NEW
Font size
WorksheetsСУ үндэс | үүсэл онол чиг хандлага, судалгаа, сэтгэц ба ухамсар
Total questions: 41
Worksheet time: 21mins
“Сэтгэц” гэдэг нь юутай ижил утгатайгаар хэрэглэгдсэн бэ?
Ухамсар
Тархины өөр нэг нэршил
Сүнс
Зан үйл
“Psychology” нэрийн үүсэлтэй шууд холбоотой домог аль нь вэ?
Зевс ба Гера
Прометей
Орфей
Эрот ба Психея
“Психе + Логос” нэр томъёог анх хэвшүүлэн хэрэглэсэн сэтгэгч
Декарт
Х.Вольф
Лейбниц
Аристотель
Сэтгэл судлалын хөгжлийн 2-р шат гол судлах зүйл:
Сүнс
Зан үйл
Ухамсар
Сэтгэцийн механизм
20-р зууны эхэн үеийн гол чиг хандлага
Сүнс төвт
Ухамсар төвт
Зан үйл
Нейро-сэтгэл судлал
Демокритын анимизм-ын гол санаа:
Бүх юмсад сүнслэг зарчим оршино
Сэтгэл биеэс тусдаа, бурханлаг
Сэтгэл тархины үйл ажиллагаа
Сэтгэл ухамсаргүй үйл явц
Платоны үзэл:
Сэтгэл биеэс өөр боловч биед оршино; нас барахад үзэл санааны ертөнц рүү буцна
Сэтгэл биеэс гадуур л оршино
Сэтгэл биеийн нэгэн адил материаллаг
Сэтгэл бол мэдрэлийн рефлекс
Аристотель сэтгэлийг хэрхэн тодорхойлсон бэ?
Биеэс салангид бурханлаг хишиг
Зөвхөн мэдрэлийн сэрэл
Амьд биеийн хэлбэр, үйл ажиллагааны шалтгаан ба зорилго
Цэвэр ухамсрын урсгал
Декартын гол ялгарал
Сэтгэл ба бие хоёулаа материаллаг
Бие хуваагддаг, сэтгэл биеийн хөдөлгөөнийг үүсгэнэ
Бүгд нэг субстанц
Сэтгэл ухамсаргүй
Спинозагийн тайлбар
Сэтгэл онцгой эхлэлтэй бурханлаг
Сэтгэл биеэс тасархай
Зөвхөн ухамсар чухал
Сэтгэл ба бие нь ижил материаллаг шалтгаанаар тодорхойлогдоно
Лейбницийн дэвшүүлсэн санаа:
Үл ухамсарлахуй сэтгэцийн нөлөө
Сүнс-биений хоёрдмол онол
Эмпирик арга
Туршилтын зан үйл
Х.Вольфын оруулсан гол зүйл:
Эмпирик сэтгэл судлал, ажиглалтын арга
Нейро дүрслэл
Психоанализ
Танин мэдэхүйн хувьсгал
Ж.Локкийн “мэдлэгийн хоёр эх сурвалж”
Зөн совин, туршлага
Дотоод сэрэл, генетик
Нийгэм, хэл
Гадаад ертөнц ба өөрийн оюун ухааны үйл ажиллагаа
Сэтгэл судлалын 1-р шат нь зан үйлийг судалдаг үе.
Үнэн
Худал
20-р зууны эхэн үеэс амьтанд туршилт хийж зан үйлээр тайлбарлах чиглэл хүчтэй болсон.
Үнэн
Худал
20-р зууны дунд үеэс сэтгэцийн механизм, физиологийн үндсийг онцолсон.
Үнэн
Худал
“Шинжлэх ухааны судалгааны арга”-ын онцлог аль нь вэ?
Санамсаргүй туршилт хийдэг тул онолд түшиглэх шаардлагагүй
Онолд тулгуурлаж, шалтгаанд үндэслэн практикт хэрэглэх зорилготой, найдвартай байдлыг хангана
Гагцхүү чанарын мэдээлэл л ашиглана
Судалгааны зорилго байх албагүй
Сэтгэл судлалд шинжлэх ухааны арга түгээмэл хэрэглэх болсон үе:
17-р зуун
18-р зуун
19-р зуун
20-р зууны дунд
Математик статистикийн аргыг сэтгэл судлалд хэрэглэж эхэлсэн нь:
19-р зууны эх
19-р зууны төгсгөл
20-р зууны дунд
21-р зуун
Асуулга-ын үндсэн хэлбэрүүдэд аль нь орно вэ?
Аман, бичгийн, чөлөөтэй, стандартын
Зураг, видео, аудио
Нээлттэй туршилт, хаалттай туршилт
Фокус бүлэг, кейс судалгаа
Тест гэж юуг хэлэх вэ?
Урьдчилан боловсруулсан асуулга/даалгаврыг гүйцэтгүүлж үр дүнг боловсруулдаг арга
Судалгааны оролцогчдын сэтгэл хөдлөлийг чөлөөтэй ярилцуулах арга
Байгалийн орчинд далдаж ажиглах арга
Бүлгийн хэлэлцүүлгийн арга
Ердийн туршилт гэж:
Хяналтын бүлэг шаардахгүй
Зайлшгүй лабораторид явагддаг
Зөвхөн нэг хувьсагчтай
Амьдралын хэв маягт саад учруулахгүй, байгалийн нөхцөлд
Лабораторийн туршилтын давуу талын нэг:
Ёс зүй үйлчлэхгүй
Ердийн байдлыг бүрэн хадгална
Тэмдэглэл шаардлагагүй
Хувьсагчдыг сайтар хянах боломжтой
APA зарчим дотор аль нь ордоггүй вэ?
Санхүүгийн ашиг нэмэгдүүлэх
Үнэнч байдал ба үүрэг хариуцлага
Ашиг тус ба хор хөнөөлгүй байдал
Шударга байдал
Дарвины хувьслын онолын гол санаа аль нь вэ?
Байгалийн шалгарал үгүй
Амьтад орчноосоо үл хамааран тогтмол
Хүн амьтнаас огт өөр үүсэлтэй
Орчин нөхцөлд дасан зохицсон нь амьд үлдэж үр удмаа үлдээнэ
Дарвин хүнийг мичтэй уг гарал нэг гэдгийг баталсан цаг үе:
18-р зууны төгсгөл
20-р зууны дунд
19-р зууны дунд үе
21-р зуун
Сэтгэц = тархи” гэж үзэхэд бага тархи-ны гол үүрэг:
Хараа, сонсгол
Үнэрлэх
Сэтгэл хөдлөл
Тэнцвэр
Дунд тархинд хамааруулсан үйл ажиллагаа аль нь вэ?
Сэтгэл хөдлөл
Хараа, сонсгол, ой тогтоолт, суралцах, танин мэдэхүй
Үнэрлэх
Амьсгал эрхтэн тогтолцоо
Их тархинд хамааруулсан илрэл аль нь вэ?
Сэтгэл хөдлөл, хурд, үнэрлэх
Тэнцвэр
Сонсголын рефлекс
Зүрхний лугшилт
Франц Йозэф Галлын гол үзэл санаа:
Тархины хэмжээ огт хамаагүй
Гавлын ясны хэлбэр, овгор‒товгор нь оюун ухаан, зан чанартай холбоотой
Бүх чадвар тархины нэг хэсэгт төвлөрдөг
Амьтад хүнийхээс ухаантай
Галлын хувь нэмрийн нэг нь:
Оюуны чадвар тархины өөр өөр хэсэгт үүрэгтэй байрладаг гэж дэвшүүлсэн
Хэл ярианы төвийг нээсэн
Мэдрэлийн эсийг нээсэн
Генетикийн хуулийг тогтоон тархины үйл ажиллагааны онолыг боловсруулсан
П. П. Брокагийн ололт:
Харааны төвийн тархинд дахь байрлалыг нээсэн
Сонсголын төв
Хэл ярианы (үг үүсгэх) төвийг нээсэн
Ой тогтоолтын төв
Карл Вернике юу нээсэн бэ?
Хэл ярианы танин мэдрэх (ойлгох) төв
Хэл ярианы (үг үүсгэх) төвийг нээсэн
Харааны төв
Тэнцвэрийн төв
Сэтгэцийн тодорхойлолт-д хамгийн нийцэх нь:
Сэтгэц бол үнэмлэхүй материаллаг бодис
Зөвхөн сэтгэл хөдлөлийн нийлбэр бөгөөд бидний ухамсараар дамжуулан ажиллана
Зөвхөн зан төлөв
Орчны юмс, холбоог тархиндаа тусгах “тусгал”
“Яг адил цочроолыг хоёр хүн өөрөөр хүлээн авдаг” гэдэг нь юуг илтгэнэ?
Бүх хүний сэрлийн чадвар ижил гэдгийн илрэл
Сэрэл, хүртэхүйн хувь хүний ялгаатай онцлог
Сэтгэц материаллаг гэдэг онолоос үүдэлтэй
Танин мэдэхүй тогтмол өөрчлөгдөнө
Сэтгэцийн процесс-т аль бүлэг хамаарах вэ?
Дадал, зуршил, соёл
Танин мэдэхүй, сэтгэлийн хөдөлгөөн, зоригийн процесс
Зан төлөв, авьяас, хандлага
Тайвшралын процесс, түгшүүрийн процесс, стрессийн процесс
Сэтгэцийн шинж чанар-ын жишээ аль нь вэ?
Анхаарал шилжих
Хандлага, зан төлөв, авьяас, зориг
Богино хугацааны сэтгэл хөдлөл
Сэрэл мэдрэхүйн оргил
З. Фрейд ухамсрын бүтцийг хэрхэн ангилсан бэ?
Эго, далд, ил
Эго, супер-эго, ид
Танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, зан
Ухамсар, ухамсрын өмнөх, ухамсарт бус
К. Г. Юнг-ийн бүтцийн гурван бүрдэл:
Ид, эго, супер-эго
Ухамсар, далд ухамсар, рефлекс
Эго; хувийн үл ухамсарлахуй; хамтын үл ухамсарлахуй
Танин мэдэхүй; зан; мотиваци
“Экстраверт/Интроверт” нэршлийг гаргасан хүн:
Карл Г. Юнг
Фрейд
Брока
Вернике
Зүүдийн Фрейдын тайлбарт нийцэх нь:
Ухамсаргүй хүслийн биелэлт; дарамтыг аюулгүй илэрхийлэх суваг
Анатомийн гэмтлийн шинж
Сэтгэцийн үйл ажиллагаа зогссон үе, бидний ухамсаргүй үе дэх төсөөлөл
Бодит байдлын яг хуулбар
