Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

9-р анги. Хувь хүн ба нийгэм бүлгийн тест

Total questions: 49

Worksheet time: 25mins

Name
Class
Date
1.

Нийгмийн харилцаанд илгээгчийн дамжуулахыг хүссэн мэдээлэл хүлээн авагч талд хүрч чадсан уу? гэдгийг эргэн нягтах үйлийг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Эргэх холбоо

b)

Хүлээн авагч

c)

Орчин нөхцөл

d)

Саад

2.

Стрессийг даван туулах арга аль нь орохгүй вэ?

a)

Цагийг зөв хэмжиж энергиэ хуваарилах

b)

Сайтар унтаж амрах

c)

Дуртай зүйлээ хийх

d)

Дасан зохицох

3.

“Нийгэм” хэмээх ойлголтыг аль нь зөв илэрхийлж байна вэ?

a)

Хүмүүсийн харилцаан дээр нийгэм оршин тогтнодог.

b)

Амьтад харилцаж байхын нийгэм оршин тогтнодог.

c)

Байгаль бол нийгмийн оршин тогтноход нөлөөлөх үйлдлийн үндэс юм.

d)

Нийгэм оршин тогтноход хүмүүсийн харилцаа хамааралгүй байдаг.

4.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга аль нь хамаарахгүй вэ?

a)

Зайлсхийх

b)

Буулт хийх

c)

Хамтран ажиллах

d)

Эсэргүүцэх

5.

Зөрчилдөөний эерэг талыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Бутархай гарахад саад болдог.

b)

Хэлэлцүүлгийг идэвхжүүлнэ.

c)

Нийгэм сонирхлыг өдөөж хөгжүүлнэ.

d)

Зорилтыг анхаарахгүй байхад хүргэнэ.

6.

Өдөр тутмын хандлага, төсөөллийг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Өнөөдөр бүүр бүтэлгүй өдөр юм.

b)

Би ямар азгүй юм бэ?

c)

Өнөөдөр чадалгүй ч дараагийн удаа чадна.

d)

Би яагаад үүнийг чаддаггүй юм бэ?

7.

Гутралын хандлага, төсөөллийг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Өнөөдөр чадалгүй ч дараагийн удаа чадна.

b)

Би өөр цаг үед гялалзаж өгдөг дээ.

c)

Би ямар азгүй юм бэ?

d)

За яахав түр зуурын азгүйтэл гарлаа.

8.

Аман бус харилцаанд аль нь хамаарахгүй вэ?

a)

Дохио зангаагаар хийх

b)

Нүүрний хувирал

c)

Биеийн хэл

d)

Үгэн харилцаа

9.

Аман харилцааны давуу тал аль нь илэрхийлж байна вэ?

a)

Цаг хугацаа их зарцуулдаг.

b)

Илүү ойр дотно харилцаа үүсдэг.

c)

Дохио зангааг нь бүрэн ойлгох болно.

d)

Амар илэрхийлсэн мэдээллийг дамжиж өгдөг.

10.

Биеийн хэлний сул талын аль нь илэрхийлж байна вэ?

a)

Дуу хоолойн өнгөөр нь утга илэрхийлнэ.

b)

Амар илэрхийлсэн мэдээлэл зөрчилдөөн үүсгэж болно.

c)

Харил үйлдэл нь уян хатан байдаг.

d)

Ойр дотно харилцаа үүсгэдэг.

11.

Аман харилцааны сул тал аль нь вэ?

a)

Цаг хугацаа их зарцуулдаг.

b)

Ойр дотно харилцаа үүсгэдэг.

c)

Дохио зангааг нь бүрэн ойлгох болно.

d)

Аман бус харилцаанаас илүү баталгаатай.

12.

Бичгийн харилцааны давуу тал аль нь вэ?

a)

Мэдээлэл хадгаллагдана.

b)

Бэлтгэхэд цаг хугацаа шаардлагатай.

c)

Эргэх холбоо нь удаан.

d)

Цаг их зарцуулна.

13.

Аман харилцааны жишээ аль нь илэрхийлж байна вэ?

a)

Толгой дохих

b)

Гар барих

c)

Толгой сэгсрэх

d)

“За” гэж хэлэх

14.

Аман бус харилцааны жишээ аль нь вэ?

a)

Мэхийн ёслох

b)

“Үгүй” гэж хэлэх

c)

“Тийм” гэж хэлэх

d)

“Мэдэхгүй” гэж хариулах

15.

Стрессийг даван туулах аргад аль нь хамаарахгүй вэ?

a)

Сайтар унтаж амрах

b)

Биеийн тамираар хичээллэх

c)

Цагийг хөгжилтэй өнгөрөөх

d)

Дургүй зүйлс хийх

16.

Стресс үүсгэгч хүчин зүйлсийг дурдахад илүү зүйл өгүүлж буй нь аль нь вэ?

a)

Ажилгүйдэл

b)

Шинэ сургуульд шилжин орох

c)

Ядуурал

d)

Гэр бүлийн баяр баясгалан

17.

Стресс үүсэх 3 үндсэн төрөл байдаг ба амьдралд гарсан гэнэтийн өөрчлөлтөд аль нь хамаарах вэ? Сонголтууд нь богино өгүүлбэр бүхий жишээнүүд.

a)

“Б” гэнэт ажлаасaa халагдахдаа сэтгэл санаагаар унав.

b)

“Х” аав ээжтэйгээ байнга маргалдаж санал зөрөлдөөн болов.

c)

“Г” ажилдаа ирэхэд замын түгжрэлээс болж 2 цаг явдаг ба энэ нь мөн төвөгтэй байдаг.

d)

“Д”-ийн амьжиргааны баталгааны түвшнээс доош орлоготой тул түүнд маш хэцүү байдаг.

18.

Зөрчилдөөн үүсэхэд түүнээс зайлсхийх аргыг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Зөрчилдөөнөөс сэргийлж тусгаарлах

b)

Зөрчилдөөнийг зөнд нь орхих

c)

Зөрчилдөөнийг даамжруулах

d)

Зөрчилдөөнийг дөврөгөх

19.

Аман бус харилцааг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Толгой дохих

b)

Намаржаа тавлаг уу?

c)

Амар байна уу?

d)

Хожил хоёр тийшээ байг

20.

Аман харилцаа буюу мэндчилгээг аль нь илэрхийлж байна вэ?

a)

Сайхан зусаж байна уу?

b)

Гар даллах

c)

Толгой сэгсрэх

d)

Нүдээ ирмэх

21.

Дор буй ангиллыг ажиглаад хоосон зайг нөхнө үү: 1. аман харилцаа 2. ______.

a)

Утга харилцаа

b)

Бодит харилцаа

c)

Аман бус харилцаа

d)

Хэл

22.

Хүмүүсийн “сэтгэлийн толь” хэмээн ярьдаг эрхтэн аль нь вэ?

a)

Ам

b)

Гар

c)

Нүд

d)

Чих

23.

Нийгмийн анхдагч орчин аль нь вэ?

a)

Гэр бүл

b)

Улс орон

c)

Найз нөхөд

d)

Сургууль

24.

Соёл – ямар холбогдолтой ойлголттой зөв хосолсон байна вэ?

a)

Бэлгэ тэмдэг

b)

Ажилчид

c)

Банк

25.

Эрэлт – ямар холбогдолтой ойлголттой зөв хосолсон байна вэ?

a)

Нийлүүлэлт

b)

Нийцүүлэлт

c)

Банк

d)

Мөнгө

26.

Нийгэм – ямар холбогдолтой ойлголттой зөв хосолсон байна вэ?

a)

Харилцаа

b)

Банк

c)

Цалин

27.

Эрх – ямар холбогдолтой ойлголттой зөв хосолсон байна вэ?

a)

Үүрэг

b)

Хөдөлмөр

c)

Цалин

28.

Зөрчилдөөнийг шийдвэрлэх арга замуудад аль нь хамаарахгүй вэ?

a)

Шүүхээр шийдвэрлүүлэх

b)

Эвлэрүүлэх зуучлан туслах

c)

Талууд ойлголцож шийдэлд хүрэх

d)

Зөрчилдөөнийг даамжруулах

29.

Хувь хүний сонирхол ба сайн дурын үйл ажиллагааны биеийн хөдөлгөөн хийх дуртай гэсэн үнэлэлтэд аль нь хамаарах вэ?

a)

Марк цуглуулагчийн бүлэгт орох

b)

Өндөр настай хүнд туслах

c)

Өөрийн чаддаг спортод оролцох

d)

Цэцэг мод тарихад оролцох

30.

Хүнтэй туслах дуртай гэсэн хувийн үнэлэлтэд аль нь хамаарах вэ?

a)

Марк цуглуулагчийн бүлэгт орох

b)

Өндөр настай хүнд туслах

c)

Сөрийн чаддаг спортод оролцох

d)

Цэцэг мод тарих оролцох

31.

Олон хүмүүстэй байх дуртай гэсэн хувийн үнэлэлтэд аль нь хамаарах вэ?

a)

Марк цуглуулагчийн бүлэгт орох

b)

Өндөр настай хүнд туслах

c)

Сөрийн чаддаг спортод оролцох

d)

Цэцэг мод тарихад оролцох

32.

Хүмүүсийн хооронд уулзах үед зөв харилцаа аль нь илэрхийлж байна вэ?

a)

Унаанаасаа алдуурсaн гэж уурлах

b)

Гэрээ мартсан гэж загнах

c)

Шавар бурхан шиг нохой шиг хүйтэн харилцах

d)

Хүн шиг байх

33.

Хүмүүсийн хооронд үүсэх таагүй харилцаа аль нь илэрхийлж байна вэ?

a)

Бал долоосон баавгай мэт бүдүүлэг авир

b)

Буян нь дэлгэрэг гэж ерөөх

c)

Зуу наслаг гэж ерөөл хэлэх

d)

Миний насыг аваарай гэж ерөөх

34.

Аман бус харилцаанд хамаарахгүй үйлдлийг сонгоно уу.

a)

Нүүр улайх

b)

Гар зангидах

c)

Нүд ирмэх

d)

Баярлалаа гэж хэлэх

35.

Дараах өгөгдлийг утгатай нь тохируулсан зөв хувилбарыг сонгоно уу. A. Аман бус; B. Мэндчилгээ; C. Стрессийг даван туулах арга. 1. Сайтар унтаж амрах; 2. Толгой дохих; 3. “Сайхан хаваржиж байна уу?”

a)

A3, B2, C1

b)

A1, B3, C2

c)

A2, B3, C1

d)

A1, B2, C3

36.

Дараах ойлголтын зөв илэрхийлэлийг сонгоно уу.

a)

Монголчуудад мэндчилгээ нь маш олон төрөл байдаг.

b)

Монголчууд дан ганц “Сайн байна уу?” гэж мэндэлдэг.

c)

Монголчуудын мэндчилгээ бусад улс оронтой адилхан байдаг.

d)

Монголчуудын мэндчилгээ ХХ зуунд үүссэн.

37.

Өөрийн амьдарч буй орон нутгийн хүн амын талаар мэдээлэл цуглуулахад дараах аргуудаас аль нь ашиглахгүй вэ?

a)

Баримт материал цуглуулах арга

b)

Түүврийн арга

c)

Асуулгын арга

d)

Лабораторийн арга

38.

Дараах харилцан ярианы дагуу Монголчуудын мэндчилгээнээс зохистой жишээг сонгоно уу. “Та сайхан хаваржиж байна уу? Та амарч сайн байна уу?” гэх хэллэгүүдийн аль нь мэндчилгээ вэ?

a)

“Та сайхан хаваржиж байна уу?” болон “Та амарч сайн байна уу?” хоёул мэндчилгээ.

b)

Зөвхөн “Та сайхан хаваржиж байна уу?” мэндчилгээ, нөгөө нь асуулт.

c)

Зөвхөн “Та амарч сайн байна уу?” мэндчилгээ, нөгөө нь асуулт.

d)

Аль аль нь мэндчилгээ биш.

39.

Монголчуудын мэндчилгээг хэрхэн ангилж болох вэ?

a)

Аман мэндчилгээ ба аман бус мэндчилгээ

b)

Хотын ба хөдөөгийн мэндчилгээ

c)

Өвлийн ба зуны мэндчилгээ

d)

Албан ба албан бус мэндчилгээ зөвхөн

40.

Гар утас, компьютер зэрэг техник, технологийн дэвшлийн “ганаацардуулж” гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг үгүй хийдэг гэсэн нийтлэлийн эх сурвалжийн дагуу эерэг тал аль вэ?

a)

Хүүхдүүдийн харилцаа сайжирна.

b)

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдахаас сэргийлнэ.

c)

Хүмүүс нэгнээ хүндэлж харилцах дадлыг нэмэгдүүлнэ.

d)

Хүмүүсийн анхаарал сарниулж, дотноч харилцаа буурна.

41.

Хүмүүсийн хоорондын харилцааг дан ганц утсаар шийдвэрлэх боломжтой эсэхийг сонгоно уу.

a)

Тийм, дан утсаар бүрэн шийдвэрлэж болно.

b)

Үгүй, нүүр тулсан харилцаа шаардлагатай.

42.

“Эко-байгаль” гэсэн сурагчдын клубийн үйл ажиллагааны гол зорилгыг сонгоно уу.

a)

Төлбөртэй үйлчилгээ сурталчлах

b)

Хотын замын түгжрэлийг бууруулах

c)

Бохирдол, ус хамгаалах, байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар иргэдэд мэдээлэл өгөх

d)

Спортын уралдаан зохион байгуулах

43.

“Эко-байгаль” сурагчдын клубийн ажлыг олон нийтийн асуудалд хамааруулах эсэхийг сонгоно уу.

a)

Тийм, олон нийтийн асуудалд хамаарна.

b)

Үгүй, зөвхөн сургууль доторх ажил.

44.

Нэгэн сурвалжид орон сууцны ашиглалтын хугацаа хэтэрсний улмаас байрны нөхцөл муудсан тухай өгүүлжээ. Зөрчилдөөний цаг хугацааны хувьд ангиллыг сонгоно уу.

a)

Богино хугацааны ба удаан хугацааны зөрчилдөөний ангилал

b)

Насны ба боловсролын зөрчилдөөний ангилал

c)

Орчны ба технологийн зөрчилдөөний ангилал

d)

Сэтгэлзүйн ба эдийн засгийн зөрчилдөөний ангилал

45.

Иргэдийн шинэ байр бариулах хүсэлд холбогдох газраас хариу өгөхгүй удаж, муу нөхцөлд олон жил амьдрах болсон тухай эх сурвалжийн агуулга ямар төрөлд хамаарах вэ?

a)

Баримт мэдээлэл

b)

Санаа бодол

c)

Таамаглал

d)

Зохиомжит түүх

46.

Сурагч A ангийн танилцуулга хийхдээ хүүхдүүдийн сонирхлыг татахгүй байна. А-д ямар бэрхшээл тулгарч байна вэ?

a)

Аман харилцаагаар мэдээллээ ойлгомжтой дамжуулж чадахгүй байна.

b)

Уншлагын ойлголт муу байна.

c)

Тооны бодлого бодож чадахгүй байна.

d)

Бичгийн хэл муу тул хичээлд суух боломжгүй.

47.

Аман харилцааны давуу талыг сонгоно уу. Нэгээс олон зөв хариу байж болно.

a)

Сэтгэл хөдлөл, интонацийг шууд дамжуулна.

b)

Хурдан ойлголцох боломж олгоно.

c)

Бичгийн алдаа гарахгүй.

d)

Хүн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлнэ.

48.

Олон аймагт мал маллаж буй хүүхдүүдийн талаарх ОУ-ын хөдөлмөрийн байгууллагын судалгааны мэдээлэл ямар төрөлд хамаарах вэ?

a)

Баримт мэдээлэл

b)

Санаа бодол

c)

Таамаглал

d)

Зурхайн мэдээ

49.

Хүмүүс хоорондын таагүй харилцааг юу гэж нэрлэдэг вэ?

a)

Зөрчилдөөөн

b)

Харилцан хүндлэл

c)

Эвсэл

d)

Хамтын ажиллагаа