нь зөв харгалзуулаарай. /1 оноо/
А. Б. Ринчен 1. Улаан хамбан зодог буюу тавын даваа
b. Ж.Лхагва 2. “Үер” (туужаас)
c. . Д. Мягмар 3. Эвэр (өгүүллэг)
D. Д.Цэдэв 4. Нууцыг задруулсан захиа
А. 1d , 2c ,3b, 4a
b. 1d, 2d, 3c, 4a
c. 4d, 1a, 2c, 3b
d. 1c, 2d, 3a, 4b
30. Манжийн дарлалын үеийн үйл явдлыг харуулдаг зохиол аль нь вэ? /1 оноо/
А. “Улаан хамбан зодогт буюу тавын даваа”
с. “Нууцыг задруулсан захиа”
В. “Жангарын тууль”
d. “ Эвэр” өгүүллэг
16. Дараах үгсээс зөөлөн дэвсгэрээр төгссөн үгийг олоорой.
17. Тийн ялгалын нөхцөлийг зөв дагуулсан хэсгийг олоорой
18. “Зан авир” гэсэн холбоо үгийн онцолсон үг аль нь вэ
19. Дүрс ялган бичих үгсийг утгаар нь зөв харгалзуулаарай.
А. 1c 2b 3a
b. 3b 1a 2c
c. 1b 2a 3c
d. 1a 2c 3b
20. Эс хувилгагч нөхцөлөөр бүтсэн үгийг олоорой. /1 оноо/
22. Цэгийн оронд тохирох нөхцөлийг нөхөж, зүйр цэцэн үг бүтээгээр
23. Хатуу дэвсгэрээр төгсөн үгийг олоорой.
24. Үндэсний бичгээр үйл үгийн нөхцөл бүтээврийг тодорхойлолттой нь зөв харгалзуулсан хэгсийг олоорой
А. 1b, 2a, 3c, 4d
B. 1a, 2b, 3c, 4d
c. 1d 2c 3a 4b
d. 1c, 2a, 3b ,4d
25. Дараах язгуураас аль нь үйл язгуур вэ
