Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

сонгон судлал монголын түүх

Total questions: 20

Worksheet time: 10mins

Name
Class
Date
1.

  Дунд Палеолитийн үед \100 000 жилийн өмнө\ хүмүүс ямар зэвсэг хийж сурсан бэ?

a)

Хянгар

b)

Хусуур

c)

Жад

d)

Хутга

2.

Гал эзэмшсэнээр эртний хүмүүсийн амьдралд гарсан өөрчлөлтүүд аль нь вэ?

a)

Ангийн ашиг олз нэмэгдэв

b)

Эрүүл мэндэд сайнаар нөлөөлөв

c)

Хамтын сэтгэлгээ хөгжив

3.

Шинэ чулууны төгсгөлийн үед зэс зэвсэг хэрэглэх болсныг юуны үе гэдэг вэ?

a)

Палеолит

b)

Мезолит

c)

Неолит

d)

Энеолит

4.

Монгол нутагт анх суурьшсан эртний хүмүүсийн зэвсэг аль нь вэ?

a)

Болхи хайрган зэвсэг

b)

Хатуу цахиурлаг зэвсэг

c)

Зүймэл зэвсэг

d)

Нум сум

5.

Неолитийн үед монголд оршин суугчид үйлдвэрлэх аж ахуйд шилжсэнийг гэрчлэх дурсгал хаанаас олдсон бэ?

a)

Булган аймаг Хутаг-Өндөр сум

b)

Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум

c)

Дорнод аймаг Булган сум

d)

Дорнод аймаг Халхгол сум

6.

    Археологийн дурсгалын он цагийг хэрхэн тогтоодог вэ?

a)

Хүн судлалаар

b)

Удам зүйн судалгаагаар

c)

Ургамалшилтын судалгаагаар

d)

Эртний амьтан судлалаар

7.

       Чулуун зэвсгийг байгалийн чулуунаас хэрхэн ялгах вэ?

a)

Хагадас 

b)

Үлдэц

c)

Цуулдас

d)

Давтсан цуулдас

8.

Чулууны хатуулаг сайн байх нь ямар ач тустай вэ?

a)

Эдэлгээ сайн

b)

Бүтээмж сайн

c)

Амархан хугарна

d)

Нэг удаа хэрэглэнэ

9.

Төмөрлөг боловсруулалтын үеийн археологийн дурсгалыг судалсан эрдэмтэн хэн бэ?

a)

Х. Пэрлээ

b)

Д. Эрдэнэбаатар

c)

Д. Цэвээндорж

d)

Д. Наваан

10.

 Энеолит гэдэг нь ямар утгыг илэрхийлдэг вэ?

a)

Шинэ чулуун зэвсэг

b)

Дунд чулуун зэвсэг

c)

Хуучин чулуун зэвсэг

d)

Зэс зэвсэг

11.

         Малыг бэлчээрээр маллахад хүргэсэн гол хүчин зүйл аль нь вэ?

a)

Хөрсний үржил шим

b)

Уур амьсгал

c)

Хуурайшилт

d)

Газар зүйн байрлал

12.

Эдгээр дурсгалуудаас аль нь Монголын эртний нүүдэлчдийн дурсгал биш вэ?

a)

Буган хөшөө

b)

Дөрвөлжин булш

c)

Хадны оршуулга

13.

Аль булш нь хүнээ зүүн зүг харуулан оршуулдаг вэ?

a)

Хиргисүүр

b)

Буган хөшөө

c)

Дөрвөлжин булш

14.

Монгол Өвөр байгалийн онцлогтой буган чулуун хөшөөний аль дүгнэлт нь илүү оновчтой тодорхойлсон байна вэ?

a)

Буган чулуун хөшөөнд ихэвчлэн ямар ч амьтныг дүрсэлж болдог, зарим тохиолдолд бугийг загварчилсан ба бодит байх тохиолдол бий.

b)

Бугын бодит дүрслэлтэй, дээш чиглэсэн байдалтай

c)

Бугыг загварчилсан дүрсэлдэг,  маш гоё хэлбэрээр эврийг нь гаргаж бүтээдэг.

15.

Хүрэл, төмрийн үеийн хадны дурсгалууд Монголын аль бүс нутгаар илүү их тархсан бэ?

a)

Төв ба баруун хэсгээр

b)

Төв ба зүүн хэсгээр

c)

Баруун ба хойд хэсгээр

16.

(Нөхөж бичнэ үү?) Буган чулуу бүхий том хэмжээний цогцолбор дурсгалууд .................. аймгийн Хүний голын Хөшөөн тал, Хануй гол, Шивэртийн ам, Цацын эрэг, Баянцагааны хөндий, .................. аймгийн Уушгийн өвөр, Завхан аймгийн Дааган дэл, Увс аймгийн Байрамын ам, Баян-Өлгий аймгийн Цагаан Асгат, Булган аймгийн Халтарын дэнж зэрэг олон газарт байдаг. 

a)

Архангай, Сүхбаатар аймаг

b)

Хөвсгөл, Баянхонгор аймаг

c)

Архангай, Хөвсгөл аймаг

17.

Дараах нутгаар аль түүхийн дурсгал нь илүү их тархсан байдаг вэ? Яагаад (Хөвсгөл, дархадын хотгор, тарвагатай нь нуруу, хангайн нуруу)

a)

Буган хөшөө, энэхүү дурсгал нь монгол орны төв ба баруун хэсгээр ихээр тархсан тул

b)

Дөрвөлжин булш, энэхүү дурсгал нь монгол орны төв ба зүүн хэсгээр ихээр тархсан тул

c)

Хадны зураг.  энэхүү дурсгал нь монгол орны уулархаг хэсгээр илүү тархсан байдаг

18.

Чулуун зэвсгийн аль үеийг мезолит гэж нэрлэдэг вэ?

a)

Дунд чулуун зэвсэг

b)

Шинэ чулуун зэвсэг

c)

Хуучин чулуун зэвсэг

19.

Монгол нутагт НТӨ III мянганаас археологийн ямар үе эхэлсэн бэ?

a)

Неолитын үе

b)

Хүрэл, төмрийн түрүү үе

c)

Эртний улсуудын үе

20.

Зэс хэмээх төмөрлөгийн шинж чанарыг аль нь зөв тодорхойлсон бэ? Сонгоно уу?

a)

Зэс нь хар тугалга ба хүрэл зэрэг төмөрлөгийг хольж 700-900 хэмд халааж гаргаж авдаг. Харьцангуй бат бөх, удаан эдэлгээтэй металл

b)

Зэс нь төмрийг бодвол харьцангуй хатуу, хайлах хэм хэт их шаарддаг, зэсийн хүдэр нь олдоц монгол нутагт маш бага байдаг.

c)

Зэс нь чулууг бодвол хөнгөн боловч эдэлгээний явцад амархан мохох, гулзайх зэрэг дутагдалтай.