wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

11 р анги

Total questions: 32

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.
1. 1990-ээд онд нийгэм, эдийн засгийн ялгаа бүхий гурван ангийн хүмүүс өөрсдийн өвчний шинж тэмдгийг хэрхэн тайлбарлаж буйг судалсан эрдэмтэн хэн бэ?
a)
a. Судлаач Ө.Күүс
b)
b. Социологич Д.Датон
c)
c. Судлаач С.Дулам
d)
d. Судлаач Ц.Уртнасан
e)
e. Судлаач Б.Энхцэцэг
2.
3. Энэхүү аргачлал нь цөөн хүн амтай улс орон нутагт ашиглаж болох ч томоохон хот сууринд ашиглахад хүндрэлтэй юм. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөсөө илүү гэж үзвэл түүнийг дэлгүүрийн эзнээс дээд ангид оруулж болно хэмээн судалсан эрдэмтэн хэн бэ?
a)
a. Т.Парсонс
b)
b. Дэвис ба Мур
c)
c. Л.Уорнер
d)
d. К.Маркс, М.Вебер
e)
e. Э.Дюркгейм
3.
18. Төр нь ноёрхогч ангийн эрх ашгийг хэрэгжүүлж байдаг гэжүздэг онол аль нь вэ?
a)
a. К. Марксын үзэл
b)
b. М.Веберийн үзэл
c)
c. Неомарксист буюу шүүмжлэлт онол
d)
d. Бүтэц чиг үүргийн онол
e)
e. Зөрчилдөөний онол
4.
23. Дайн байлдаан, өр төлөөс эсвэл тоталитар дэглэмийн нөлөөгөөр давхраажилтын ямар хэв маяг үүссэн бэ?
a)
a. Боолчлол
b)
b. Язгуур
c)
c. Каст
d)
d. Анги дээрх бүгд
5.
27. Бүтэц чиг үүргийн онолын судлаач Т.Парсонс “тухайн нийгэмд зонхилж байгаа үнэлэмжийн дагуу хүмүүс бусад хүмүүсээрээ үнэлэгдэж, зэрэгэлэгдэж байдаг” гэж үзэг. Тохирох жишээг олно уу.
a)
a. Дэлгүүрийн эзэн, эмчийг нэр хүндээр өөрөөс нь илүү гэж үзэх
b)
b. Хөөлмөрийн хуваарь нийгмийн зохион байгуулалтын үндэс болохын зэрэгцээ тэгш бус байдалд хүргэх шалтгаан болдог
c)
c. Ер бусын хүчинтэй харилцахыг онцгой чухал гэж үзэх нийгэмд шашны зүтгэлтэн, санваартан, бөө, шидтэний байр суурь илүү өндөр үнэлэгдэнэ.
d)
d. Тухайн нийгэмд чухал бөгөөд илүү нарийн ур чадвар шаардах хөдөлмөрийн нийлүүлэлт бага байх тохиолдолд хөдөлмөрийн зах зээл илүү өндрөөр үнэлдэг.
e)
e. Дээрх бүгд
6.
28. Шашны номлол дахь хөдөлмөрийн хуваарийг тогтоосны дагуух хувийн байр суурийг өөрчлөх боломжгүй хаалттай давхраажилтын хэв маяг аль нь вэ?
a)
a. Боолчлол
b)
b. Язгуур
c)
c. Каст
d)
d. Анги
e)
e. Дээрх бүгд
7.
43. К. Марксын үзэл санаанд тулгуурлан, М.Веберийн үзэл санааг харгалзан нийгмийн давхраажилтыг судалсан сулаачийг олно уу.
a)
a. Т.Парсонс
b)
b. Дэвис ба Мур
c)
c. Л.Уорнер
d)
d. Е.О.Райт
e)
e. Э.Дюркгейм
8.

1. Шашны номлолоор зөвтгөгдөн хувийн байр суурийг өөрчлөх ямар ч боломжгүй давхраажилтын

тогтолцоо аль нь вэ?

a)

А. Анги

b)

В. Каст

c)

С. Нийгмийн ялгарал

d)

D. Боолчлол

e)

Е. Язгуур

9.

Аль нь олдмол статус вэ?

a)

А. Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн айлын ганц хүү.

b)

В. Би айлын отгон охин

c)

С. Мөнх 12-р ангид суралцахын зэрэгцээ FM радиогийн хөтлөгчөөр ажилладаг.

d)

D. Ерөнхий сайд А.Амар хохь тайжийн хүү ажээ.

e)

Е. Дуучин С.Жавхлан Увс аймгийн уугуул

10.

Тухайн байр суурь бүхий хүн юуг хийх нь зөвшөөрөгдөж байгааг ... гэнэ.

a)

а. Эрх

b)

б. Үүрэг

c)

в. байр суурь

d)

г. Хэм хэмжээ

11.

.“Нийгмийн бүтэц гэдэг нь нийгмийн хэсэг элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ” гэж хэн хэлсэн бэ?

a)

а. О. Конт

b)

б. В. Занден

c)

в. К. Маркс

d)

г. М. Вебер

12.

. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

13.

2. “ Нийгмийн бүтэц” гэсэн ойлголт аль нь вэ?

a)

а. Хүмүүс хэрэгцээгээ хангах , зөрчид маргаан, эмх замбараагүй байдалд хүргэхгүйн тулд үүргээ хуваарилан зохион байгуулалтанд орж, хянаж, зохицуулах замаар амьдарч буй хамтын амьдралынх нь хэлбэр юм.

b)

б. Нийгмийн хэсэг, элементүүдийн хооронд бэхэжсэн тогтвортой харилцаа холбоог хэлнэ

c)

в. хүн амын болон соёлын нөхөн үйлдвэрлэлээрээ өөрийн залгамж, тогтвортой чанарыг хангадаг, нэг нутаг дэвсгэр дээр амьдардаг, өөрийн зохион байгуулалт эмх цэгц бүхий, улс төрийн хувьд бие даасан, өөрсдийгөө тухайн нийгэмд харьяалуулдаг хүмүүсийн тогтвортой нэгдэл

d)

г. Хүмүүсийн үйлдэл, тэдгээрийн хоорондын харилцан үйлдэл, бөөгнөрөл, хүмүүсийн нэгдэл юм.

14.

3.” Боловсрол нь хувь хүнийг нийгэмшүүлэх үүрэг гүйцэтгэдэг. Орчин үеийн нийгэмд хүмүүс сургуулийн орчинд олон цагийг өнгөрөөж байгаа ба гэрлээгүй хүмүүстэй танилцан, уулзаж, нөхөрлөж байна.

Уламжлал нийгэмд гэр бүл ,шашин нь хүмүүсийг ёс суртахууны хувьд нийгэмшүүлж , ижил шашны итгэл үнэмшил, үнэлэмжтэй хүмүүсийг гэрлүүлэх үүрэг гүйцэтгэж байсан юм. Харин орчин үеийн нийгэмд ижил шашинтай хүмүүс гэрлэх нь багасч, ойролцоо ба ижил боловсролтой хүмүүс гэрлэх нь ихэсч байна” гэж хэний үзэл вэ?

a)

а.Н. Коперник

b)

б. Спиц

c)

в. М.Калмижн

d)

г. М.Вебер

15.

. “ Нийгэм нь хувь хүний хүсэл зоригоос үл хамаарах обьектив мөн чанартай тул нийгмийн судалгаагаар бодит байдал дахь үзэгдэл хоорондын зүй тогтлыг илрүүлж чадна. Мэдлэгийг бүтээхдээ байгаль судлаачдын адилаар дедукцийн арга буюу обьективаар судлан, онол бүтээх боломжтой” гэдэг нь нийгмийг судлах\ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

16.

. “ Нийгмийн бодит байдлыг судлах нь хүмүүс хэрхэн харилцдаг, хүмүүсийн үйлдэлд илрэх утга учрыг тэдний нүдээр харж ойлгох явдал. Нийгмийн тухай ерөнхий онол гэж байх боломжгүй ба судлагдсан бодит байдлаас индукцийн аргын дагуу тодорхой түвшний онолыг бүтээх боломжтой” ” гэдэг нь нийгмийг судлах \ социологийн \ аль онол вэ?

a)

а. Бүтэц чиг үүргийн онол

b)

б. Марксизм \ шүүмжлэлт онол

c)

в. бэлгэ тэмдгийн харилцан үйлдлийн онол

d)

г. эдийн засгийн онол

17.

1.Нийгмийн гишүүд хувийн болон нийгмийн шинжээрээ зааглагдан хуваагдахыг социологийн шинжлэх ухаанд хэрхэн нэрлэдэг вэ?

a)

А.Нийгмийн нийтлэг

b)

Б.Нийгмийн давхраа 

c)

В.Нийгмийн давхраажилт

d)

Г.Нийгмийн ялгарал

18.

2.Анги, статус, нам бүтээлдээ давхраажилтын асуудлыг хөндөж, судалгаанд статусын бүлэг, намын ялгарлын асуудлыг судлан ангийн ялгаралд өмчөөс гадна орлого, эрхэлж буй ажил мэргэжил гэсэн эдийн засгийн бусад хүчин зүйлс чухал гэж үзсэн сэтгэгч аль нь вэ?

a)

А.М.Вебер    

b)

Б.К.Маркс

c)

В.Т.Парсонс 

d)

Г.Ф.Энгельс

19.

23.Зам харилцаа, эдийн засгийн харилцаа, мэдээлэл харилцааны хөгжлийн үндсэн дээр тусгаар соёлууд дэлхийн нэгдмэл соёлд нэгдэн нийлэх үйл явцыг юу гэдэг вэ?

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлын аялал жуулчлал

c)

в. соёлын дархлаа

d)

г. Соёлын адилсал

20.

24.Бүтээсэн бүхнийг устгаж , хүнийг тэр зүйлээ дахин бүтээхгүй болтол нь айлган сүрдүүлэх үйл явц.

a)

а. Соёлын даяаршил

b)

б. Соёлыг солилцоо

c)

в. соёлыг хуулбарлан дууриах

d)

г. Соёлын тулгалт

21.

21.Аль нь соёлын аялал жуулчлалд баримтлах зарчим биш вэ?

a)

а. орон нутгийн хүн амын амьжиргаа, нийгэм, эдийн засгийн хөгжилд үр ашгаа өгөх

b)

б.соёлын солилцоонд тулгуурлах

c)

в. байгалийн болон соёлын өвийн газруудтай харилцан шүтэлцээтэй хөгжүүлэх

d)

г.түүх,соёлын үнэт зүйлсийг нийтийн хүртээл болгох.

e)

Д. Байгалийн болон соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг бэхжүүлэх

22.

Соёл судлал нь ... зууны эхэн үед бие даасан шинжлэх ухаан болжээ. Тохирох хариуг дугуйлна уу?

a)

XX

b)

XIX

c)

XXI

d)

IXX

23.

Орос хэлний “ Ценность”, англи хэлний “ value” хэмээх үг нь аль ойлголтыг илэрхийлэх вэ?

a)

Үнэлгээ

b)

Үнэлэмжийн баримжаа

c)

Үнэлэмж

d)

Хэм хэмжээ

24.

Дараах соёлын элементүүдээс аль нь хэлний талаар өгүүлнэ вэ?

a)

Хүн бодол санаагаа аль нэг тэмдэгтэд төлөөлөл, бэлгэдэл болгон шингээдэг

b)

Хүний оюуны ертөнцийг илэрхийлэгч, хадгалагч, дамжуулагч арга хэрэгсэл

c)

Хүмүүсийн мэддэг баримт, туршлага, үнэт зүйлсийг хэлнэ.

d)

Хүмүүсийн зан төлөвийг зохицуулдаг дэг журам, хууль дүрэм, ёс заншил

25.

Монгол үндэстний соёлын нийтлэг шинжүүдээс аль нь биш вэ?

a)

Монгол орон бол эртний соёлт орон

b)

Монгол улс дэлхийн хэд хэдэн соёлын хэв маягаас Дорнын соёлын хүрээнд хамаарна

c)

Манай орон бол Буддын соёлт орон

d)

Монгол орон бол суурьшмал соёл иргэншилтэй орон

26.

Соёлын түгээмэл шинжийг судалсэн эрдэмтэн аль нь биш вэ?

a)

Ж.Мёрдок

b)

К. Клакхон

c)

К. Леви-Строс

d)

Э. Кассирер

27.

Бүхий л соёлд нийтлэг байдаг шинж чанар, хэм хэмжээ, дүрэм журам, үнэт зүйлсийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

соёлын хэм хэмжээ

b)

соёлын нийтлэг

c)

соёлын түгээмэл

d)

соёлын нэгдэл

28.

Аливаа зүйлийн үнэн эсэхийг шалган тодорхойлох, туслах арга, аргачлал, зарчимд тулгуурладаг нь мэдлэгийн аль төрөл вэ?

a)

шашин

b)

домог

c)

философи

d)

шинжлэх ухаан

29.

Нийт хүн төрөлхтний хувьд хүлээн зөвшөөрөгддөг утгат чанарыг .... гэнэ.

a)

үнэлэмж

b)

үнэлэмжийн баримжаа

c)

үнэлгээ

d)

үнэт зүйл

30.

“Монголын түүх соёл бол үндэсний аюулгүй байдлын дархлаа мөн” аль хуулийн заалт вэ?

a)

Соёлын тухай хууль

b)

Үндсэн хууль

c)

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль

d)

Соёлын тухай хууль

31.

Этнографи гэдэг нь ...

a)

Үндэсний соёл

b)

Угсаатны зүй

c)

Шашин судлал

d)

Намтар судлал

32.

Монголын угсаатны зүйн гол төлөөлөгч хэн бэ?

a)

О. Пүрэв

b)

Б. Ренчин

c)

С. Бадамхатан

d)

С.Дулам