wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

Салбарын -Нягтлан бодох бүртгэл -Явц

Total questions: 50

Worksheet time: 32mins

Name
Class
Date
1.
Бараа материалыг санхүүгийн тайланд үнэлж бүртгэхдээ.
a)
Худалдан авсан өртгөөр
b)
Бодит үнэ цэнээр
c)
Өртөг ба бодит үнэ цэнийн аль багаар
d)
Дансны үнээр
2.
Үндсэн хөрөнгийг дахин үнэлэх үеийн “хуримтлагдсан элэгдлийг дахин тооцох арга” аль нь вэ?
a)
Дахин үнэлсэн хөрөнгийн хуримтлагдсан элэгдлийг хөрөнгийн дансны үнийн өөрчлөлттэй хувь тэнцүүлэн дахин тооцно.
b)
Тухайн үндсэн хөрөнгийн өмнө тооцоолсон хуримтлагдсан элэгдлийг бүртгэлээс хасч тооцно.
c)
Дахин үнэлсэн хөрөнгийн үлдэгдэл өртөг дээр үндэслэн элэгдлийг шинээр тооцдог
d)
Дээрх бүгд
3.
2016.01.01-нд “А” компаний эргэлтийн хөрөнгийн С1= ?????₮ (Мөнгө ??????₮, Хангамжийн материал2,000,000₮) байв. Тайлант хугацаанд эргэлтийн хөрөнгөтэй холбоотой дараах ажил гүйлгээ гарсан.01.01. Нийт 6 сарын түрээст 360,000₮ урьдчилан төлсөн.01.02. Харилцагчид үйлчилгээ үзүүлсний төлбөрт 2,000,000₮ бэлнээр хүлээн авсан.01.03. Хангамжийн материал худалдан авч 1,000,000₮ төлсөн.01.15. Ирэх сард үйлчилгээ үзүүлэхээр “Б” компаниас 4,500,000₮-ийг урьдчилан хүлээн авсан.01.31. Тухайн сарын түрээсийг тохируулан бүртгэсэн. Ашигласан хангамжийн зүйл 1,600,000₮ байсан. Эргэлтийнхөрөнгийн С2=8,840,000₮ байсан бол Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдэл хэд байсан бэ?
4 lines
4.
“Өсөх” компани 2018.03.02 нд “Ирээдүй” компанийн энгийн хувьцааны 40% буюу 20,000 ширхэг хувьцааг нэгжийг нь 400₮ худалдан авсан ба тайлант хугацаанд 1,000,000₮ цэвэр ашигтай ажиллаж, 400,000₮ ногдол ашиг олгосон гэвэл 2018.03.31 санхүүгийн байдлын тайланд тусгагдах хөрөнгө оруулалт хэд вэ?
4 lines
5.
Цуглуулсан мөнгө нь ББӨ-ийг давсан үед ашгийг хүлээн зөвшөөрдөг арга аль нь вэ?
a)
Гүйцэтгэлийн хувийн жингийн арга
b)
Гэрээ гүйцэтгэлийн арга
c)
Өртөг нөхөлтийн арга
d)
Хэсэгчилсэн борлуулалтын арга
6.
2016.01.01-нд “А” компанийн нийт хөрөнгө 35,600,000₮, Хувийн өмч 15,200,000₮, Хуримтлагдсан ашиг4,650,000₮ байсан. Тайлант хугацаанд дараах ажил гүйлгээ гарсан. 2,000,000₮-ийн үнэтэй хангамжийн материалыг зээлээр худалдан авсан. 2,000,000₮-ийн үйлчилгээ үзүүлэхээр урьдчилан хүлээн авсан. 2,000,000₮-ийн өрөө төлсөн бол 2016.12.31-нд Нийт өр төлбөрийн үлдэгдэл хэд байх вэ?
4 lines
7.
“А” компани 120₮ нэрлэсэн үнэтэй, 150₮ зах зээлийн үнэтэй нийт 50,000 ширхэг хувьцааны 10,000 ширхэгээр ногдол ашиг зарласан бол хуримтлагдсан ашиг дансыг бууруулах дүн аль нь вэ?
a)
Хувьцааны нэрлэсэн үнэ
b)
Хувьцааны зах зээлийн үнэ
c)
Зах зээлийн үнэ ба нэрлэсэн үнийн зөрүү
8.
Энгийн ба ДЭХ (хуримтлалтай) 2015, 2016 онуудад ногдол ашиг зарлаж олгоогүй бөгөөд 2018 онд ногдол ашиг зарлаж олгосон бол хамгийн түрүүнд аль хувьцаанд ногдол ашиг олгох вэ?
a)
ДЭХ -ны ногдол ашгийг 2015, 2016, 2018 онд зэрэг олгоно
b)
Энгийн хувьцааны ногдол ашгийг 2015 онд олгоно
c)
ДЭХ ны 2015 онд эхэлж олгоно
d)
ДЭХ ны 2018 онд эхэлж олгоно
9.
Авлагын өмчлөгч нь дэнчин болгосон гэдгийг тодорхойлсон амлалтын бичиг гаргаснаар зээлдүүлэгч байгууллагаас мөнгө зээлдэн авдаг.
a)
Авлагын барьцаалалт
b)
Авлагыг шилжүүлэх
c)
Авлагыг борлуулах
d)
Мөнгө зээлэх
10.
Түрээслэгчийн хувьд түрээслэлтийн хамгийн бага төлбөрт дараахаас аль нь хамаарахгүй вэ?
a)
Түрээсийн хугацаанд түрээслэгчийн хийх түрээсийн төлбөрүүд
b)
Тохиролцон худалдан авах сонголт
c)
Баталгаатай үлдэх үнэ цэнэ
d)
Баталгаагүй үлдэх үнэ цэнэ
11.
Түрээслэгч санхүүгийн түрээсээр түрээсэлсэн хөрөнгийг дараах байдлаар элэгдүүлнэ
a)
Түрээсэлсэн хөрөнгийн ашиглалтийн хугацаанд
b)
Зөвхөн түрээсийн хугацаанд
c)
Түрээсийн хөрөнгийг эзэмших эрх нь түрээсийн хугацааний эцэст түрээслэгчид шилжиж байвал хөрөнгийн үр ашигтай хугацаанд
d)
Түрээсийн хөрөнгийг эзэмших эрх нь түрээсийн хугацааний эцэст түрээслэгчид шилжиж байвал хөрөнгийн түрээсийн хугацаанд
12.
Өмнөх сарын төлбөр хийгдээгүй чек нь банкны зохицуулалтын тайлангийн ямар үзүүлэлтэнд нөлөөлөх вэ?
a)
Эхний үлдэгдэл дээр нэмэгдэж, зарлагаас хасагдана.
b)
Эхний үлдэгдэл болон зарлагаас зэрэг хасагдана.
c)
Эцсийн үлдэгдлээс хасагдаж, зарлага дээр нэмэгдэнэ.
d)
Эцсийн үлдэгдэл болон зарлага дээр зэрэг нэмэгдэнэ.
13.
Найдваргүй авлагыг бүртгэх нөөцийн аргыг ашиглаж байгаа үед авлагыг данснаас хасах бичилт нь:
a)
Дансны авлага ба найдваргүй авлагын нөөцийг нэгэн зэрэг бууруулна.
b)
Дансны авлагыг бууруулах ба найдваргүй авлагын нөөцийг өсгөнө.
c)
Найдваргүй авлагын нөөцийг өсгөх ба цэвэр ашгийг бууруулна.
d)
Дансны авлага ба цэвэр ашгийг бууруулна.
14.
“Нар” ХХК нь 3/1-нд хүлээн авсан 7 сарын хугацаатай, жилийн 12%-ийн хүүтэй, 100,000₮-ийн авлагын бичгээ 3/31-нд “Ус” ХХК-д 20%-ийн хөнгөлөлттэйгээр худалдсан гэвэл хөнгөлөлтийн дүн хэд вэ?
a)
10,000
b)
10,700
c)
20,000
d)
21,400
15.
9,800,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 1 жилийн хугацаатай сарын 1.5%-ийн хүүтэй авлагын бичгийг 3 сарын дараа 20%-ийн хүүгийн түвшинд Голомт банкинд баталгаагүйгээр борлуулсан. Авлагын бичгийг борлуулснаар хүлээн авах мөнгө хэд вэ?
a)
8,065,400
b)
9,829,400
c)
8,036,000
16.
“Б” компанийн бараа материалтай холбоотой мэдээлэл:Бараа материалын эхний үлдэгдэл 200,000₮, Цэвэр худалдан авалт 450,000₮, Худалдан авалтын хөнгөлөлт 45,000₮, Худалдан авалтын буцаалт 10,000₮, Тээврийн зардал 27,000₮, Бараа материалын эцсийн үлдэгдэл 175,000₮, борлуулсан бүтээгдэхүүний өртөг хэд вэ?
a)
447,000
b)
474,000
c)
475,000
17.
“Лууван” ХХК нь бараа материалыг үнэлэх нийт ашгийн аргыг ашигладаг ба борлуулалтын орлогод эзлэх нийт ашгийн түвшин 30% гэвэл дараах мэдээллийг ашиглан бараа материалын эцсийн үлдэгдлийг тооц.Борлуулалт 200,000Бараа материалын эхний үлдэгдэл 50,000Худалдан авалт 130,000
a)
120,000
b)
70,000
c)
40,000
d)
20,000
18.
Компани 1996 оны эхээр 60,000₮-өөр тоног төхөөрөмж худалдан авсан. Тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 20 жилээр тооцож /үлдэх өртөггүй/ шулуун шугамын аргаар элэгдэл тооцож байгаад 2006 оны эхээр 10,000₮-ийн их засвар хийсэн. Их засвар хийсний дараа хөрөнгийн ашиглалтын хугацаа 5 жилээр уртассан гэж үзэж байгаа. 2006 оны элэгдлийн зардал хэд болох вэ?
a)
2,000
b)
2,667
c)
3,000
d)
1,867
19.
А компани 2005/7/1-нд 900,000₮-өөр тоног төхөөрөмж худалдан авсан. Ашиглалтын хугацаа 5 жил ба үлдэх өртөг 120,000₮. Тоног төхөөрөмжийн элэгдлийг 150%-р бууруулах аргаар байгуулдаг бол 2006/12/31-ээр дуусч байгаа тайлант жилийн элэгдлийн зардал хэд болох вэ?
a)
229,500
b)
198,900
c)
189,000
d)
163,800
20.
“Л” компани 2000 оны эхэнд 5,200,000₮-өөр үндсэн хөрөнгө худалдан авсан. Уг хөрөнгийн тооцоолсон ашиглалтын хугацаа 10 жил компани хөрөнгийн элэгдэл тооцох шулуун шугамын аргыг хэрэглэдэг бөгөөд 2006 оны 7-р сард 2,000,000₮-ийн их засвар хийснээр хөрөнгийн ашиглалтын хугацааг 3 жилээр уртасгасан гэж үзсэн бол 2007 оны эцэс дэх хөрөнгийн дансны үнэ хэд вэ?
a)
2,938,462
b)
3,472,000
c)
3,323,077
d)
2,698,462
21.
“Б” компани нь 10 жилийн хугацаатай, 1,000,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй. 10%-ийн нэрлэсэн хүүтэй бондыг 2008 оны 1-р сарын 1-нд худалдсан. Хүүг жил бүрийн 12-р сарын 31-нд төлнө. Зах зээлийн хүү 8% байсан учраас бондыг 1,135,000 төгрөгөөр худалдсан бол 2008 оны 12-р сарын 31-ний урамшууллын үлдэгдлийг шулуун шугамын аргаар тооц.
a)
135,000
b)
125,800
c)
121,500
d)
101,500
22.
А компани борлуулдаг бараандаа нэг жилийн баталгаа өгдөг. Тайлант сард 100,000 ширхэг бараа борлуулж нэгжид 20₮-ийн баталгааны зардал тооцсон. Борлуулсан бараанаас 20,000 ширхэг бараанд баталгаат засвар хийж 410,000₮ төлсөн гэвэл баталгаат үйлчилгээний нөөц өр хэд болсон бэ?
a)
1.600.000
b)
1.590.000
c)
2.000.000
d)
400.000
23.
Дараах зүйлсээс аль бурууг олж дугуйлна уу.
a)
Санхүүгийн тайлан бэлтгэхэд ашиглагддаг НББ-ийн зарчим, тооцох хэмжих арга зүй, стандартуудыг НББ-ийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд гэнэ.
b)
Өр төлбөрөөс илүү гарсан хөрөнгийн хэмжээг эздийн өмч гэнэ
c)
Дотоод хяналтын үндсэн үүрэг нь компанийн санхүүгийн тайланг үнэн зөв гаргаж байгаа эсэхийг тайлагнахад оршино.
d)
Нягтлан бодох бүртгэлийн бодлого гэдэг нь “нягтлан бодох бүртгэлийн суурь, санхүүгийн тайлангаа бэлтгэн гаргахад баримтлах зарчмуудыг тодорхойлсон журам, заавар аргачлалуудыг хэлнэ.
24.
Компани I болон II цехээр дамжуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг бөгөөд I цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбогдох мэдээлэл: Үйлдвэрлэж эхэлсэн 13,000ДҮс2 /ШМ70%, ШХ 50%, ҮНЗ 55%/ 1,000Дараагийн цехэд шилжүүлсэн 12,000 Шууд хөдөлмөрөөр тооцсон эквивалент бүтээгдэхүүний тоо хэд вэ?
a)
12.500
b)
12.000
c)
12.700
d)
12.550
25.
“Тор” компаний найруулах цехийн мэдээллийг ашиглан ЭҮОЭҮД аргаар үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлаар тооцсон эквивалент бүтээгдэхүүний тоо хэд вэ?. ДҮс1 (ШМ 100%, ШХ 60%, ҮНЗ 50%) 10,000 ӨЦШИ 15,000, ББШ 20,000ДҮс2 (ХЗ 80%) 5,000
a)
24,000
b)
19,000
c)
14,000
d)
18,000
26.
Борлуулсан барааны өртөг 37,200,000₮, Бараа материалын эхний үлдэгдэл 2,250,000₮, бараа материалын эргэц 30 хоног гэвэл бараа материалын эцсийн үлдэгдэл хэд вэ?
a)
23,700,000
b)
3,950,000
c)
2,250,000
d)
230,000
27.
Дундаж өртгийн аргыг ашиглан шууд материалаар тооцсон эквивалент нэгжийг тооцоол. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл ХЗ 50%, 5,000 нэгж Үйлдвэрлэж эхэлсэн 10,000 нэгж Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 12,000 нэгж Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл ХЗ 60% 3,000 нэгж
a)
15,000
b)
10,000
c)
13,800
d)
11,300
28.
ЭҮОЭҮД аргыг ашиглан хувиргалтын зардлаар тооцсон эквивалент нэгжийг тооц. Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдэл (ХЗ 50%), 5,000 нэгж Үйлдвэрлэж эхэлсэн 10,000 нэгж Бэлэн бүтээгдэхүүнд шилжүүлсэн 12,000 нэгж Дуусаагүй үйлдвэрлэлийн эцсийн үлдэгдэл (ХЗ 60%) 3,000 нэгж
a)
15.000
b)
10.000
c)
13.800
d)
11.300
29.
ДҮ-1 цехээс ДҮ-2 цехрүү 15,000,000₮-ийн өртөгтэй бүтээгдэхүүн шилжүүлсэн гэвэл ямар журналын бичилт бичих вэ?.
a)
Дт: ДҮ-2 цех 15,000,000 Кт: ДҮ-1 цех 15,000,000
b)
Дт: ДҮ-1 цех 15,000,000 Кт: ДҮ-2 цех 15,000,000
c)
Дт: ДҮ-2 цех 15,000,000 Кт: Бэлэн бүтээгдэхүүн 15,000,000
30.
Дундаж өртгийн аргаар өртгийн тайлан бэлтгэхдээ. (буруу хариултыг ол)
a)
Эквивалент бүтээгдэхүүн = Дуусгавар болсон нэгж + ДҮс2 * Иж бүрдлийн хувь
b)
Эквивалент бүтээгдэхүүн = Дуусгавар болсон нэгж + ДҮс2 * Иж бүрдлийн хувь –ДҮс1 * Иж бүрдлийн хувь
c)
Дуусгавар болсон бүтээгдэхүүний өртөг = Дуусгавар болсон нэгж * Нийт нэгжийн өртөг
d)
Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн өртгийг зардлын элемент тус бүрээр задалж бичнэ.
31.
ЭҮОЭҮД аргаар өртгийн тайлан бэлтгэхдээ. (зөв хариултыг ол)
a)
Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн өртгийг зардлын элемент тус бүрээр задалж бичнэ.
b)
Дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийн өртгийг нийт дүнгээр буюу нийлбэрээр нь бичнэ.
c)
Эквивалент бүтээгдэхүүнийг тооцохдоо дуусаагүй үйлдвэрлэлийн эхний үлдэгдлийг тооцоололт оруулахгүй.
d)
Дуусгавар болсон бүтээгдэхүүний өртөг = Дуусгавар болсон нэгж * Нийт нэгжийн өртөг
32.
Буруу хариултыг ол.
a)
Материалын нэмэгдэл зардалтай нөхцөлд тоо хэмжээний үзүүлэлтийн хэсэгт үйлдвэрлэлт шинээр нэмж оруулсан гэсэн үзүүлэлт нэмэгдэнэ.
b)
Нэмж оруулсан материал нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэг хэсэг болж өртгийг өсгөх боловч бүтээгдэхүүний тоо хэмжээг өсгөхгүй байж болно.
c)
Хэвийн бус хорогдол үйлдвэрлэлийн төгсгөлд болон явцад илэрсэн аль ч тохиолдолд эквивалент бүтээгдэхүүний өртөг оруулж тооцно.
d)
Материалын нэмэгдэл нь бүтээгдэхүүний тоог өгсөж байвал өмнөх цехийн өртөгт залруулга хийх шаардлагагүй.
33.
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өртөг нь
a)
ШХ + ШМ + ҮНЗ
b)
ДҮс1- ШХ + ҮНЗ + ДҮс2
c)
ДҮс1 + ШХ + ШМ + ҮНЗ - ДҮс2
d)
ДҮс2 + ШХ + ШМ + ҮНЗ - ДҮс1
34.
Захиалгат ажилтай холбоотой гарсан шууд бус хөдөлмөрийн зардлыг дараах дансанд бүртгэнэ.
a)
Дт Дуусаагүй үйлдвэрлэл хххх Кт Цалингийн тооцоо хххх
b)
Дт Удирдлагын зардал хххх Кт Цалингийн тооцоо хххх
c)
Дт Борлуулалтын зардал хххх Кт Цалингийн тооцоо хххх
d)
Дт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал хххх Кт Цалингийн тооцоо хххх
35.
Хуваагдлын цэг гэдэг нь
a)
Нэг төрлийн үйлдвэрлэлийн объектоос олон төрлийн бүтээгдэхүүн болж салж байгаа цэг
b)
Нэг төрлийн үйлдвэрлэлийн объектоос нэг төрлийн бүтээгдэхүүн болж салж байгаа цэг
c)
Олон төрлийн үйлдвэрлэлийн объектоос олон төрлийн бүтээгдэхүүн болж салж байгаа цэг
d)
Олон төрлийн үйлдвэрлэлийн объектоос нэг төрлийн бүтээгдэхүүн болж салж байгаа цэг
36.
Бараа материалыг зарлагдах ЭАЭЗ арга нь
a)
Хамгийн түрүүний худалдан авалтыг борлуулдаг
b)
Бараа материалын эхний үлдэгдэл болон хамгийн түрүүний худалдан авалтыг эхэлж борлуулдаг
c)
Бараа материалын эцсийн үлдэгдэл нь хамгийн сүүлийн худалдан авалтын өртгөөр бүртгэгдэнэ.
d)
Дээрх бүгд зөв
37.
Жижиг мөнгөн сангийн хэмжээг 100,000₮-өөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан гэвэл аль журналын бичилт бэлтгэх вэ?
a)
Дт: Мөнгөн хөрөнгө Кт: Жижиг мөнгөн сан
b)
Дт: Жижиг мөнгөн сан Кт: Мөнгөн хөрөнгө
c)
Дт: Холбогдох зардлын данс Кт: Мөнгөн хөрөнгө
d)
Жижиг мөнгөн сан дансанд бичилт хийхгүй
e)
38.
Дебет талдаа үлдэгдэл нь гардаг дансдыг олно уу?
a)
Урьдчилж төлсөн түрээс, Хангамжийн материал, Нэмэгдэж төлөгдсөн капитал
b)
Мөнгөн хөрөнгө, Бараа материал, Тоног төхөөрөмж, Дансны өглөг
c)
Богино хугацаат хөрөнгө оруулалт, Энгийн хувьцаа, Барилга
d)
Патент, Зохиогчийн эрх, Бусад авлага
39.
Кассын нярав тооллого хийх явцад 20,000₮-ийн мөнгө илүү илэрхийлэгдсэн гэвэл ямар журналын бичилт бэлтгэх вэ?
a)
Дт: Мөнгөн хөрөнгө –Касс Кт: Мөнгөний илүүдэл ба дутагдал
b)
Дт: Мөнгөн хөрөнгө –Касс Кт: Бусад орлого
c)
Дт: Мөнгөн хөрөнгө –Касс Кт: Дансны өглөг
d)
Дт: Мөнгөн хөрөнгө –Касс Кт: Дансны авлага
e)
40.
Хөрөнгийн тооллогыг ямар тохиолдолд хийхгүй байж болох вэ?
a)
Жилийн санхүүгийн тайлан гаргахын өмнө
b)
Эд хөрөнгө хариуцагч болон эд хөрөнгийн тооцоотой холбоотой ажилтан солигдох үед
c)
Эд хөрөнгө дутагдсан, эд хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй гэж үзсэн үед
d)
Байгууллагын удирдлага солигдсон үед
e)
41.
Тамир компани Nissan Motors ХХК-аас 2016/10/11-нд 8,000$ -оор ачааны авто машин зээлээр худалдан авсан. Тухайн өдрийн монгол банкны албан ханш 1$=2,500₮ байв. Тайлант хугацаанд авто машины өрийг төлж барагдуулаагүй ба 2016/12/31-нд монгол банкны албан ханш 2,480₮ болсон гэвэл өр төлбөрийн дүн хэрхэн өөрчлөгдөх вэ?
a)
Дт: Дансны өглөг 160,000Кт: Валютын ханшийн зөрүүний хэрэгжээгүй олз 160,000
b)
Дт: Валютын ханшийн зөрүүний хэрэгжээгүй гарз 160,000Кт: Дансны өглөг 160,000
c)
Өр төлбөрийн дүнд ямар нэгэн өөрчлөлт орохгүй.
d)
Аль нь ч биш
e)
42.
НББОУС -16 хамаарахгүйг тодорхойл.
a)
Хайгуул үнэлгээний хөрөнгийн хүлээн зөвшөөрөлт
b)
Барилга тоног төхөөрөмжийн хүлээн зөвшөөрөлт
c)
Үндсэн хөрөнгийн үнэ цэнийн бууралтын гарз
d)
Үндсэн хөрөнгийн элэгдлийн хэмжээ
e)
43.
А компани 20,000,000₮-ийн үндсэн хөрөнгөтэй байсан. Тайлант хугацааны эцэст үндсэн хөрөнгөө дахин үнэлсэн ба өртөг нь 18,200,000₮ болсон гэвэл дараах журналын бичилтийн алийг хийх вэ?
a)
Дт: Дахин үнэлгээний хасагдуулга 1,800,000 Кт: Үндсэн хөрөнгө 1,800,000
b)
Дт: Дахин үнэлгээний гарз 1,800,000 Кт: Үндсэн хөрөнгө 1,800,000
c)
Дт: Дахин үнэлгээний гарз 1,800,000 Кт: Дахин үнэлгээний хасагдуулга 1,800,000
d)
Аль нь ч биш
44.
Үндсэн хөрөнгийг дахин үнэлсэн бол дараах зүйлийг нэмж тодруулах шаардлагатай. Буруу хариултыг дугуйл.
a)
Дахин үнэлгээ хүчин төгөлдөр болох хугацаа
b)
Хөндлөнгийн хараат бус үнэлгээчин оролцсон эсэх
c)
Эздийн өмчийн дансанд хуваарилагдсан дахин үнэлгээний нэмэгдэл
d)
Дээрхээс зөв хариулт байхгүй.
45.
Биет бус хөрөнгийг дараах тохиолдолд хүлээн зөвшөөрч бүртгэнэ. Буруу хариултыг ол
a)
Худалдан авах
b)
Бизнесийн нэгдлийн үр дүнд үүсэх
c)
Хандиваар хүлээн авах
d)
Буруу хариулт байхгүй
46.
Солилцоогоор олж эзэмшсэн биет бус хөрөнгийг арилжааны зорилгогүй, хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох боломжгүй нөхцөлд хэрхэн бүртгэх вэ?
a)
Бодит үнэ цэнээр
b)
Дансны үнээр
c)
Дансны үнэ бодит цэнийн аль ихээр
d)
Дансны үнэ бодит цэнийн аль багаар
47.
Хөрөнгийн бодит үнэ цэнэ гэдэг нь (буруу хариултыг дугуйл)
a)
Өгсөн болон хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийн аль аль нь өгөгдсөн байх үед өгсөн хөрөнгийн бодит үнэ цэнэ
b)
Өгсөн болон хүлээн авсан хөрөнгийн аль нэгнийх нь бодит үнэ цэнэ өгөгдсөн байх үед аль тодорхой байгаагийн бодит үнэ цэнэ
c)
Өгсөн болон хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийн аль аль нь тодорхойгүй байх үед өгсөн хөрөнгийн дансны үнэ
d)
Өгсөн болон хүлээн авсан хөрөнгийн бодит үнэ цэнийн аль аль нь тодорхойгүй байх үед авсан хөрөнгийн дансны үнэ
48.
2/15, n/30 нөхцөлөөр 2008/09/01-нд бараа материал 500,000₮-өөр худалдан авсан гэвэл аль журналын бичилт хийх вэ? Бараа материалын цаг үеийн систем ашигладаг.
a)
Дт. Бараа материал 500,000 Кт. Мөнгөн хөрөнгө 500,000
b)
Дт. Худалдан авалт 500,000 Кт. Мөнгөн хөрөнгө 500,000
c)
Дт. Бараа материал 500,000 Кт. Дансны өглөг 500,000
d)
Дт. Худалдан авалт 500,000 Кт. Дансны өглөг 500,000
49.
Нягтлан бодогч 250,000₮-ийн тоног төхөөрөмжийг зээлээр худалдан авсан ба журналын бичилтийг дараах байдлаар хийжээ. Дт. Тоног төхөөрөмж 250,000 Кт. Мөнгөн хөрөнгө 250,000. Энэ алдааг залруулахын тулд дараах журналын бичилтийн алийг хийх вэ?
a)
Дт. Тоног төхөөрөмж 250,000 Кт. Дансны өглөг 250,000
b)
Дт. Мөнгөн хөрөнгө 250,000 Кт. Дансны өглөг 250,000
c)
Дт. Мөнгөн хөрөнгө 250,000 Кт. Тоног төхөөрөмж 250,000
d)
Дт. Дансны өглөг 250,000 Кт. Тоног төхөөрөмж 250,000
50.
Дараах өгүүлбэрээс буруу хариултыг олно уу?.
a)
Бонд нь хөрөнгө оруулагчдаас мөнгө зээлснийг гэрчлэх үнэт цаас юм.
b)
Бонд гаргагч нь санхүүжүүлэгч юм.
c)
Бондын нэрлэсэн үнэ зах зээлийн үнийн зөрүүг бондын хөнгөлөлт, урамшуулал гэнэ.
d)
Бондын хөнгөлөлт урамшууллыг тайлант хугацаанд тэнцүү хэмжээгээр хуваарилдаг аргыг шулуун шугамын арга гэнэ.