Wayground logo

Free Printable Worksheets

Font size

S
M
L
XL
Worksheets

8 анги ИЁЗБ шалгалт 2025-2026

Total questions: 25

Worksheet time: 13mins

Name
Class
Date
1.

Хүний үг сонсож, үг дааж сурах аргад үл хамаарах өгөгдлийг сонгоно уу.

a)

Анхаарлаа төвлөрүүлэх

b)

Зөв суух    

c)

Нүд рүү нь харах

d)

Хатуу үгэнд гомдож туних

2.

Сэтгэлийн хаттай байхын ач тусад аль нь үл хамаарах вэ?

a)

  Зорьсон хэргээ бүтээнэ

b)

Бие, сэтгэл амгалан болно

c)

Өөртөө итгэлгүй болно

d)

Бусдад туслана

3.

Аливаа асуудлыг шийдвэрлэх, зорилгодоо хүрэхэд тулгарч буй хүндрэл саадыг юу гэх вэ?

a)

Асуудал

b)

Саад

c)

Бэрхшээл

d)

Эргэцүүлэн тунгаах

4.

Бэрхшээлийн учир шалтгааныг олох алхмыг  зөв дараалалд оруулна уу?

A.    __ Өөрийн буруу бодлоос үүссэн эсэхийг эргэцүүлэх

B.     __ Бэрхшээл асуудал хоёрыг ялган таних

C.     __ Бусдын алдаанаас үүссэн эсэхийг эргэцүүлэх

D.    __ Бэрхшээлийг үүсгэсэн эх үүсвэрийг тунгаан бодох

E.     __ Бэрхшээл асуудал нь өөрийн гэм алдаанаас үүсэв үү гэдгийг бодох

F.      __ Хэрэв бусдын алдаанаас үүссэн бол шалтгааныг эргэцүүлэх

a)

B,D,A,C,F,E

b)

B,E,F,D,A,C

c)

C,D,A,B,F,E

d)

B,F,A,C,D,E

5.

Чиний сайн сайхны төлөө чамд ухааруулах гэж хэлсэн хэн нэгний хатуу ширүүн үгийг сонсоод, цаад хүнээ ойлгож, гомдохгүй байхыг ......... гэнэ.

a)

Үг сонсож сурах

b)

    Гомдохгүй байх

c)

Үг дааж сурах

d)

Тайван хүлээцтэй байх

6.

Сэтгэлээ удирдаж  сур, өөрийгөө өөрчлөхөөс бүү эмээ, бусдад таалагдах гэж бүү хичээ, зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй зүтгэ, өнгөрсөндөө бүү харамс гэсэн нь алинд хамаарах вэ?

a)

Сэтгэлийн хаттай байх арга

b)

Сэтгэлийн хаттай байх зарчим

c)

Сэтгэлийн хаттай байх ухаан

d)

Бүгд зөв

7.

Судлах, шийдвэрлэвэл зохих зүйл, ажил хэрэгч санааг юу гэх вэ?

a)

A.    Асуудал

b)

Саад

c)

Бэрхшээл

d)

Эргэцүүлэн тунгаах

8.

Бэрхшээлийн гарцыг олох аргад аль нь хамаарах вэ?

a)

Өөрийн буруу бодлоос үүссэн эсэхийг эргэцүүлэх

b)

Бусдын алдаанаас үүссэн эсэхийг эргэцүүлэх

c)

Өөрт итгэлтэй хэн нэгэнд хандаж зөвлөлдөх

d)

Бэрхшээл асуудал хоёрыг ялган таних

9.

Өгөгдлийг уншаад зөв сонголт хийгээрэй.

a)

Сэтгэлийн хаттай болоход баримтлах таван зарчим

b)

Зорилготой болоход баримтлах таван зарчим

c)

Сэтгэлийн амар амгалантай болоход баримтлах таван зарчим

d)

Муу зуршлаас хөндийрөхөд баримтлах таван зарчим

10.

Бэрхшээлийг хөнгөн болгож харж сурахад аль нь илүүц вэ?

a)

Тулгарсан бэрхшээлд тайван хандах

b)

Бэрхшээлийг боломж, сорилт гэж хүлээн авч сурах

c)

Бэрхшээлийг даван туулах зөв гарцыг олох

d)

Ганцхан надад бэрхшээл тулгараагүй, хүн бүрд л бэрхшээл тулгардаг гэж бодох

11.

Хүний үгийг сонсож, үг дааж сурсны ач тус аль нь вэ?

a)

Олон найзтай болно

b)

Өрсөлдөгч олонтой болно

c)

Уурлах зүйл гарахгүй

d)

Өөрөө бухимдана

e)

А, С

12.

Сэтгэлийн хатгүй байхын гэм хорыг сонгоно уу

a)

   Аливаад шантрамгай болно

b)

Муу зуршлаас хөндийрнө

c)

Бэрхшээлийг даван туулах чадвартай болно

d)

Ямар ч өвчнийг гэтлэн гарч чадна

13.

Аливаа зүйлийн учир шалтгаан, арга замыг оюун санаандаа эргэцүүлж бодохыг ...... гэнэ.

a)

Асуудлыг бодох

b)

Учир шалтгааныг бодох

c)

Бэрхшээлийг тунгаах

d)

Эргэцүүлэн тунгаах

14.

Сэтгэлийн зовнилоос ангижирна, нас уртасна, амьдралыг өөдрөгөөр хардаг болно, өөрөө амар амгалан болно зэрэг нь алиных нь ач тус вэ?

a)

Төвлөрч бясалгахын ач тус

b)

Бясалгахын ач тус

c)

Тогтмол бясалгахын ач тус

d)

Ажиглан эргэцүүлж бясалгахын ач тус

15.

Хүний үгийг сонсож, үг дааж сураагүйн гэм хорд аль нь хамаарах вэ?

a)

Олон найзтай болно, бусдаар хүрээлүүлнэ  

b)

Бусдыг бухимдуулна, өрсөлдөгч олонтой болно     

c)

Найз нөхөргүй болно, уурлах зүйл гарахгүй    

d)

Өөрөө бухимдана, бусдад сайхан сэтгэл төрүүлнэ

e)

А, В

16.

Бясалгалыг дадал болгосноор гарах эерэг үр дүнд хамаарахгүй өгөгдлийг сонгоно уу

a)

Өдөр тутам бүх зүйлдээ эергээр хандаж сурна

b)

Бусдыг уучилж сурна

c)

Бүх зүйл төгс төгөлдөр гэдэгтэй эвлэрч сурна

d)

Бусдын ялгаатай байдлыг ойлгож сурна.

17.

Хүний үгийг сонсож, үг дааж сурах талаарх сургаал үгсийг зөв харгалзуулна уу. 

a)

A4,B3,C1,D2

b)

A3,B1,C2,D4

c)

A4,B3,C2,D1

d)

A2,B1,C3,D4

18.

Хүмүүс хүний ярьж байгаа зүйлийг хэрхэн сонсож, ойлгож, хүлээн авдаг тухай судалгааны дүнг зөв харгалзуулна уу

a)

A1,B2,C3,D4

b)

A2,B4,C1,D3

c)

A3,B2,C1,D4

d)

A2,B3,C1,D4

19.

Бэрхшээлийн гарцыг олох талаар хэн хэрхэн сургасныг зөв харгалзуулна уу.

a)

A3,B2,C1

b)

A2,B1,C2

c)

A3,B1,C2

d)

A2,B3,C1

20.

Өөрийн бэрхшээлийг бусдынхтай харьцуулан тунгааснаар хүнд ямар зан чанар төлөвшиж байдаг вэ?

a)

Уужуу агуу ухаан

b)

Тайван хүлээцтэй байдал  

c)

Тэсвэр тэвчээртэй байдал

d)

Сайхан сэтгэл

21.

Бэрхшээлийн гарцыг олох аргад үл хамаарах нь аль нь вэ?

a)

Уужуу тайван ухаанаар хандах

b)

Бусдын бэрхшээлтэй харьцуулан тунгааж, хөнгөн болгож харах

c)

Итгэл даах хэн нэгэнд хандаж зөвлөлдөх

d)

Бэрхшээлийн шалтгааныг тодорхойлох

22.

Аливаа асуудлыг аль болох эерэг талаас нь харж, боломжит гарцыг эрэлхийлэх нь ямар ухааны илрэл вэ?

a)

Агуу ухаан

b)

Муу ухаан

c)

Зөвхөн мэдрэмж

d)

Өнгөц ухаан

23.

Бусдын өмнөөс хариуцлага хүлээх нь уужуу ухаанд хамаарах уу?

 

a)

Тийм, учир нь нийгмийн өргөн хүрээнд сэтгэж байгаагийн илрэл

b)

Үгүй, зөвхөн өөрийнхөө амьдралд анхаарах хэрэгтэй

c)

Зөвхөн ажил мэргэжилд хамаатай

d)

Бусдын алдааг өөр дээрээ авах нь буруу

24.

Өршөөл, уучлал нь уужуу ухаантай байхын ямар ач холбогдолтой вэ?

a)

Бусдаас илүү байхын илрэл

b)

Үйл явдлыг мартах

c)

Алдаа гаргасан хүмүүсийг өөгшүүлэх

d)

Өөрийгөө болон бусдыг сэтгэлийн зовиураас чөлөөлөх арга зам

25.

Бусдын ялгаатай байдлыг хүндэтгэх нь уужуу ухаантай байхын ямар шинж вэ?

a)

Ямар нэгэн шаардлагагүй зүйл

b)

Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг бууруулдаг

c)

Бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх өргөн цар хүрээтэй сэтгэлгээний илрэл

d)

Зөвхөн ахмад хүмүүст хамаатай